Archive

Archive for the ‘Цөлжилт’ Category

Усны хамгаалал

January 16, 2011 Leave a comment

Цэвэр усны нөөцийн хадгалалт, ашиглалт, хэрэглээ нь хүн төрөлхтөний оршихуйн үндэс юм. Гадаргын болон гүний усны үүсвэрүүдийн тоо хэмжээ, чанар, түүний экотогтолцоо нь хүн амын өсөлт, хөдөө хотын хоорондох шилжилт, нөөц баялгийн ахьсан хэрэглээ, цаг уурын өөрчлөлт зэргээс шалтгаалж улам бүр хомсдож байна. Хэрэв энэ чигээрээ үргэлжлэх юм бол 2025 он гэхэд 1,8 тэрбум хүн усны гачигдалд орж, дэлхийн хүн амын гуравны хоёр нь усны гачаалд орно гэж тооцож буй.

Цэвэр усны нөөцийн талаас илүү хувийг хүн төрөлхтөн ашиглаж буй бөгөөд ойрын арван жилүүдэд бүүр ихээр ашиглана. Ашиглаж буй нийт цэвэр усны 70 хувийг газар тариаланд зарцуулж байна. Дэлхийн хүн ам хурдацтайгаар өссөөр 2050 он гэхэд энэ их хүн амыг хангахад илүү их үр тариа, ногоог тариалах ус илүүтэйгээр шаардагдана. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, үер, ган мэт гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж бороо хур тунадасны тэнцвэр алдагдаж цэвэр усны хангамжийг гүйцэтгэхэд хэцүү болсоор байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эдийн засгийн Стерний үнэлгээнд бичсэнээр усан мандалд томоохон гамшиг учирна гэжээ. Read more…

Categories: Цөлжилт

Нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн

January 14, 2011 Leave a comment

Монгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магад­лалтай нутагт хамрагдаж байна. Эдгээрээс үнэлгээ, зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5.0 хувь, хүчтэй зэрэглэлд 18.0 хувь, дунд зэрэглэлд 26.0 хувь, сул зэрэглэлд 23.0 хувь нь тус тус хамрагдах болжээ. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвс­гэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байна.

Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байна. Цөлжилтийг харуулах гол зүйл элсний нүүдэл бөгөөд говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байна.

ЯМАА ӨСВӨЛ ЦӨЛЖИЛТ НЭМЭГДЭНЭ

Эрдэмтдийн судалснаар манай улсын бэлчээр, хадлангийн 112,8 сая га талбай хонин толгойд шилжүүлснээр 60 сая орчим мал адгуулан маллахад хү­рэл­цээтэй гэсэн тооцоо байдаг. Гэтэл малын тоог хонин толгойд шилжүүлвэл  67,9 сая байгаа нь бэлчээрийн даацын хэмжээ хэдийнээ хэтрэн, байгалийн бэлчээр мал сүргийг үндсэн тэжээлээр хангах  чадавхийнхаа дээд хязгаарт хүрч, экологийн зохист бэлчээр ашиглалтын харьцааг алдагдуулжээ. Ялангуяа сүүлийн дөчөөд жилийн дотор бэлчээрийн ургац 20-30 хувиар буурч, бэлчээрийн доройтлоос болж мал сүрэг ч ган, зудад нэрвэмтгий болжээ.

Бэлчээр талхагдсан үндсэн шалтгаан нь малын тоо толгойн өсөлт, ялангуяа сүргийн бүтцэд ямааны эзлэх жин нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Мал тооллогын сүүлийн дүнгээр ямааны тоо толгой 19,9 саяд хүрч, нийт малын 46,1 хувийг эзлэх боллоо.

1990 онд нэг ямаанд гурван хонь ногдож байсан бол одоо энэ харьцаа 1:1,1 болжээ. Ямаан сүрэг мах, сүү, арьс, ноолуур өгч малчдын амьжиргаанд эерэг нөлөө үзүүлдэг боловч байгаль экологид энэ амьтны үзүүлэх гай их аж. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор нэг ямааны “бэлчээр ашиглалтын коэффициент” нэг хо­ни­ныхоос зун 26,9 хувиар, намар 34 хувиар илүү гэнэ. Энэ хэмжээний бэлчээрийг илүү талхилдаг гэсэн үг л дээ.

ЦӨЛЖИЛТИЙН 87 ХУВЬ НЬ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС БОЛЖЭЭ

Цөлжилтийг үүсгэж буй хоёр гол хүчин зүйлсийг хүний болон байгалийн хэмээн ангилдаг байна. Үүнээс хүний нөлөөлөл нь 87 хувийг, байгалийн хүчин зүйлийн эзлэх хувь 13 орчим байдаг аж. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд агаарын жилийн дундаж температур бүх нутгаар дулаарах хандлагатай болжээ. Дулаарлын үйл явцын нөлөөн дор жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ нутгийн төв, өмнөд хэсгүүдэд буурсаар байгаа юм байна. Хур тунадасны хэмжээнээс гадна зуны хур борооны шинж байдал өөрчлөгдөн томоохон нутаг хамарсан зүс бороо орох тохиолдол багасч, ихэвчлэн түр зуурын аадар бороо зурвас газраар орох болжээ. Дулааны улиралд агаарын температур огцом нэмэгдэж. хур тунадас буурч байгаа нь байгалийн өнөөгийн хуурайшил, гандалтын гол шалтгаан юм.

Манай орны бүх бүс нутагт ган, зуд тохиолдож, хуурай болон хуурайвтар бүс нутагт давтамж өндөртэй байгаа. Тал хээр, говийн бүсийн нутагт шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад 3-4 дахин өсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61-127 өдөр нь шороон шуурга тавьж байна. Энэ нь элсний нүүлт ихсэх, цөлжилт нэмэгдэх бас нэг хүчин зүйл болж байна. Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр гадаргын усны хэмжээ эрчимтэй бууржээ. 1970-аад оноос говийн бүсийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд заг модыг их хэмжээгээр хавтгайруулан бэлтгэдэг болсноос 125.0 мянган га газрын заг бүрэн устаж, 370 гаруй мянган га газрын заг байгалийн аясаар сэргэж ургах чадвараа алдаж, цөлжилт идэвхжих нэг гол шалтгаан болжээ. Мөн олон салаа авто зам гарч, уул уурхайн зориулалтаар газрыг ухаж сэндийлэх, тариалангийн талбайг элэгдэл эвдрэлд оруулах зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас цөлжилт улам нэмэгдсээр байна. Read more…

Categories: Цөлжилт

Цөлжилт ойгоос эхэлдэг гэвэл та итгэх үү?

January 14, 2011 Leave a comment
Жилийн жилд гал түймрийн асуудал хаврын улиралтай зэрэгцээд яригдаж эхэлдэг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд Монгол-Оросын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж, хоёр улсын хил орчмын байгаль экологи, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа билээ. Монгол орны ойн бүс нийт газар нутгийн арав хүрэхгүй хувийг эзэлдэг боловч сүүлийн хэдэн жилд хэд хүртлээ буурсан болохыг хэлж мэдэхэд хэцүү. Жил ирэх тусам дулаарч буй  цаг уурын өөрчлөлт, дулааралтай холбож ярихаас илүүтэйгээр манай улс гал түймэрт ихээхэн хэмжээний ой шатаж, хортон шавьжинд нэрвэгдэж, иргэдийн хууль бус үйл ажиллагаанд өртөж байгаа ч төрийн хэрэгжүүлж буй арга хэмжээ нэг л оновчгүй хэвээр байсаар байна. Холбогдох мэргэжилтнүүд хуулийн дагуу хоёр улсын Засгийн газрын хэмжээнд хил орчмын түймэрт өртсөн ойн хохирлыг барагдуулах ёстой байдаг ч өдий хүртэл хохирол барагдуулах нь битгий хэл, хэдий хэмжээний хохирол учирсныг тогтоож чадаагүй сууж байгаа аж. Цаасан дээрх хэдэн тоог эвлүүлж хэлэх ч яг тоймтой мэдэх мэргэжлийн хүн ч алга. Ой төрийн хамгаалалтад байна гэдэг боловч жил бүрийн хортон шавьж устгах, нөхөн сэргээхэд улсаас тодорхой хэмжээний төсөв хөрөнгийн хэмжээ жил ирэх тусам багасах болсон. Read more…
Categories: Цөлжилт

Цөлжилт иргэдийн амьжиргаанд нөлөөлнө

January 13, 2011 Leave a comment

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэлийг улс орнуудын Засгийн газар хоорондын мэргэжилтнүүд гаргадаг байна. Үүнтэй холбогдуулж манай улс “Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэл 2009”-ыг гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам танилцуулав.

Илтгэлд манай улсад уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа, хэрэгжсэн төслийн талаар дурьджээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт манай улсад хэрхэн илэрч байгаа, цаашид хэрхэх талаар бичсэн байна. Тухайлбал, манай орны экосистем, байгалийн тогтолцоонд нөлөөлөхөөс гадна уулын мөнх цас, цэвдэг хайлах, бэлчээр, усны нөөц хомсдох гол шалтгаан нь болох аж.

Түүнчлэн цөлжилт эрчимтэй нэмэгдэж, мал аж ахуй, газар тариалангийн салбар ихээхэн хүнд байдалд орох гэнэ. Энэ нь манай улсын эдийн засаг, хүн амын амьжиргаанд нөлөөлөх юм. Иймд цаашид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хог хаягдлыг багасгах чиглэлд анхаарах шаардлагатай аж.

Эх сурвалж: Нийгмийн толь

Categories: Цөлжилт

ЦӨЛЖИЛТ ГЭТЭН АЙСУЙГ ӨГЛӨӨ БҮР САНУУЛЪЯ

January 13, 2011 Leave a comment

Өнөөдөр дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр. Би ч гэсэн энэ тэмцэлд хувь нэмрээ оруулж, урьд өмнө нь цөлжилтийн талаар бичиж байсан нийтлэлүүдээ өнөөдрөөс эхлэн блогтоо байршуулахаар шийдлээ. Энэ сэдвийг судлах тусам хүмүүс, төр засаг ямар хайхрамжгүй, харалган байна вэ гэх бухимдал төрдөг юм.

Дэлхийн бөмбөрцгийн хуурай газартай хэсгийн гуч гаруй хувь цөлжилтөд автаад байна. Өөрөөр хэлбэл ийм их газар чимээгүй үхэж байна. Цөлжилт хэмээх чимээгүй үхэл тэр нутагт амьдран суугаа хүмүүст эхэндээ төдийлөн анзаарагддаггүй. Цөлжилтийн бодит аюулыг мэдэх хүмүүс л жинхэнээсээ сэтгэл түгшдэг. Энэ талаар мэдлэг, мэдээлэлгүй хүмүүс “Манай энд бороо орох нь багаслаа. Ногоо ургах нь муудсаар байна. Заримдаа шороогоор сүрхий шуурдаг боллоо” гэхчлэн ярьсаар, хөрсний доройтол гэдэг газар шорооны хувьд аюулт тахал гэдгийг анзаарахгүй явсаар нэг л өдөр эрсдлийн хязгаар алдагдаж, цөлжилт өөрөө өөрийгөө хурдасгаж эхлэх мөчид халаг хоохой болон дэвхцэж эхэлдэг. Тэгснээ байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж, арай илүү үржил шимтэй нутаг руу дүрвэнэ. Ийм экологийн дүрвэгсдийн тоо зөвхөн Африкт гэхэд л арван жилийн дараа 50-60 саяд хүрэх төлөвтэй байна. Тэд аргагүйн эрхэнд нутгаа орхин Арабын орнууд, Европ руу дүрвэж, хар тивд үлдэгсдийн 75 хувь нь гаднаас нийлүүлэх тусламжийн хоол хүнсэнд найдахаас өөр гарцгүй болно. Ер нь экологийн дүрвэгсдийн асуудал өнөөдөр дэлхий дахины сэтгэлийг түгшээсэн хурц асуудлын нэг болоод байна. Энэ бол газраа доройтуулж, цөлжилтөд нэрвэгдүүлсэн алдаагаа засч чадалгүй оройтсоны шийтгэл. Хорьдугаар зууныг технологийн зуун хэмээн хөөрцөглөж, шинжлэх ухааны нээлт, технологийн шинэ шийдлүүдийн хожмын үр дагаврыг үл тооцон олдсон боломж бүрийг хэт ашгийн төлөөх дайнд зориулсны бодит тусгал нь энэ юм. Ер нь бол байгаль дэлхийтэй хэр хүйтэн харьцана, хариу үйлдэл нь төдий чинээ хатуу байна гэдгийг дэлхийн экологийн өнөөгийн байдал харуулж байна. Read more…

Categories: Цөлжилт

Бид хойч vедээ нэг ч модгvй нvцгэн хєх Богд Дvнжингарав уул хvлээлгэн єгєх нь

January 12, 2011 Leave a comment

Цєлжилт гэдэг vг дэлхийн хvмvvсийн vгсийн санд орж ирсэн цагаасаа л хvн тєрєлхтний анхаарах ёстой асуудал болж ирсэн. Харин єнєєдєр дэлхий нийтийн ємнє тулгарч буй хамгийн том бэрхшээл аюулын харанга болжээ.
Дэлхийн 200 гаруй улсын 110 орчим буюу тал илvv хувьд нь цєлжилт илэрсэн гэж эрдэмтэд vздэг.
Цєлжилтийн єнєєгийн хурдаар бол 2025 онд дэлхийн хуурай газрын гуравны нэг нь цєлжиж, 2.3 тэрбум хvн цэвэр усны хомсдолд орохыг энэ салбарын эрдэмтэд тооцоолжээ. Энэ нь бидний монголчуудад ч хамаатай.

Цєлжилт гэж юу байдгийн жишээ Сахарын цєлийг хvн бvхэн мэднэ. Гэвч бидний л хувьд ярих, бичихээс цаашгvй байна. Бидний эх орон газар зvйн байршил, уур амьсгалын нєхцєл, экологийн тогтолцооны хувьд нэн эмзэг, чийг Read more…