Home > Эдийн засаг > Өрсөлдөх чадвар гэж юу вэ?

Өрсөлдөх чадвар гэж юу вэ?

Стефан Гарелли, Ай Эм Ди-ийн профессор, Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал

“Улс Үндэстний Өрсөлдөх Чадвар гэдэг нь тухайн улсын хүн ардын хөгжил дэвшил, хувийн хэвшил, бизнесүүдийн тогтмол нэмүү өртөг бүтээх явцыг сайжруулах орчныг бүтээхэд нэмэр болохуйц бодит баримт болон дүрэм журмуудыг шинжлэн судалдаг эдийн засгийн нэгэн онол юм.”

Эдийн засгийн шинжлэх ухаанд явцуу буюу аливааг зөвхөн нэг талаас нь хардаг тал бий. Жишээ нь, эдийн засгийг Гадаад худалдаа, мөнгө, төсөв, санхүүгийн бодлого гэсэн өөр, өөр өнцгөөс судалдаг. Харин компаниудын судалгаа нь ялимгүй өргөн хүрээтэй. Тухайлбал компаний стратеги, байгууллагын бүтэц, санхүүгийн асуудлыг авч үзэхээс гадна хүний нөөц, байгууллагын соёл, хэрэглэгчийн хандлага гэх зэрэг “барьцгүй” гэмээр асуудлыг ч хамааруулдаг. Дэлхийн Өрсөлдөх Чадварын Тайланд (ДӨЧТ) Өрсөлдөх чадварыг томьёолсон бөгөөд, ингэхдээ судалгааны ажлынхаа суурь болгох үүднээс аль болох өргөн өнцгөөс харсан тодорхойлолт боловсруулахыг хичээсэн. Учир нь аливаа үндэстний амжилтыг хэмжихэд дээр дурьдсан бүх үзүүлэлтүүд бүгдээрээ хэрэг болох нь тодорхой билээ.

Жишээ нь, боловсролын бодлогыг нь нэг талаас улсын төсвийн зардлын нэг хэсэг гэж харж болно. Нөгөө талаас боловсролын бодлого нь бүх нийтийн мэдлэгийн ерөнхий түвшинг дээшлүүлж, улмаар эдийн засгийн бүхий л салбарт хэрэгцээтэй ур чадварыг сайжруулах учиртай билээ. Түүнчлэн боловсролын бодлого нь аливаа орны ёс суртахууны үнэлэмжинд нөлөөлж бас биежүүлж байдаг. Үр дүнд нь иргэд аливаа зүйлд өөр өөрөөр хандах хандлагатай болох бөгөөд, амьдралын зорилгоо ч өөр өөрөөр тодорхойлдог.Зарим нь амжилтын төлөө тэмүүлж, компани байгуулж бизнест хүчээ сорихыг чухалчилдаг. Гэтэл зарим нь ачаалал, стресс багатай байхыг чухалчилж, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахыг хүсдэг.

Ямартаа ч аж ахуйн нэгжүүд нь тухайн нийгмийнхээ боловсролын системын үр дүнг хүртэж явдаг нь тодорхой. ААН-үүд ямар тохиолдолд өрсөлдөж чадах вэ гэвэл зөвхөн авьяаслаг, мэдлэгтэй хүний нөөцтэй үед ингэж чадах нь илт. Үүний зэрэгцээ, ААН-үүд нь авьяастай, чадалтай нэгэнд нээлттэй, тэднийг татаж чаддаг байх учиртай. Иймд байгууллагын соёл, ажиллах арга барилд ажиллагсадын хувийн соёл болон нийгмийн үнэлэмжийн үзүүлэх нөлөө улам бүр ихэссээр байгаа билээ. Жишээ нь, компаниудын хувьд залуу ажиллагсадынхаа ёс зүйн хэм хэмжээний болон байгаль орчноо хамгаалах шаардлагыг үл тоох хандлага гаргах явдал өнөө цагт бараг боломжгүй болж байгаа билээ. Энэ нь мэдээж хэрэв ААН-үүд аль нэг ажилтныхаа үнэлэмжийг нь үл тоох хандлага гаргах аваас залуу авьяастнууд маань өөр ажил олгогчийг зүглэх нь тодорхой.

Аливаа үндэстний эрх ашиг болон хувийн хэвшлийнхний ашиг сонирхол нэгэн цэгт огтлолцох болсон нь өнөө цагийн харилцаа холбооны хурдтай хөгжил болон даяарчлалын үр нөлөөллөөр улам бүр хүчээ авах үзэгдэл болжээ. Улс үндэстэн болон ААН хоёулаа л тоглоомын дүрмийг өөрчилсөн өрсөлдөөнт нийгэмд зэрэгцэн оршиж байна. Улс орнуудын хоорондын хил хязгаар ач холбогдлоо алдах хирээр улс үндэстнүүдийн хоорондын санал санаачлага, эрхэмлэх зүйлс болон мэдлэг туршлагууд нэг орноос нөгөө руу чөлөөтэй шилжиж байгаа билээ. Мөн ААН доторхи хил заагууд бүдгэрэн, байгууллага доторхи мэдлэгийн чөлөөт урсгалууд бий болох боломжууд нээгджээ.

Ийм учраас ӨЧ–ын ойлголт бол шинээр тодрон гарч буй энэхүү ерөнхий дүр зургийн үр дүнд үүсч байгаа ойлголт юм. ӨЧ нь улс үндэстнүүдийг болон ААН–г тал бүрээс нь харж, илүү бүхэллэг буюу цогц утгаар (holistic) авч үздэг.

Өрсөлдөх Чадварын 10 Алтан Дүрэм

“Бид юу сурсан бэ?” гэсэн асуултанд хариулья. Улс үндэстний өрсөлдөх чадварыг тайлбарлах загвар байна уу? Амжилтын түүхийг нь жиших боломж бий юу? Хэдийгээр өрсөлдөх чадварыг бүрэн гүйцэд хангах жор байхгүй ч гэлээ, анхаарал татмаар цөөн хэдэн зарчимууд байгаа юм.

Эдгээр зарчимуудыг бид зангидаад улс үндэстэний “Өрсөлдөх Чадварын 10 Алтан Дүрэм” гэж нэрлэсэн юм. Үүнд:

1. Хууль эрх зүйн болоод удирдлагын тогтвортой, ойлгомжтой орчин бүрдүүлэх

2. Бизнес эрхлэх орчинг хялбарчлах, удирдлагын хувьд ил тод, хариуцлагатай, хурдан шуурхай үйлчилгээг баталгаажуулах

3. Нийгэм (эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр г.м), эдийн засгийн (зам, агаарын тээвэр, цахилгаан холбоо г.м) чиглэлд дэд бүтцийг тогтвортой хөгжүүлж, байнгын хяналт тавин ажиллахад зогсолтгүй хөрөнгө оруулах

4. Урт хугацаанд тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бий болгох нийгмийн дунд давхаргыг хөгжүүлэх

5. Эдийн засгийн салбаржин төрөлжилтийн гол түлхэц болсон хувийн сектор дахь хувийн жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх

6. Цалингийн түвшин, үр бүтээмж, татварын хоорондын харилцааны тэнцвэрийг хадгалах

7. Дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хадгаламжийг дэмжих замаар дотоод зах зээлээ хөгжүүлэх

8. Олон улсын тавцан дээрх дайчин шургуу чанар ба нэмүү өртөгт үйл ажиллагааг   татах чадварын тэнцвэртэй байдлыг олох

9. Hийгмийн нэгдэл, үнэлэмжийн системийг хадгалж үлдээхийн тулд даяарчлалын давуу талыг дотоодын хавчигдмал байдалтай тэнцвэржүүлэх

10. Өрсөлдөх чадварын үр шимийг биетээр байнга хуваалцах замаар ард түмний хөгжил цэцэглэлтийн түвшинг дээшлүүлэх

Эх сурвалж: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

Categories: Эдийн засаг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: