Home > Танин мэдэхүй > Жирэмсэн үеийн ач тус

Жирэмсэн үеийн ач тус

Магадгүй та ямар юмных нь ач тус байхав дээ гэж бодож магадгүй л юм. Жирэмсний үеийн хордлого,  арьс язрах, нүүр сэвхтэх гээд л таагүй зүйлүүд нилээд тохиолддог. Гэхдээ л эмэгтэй хүн бүр бяцхан үрээ эрүүл саруул төрүүлэхийг хүсэж энэ бүхнийг ажралгүй даван туулж чаддаг.

Бяцхан үрээ тээж байгаа ээжүүдэдээ зориулж нэг сайхан мэдээ дуулгахад таатай байна.

Жирэмсэн үед эмэгтэй хүний биед нилээдгүй ач тустай өөрчлөлтүүд гардаг байна. Яагаад эмч нар хvvхэд гарга, хvvхэд гарга гээд байдаг гэж бодож байна?Үүний шалтгаан нь дараах эерэг өөрчлөлтүүд таны биед гардаг. Үүнд:

1. 30 хvртэл насандаа хvvхэд төрvvлэх нь хөхний хорт хавдраар өвчлөх магадлалыг 10-30 хувь бууруулах ба 20 хvртэл насандаа хvvхэд төрvvлбэл энэ хувь бүр ихээр нэмэгдэнэ.

2. Жирэмсэн vед эмэгтэй хvний цусны эргэлт сайжирч зvрхний ажиллагаа жигдэрдэг. Үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн өдрөөс эхлээд л цусны эргэлт бvр 40 хvртэл хувь сайжирдаг. Тиймээс бие, эд эсэд хvчилтөрөгч, тэжээл шингэх нь эрс сайжирдаг. Мөн жирэмсэн vед зvрхний нэг удаагийн цохилтоор шахагдаж цусны хэмжээ 20 хувиар нэмэгддэг байна.

3. Амьсгалын багтаамж эрс дээшилж,  та жирийн vед авдаг байсан агаар, хvчилтөрөгчөө даруй 50 хувь өсгөж авдаг.

4. Таны бие уян хатан болдог. Учир нь жирэмсэн vед хvvхдээ төрvvлэхийн тулд биеийг зөөлрvvлж уян хатан байдлыг хангах vvрэгтэй релаксин хэмээх даавар ихээр ялгарч булчин шөрмөс, холбогч эдvvдийн vйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

5. Жирэмснийхээ хугацаанд олон эмэгтэй элдвийн буруу зуршлаа хvссэн хvсээгvй хаях хэрэгтэй болдог. Тамхиа багасгах, бvр татахаа болих, согтууруулах ундаа хэрэглэхээ болих, тогтмол, чанартай хооллох, тайван байж цэвэр агаарт байнга явах гээд олон сайн дадал зуршил бий болно. Хамгийн гайхамшигтай нь олон хvн төрснийхөө дараа ч эдгээр сайн талаа хаядаггvй байна.  Мөн эмэгтэй хүн жирэмсэн байхдаа л хамгийн үзэсгэлэн төгсийг өөртөө шингээсэн байдгийг мэдэх үү. Жирэмсэн эмэгтэй алхаа гишгээ намбалаг уян зөөлөн, цусны эргэлт сайн тул нүүрний арьс гэрэлтэх зэргээр жирэмсэн байх үедээ л эмэгтэй хүн үзэсгэлэн гоогийн охин тэнгэр болдог байна.

Эх сурталж: mama.mn

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: