Home > Танин мэдэхүй > Цистит буюу давсагны үрэвсэл

Цистит буюу давсагны үрэвсэл

Цистит ба давсагны үрэвсэл  үүсэх олон төрлийн шалтгаан байдаг боловч ихэвчлэн халдвараар үүсдэг. Ямар ч насны хүмүүс энэ өвчнөөр өвдөж болох боловч насанд хүрсэн эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдоно. Ихэнх хүмүүс циститээр доороосоо даарснаас болж  тусдаг гэж ойлгодог ч энэ өвчин тусахад бэлгийн ариун цэвэр муу сахих, хар өнгийн дотуур хувцас байнга өмсөх, зориулалтын бус саван, ариун цэврийн хэрэглэл хэрэглэх зэрэг өөр бусад шалтгаан бас нөлөөлдөг байна.

Циститийн шинж тэмдэг:
Энэ өвчний шинж тэмдэг бие засахад бэлгэ эрхтэн хөндүүрлэн хорсож, ойр ойрхон шээс хүрэх мөртлөө маш бага хэмжээтэй булингартай шээс гарах, өвчин даамжирч хүндэрсэн үед шээс цусархаг идээтэй гарч, толгой эргэн үе үе халуурдаг.
Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрсэн даруйхан эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Гэхдээ өөрийн дураар эм эмийн ургамал хэрэглэж болохгүй бөгөөд заавал мэргэжилийн эмчээс зөвлөгөө авч байж эмчилгээгээ эхлэх нь чухал юм. Циститийг эмчлэх уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны олон төрлийн аргууд байдгаас энэ өвчнөөс салах хамгийн үр дүнтэй аргуудаас хүргэж байна.

  • – Нянгийн эсрэг эмийг зєв сонгож бvрэн гvйцэд хэрэглэх
  • – Энэ өвчний үед аль болох гэртээ хэвтрийн дэглэм сахих
  • – Бєєр шээнсий замыг угааж цэвэршvvлэх. Дороос нь катетер тавьж угаахаас илvv амаар эмийн ургамал ууж шээс хєєх замаар давсаг болон шээсний замыг угаах нь илvv vр дvнтэй.
  • – Биеийн эсэргvvцэл сулрах, даарч ядрах vед цистит дахидгийг анхаарч дархлаа дэмжих эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
  • – Өтгөн идээ хийж буцалгасан хар цайн дээр суух.
    Маш өтгөн, давстай хар цайг буцалган хөтөвчинд хийж дээр нь суугаарай. Мэдээж цайгаа биеэ тvлэгдчихээргvй болсон хойно нь сууна. Цайны халуун уур таны өвдөлтийг намдаана. 10-15 минут буюу цайнаас халуун уур савсахаа болих хvртэл ууран дээрээ суух хэрэгтэй. Энэ эмчилгээг хэд хэдэн өдөр давтан хийгээрэй.
  • – Хар даавуугаар жин тавь. Энэ аргыг хэрэглэхэд танд чөмөгний яс, хар даавуу хоёр хэрэгтэй. Чөмөгний ясыг халуун цайнд хийж буцалгаад хар өнгийн даавуунд сайтар ороогоод бэлгэ эрхтэндээ жин тавина. Энэ аргыг ч мөн адил өвчнөө намжтал хэд хэдэн удаа давтах нь зvйтэй.
  • – Давсаган дээрээ хальстай нь чанаж нухсан төмсийг даавуунд ороон жин тавьдаг аргыг ч бас хэрэглэж болох юм.

Цистит євчнийг бvрэн эмчлэхэд анхаарах зvйл:
1.Левомицитин, фуродонин, пенициллины тєрлийн эмийг гурван хоногоор сэлгэж тасралтгvй наад зах нь 9-12 хоног хэрэглэх
2.Бєєрний цай, тэхийн шээг гэх мэт ургамлын гаралтай эмчилгээг 1,5-2 сар ууж хэрэглэх. Эдгээр нь шээсний замыг угаах vйлчилгээтэй.
3.Євчний хурц vед халуун ууранд суух / гурван цагийн зайтай 3-5/ удаа
4.Дахилтаас сэргийлэх дэглэмийг сахих / цистит сэдрэх буюу хєдлєх таван шалтгааныг дахин уншаад тvvний дагуу хатуу дэглэм барихыг зөвлөж байна.
Мөн энэ өвчнийг бүрмөсөн эмчлэхэд тустай хамгийн натурал арга бол 100 хувийн цэвэр сranberry juice, оrange juice болон C vitamin ихтэй бүх төрлийн жимсний juice, цэвэр ус уух зэрэг орно.
Энэ өвчин даамжирвал жирэмслэлт, төрөлтөд хүндрэл учирч, бэлгэ эрхтэний үрэвсэлт эмгэгүүдээр өвдөж, өтгөн хатах, шээс дамжуулах замд сөрөг урсгал үүсэх зэрэг сөрөг үр дагавруудтай.
Эрэгтэй хүмүүст цистит өвчин харьцангуй цөөн тохиолддог ба уг өвчин үүсэхэд түрүү булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайн хавдар, бэлгэ эрхтэний бусад өвчнүүд дагалддаг болохыг анхаараарай.
Урьдчилан сэргийлэх аргууд
Шээсийг давсагт удаан хугацаагаар хуримтлуулахгүй байх, шээс хүрэх бүрт давсгийг суллаж байх, хөвөн даавуун материалаар хийсэн сул загвартай дотуур хувцас өмсөх, шингэн зүйл их хэмжээгээр уух, бэлгийн харьцааны дараа давсгийг суллаж байх, бие зассаны дараа бэлэг эрхтний урдаас нь хойш арчиж байх, халдварын голомт, шээс дамжуулах замын саадыг эрт илрүүлж эмчлэх, цистит ойрхон дахилт өгдөг бол урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ. Биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах зорилгоор витамин эмчилгээг хүйтэн сэрүүний улиралд хэрэглэх нь сайн урьдчилан сэргийлэлт болох ба дээрх бэлдмэлийг нэг сараас доошгүй хугацаагаар хэрэглэнэ.

Цистит яагаад дахин сэдэрдэг вэ?

  • Нянгийн эсрэг эмийн эмчилгээг дутуу хийх
  • Шээсээ удаан барих, давсгаа чинvvлэх
  • Хєлнєєсєє даарах, хvйтэн шалан дээгvvр явах, ус туулах, чулуун довжоон дээр суух
  • Бэлгийн ажлын ємнє, хойно угаалга хийхгvй бохир явах
  • Архи, спиртийн тєрлийн ундаа, лимонтой цай зэрэг нь цистит євчнийг сэдрэхэд нєлєєлдєг.

Жирэмсэн үеийн цистит
Давсагны үрэвслийг шээсний замын халдварт хамруулан авч үздэг. Хэдийгээр жирэмслэлт өөрөө давсагны халдвар үүсгэдэггүй ч жирэмсэн эмэгтэйчүүд давсагны үрэвслээр өвдөх магадлал болон хүндрэлийн хувь жирэмсэн бус эмэгтэйчүүдийнхээс илүү байдаг.

Давсагны үрэвсэл ба бөөр
Жирэмсэн хүн давсагны үрэвслээр өвдсөн тохиолдолд халдвар бөөр рүү дамжих магадлал өндөр байдаг. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 2-4 хувь нь бөөрний үрэвслээр өвддөг байна.
Жирэмсэний хугацаанд гарах дааврын өөрчлөлт болон шээс дамжуулах замын байрлал өөрчлөгдөх нь халдвар давсагнаас дээш шээс дамжуулах сувгаар дамжиж бөөрөнд амархан хүрэх нөхцөлийг бүрдүүлж өгдгийг шинжлэх ухаан баталсан байна. Иймд жирэмсний хяналтын явцад шээсний шинжилгээг хэд хэдэн удаа үечилсэн байдлаар хийдэг.
Жирэмсэн үеийн давсагны үрэвсэлийн эмчилгээ
Жирэмсэн эмэгтэйчүүдийн давсагны үрэвслийг эрт илрүүлэн эмчилснээр дутуу төрөлт болон бөөрний үрэвсэлд суурилсан хожуу үеийн хордлого зэрэг олон эрсдэлээс сэргийлж чадна.
Зарим антибиотикийг жирэмсний үед хэрэглэхийг хориглодог. Тиймд эмч давсагны үрэвсэлийн эмчилгээнд дараах зүйлсийг анхаарч үздэг. Үүнд:
• Эмийн мэдрэг байдал
• Жирэмсний үе шат
• Эхийн эрүүл мэндийн байдал
• Урагт үзүүлэх нөлөө зэргийг харгалзан үзэж эмчилгээг хийдэг байна.

Эх сурвалж: mama.mn

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: