Archive

Archive for the ‘Эдийн засаг’ Category

Феодалын эдийн засаг Монголыг юунд хүргэх вэ?

January 16, 2012 1 comment

Асуудал: Феодалын эдийн засаг бидэнд юу өгөв

Аливаа үндэстний эдийн засаг мэдлэг боловсрол, морал дээр тогтох ёстой. Харин Феодалын эдийн засаг юун дээр тогтож байв та асуугаад үзээч. Ерөнхийдөө феодалын эдийн засаг ноёдуудын ашиг сонирхол дээр тогтсон байдаг. Тэд эдийн засгийн бүх харилцааг зохицуулж, бүхнийг өмчилдөг. Зөвхөн МАА (мал аж ахуй) гэсэн ганцхан тулгууртай эдийн засгийн тогтолцоотой тухайн үеийн Монголын ноёдууд олсон орлогоо Монголын төрд биш Манжийн хаанд тушаана. Монголын бүхий л орлого ДНБ гадны улс руу урсана гэсэн үг. Монголын баялгийг, ард түмний хөдөлмөрийг зүгээр л сороод байна. Өөрсдөө ноён болж ард түмнийг шулж боолчлох нь феодалын эдийн засгийн хэв шинж.

Феодалын нийгмийн хамгийн нэгдүгээр шинж төрх бол газар ард түмний өмч биш харин газрын эздийн өмч байдаг. Энэ тодорхойлолт өнөөгийн Монголын нөхцөл байдалд яг таарсан болов уу. Монголчууд газрынхаа эзэн биш болжээ. Тэр ч бүү хэл Монголын ихэнхи газрын эзэд гадаадын иргэд. Газрын эздийг феодал гэж нэрлэдэг. Феодалын нийгмийн хоёрдугаар шинж бол цөөн хүмүүс улстөрийн шийдлүүдийг гаргадаг. Тиймээс төр улс тэр чигээрээ зөвхөн энэ цөөн хүмүүсийн мэдэлд ордог. Read more…

Дэлхийг хамарсан инфляц айсуй

January 18, 2011 Leave a comment

Инфляц ягуухан довтолгоонд орж, улс орнуудын төв банкууд үүнийг зогсоож чадахгүй байна. Бензин тос, хүнсний бүтээгдэхүүн, орон сууцны хөлс өссөөр. Инфляц бий болсныг эдийн засагчдын тайлбарлахаас өмнө хэрэглэгчид аандаа мэдэрч эхэлсэн. Мөнгөний ханшны уналт хөрөнгө оруулагчдыг ч бодлоо өөрчлөхөд хүргэж байна.

Инфляцийг хоёр хувиас хэтрүүлэхгүй байлгаж, үнийг тогтвортой байлгах гэсэн Еврпын төв банкны бодлого хэрэгжсэнгүй, үнийн өсөлт 2,2%-д хүрсэн. Хамгийн их сэтгэл зовоож буй зүйл бол энэ чиг хандлагын динамик чанарт байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл байнгын өсөлт гарч, ноднин өдийд байснаасаа хоёр дахин ихэссэн байна. Европын төв банкны тэргүүн Жан-Клод Тричет “үнийн хэлбэлзлийг бид анхааралтай ажиглаж байгаа” гэж тайвшруулаад “ тэгээд ч бид хүүг хөдөлгөхгүй байлгах гэж урьдчилан шийдвэр гаргаагүй” хэмээн Пүрэв гарагт мэдэгджээ. Үнийн өсөлт нэг хэсэг хоёр хувиас давж гарлаа ч оны эцсээр эргэн унана гэж Франц эр үзэж буй ч санхүүгийн мэргэжилтнүүдээс олон хүн үүнтэй санал нийлэхгүй байгаа ажээ.
Үнэ ахин өсөж эхэлсэн нь олон мэргэжилтнүүдийн хувьд гайхашруулсан явдал болжээ. Евро бүсийн олон улс оронд эдийн засаг нь хямралын байдалд байгаа. Тухайлбал Грект гэхэд эдийн засаг нь гурван хувиар буурна. Уг нь ийм тохиолдолд үнэ буурдаг ба өслөө ч маш бага өсдөг. Гэтэл байдал өөрөөр эргээд байдаг. Үнийн өсөлт ганц европыг ч дайраагүй. Хятадад инфляц 5% давсан нь олны анхаарлын төвд оржээ. Бразил, Энэтхэг, Орос зэрэг хөгжиж буй орнуудад өсөлт бүр 6-8% байна. Үнэ өсөж буй нэг шалтгаан бол түүхий эдийн үнийн өсөлт. Үүний жишээ бол Аляскад нефьтийн хоолойд гэмтэл гарснаас Америкт Брэнт нефьт одоо нэг галлон нь бараг 100 доллар болсон ажээ. Read more…
Categories: Эдийн засаг

Тогтворгүйн гурвалжин ба Монгол

January 17, 2011 Leave a comment

-Валютын довтолгоонд бэлэн үү?-

Тусгаар тогтносон ихэнх улс үндэсний мөнгөн тэмдэгттэй бөгөөд энэ нь төлбөр тооцооны хэрэгсэл болохоос гадна өртгийг хадгалах гэсэн үндсэн үүргийг гүйцэтгэж иржээ. Гэхдээ гаднын болоод дотоодын арилжааны довтолгооноос хэрхэн хамгаалагдсанаас үндэсний мөнгөн тэмдэгт үүргээ найдвартай биелүүлэх эсэх нь хамаарна.

Валютын хямрал үүсгэгч гурвал хүчин зүйл

1997 онд Азийн зарим орон валютын хямралд автаж, эдийн засаг нь уналтад орж байсан билээ. Эдгээр улсын ихэнх нь үндэсний мөнгөн тэмдэгтээ америк доллартай чанга гэгч нь уяж орхисон байж. Өөрөөр хэлбэл, тухайн улсын мөнгөн тэмдэгтийн гадаад үнэ цэнэ болох гадаад валюттай харьцах ханш нь хатуу буюу “тогтмол” байсан гэсэн үг. Тэр үед “Зүүн өмнөд Азийн гайхамшгийн нууц”-аа эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн нээлттэй байдалтай холбон тайлбарлаж байв. Read more…

Categories: Эдийн засаг

Өрсөлдөх чадвар гэж юу вэ?

January 17, 2011 Leave a comment
Стефан Гарелли, Ай Эм Ди-ийн профессор, Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал

“Улс Үндэстний Өрсөлдөх Чадвар гэдэг нь тухайн улсын хүн ардын хөгжил дэвшил, хувийн хэвшил, бизнесүүдийн тогтмол нэмүү өртөг бүтээх явцыг сайжруулах орчныг бүтээхэд нэмэр болохуйц бодит баримт болон дүрэм журмуудыг шинжлэн судалдаг эдийн засгийн нэгэн онол юм.”

Эдийн засгийн шинжлэх ухаанд явцуу буюу аливааг зөвхөн нэг талаас нь хардаг тал бий. Жишээ нь, эдийн засгийг Гадаад худалдаа, мөнгө, төсөв, санхүүгийн бодлого гэсэн өөр, өөр өнцгөөс судалдаг. Харин компаниудын судалгаа нь ялимгүй өргөн хүрээтэй. Тухайлбал компаний стратеги, байгууллагын бүтэц, санхүүгийн асуудлыг авч үзэхээс гадна хүний нөөц, байгууллагын соёл, хэрэглэгчийн хандлага гэх зэрэг “барьцгүй” гэмээр асуудлыг ч хамааруулдаг. Дэлхийн Өрсөлдөх Чадварын Тайланд (ДӨЧТ) Өрсөлдөх чадварыг томьёолсон бөгөөд, ингэхдээ судалгааны ажлынхаа суурь болгох үүднээс аль болох өргөн өнцгөөс харсан тодорхойлолт боловсруулахыг хичээсэн. Учир нь аливаа үндэстний амжилтыг хэмжихэд дээр дурьдсан бүх үзүүлэлтүүд бүгдээрээ хэрэг болох нь тодорхой билээ. Read more…

Categories: Эдийн засаг