Home > Нийтлэл > Төрийн нэр барьсан луйварчдаас Тэнгэрлэг Монгол орноо чөлөөлөх Хамуг Монголын уриалга

Төрийн нэр барьсан луйварчдаас Тэнгэрлэг Монгол орноо чөлөөлөх Хамуг Монголын уриалга

Тусгаар тогтносон бүрэн эрхт төртэй Монгол орныг хэний төлөө, юуны учир бүтээсэн билээ. Монгол хүнийг дээдлэн хүндэлж, хамгаалах гэж бүтээсэн биш билүү? Аливаа тусгаар тогтносон бүрэн эрхт улс оронд тухайн улс орны эзэн болсон ард түмэн буюу үндэстнийх нь эрх ашгаас дээгүүрт өөр үндэстний эрх ашиг хэрхэвч байж болохгүй байдаг. Монгол оронд Монгол хүмүүсийг ядуу зүдүүгээр нь дуудаж, боолын хөдөлмөр эрхлүүлж, эх орондоо амьдрах нөхцөлгүй болгосноор монгол хүмүүс олон зуун мянгаараа зүйл бүрийн шалтгаанаар гадаадад дүрвэн амьдрахад хүрлээ. Монгол үндэстний мөнхөд оршин тогтнохын баталгаа болсон ариун сайхан охид маань биеэ үнэлэгч “янхан”-аараа дуудуулж, эх орны тулгуур болсон эрчүүд маань “архичин”-аараа цоллуулж, монгол хүн монгол орондоо цээж тэнэгэр, тэргүүн өндөр, зориг бардам амьдрах боломжгүй боллоо.

Хамуг Монголчууд бид хайрлах хорсохоо ойлгодог, зөв буруугаа мэддэг, сайхан муухайгаа ялгадаг, агуу хүсэл мөрөөдөлтэй, хүн төрөлхтөний бахархал болох эрмэлзэлтэй, шулуун шууд санаа зоригтой ард түмэн байсаар ирсэн юм. Ийм сайхан ард түмнийг доромжлон боолчлох гэсэн хоноцын сэтгэлтэй, харийн бодолтой, Монголыг минь устгах зорилго агуулсан хорлон сүйтгэгч-луйварчид дэндэнэ гэхэд дэндүү дэндэж байна, Хамуг Монголчууд аа. Хамуг Монголын ард түмэнд эдгээр луйварчдаас хүсэн хүлээх сайн сайхан зүйл өчүүхэн ч алга гэдгийг өнгөрсөн 20 жилийн амьдрал харуулсныг нэг л хувь тавилантай Хамуг Монгол бүгдээрээ гэрчилнэ. Тэнгэрлэг Монгол орноо төрийн нэр барьсан луйварчдаас чөлөөлөхөөс өөр аргагүй болсныг хувь тавилан нэгтэй Хамуг Монголын хүсэл эрмэлзэл гэдгийг хүн болгон гүнээ ойлгож байна. Хамуг Монгол шийдэмгий, шуурхай эх орноо төрийн нэр барьсан луйварчдаас чөлөөлөх хэрэгтэй гэж уриалж байгааг монгол хүн бүр мэдэж байгаа. Төрийн нэр барьсан луйварчдаас Тэнгэрлэг Монгол орноо чөлөөлөх шалтгаан хангалттай гэдгийг эргэцүүлье:

  1. Хамуг Монголын тэнгэрлэг (Dignity) болон зөвүүдийг (Rights) уландаа гишгэсэн, Монголын төрийн эзэн Монгол үндэстэн байхыг санаатайгаар орхигдуулсан, Монголын төр зөвхөн Монгол хүний төлөө байх эрхэм зорилго үгүй, эрх мэдэлтэнүүд эрх дураараа аашилдагийг хязгааргүй дээдэлсэн анархизмыг улс төр, эдийн засаг, нийгэм, шашины бүх хүрээнд санаатайгаар хэрэгжүүлж буй “Ардчилсан ” гэх тодотголтой Үндсэн хуулийг 20 жил мөрдөж Монгол хүнийг Монгол оронд нь “хүний амьдрал”-аас нь салгаж амьсгаатай боол болгож байна.
  2. Мэдлэггүй, харанхуй, хүний мөс чанараа алдсан Монголын луйварчид өнөөдөр уул уурхайн салбарыг үсрэнгүй хөгжлийн цорын ганц гарц хэмээн магтан дуулсаар байна. Гэтэл тэдний бишрэн шүтэж, даган дууриах дуртай ардчилсан хөгжилтэй орны нэгэн сэтгүүлч тэрхүү уул уурхайн салбарыг даган 19000 биеэ үнэлэгч-охид бүсгүйчүүл Монголд бий болсон байна гэх сэтгэл шимшрэм баримтыг нийтэлжээ (“Нийгмийн толь” сонин, 2011-07-28). 19000 биеэ үнэлэгч биш “сексийн боолчлолд өртөгчид” гэж яагаад үнэнийг хэлсэнгүй вэ? Хамуг Монголын ундарга болсон ариун сайхан 19000 охид маань амьдралын баталгаатай байсан бол тийнхүү боолчлогдох байсан уу? Үгүй гэдэг хэнд ч ойлгомжтой. 19000 охид маань дор хаяж 19000 Монгол эр хүний ариун сайхан гал голомтыг авч явах байсан, багаар бодоход 38000 Монголын ирээдүй болсон үр хүүхдийн ариун сайхан ээж байх байсан, 38000 Монголын ач зээ нарын эмээ болох байсан гэж бодоход бидний Монголчууд хэний гайгаар юу л болоод  байна вэ.
  3. Монгол оронд Монгол хүний эрх ашгаас дээгүүр юу ч байж болохгүй гэдгийг Монголын тусгаар тогтнол хэлж байхад Монгол оронд Монгол хүн ядуу, Монгол хүн боолын хөдөлмөр эрхэлдэг, монгол хүн эх орондоо үнэгүйдэж хэн ч биш болж доромжлуулан амьдарч байхад 20 жил Монголын төрийг барьсан луйварчид монгол оронд гадаадын хүмүүсийг ажлын байраар хангах гэж улайран зүтгэж байгаа нь юуны төлөө вэ? 550 тэрбум долларын үнэ цэнэтэй Оюу Толгойн орд газрыг 650 тэрбумаас багагүй үнэлгээтэй Таван Толгойн орд газар болон бусад стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг 24 цаг тасралтгүй луйвардан цөлмөж, эдгээр луйвраас олсон мөнгөөрөө Хамуг Монголын эсрэг гэмт хэргүүдийг үйлдэж цаашлаад үүрд боолчлох төлөвлөгөөг хэрэгжүүлсээр байна. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол орны байгалийн баялаг нь халдашгүй бүрэн эрхтэй гэдгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей (1962 оны 12 сарын 14) баталгаажуулчихсан байхад Монголын байгалийн баялаг яахаараа Монголын луйварчид харийн эзэмшилд оруулж цөлмүүлэх ёстой юм бэ? Өнөөдөр дэлхийн зах зээл дээр алтны үнэ түүхэнд байгаагүй өндөр байхад, 68% татваргүй болгосон ч алтны лиценз авч үйл ажиллагаа явуулж буй 464 компанийн 388 нь Монгол банкинд алтаа огт тушаахгүй байна. Хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон 233 ААН үйл ажиллагаагаа дур мэдэн явуулсаар байна. Үндэстний халдашгүй бүрэн эрхээр хамгаалагдсан байгалийн баялгийг харийнханы мэдэлд өгсөн хоноцын сэтгэлтэй харийн бодолтой эрх баригч луйварчид  ямар нүүрээрээ өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэнэ вэ? Хамуг Монгол цаг алдаж болохгүй гэдгийг гүн ухамсарлаж яаралтай шийдэмгий тэнгэрлэг Монгол орноо төрийн нэр барьсан луйварчдаас чөлөөлөхөөс өөр аргагүй гэдгийг Хамуг Монголын ахан дүүс минь мэдэж байгаа.
  4. Хүн төрөлхтнийг сүйрэлд хүргэдэг дэлхийн цөмийн хаягдлыг Монголд нутагшуулах гэж хэдхэн мянган долларын хахуулийн төлөө мөнхөд орших заяатай Монголыг үтэр түргэн хүйс тэмтрэн булшлахаар улайрч буй хоноцын сэтгэлтэй харийн бодолтой Монголын эрх баригч-луйварчид ямар нүүрээрээ өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэнэ вэ? Хамуг Монголыг дэлхийн хөрснөөс арчиж хаях аюултай цөмийн хаягдлыг төрийн нэр барьсан луйварчид маш нууц явуулж байгааг таслан зогсоохын шуурхай шийдэмгий Тэнгэрлэг Монгол орноо төрийн нэр барьсан луйварчдаас үтэр түргэн чөлөөлөх нэр хүндтэй хариуцлага Хамуг Монголд нүүрлэснийг ойлгож байгаа
  5. Аливаа тусгаар тогтносон бүрэн эрхт улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа алдсан нөхцөлд “дайн” зарлах хэмжээнд хүрдэг байтал Монголын өнөөгийн эрх баригчид Халх голын сав газрыг харийнханд худалдчихаад, Монгол улсын бүрэн бүтэн байдлыг алдагдуулчихаад элдвийн шалдар булдар худлаа ярьж гэмт хэргээ нуун дарагдуулахаар улайрч байгаа хоноцын сэтгэлтэй, харийн бодолтой Монголын эрх баригч луйварчид  ямар нүүрээрээ өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэж чадна вэ? Тэнгэрлэг заяат ариун Монголын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд Монгол орноо луйварчдаас чөлөөлөх цорын ганц зам үлдсэнийг мэдэж байна.
  6. Өнгөрсөн 20 жилд Монголын төрийн эрх барьж байсан луйварчдын хийсэн үйл хэргийг дүгнэвэл “Чадал хүрвэл дэлхийн хөрснөөс Монголыг арчих юмсан, арчиж чадахгүй учир Монголын төлөө юу ч хийхгүй байж аажимдаа устан алга болохыг нь алга ташин харж суумаар байна” гэх зарчмаар явж ирсэн байна. Уул уурхайн лиценз нэрээр тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын газар шороог харийнханд худалдаж Монгол хүнийг гишгэх газар үгүй болгож Тэнгэрлэг Монгол эх орноос нь салгаж дэлхийг хэсүүчүүлсэн гуйлгачин болгох гэсэн гэмт хэргийг таслан зогсоохын тулд Тэнгэрлэг Монгол эх орноо төрийн нэр барьсан луйварчдаас чөлөөлөхөөс өөр аргагүй болсон гэдгийг Хамуг Монгол минь ухамсарлаж байгаа.
  7. 20 жил Монгол төрийн эрх мэдлийг Хамуг Монголын эсрэг хэрэглэж ирсэн хоноцын сэтгэлтэй харийн бодолтой эрх баригч луйварчид  өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэж 2012 оны Улсын Их Хурлын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж Монголын баялгийг луйвардсаар их л мөнгөтэй болчихвол Хамуг Монголыг үүрд боолчлох баталгаатай болно гэж хаа сайгүй ярьж, тэр зорилгынхоо төлөө улайран зүтгэж байна. Төрийн нэр барьсан луйварчдын гэмт хэргийг таслан зогсоохын тулд Тэнгэрлэг Монгол орноо луйварчдаас чөлөөлөх хэрэгтэй болжээ.
  8. “Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш” гэдэг хүн төрөлхтөний үнэт зүйлийг хэрэгжүүлэх ёстой “Ард түмний шүүх”, “Ард түмний прокурор” , “Ард түмний цагдаа”, “Ард түмний аюулаас хамгаалах тагнуулын байгууллага” хэний төлөө юу хийж 20 жилийг ардаа орхисон юм бол? Монгол улсыг цөлмөн луйвардаж байгаа луйварчдын үйл ажиллагааг олон улсын байгууллагууд дүгнэж авилгалын индексийг 2,7 гэж тодорхойлж монголын эрх баригчид монголын ард түмний эсрэг гэмт хэрэг хийж байгааг албан ёсоор сануулсаар байхад монголын ард түмний төлөө гэдэг тодотголтой хуулийн байгууллагууд хэний төлөө юу хийж яваа юм бол? Ард түмний гэдэг тодорхойлолтыг дээр дурдсан хуулийн байгууллагууд авах ямар ч бололцоогүй, харин монголын ард түмний эсрэг ажиллаж байгаа хоноцын сэтгэлтэй харийн бодолтой Монголын эрх баригч луйварчидын  төлөө ажиллаж буй хуулийн байгууллагынхан ямар нүүрээрээ өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэнэ вэ? Төрийн нэр барьсан луйварчдад шударга хуулийн хариуцлага хүлээх хуулийн байгууллагууд үгүй болсон учир Хамуг Монгол луйварчдаас эх орноо чөлөөлөхөөс аргагүй болсон.
  9. Хамуг Монголын голомтыг орвонгоор нь харлуулж буй үйлдлүүд зохион байгуулалттай луйвар гэдэг нь тодорхой. Хүн ам орон сууцны тооллогын дүнгээс харвал хүмүүсээ эх орноосоо шахан зайлуулах бодлого барьж байна. Сүүлийн хэдхэн жилд 36000 хүн Монголын харьяатаас гарсан байна. 107140 хүн байнга гадаадад урт хугацаагаар амьдарч байна. БНСУ-ын иргэнтэй гэр бүл бологсдын тоо 4151 болсон байхад Говьсүмбэр аймгийн өрхийн тоо 3841 буюу Дорнод аймгийн 6 сумын өрхийн тооноос ч их байна. Тэдгээр луйварчид хэн хэн гэгч ямар этгээдүүд вэ? Хорлон сүйтгэгч луйварч-бирдүүдийг холоос эрээд байх шаардлагагүй. Монголын голомтыг харлуулсан луйварчид бол өнгөрсөн 20 жил Монголыг чухам тэнгэрт тултал цэцэглүүлнэ хэмээн удаа дараагийн сонгуулиар ам мэдэн орилсоор ирсэн ичих нүүрээ гээж ирээдүй болсон үр хүүхэд хойч үеэ балласан  эрх баригчид, тэдний хамсаатнууд, мөн тэдгээр луйварчдын дээрмийг нуун дарагдуулдаг банк санхүүгийн байгууллага болон компаниуд гэдгийг Хамуг Монгол мэдэж буй.

 

20 жил Монголын эрх баригч луйварчдын өнгөрснийг одоо байгаатай нь харахад ч, ирээдүйг нь төсөөлөхөд ч Хамуг Монголын эсрэг гэмт хэргээ тасралтгүй үргэлжлүүлэхээр завдсаар буйг ухаарч Хамуг Монгол өөрийн хувь тавилангийн төлөө тэдгээр луйварчин бирдүүдийн эсрэг эрс шийдэмгий байх цаг нэгэнт болжээ.

Хамуг Монголчууд аа, эрүүл ухамсар, саруул ухаанаа сэрээгтүн!! Хоноцын сэтгэлтэй харийн бодолтой луйварчид биднийг гүн хар ангалын өмнө авчиржээ.

Луйварчид Хамуг Монголыг дорд боолын жишгээр амьдрах ёстой гэж доромжилж, Хамуг Монголыг яаж ч чадахгүй гэж басамжилж байна. Тиймээ, Хамуг Монгол алдаа гаргаж хоноцын сэтгэлтэй харийн бодолтой луйварчдаар Монголыг удирдуулж дураар нь дургиулсаан. Хамуг Монгол цаашид өөрийн хувь заяаны төлөө юу ч үл хийн гар хумхин зүгээр суух аваас тэр нь хэзээ ч уучлагдашгүй том алдаа болж Хамуг Монголыг үхлийн ирмэг рүү улам бүр шахах болно. Хамуг Монголыг хорлон сүйтгэгч-луйварчдын үүрдийн боол болгох замыг Тэнгэрлэг заяат Хамуг Монголчууд хэзээ ч сонгох учиргүй.

  • Луйварчид, хулгайчид Тэнгэрлэг Монголоос минь хар савраа татацгаа.
  • Хамуг Монголын сайн сайхныг Хамуг Монгол өөрийн гараар хийж бүтээх болно.
  • Нэгэн хувь тавилантай Хамуг Монголын ард түмний төлөө Хамуг Монгол өөрөө Тэнгэрлэг Монгол орноо төрийн нэр барьсан луйварчдын гараас чөлөөлөх нь тодорхой.

Монгол хүний бахархал ялагдашгүй хүч гэдэг

Хамуг Монгол итгэнэ.

 

“ХАМУГ МОНГОЛЫН ЭВСЭЛ”-ийн Тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр

Categories: Нийтлэл
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: