Home > Зөвлөмж > Бэлэг эрхтний үү гэж юу вэ?

Бэлэг эрхтний үү гэж юу вэ?

Энэ өвчний үүсгэгч нь хүний папилома вирус юм. Нууц үе нь 1-9 сар, дунджаар 3 сар. Бэлгийн замаар дамжин халдварладаг. Энэ вирус хүний биед зөвхөн арьс, салст бүрхүүл дээрх тууралтад агуулагдах ба арьсны гүн давхраа руу нэвтрэх чадваргүй байдаг. Тиймээс энэ өвчин цусаар дамжин халдварлах боломжгүй юм. Харин бэлэг эрхтний салстаар мөн эхсээр нэвтрэн орж чадах тул эхийн хэвлийд байгаа хүүхдэд аюул учруулдаг. Иймд гол нь бэлгийн замаар мөн төрөхөөс өмнө болон төрөх үед эхээс халдварлагдаж болно.
Шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?
Бэлэг эрхтэн дээр үү маягийн ургацагууд ганц нэгээрээ байж болох хэдий ч ихэнх тохиолдолд олноор ургадаг бөгөөд улмаар цэцэгт байцаа эсвэл тахианы залаатай төстэй болтлоо томордог. Эрэгтэй хүний шодой, хуухнаг, шодойн үзүүр хэсэг, хошного, шээсний сүвний эргэн тойрон, эмэгтэй хүний бэлгийн уруул, үтрээний хана, умайн хүзүүн дээр зөөлөн үү гардаг. Зармдаа үү нь маш жижигхэн, аяндаа алга болдог тул оношлогддоггүй. Шээх, бэлгийн хурьцал үйлдэх үед өвдөх, хөндүүрлэх, эвгүй үнэртэй ялгдас гарах, цус шүүрэх, загатнах, хорсох зэрэг зовиур гарч болно. Бэлэг эрхтний үү маш хурдан үрждэг тул аль болох эртхэн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Хэрхэн эмчлэх вэ?
Бэлэг эрхтний үүг янз бүрийн түрхлэг болон мэс заслын аргаар авч болдог ч дахих хандлагатай байдаг. Биеийн эсэргүүцэл сул бол дахих нь элбэг. Папиллома вирусийн халдвар нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд бэлэг эрхтний үүтэй эмэгтэйчүүд 6 сар тутамд умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Хүний папиллома вирусийн халдвар нь мөн үтрээ, бэлгийн уруул, шодой, шулуун гэдэсний хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй нь батлагдсан байна.
Умайн хүзүү, үтрээ, шодой, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

 

эх сурвалж: mama.mn

Categories: Зөвлөмж
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: