Home > Цөлжилт > Нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн

Нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн

Монгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магад­лалтай нутагт хамрагдаж байна. Эдгээрээс үнэлгээ, зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5.0 хувь, хүчтэй зэрэглэлд 18.0 хувь, дунд зэрэглэлд 26.0 хувь, сул зэрэглэлд 23.0 хувь нь тус тус хамрагдах болжээ. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвс­гэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байна.

Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байна. Цөлжилтийг харуулах гол зүйл элсний нүүдэл бөгөөд говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байна.

ЯМАА ӨСВӨЛ ЦӨЛЖИЛТ НЭМЭГДЭНЭ

Эрдэмтдийн судалснаар манай улсын бэлчээр, хадлангийн 112,8 сая га талбай хонин толгойд шилжүүлснээр 60 сая орчим мал адгуулан маллахад хү­рэл­цээтэй гэсэн тооцоо байдаг. Гэтэл малын тоог хонин толгойд шилжүүлвэл  67,9 сая байгаа нь бэлчээрийн даацын хэмжээ хэдийнээ хэтрэн, байгалийн бэлчээр мал сүргийг үндсэн тэжээлээр хангах  чадавхийнхаа дээд хязгаарт хүрч, экологийн зохист бэлчээр ашиглалтын харьцааг алдагдуулжээ. Ялангуяа сүүлийн дөчөөд жилийн дотор бэлчээрийн ургац 20-30 хувиар буурч, бэлчээрийн доройтлоос болж мал сүрэг ч ган, зудад нэрвэмтгий болжээ.

Бэлчээр талхагдсан үндсэн шалтгаан нь малын тоо толгойн өсөлт, ялангуяа сүргийн бүтцэд ямааны эзлэх жин нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Мал тооллогын сүүлийн дүнгээр ямааны тоо толгой 19,9 саяд хүрч, нийт малын 46,1 хувийг эзлэх боллоо.

1990 онд нэг ямаанд гурван хонь ногдож байсан бол одоо энэ харьцаа 1:1,1 болжээ. Ямаан сүрэг мах, сүү, арьс, ноолуур өгч малчдын амьжиргаанд эерэг нөлөө үзүүлдэг боловч байгаль экологид энэ амьтны үзүүлэх гай их аж. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор нэг ямааны “бэлчээр ашиглалтын коэффициент” нэг хо­ни­ныхоос зун 26,9 хувиар, намар 34 хувиар илүү гэнэ. Энэ хэмжээний бэлчээрийг илүү талхилдаг гэсэн үг л дээ.

ЦӨЛЖИЛТИЙН 87 ХУВЬ НЬ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС БОЛЖЭЭ

Цөлжилтийг үүсгэж буй хоёр гол хүчин зүйлсийг хүний болон байгалийн хэмээн ангилдаг байна. Үүнээс хүний нөлөөлөл нь 87 хувийг, байгалийн хүчин зүйлийн эзлэх хувь 13 орчим байдаг аж. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд агаарын жилийн дундаж температур бүх нутгаар дулаарах хандлагатай болжээ. Дулаарлын үйл явцын нөлөөн дор жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ нутгийн төв, өмнөд хэсгүүдэд буурсаар байгаа юм байна. Хур тунадасны хэмжээнээс гадна зуны хур борооны шинж байдал өөрчлөгдөн томоохон нутаг хамарсан зүс бороо орох тохиолдол багасч, ихэвчлэн түр зуурын аадар бороо зурвас газраар орох болжээ. Дулааны улиралд агаарын температур огцом нэмэгдэж. хур тунадас буурч байгаа нь байгалийн өнөөгийн хуурайшил, гандалтын гол шалтгаан юм.

Манай орны бүх бүс нутагт ган, зуд тохиолдож, хуурай болон хуурайвтар бүс нутагт давтамж өндөртэй байгаа. Тал хээр, говийн бүсийн нутагт шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад 3-4 дахин өсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61-127 өдөр нь шороон шуурга тавьж байна. Энэ нь элсний нүүлт ихсэх, цөлжилт нэмэгдэх бас нэг хүчин зүйл болж байна. Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр гадаргын усны хэмжээ эрчимтэй бууржээ. 1970-аад оноос говийн бүсийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд заг модыг их хэмжээгээр хавтгайруулан бэлтгэдэг болсноос 125.0 мянган га газрын заг бүрэн устаж, 370 гаруй мянган га газрын заг байгалийн аясаар сэргэж ургах чадвараа алдаж, цөлжилт идэвхжих нэг гол шалтгаан болжээ. Мөн олон салаа авто зам гарч, уул уурхайн зориулалтаар газрыг ухаж сэндийлэх, тариалангийн талбайг элэгдэл эвдрэлд оруулах зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас цөлжилт улам нэмэгдсээр байна.

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР УДАХГҮЙ ТОХИОНО

ргэдэд ухуулахад ажлаа чиглүүлэх гэнэ.
Зургадугаар сарын 17-ны өдрийг “Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэж, энэ өдрийн уриа нь жил бүр өөрчлөгддөг. Өнгөрсөн жил “Хөрс, усаа хамгаалах нь бидний ирээдүйн баталгаа” уриан дор өнгөрүүлсэн бол энэ удаад “Хөрсөө тордож, амьдралаа тэтгэе” уриан дор өнгөрүүлэхээр төлөвлөжээ.
НҮБ-аас 2010 оныг Биологийн төрөл зүйлийг хамгаалах жил болгон зарласантай холбогдуулан энэ жил “Цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг цөлжилт, газрын доройтол, ган хуурайшилт нь хөрсөн дах бичил организм устан үгүй болоход ихээр нөлөөлж байгаа тухай мэдээлэл түгээж, и
Энэ өдрөөр олон улсад цөлжилттэй хэрхэн тэмцэж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгөх, цөлжилтийн хор уршиг, түүнтэй тэмцэх, зарим тохиолдолд дасан зохицох арга замуудыг санал болгох, уулзалт семинар, олон нийтийн арга хэмжээ, уралдаан зохион байгуулах юм байна.

Б.ЭНХМАНДАХ

Categories: Цөлжилт
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: