Хамгийн шилдэг 50 вэб сайт – 2007 онд

January 14, 2013 Leave a comment

Тайм сэлгүүлээс олон нийтийн санал асуулгаар хамгийн лүүнз вэб сайтуудын жагсаалтыг гаргах гэж байна. Орж үзээд саналаа өгсөн ч яахав

Drawn! (зурах сонирхолтнуудын блог) Jumpcut (дүрс бичлэгт засвар хийдэг сайт)
Sundance Splinks (богино хэмжээний баримтат кинонууд)
Wolfgang’s Vault
(60 70 аад оны хөгжимийн тухай, радио, албомууд)
Photo Muse
(Нью Йоркийн гэрэл зургийн үзэсгэлэн музей)
Podcast Pickle
(Дүрс бичлэг засварладаг бас нэг зугаатай вэб сайт)
Pandora
(тасархай хөгжимийн сайт. Дуртай дуугаа сонсоорой)
The 9
(Нэтийн хамгийн сонин хачин 9 мэдээг өглөө болгон хүргэдэг сайт)
YouTube
(Дүрс бичлэг аплөүд хийдэг хамгийн алдартай сайт)
2. Хоршоо дэлгүүр, амьдралын хэв маяг ба хобби
Phone Scoop

Delicious Days
(жор гм хоолны талаарх блогууд)
Not Martha

Shop Intuition

Kids-In-Mind
(эцэг эхчүүдийн блог сайт)
Mighty Goods
(авсан сонин сайхан эд зүйлсийнхээ талаар болон онлайн худалдаж авах линкүүд)
Zunafish
(сд, двд гм хэрэглэж байсан зүйлсээ солилцож болно)
3. Мэдээ Мэдээлэл

The Morning News

Kevin Sites in the Hot Zone

Charity Navigator

Footnoted

Tailrank

Deadspin

Digg

The Human Clock

4. Холбоо харилцаагаа хадгалах
MySpace
(Хувийн блог өгдөг сайт)
Google Spreadsheets

SingShot

Meebo

Dodgeball

5. Цаг үрэх
TMZ

Shockwave

Yu-Gi-Oh Groove

Cute Overload

Jackson Pollock by Miltos Manetas
Number Logic

6. Аялал жуулчлал ба үр хөдлөх хөрөнгө
Zipcar
Farecast
(онгоцны билет хэзээ хамгийн ихээр хямдрахыг танддаг гэнэ)
Kayak (Онгоцны билет, зочид буудлын өрөө, түрээсийн машин хямд захиалахад туслана гэж байгаа)
Zillow

HopStop

CentralPark
Yelp

7. Хайлт ба нэт үйлчилгээ
Accoona

Kosmix

Snap

Pixsy

Argali White & Yellow

Blurb

Seamless Web

вэб сайт хийдэг компани

Бэлэг эрхтний үү гэж юу вэ?

March 20, 2012 Leave a comment

Энэ өвчний үүсгэгч нь хүний папилома вирус юм. Нууц үе нь 1-9 сар, дунджаар 3 сар. Бэлгийн замаар дамжин халдварладаг. Энэ вирус хүний биед зөвхөн арьс, салст бүрхүүл дээрх тууралтад агуулагдах ба арьсны гүн давхраа руу нэвтрэх чадваргүй байдаг. Тиймээс энэ өвчин цусаар дамжин халдварлах боломжгүй юм. Харин бэлэг эрхтний салстаар мөн эхсээр нэвтрэн орж чадах тул эхийн хэвлийд байгаа хүүхдэд аюул учруулдаг. Иймд гол нь бэлгийн замаар мөн төрөхөөс өмнө болон төрөх үед эхээс халдварлагдаж болно.
Шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?
Бэлэг эрхтэн дээр үү маягийн ургацагууд ганц нэгээрээ байж болох хэдий ч ихэнх тохиолдолд олноор ургадаг бөгөөд улмаар цэцэгт байцаа эсвэл тахианы залаатай төстэй болтлоо томордог. Эрэгтэй хүний шодой, хуухнаг, шодойн үзүүр хэсэг, хошного, шээсний сүвний эргэн тойрон, эмэгтэй хүний бэлгийн уруул, үтрээний хана, умайн хүзүүн дээр зөөлөн үү гардаг. Зармдаа үү нь маш жижигхэн, аяндаа алга болдог тул оношлогддоггүй. Шээх, бэлгийн хурьцал үйлдэх үед өвдөх, хөндүүрлэх, эвгүй үнэртэй ялгдас гарах, цус шүүрэх, загатнах, хорсох зэрэг зовиур гарч болно. Бэлэг эрхтний үү маш хурдан үрждэг тул аль болох эртхэн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Хэрхэн эмчлэх вэ?
Бэлэг эрхтний үүг янз бүрийн түрхлэг болон мэс заслын аргаар авч болдог ч дахих хандлагатай байдаг. Биеийн эсэргүүцэл сул бол дахих нь элбэг. Папиллома вирусийн халдвар нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд бэлэг эрхтний үүтэй эмэгтэйчүүд 6 сар тутамд умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Хүний папиллома вирусийн халдвар нь мөн үтрээ, бэлгийн уруул, шодой, шулуун гэдэсний хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй нь батлагдсан байна.
Умайн хүзүү, үтрээ, шодой, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

 

эх сурвалж: mama.mn

Categories: Зөвлөмж

Феодалын эдийн засаг Монголыг юунд хүргэх вэ?

January 16, 2012 1 comment

Асуудал: Феодалын эдийн засаг бидэнд юу өгөв

Аливаа үндэстний эдийн засаг мэдлэг боловсрол, морал дээр тогтох ёстой. Харин Феодалын эдийн засаг юун дээр тогтож байв та асуугаад үзээч. Ерөнхийдөө феодалын эдийн засаг ноёдуудын ашиг сонирхол дээр тогтсон байдаг. Тэд эдийн засгийн бүх харилцааг зохицуулж, бүхнийг өмчилдөг. Зөвхөн МАА (мал аж ахуй) гэсэн ганцхан тулгууртай эдийн засгийн тогтолцоотой тухайн үеийн Монголын ноёдууд олсон орлогоо Монголын төрд биш Манжийн хаанд тушаана. Монголын бүхий л орлого ДНБ гадны улс руу урсана гэсэн үг. Монголын баялгийг, ард түмний хөдөлмөрийг зүгээр л сороод байна. Өөрсдөө ноён болж ард түмнийг шулж боолчлох нь феодалын эдийн засгийн хэв шинж.

Феодалын нийгмийн хамгийн нэгдүгээр шинж төрх бол газар ард түмний өмч биш харин газрын эздийн өмч байдаг. Энэ тодорхойлолт өнөөгийн Монголын нөхцөл байдалд яг таарсан болов уу. Монголчууд газрынхаа эзэн биш болжээ. Тэр ч бүү хэл Монголын ихэнхи газрын эзэд гадаадын иргэд. Газрын эздийг феодал гэж нэрлэдэг. Феодалын нийгмийн хоёрдугаар шинж бол цөөн хүмүүс улстөрийн шийдлүүдийг гаргадаг. Тиймээс төр улс тэр чигээрээ зөвхөн энэ цөөн хүмүүсийн мэдэлд ордог. Read more…

Хүүхдээ хүмүүжүүлэхдээ бүү айлга!

December 26, 2011 Leave a comment

Эх сурвалж: mama.mn

Аав ээжүүд хүүхдээ үгэнд орохгүй дийлэхээ болихоороо хүүхдээ янз бүрийн үг, янз бүрийн үйлдэлээр айлгаж эхэлдэг. Хүүхдэд хоол идүүлэх нь амаргүй ажил: “за амаа ангай, ангайхгүй бол эмч ирж тарина гэнэ шүү” гээд л айлган сүрдүүлэн хоолыг нь идүүлдэг. Ихэнх аав ээжүүд хүүхдийг дараах байдлаар айлгадаг. Үүнд:

  • Тэр хараа, цагдаа ах ирж байна.
  • Эмч ирж байна гэнэ.
  • Мангас ирж байна.
  • Нохой ирж байна, согтуу хүнд өгнө.
  • Мангас чамайг иднэ гэнээ.
  • Аавд чинь хэлнэ шүү гэх мэт.

Ажиглаад байхад, хүүхдийг элдэв араатан амьтан, эмч домч, ааваар нь хүртэл айлгах нь элбэг байдаг. Яагаад гэвэл хүүхдийг айлгахад хүүхэд хүний үгэнд орох нь амархан болдог. Ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь ийм аргаар айлган сүрдүүлдэг. Хүүхдийг ингэж айлган сүрдүүлээд байвал эр зориг нь мохож аймхай хулчгар зантай болно. Сүүлдээ бүр ганцаараа ариун цэврийн өрөө орохоос ч айж эхэлнэ. Бусдаас идэвх султай, аймхай хүүхэд болно гэсэн үг. Ингээд ирэхээр эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ “өөртөө итгэлгүй, сул дорой, сэргэлэн цовоо биш” гэх зэргээр гомдоллож эхэлдэг.

Эцэг эхчүүд маань хүүхдийг айлган сүрдүүлэхийн оронд хүүхэд хүмүүжүүлэх арга барилаа тууштай хэрэгжүүлэхэд л хангалттай. Хүүхдийнхээ хэлж үйлдсэн бүрийг “зөвшөөрөөд байлгүй”, хийж үйлдсэн бүрийг нь “эсэргүүцээд байлгүй” жорыг нь тааруулаад байх хэрэгтэй. Хүүхдийн хөгжлийн онцлогтой холбоотойгоор хүүхдэд 12-18 сартайгаас нь хориг,хязгаар тогтоож, тууштай, шийдэмгүй хандаж, аль болох “болно, болохгүй”-г сайн зааж сургах хэрэгтэй. Read more…

Хүүхэд хэт том төрөх нь муу нөлөөтэй юу?

December 16, 2011 Leave a comment

 Ихэнх хүүхдүүд төрөх үедээ дундажаар 3200-3600 грам жинтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд үүнээс том хүүхэд төрөх нь элбэг. Хүүхдийн жин хэт том байх нь ээжийнхээ болон өөрийн эрүүл мэндэд олон ноцтой эрсдэлийг бий болгодог. Хүүхдийн жин 4000-4500 грам болон түүнээс дээш байвал дундаж хэмжээнээс том байна гэж үздэг. Гэвч хүүхдийн жинг төрөхөөс нь өмнө нарийн тогтоох нь амаргүй юм. Эмч нар ургийн жин урьдчилан тооцох арга болон хэт авиан шинжилгээний үзүүлэлтэнд тулгуурлан төрөх хүүхдийн жинг урьдчилан тогтоодог бөгөөд энэ нь төрөлтийг ямар замаар явуулах вэ гэдэг асуудалд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг болдог.
Хүүхэд хэт том байх нь юунаас шалтгаалдаг вэ?
Төрөх хүүхдийн жин нилээд хэдэн хүчин зүйлсээс хамаардаг. Эдгээрээс удамшлын хүчин зүйл болон цусны сахарын түвшин их байх нь хамгийн голлох байр суурийг эзлэдэг. Мөн жирэмсэн эх хэт тарган байх, жирэмсний хугацаанд жин их нэмэх, төрөх хугацаанаас илүү тээх болон хүүхдийн хүйс ургийн жин их болоход нөлөөлдөг. Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс жингийн хувьд харьцангуй илүү байх хандлагатай байдаг байна. Хэрэв  түрүүчийн төрөлтөнд том хүүхэд төрүүлж байсан бол дараагийн төрөлтөнд хүүхдийн жин улам нэмэгдэх магадлалтай өндөр байдаг. Read more…

Тусгаар тогтнол – Д.Пүрэвдорж

November 26, 2011 2 comments
Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Categories: Нийтлэл

Монгол блогчид – 2011

November 16, 2011 Leave a comment

“МонголБлогчид -2011”  Шилдэг Блогчидыг шалгаруулах наадам энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.  The New Media Group-ийн санаачлагаар зохиогдож байгаа  тус наадам нь интернэт хэрэглээний соёл болох блогоор дамжуулан өөрийн мэдлэг туршлагаа хуваалцаж, иргэний сэтгүүлзүй, мэдлэгийн нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын шилдэгб логчидыг тодруулан, нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор зохион байгуулагддаг сошиаль хэрэглэгчидийн томоохон эв нэгдлийн цугларалтуудын нэг юм.

Шилдэг блогчидыг шалгаруулах ёслолын ажиллагаа нь :

  • Оны шилдэг боловсролын блог
  • Оны шилдэг технологийн блог
  • Оны шилдэг бизнес блог
  • Оны шилдэг энтертайнмент блог
  • Оны шилдэг нийгмийн блог
  • Оны шилдгийн шилдэг блогуудыг тус тус шалгаруулах бөгөөд шилдэг блогчидыг мөнгөн шагнал, цом хүлээж байгаа юм байна.

Монгол Блогчид 2011 наадам 12-р сарын 3 нд  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдууланзохиогдож байгаа бөгөөд энэ үеэр “Дэвшилтэт хөгжлийг дэмжих нийгмийн санд ” хандив цуглуулах үйл ажиллагаа зохиогдох юмбайна. Тус наадам iLoft Function House -д 19:00 цагаас 23:00 цаг хүртэл болох бөгөөд үргэжлээд үдшийн 04:00 цаг хүртэл залууст зориулсан үдэшлэг, партизохиогдох юм байна. Сонирхосон блогтой блоггүй хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тус наадам нь цаашдаа ч жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд блогчид, нийтлэгчид та бүхэн http://mongolbloggers.org хаягаар орж блогоо бүртгүүлээрэй.
Мөн зохион байгуулалтын багт сайн дураар хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхнийг хамтран ажиллахыг урьж байгаа юм байна.
харилцахутас: 88061518, 365555