Home > Эдийн засаг > Дэлхийг хамарсан инфляц айсуй

Дэлхийг хамарсан инфляц айсуй

Инфляц ягуухан довтолгоонд орж, улс орнуудын төв банкууд үүнийг зогсоож чадахгүй байна. Бензин тос, хүнсний бүтээгдэхүүн, орон сууцны хөлс өссөөр. Инфляц бий болсныг эдийн засагчдын тайлбарлахаас өмнө хэрэглэгчид аандаа мэдэрч эхэлсэн. Мөнгөний ханшны уналт хөрөнгө оруулагчдыг ч бодлоо өөрчлөхөд хүргэж байна.

Инфляцийг хоёр хувиас хэтрүүлэхгүй байлгаж, үнийг тогтвортой байлгах гэсэн Еврпын төв банкны бодлого хэрэгжсэнгүй, үнийн өсөлт 2,2%-д хүрсэн. Хамгийн их сэтгэл зовоож буй зүйл бол энэ чиг хандлагын динамик чанарт байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл байнгын өсөлт гарч, ноднин өдийд байснаасаа хоёр дахин ихэссэн байна. Европын төв банкны тэргүүн Жан-Клод Тричет “үнийн хэлбэлзлийг бид анхааралтай ажиглаж байгаа” гэж тайвшруулаад “ тэгээд ч бид хүүг хөдөлгөхгүй байлгах гэж урьдчилан шийдвэр гаргаагүй” хэмээн Пүрэв гарагт мэдэгджээ. Үнийн өсөлт нэг хэсэг хоёр хувиас давж гарлаа ч оны эцсээр эргэн унана гэж Франц эр үзэж буй ч санхүүгийн мэргэжилтнүүдээс олон хүн үүнтэй санал нийлэхгүй байгаа ажээ.
Үнэ ахин өсөж эхэлсэн нь олон мэргэжилтнүүдийн хувьд гайхашруулсан явдал болжээ. Евро бүсийн олон улс оронд эдийн засаг нь хямралын байдалд байгаа. Тухайлбал Грект гэхэд эдийн засаг нь гурван хувиар буурна. Уг нь ийм тохиолдолд үнэ буурдаг ба өслөө ч маш бага өсдөг. Гэтэл байдал өөрөөр эргээд байдаг. Үнийн өсөлт ганц европыг ч дайраагүй. Хятадад инфляц 5% давсан нь олны анхаарлын төвд оржээ. Бразил, Энэтхэг, Орос зэрэг хөгжиж буй орнуудад өсөлт бүр 6-8% байна. Үнэ өсөж буй нэг шалтгаан бол түүхий эдийн үнийн өсөлт. Үүний жишээ бол Аляскад нефьтийн хоолойд гэмтэл гарснаас Америкт Брэнт нефьт одоо нэг галлон нь бараг 100 доллар болсон ажээ.
Инфляц 3%-д хүрээд байсан 2008 оны есдүгээр сараас хойш ийм их үнэтэй байгаагүй юм байна. Түүхий эдийн үнэ бараг бүх л төрөл дээр өсөж тухайлбал хөвөн 103%, эрдэнэ шиш 66 %, үр тариа 44%, барилгын модон материал 36%, зэс 29% тус тус үнэ нь өссөн ба еврогийн ханш унаж байгаагаас Евро бүсийн орнуудад бүр ч хүнд тусаж жишээлбэл хөвөнгийн үнийн өсөлт 124% болжээ. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт түүхий эдийн үнэ өсөх нэг шалтгаан болсон ч бас өөр чухал шалтгаанууд бий.
Төв банкнууд хэтэрхий сул мөнгөний бодлого явуулж буй нь мөн л үүнд ихээхэн нөлөөлж байна. Хуучирч доройтсон эдийн засгаа тэтгэх, цохилтонд ороод буй санхүүгийн салбараа аврахын тулд Европын төв банк, холбооны нөөцийн банк, Английн төв банк, Японы төв банк бүгд л мөнгөөр зодон бэлэн мөнгөөр үерлүүлж байна. Харин Монгол банк үүнээс эсрэг арга хэмжээ авч буй нь нөгөө л “монголын онцлогтой” холбоотой юм байлгүй дээ. “Дэлхийн эдийн засагт бодлогын өөрчлөлт гарч байна” гэж АНУ-ын Morgan Stanley банкны эдийн засагч Ёоахим Фелс мэдэгджээ. 80-аад он гэхэд мөнгөний тогтвортой байдалд иргэд итгэдэг болсон байлаа.
Даяарчлалын нөлөөгөөр үнийн хөөрөгдөл зогсож, захиргаадан зохицуулахыг больсоноор инфляцыг ялж чадсан мэт сэтгэгдэл төрж байжээ. Гэтэл одоо байдал өөр боллоо. „Өсөлт багасаж, ажилгүйдэл болон өр ихэссэн нь Төв банкуудыг инфляцитай нөхөрлөхөд хүргэж байна” гэж тэрээр үзжээ. Мэдээж энэ нь хэрэглэгчдийн хувьд хохиролтой явдал, мөнгөө хадгалж байсан хадгаламж эзэмшигчдийн хувьд бол хэцүүхэн байдлыг бий болгож байгаа.
Тэдний мөнгө өсөх биш бодит утгаараа бол буурах байдал олон улс оронд ажиглагдаад эхэлжээ. Үүнээс гарах гарц нь өнгөт металл, үл хөдлөх хөрөнгө зэрэг бодит материаллаг зүйлс болсноос тэдний үнэ мөн өсөөд эхэлжээ. Алт, мөнгө, цагаан алтны үнэ 2010 онд тун ихээр өсч цаашид ч өсөх бололтой байгаа ба цагаан алтны үнэ гэхэд хоёр дахин өссөн байна. Алтны үнэ америк доллараар 25% орчим өссөн ба еврогийн ханшны сулралт харин энд ашигтайгаар тусч еврогоор хөрөнгө оруулагчид алтнаас 36%-ийн ашиг олсон байна. Мөнгөний үнэ 69 % (еврогоор 85%) , палладий 90 % (еврогоор 106%) тус тус өссөн.
Өнгөт металлуудын үнийн өсөлтөнд янз бүрийн л шалтгаан байдаг юм байна. Инфляц ихэссэн хямралт үед алт бол баталгаатай хөрөнгө оруулалт болж байхад аж үйлдвэр дэх хэрэглээ нь ихэссэнээс мөнгөний үнэ өсөж, бас ч алтны адил үнэт зүйл гэдгээрээ хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаар. Автомашин үйлдвэрлэл ихсэж байгаагаас цагаан алт, палладийн хэрэглээ ч мөн өссөн.
Эх сурвалж: tsagtur.mn
Categories: Эдийн засаг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: