Home > Зөвлөмж > Жирэмсэн үеийн энергийн солилцоо

Жирэмсэн үеийн энергийн солилцоо

Бүхий л хүний харилцааны туршид энергийн солилцоо тогтмол явагддаг бөгөөд харамсалтай нь хүн болгонд сайн төлөвлөгөө, сайхан бодол, сайхан сэтгэл байдаггүй байна. Тэр тусмаа жирэмсэн эмэгтэйчүүд энэхүү энергийн урсгалыг маш хурдан хүлээж авдаг тул муу бодол муу санаатай хүнтэй харилцах нь тэдэнтэй гэр бүл болон гэдсэн дэх хүүхдийн талаар ярилцахгүй байх нь зүйтэй. Энергийн сөрөг урсгал нь жирэмсэн эмэгтэй болон хэвлий дэх урагт муугаар нөлөөлдөг байна.

Тиймээс одооноос эмэгтэй та өөрийгөө болон хэвлий дэх нялх үрээ сөрөг тааламжгүй нөлөөллөөс хамгаалах дараах аргуудад суралцах хэрэгтэй.

  • – Атаач санаа муутай хүмүүсээс аль болох зайлсхийх нь тань руу чиглэх сөрөг энергийг сааруулах ба ийм хүмүүстэй өөрийн амьдрал ба гэр бүлийнхээ талаар ярилцахгүй байх нь зүйтэй.
  • – Янз бүрийн тааламжгүй зүйлээс өөрийгөө хамгаалах шилдэг арга бол дуугүй байх юм. Дуу цөөтэй байх эсвэл чухал хэрэгцээтэй үед дуугүй байх чадвартай хүн энергийн тэнцвэрт байдлаа хадгалах боломжтой байдаг юм.
  • – Сэтгэл гутранги үедээ эсвэл биеийн байдал таагүй байгаа бол олон нийтийн газар очих нь бусад хүмүүс танаас эерэг энергийг тань түргэн татаж авах үндэс болдог юм. Тиймээс үүний оронд зугаалж алхах нь танд энергийн эх үүсвэр болох онцлогтойг анхаар.
  • – Энергийн тэнцвэрт байдлаа хадгалж биедээ шингээхийн тулд хөл гараа зөрүүлж түгжих мэт дасгал хийж болдог байна. Үүнээс энгийн дасгал бол гарын эрхий хуруунаас эхлэн бүх хуруунуудын өндгийг нийлүүлэх нь энергээ төвлөрүүлэх үндэс болдог тул туршаад үзээрэй.
  • – Хүний биед асар их эрч хүчийг сармис өгдөг аж. Сармис нь зөвхөн олон өвчний эсрэг дархлаа тогтоохоос гадна тааламжгүй нөлөөллөөс хамгаалж, биед явагдах исэлдэн ангижрах урвалуудын тэнцвэрийг хангах онцгой ач холбогдолтой.
  • – Жирэмсэн үедээ эмэгтэйчүүд утсаар ярихаас аль болох татгалзаж, ярих бол 5 минутаас удаан ярихгүй байх нь зүйтэй. Тааламжгүй бодол санаанаас болж бие сэтгэл таагүй гутранги байгаа үедээ биеийн хүчний ажил хийх, юм угаах, гэр цэвэрлэх, хоол хийх нь элдэв бодол сэдлээс ангижруулах бөгөөд шүршүүр, ваннд орох, зугаалах хүйтэн усаар нүүрээ угаах нь мөн ач тустай.

эх сурвалж: mama.mn

Categories: Зөвлөмж
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: