Home > Зөвлөмж, Танин мэдэхүй > Хүүхдээ хүмүүжүүлэхдээ бүү айлга!

Хүүхдээ хүмүүжүүлэхдээ бүү айлга!

Эх сурвалж: mama.mn

Аав ээжүүд хүүхдээ үгэнд орохгүй дийлэхээ болихоороо хүүхдээ янз бүрийн үг, янз бүрийн үйлдэлээр айлгаж эхэлдэг. Хүүхдэд хоол идүүлэх нь амаргүй ажил: “за амаа ангай, ангайхгүй бол эмч ирж тарина гэнэ шүү” гээд л айлган сүрдүүлэн хоолыг нь идүүлдэг. Ихэнх аав ээжүүд хүүхдийг дараах байдлаар айлгадаг. Үүнд:

  • Тэр хараа, цагдаа ах ирж байна.
  • Эмч ирж байна гэнэ.
  • Мангас ирж байна.
  • Нохой ирж байна, согтуу хүнд өгнө.
  • Мангас чамайг иднэ гэнээ.
  • Аавд чинь хэлнэ шүү гэх мэт.

Ажиглаад байхад, хүүхдийг элдэв араатан амьтан, эмч домч, ааваар нь хүртэл айлгах нь элбэг байдаг. Яагаад гэвэл хүүхдийг айлгахад хүүхэд хүний үгэнд орох нь амархан болдог. Ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь ийм аргаар айлган сүрдүүлдэг. Хүүхдийг ингэж айлган сүрдүүлээд байвал эр зориг нь мохож аймхай хулчгар зантай болно. Сүүлдээ бүр ганцаараа ариун цэврийн өрөө орохоос ч айж эхэлнэ. Бусдаас идэвх султай, аймхай хүүхэд болно гэсэн үг. Ингээд ирэхээр эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ “өөртөө итгэлгүй, сул дорой, сэргэлэн цовоо биш” гэх зэргээр гомдоллож эхэлдэг.

Эцэг эхчүүд маань хүүхдийг айлган сүрдүүлэхийн оронд хүүхэд хүмүүжүүлэх арга барилаа тууштай хэрэгжүүлэхэд л хангалттай. Хүүхдийнхээ хэлж үйлдсэн бүрийг “зөвшөөрөөд байлгүй”, хийж үйлдсэн бүрийг нь “эсэргүүцээд байлгүй” жорыг нь тааруулаад байх хэрэгтэй. Хүүхдийн хөгжлийн онцлогтой холбоотойгоор хүүхдэд 12-18 сартайгаас нь хориг,хязгаар тогтоож, тууштай, шийдэмгүй хандаж, аль болох “болно, болохгүй”-г сайн зааж сургах хэрэгтэй.

Хэрвээ та үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол мэргэжлийн хүнээс заавар зөвлөгөө авч, хүүхдийнхээ харилцааг засан залруулж, түүнийг амархан үгэндээ оруулж болно. Заавал мэргэжлийн хүн гэхгүй гэвэл наад зах нь хүүхдээ элдэв зүйлсээр айлган сүрдүүлэхгүй байх хэрэгтэй. Учир нь хүүхдийг айлгаад л байвал хүүхдийн сэтгэлзүйд муугаар нөлөөлөх болно. Тэр ч бүү хэл, хумсаа мэрдэг, хуруугаа хөхдөг болох нь наад захын үзэгдэл юм.

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: