Home > Цөлжилт, Эко булан > Бид хойч vедээ нэг ч модгvй нvцгэн хєх Богд Дvнжингарав уул хvлээлгэн єгєх нь

Бид хойч vедээ нэг ч модгvй нvцгэн хєх Богд Дvнжингарав уул хvлээлгэн єгєх нь

Цєлжилт гэдэг vг дэлхийн хvмvvсийн vгсийн санд орж ирсэн цагаасаа л хvн тєрєлхтний анхаарах ёстой асуудал болж ирсэн. Харин єнєєдєр дэлхий нийтийн ємнє тулгарч буй хамгийн том бэрхшээл аюулын харанга болжээ.
Дэлхийн 200 гаруй улсын 110 орчим буюу тал илvv хувьд нь цєлжилт илэрсэн гэж эрдэмтэд vздэг.
Цєлжилтийн єнєєгийн хурдаар бол 2025 онд дэлхийн хуурай газрын гуравны нэг нь цєлжиж, 2.3 тэрбум хvн цэвэр усны хомсдолд орохыг энэ салбарын эрдэмтэд тооцоолжээ. Энэ нь бидний монголчуудад ч хамаатай.

Цєлжилт гэж юу байдгийн жишээ Сахарын цєлийг хvн бvхэн мэднэ. Гэвч бидний л хувьд ярих, бичихээс цаашгvй байна. Бидний эх орон газар зvйн байршил, уур амьсгалын нєхцєл, экологийн тогтолцооны хувьд нэн эмзэг, чийг
дутмаг, хуурай бvсэд оршдог. Сvvлийн арван жилд гандуу нутгийн эзлэх талбай 3.4 дахин, цєлжилт хvчтэй илэрсэн нутаг 5.4 дахин, маш хvчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгджээ. “Монгол орны цєлжилтийн динамик, тvvний хандлага” сэдэвт суурь судалгаанаас харахад манай орны нутаг дэвсгэрийн 80-аад хувь цєлжилтєд єртєєд байна. Дорноговь,Дундговь, Ємнєговь, Ховд аймгийн зvvн хэсэг, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн ємнєд хэсэг гээд нэрлэвэл олон. Эдгээр аймгийн 145 сумыг хамарсан дунджаар 800-1500 га талбай бvхий “цэгэн” цєлжилтийн хамрах
талбай бvр єргєжиж. Сvvлийн жилvvдэд байгалийн эрхшээлээс илvvтэй хvмvvсийн зохисгvй vйлдэл, зєвхєн эдийн засгийн vр єгєєжєє илvvд vзсэн байдал цєлжилтєд хурд нэмж байна.

Газар тариалангийн vйлдвэрлэл сэргэж, дотоодын гурилын хэрэгцээг 100 хувь хангаж чадсан нь том амжилт. Инфляци хєєрєгдсєн энэ vед гурил шиг хямдхан юм алга. “Атар-3” аянд талархах ёстой. Гэвч энд бас учир дутагдал байна. Атрын нэгдvгээр аянаар 450 мянган га газар хагалсан бол 1978 онд нэмж 1.11 сая га газрыг хагалжээ. Эдгээр газраа ашиглан хэрэгцээт ургацыг авах бvрэн боломжтой. Газар нутгийнхаа аль vржил шимтэйг сонгон газар тариалан эрхэлж байна. АНУ, Канад, ОХУ зэрэг оронд атар газрыг эзэмшсэнээр эдийн засгийн хувьд хєгжсєн боловч экологийн асар том сvйрэлд орсон. Урд нь єрнєсєн атрын аяны нєлєєгєєр Монгол орны маань экологийн байдал ихээхэн єєрчлєгдсєн. Газар хагалахад хєрсєн дэх ялзмаг задарч тэр хэмжээгээр хvлэмжийн хий ялгаруулдаг. Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-єєд оны vед 3.2 мг байсан бол єнєєдєр энэ хэмжээ 70 хувь буурчээ. Байгальд ялзмаг vvсэх хугацаа зуун жилээр хэмжигддэг. Энд бодох юм байна. Одоо нэмж шинэ газар битгий хагалаасай.

Хамгийн анхаарууштай нь манай орны цєлжилт говиосоо биш газар тариалангийн гол бvс нутаг болох Дархан, Сэлэнгээс эхэлж байна. Монголд уур амьсгалын єєрчлєлт эрчимтэй явагдаж сvvлийн 60 жилд агаарын жилийн дундаж температур 1.56 хэмээр нэмэгджээ. Мєн мєнх цас хайлах, нуур гол горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарц муудах, хєрс ус давсжих, элэгдэл эвдрэлд орох, vржил шимээ алдах, элсний нvvдэл ихсэх, байгалийн гамшгийн давтамж ойртох зэрэг сєрєг vр дагаврууд гарсаар байгаа юм. Манай орны нутаг дэвсгэр ойн нєєц бага, мод хvний зохисгvй хэрэглээний улмаас 6.7 хувь болтлоо буурсан. Модны одоогийн хэрэглээний индексээр бол 2080 гэхэд Монгол оронд мод vлдэхгvй нь. Бид хойч vедээ нэг ч модгvй нvцгэн хєх Богд Дvнжингарав уул хvлээлгэн єгєх нь дээ. Бидний тєрсєн эх нутаг маань ийн цєлжилтєд нэрвэгджээ. Эх нутагтаа хайртай иргэн бvр нэгийг бодоосой.

Хєрсєн дээрх баялгаа хайр гамгvй ашигласан шигээ газрын гvн дэх баялаг ашигт малтмал руугаа хошуурч байна. 2000 оноос хойш урьд ємнє олборлож байгаагvй их алт олборлож, эдийн засгийн vр єгєєж ихтэй байсныг магтан
ярьцгаадаг. Vvний цаана байгальд ямар гарз учруулсныг хэн ч тооцоогvй. Алтны орд ашиглахад 2004 онд 76.8 сая шоо метр, 2005 онд 96.8 сая, 2006 онд 93.8 сая шоо метр ус зарцуулжээ. 2003 оны гадаргын усны тооллогоос
харахад 5565 гол горхиноос 683 нь, 9600 булаг шандаас 1484 нь, 4196 нуур тойрмоос 760 нь тус тус ширгэсэн байдаг. Алтыг нь аваад авдрыг нь хаяхын vлгэр Монгол орны ашигт малтмалын салбарт ийнхvv биеллээ олсон
юм.

1990-ээд оноос мал хувьчилж эхэлсэнтэй холбоотой малын тоо толгой єсєж, сvргийн бvтэц алдагдсан. Албан ёсны тоо баримтаар 2008 онд нийт малын тоо 42.1 саяд хvрсэн байна. Малчдын гол санхvvгийн эх vvсвэр болох ямааны тоо зохих хэмжээнээс хэт их буюу нийт сvргийн 46.1 хувийг эзэлж байна. Цєлжилттэй тэмцэнэ гэхээр зєвхєн мод тариад л болох юм шиг ойлголт л нийгэмд байна. “Жайка” олон улсын байгууллага манай экосистемийн хvрээлэнгийнхэнтэй хамтарч бэлчээрийн зохистой ашиглалтын талаар судалгаа хийжээ. Бэлчээрийг зvй зохистой ашиглах тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж чадваас цєлжилт vvсгэж буй нэг тодорхой
хvчин зvйлээс салж чадна гэж vзсэн аж.

Дэлхийн цаг уурын єєрчлєлтийн талаархи дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтыг НVБ-аас єнгєрсєн 2009 онд Италид зохион байгуулсан. Дэлхий нийт цаг уурын єєрчлєлтєд анхаарч, хvрээлэн буй орчныхоо экосистемийн тэнцвэрт чанарыг хадгалахын тєлєє олон улс орон тєр засгийн хэмжээндээ анхаарч байна. Ойрын жишээ дурдахад, Мексикийн буланд далайн усанд нефть их хэмжээгээр алдсан “Бритиш петролиум” компанид байгальд учруулсан хор хохиролдоонєхєн тєлбєр тєлєхийг сануулах албан бичгийг АНУ-ын засаг захиргаа
илгээлээ. Энэ нь хvн тєрєлхтєн байгаль орчиндоо хандах хандлагад шинэ
vлгэр дууриал авчирч байна.

Д.Хулан /ХИС-ийн оюутан/

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: