Home > Зөвлөмж > Хүүхэд яагаад хоолонд дургүй болдог вэ?

Хүүхэд яагаад хоолонд дургүй болдог вэ?

Бага  насны хүүхэд хоолонд дургүй болох маш олон шалтгаанууд байдаг. Үүнд:

  • – Хүүхдийн хөдөлгөөн бага байх \идэвхитэй хөдөлгөөн хийхгүй удаан хугацаагаар телевид үзэх, компьютерийн тоглоом тоглох гэх мэт \
  • – Хүүхэд ямар нэгэн өвчтэй байх
  • – Хэтэрхий их чихэр шоколадаар хооллох
  • – Хүүхдийг хэтэрхий их хоолоор шахах \хүүхдийг хоолоор шахах нь хоол өгөхөөр идэхгүй гэсэн рефлекстэй болдог\
  • – Хоол түүнд таалагдахгүй байх гэх мэт олон шалтгааны улмаас хүүхэд хоолонд дургүй болдог байна.

Хоол идэх дургүй хүүхдийг дараах байдлаар хоолонд дурлуулж болох юм. Үүний тулд:

  1. 1. Хоолныхоо нэр төрлийг олшруулах
  2. 2. Хүүхэд гоё чамин зүйлд дуртай байдаг тул ширээ болон хоолныхоо тавгыг чимэглэх
  3. 3. Хүүхдээр өөрөөр нь хоолыг нь идүүлэх. Хүүхэд ер нь томчуудыг дуурайх дуртай байдаг, асгаж цутгасан ч хамаагүй танай хүүхэд хоолоо амтархан идэх чухал шүү.
  4. 4. Хүүхэд хоол идэж байхад нь анхааралыг нь бүү сарниул. Түүнийг хооллох үед тоглоомыг нь хурааж зурагтаа унтраах хэрэгтэй. Учир нь хооллож байхад хүүхдийн анхаарал нь сарнивал хүүхдийн хоол идэх апетид нь алаг болдог байна.
  5. 5. Хүүхдийг өлссөн үед хооллож байх. Манай ээж аавууд хүүхдээ өлсөөгүй байхад хүчээр хоол идүүлэх гээд байдаг. Харин үүний оронд түүнийг тоглуулж хөдөлгөөнтэй байлгаж түүнийг өлсгөж ядраах хэрэгтэй.
  6. 6. Хүүхдийг аль болох хөдөлгөөнтэй байлгаж идэвхитэй гүйж харайж, тоглож байх нь хүүхдийн хоол идэх дуршилыг нэмэгдүүлдэг
  7. 7. Чихэр шоколад зэрэг чихэрлэг зүйлсийг аль болох бага өгөх. Учир нь чихэр шоколад их хэмжээгээр идсэнээрээ хүүхдийн хоол идэх дуршил нь буурч зөвхөн чихрээр хооллогч болон хувирдаг.
  8. 8. Олон нэр төрлийн хоолны фото зураг үзүүлэх хамтдаа хоолны сэтгүүл эргүүлж үзэх хэрэгтэй. Чамин гоё фото зураг нь хүүхдийн апетидыг хөдөлгөдөг байна. Та эдгээр аргыг туршаад үзээрэй танд тус болно гэдэгт итгэж байна.

Хүүхэд өвдсөн үедээ хоолонд дургүй болдог

Энэ үед хүүхдэд  хоол идүүлэх гэж шахах хэрэггүй. Ингэвэл дотор нь эвгүйрч, гэдэс өвдөж, бөөлжин, гүйлгэж ч болно. Өвдсөн ялангуяа халуурч буй үед хүүхдэд аль болох их шингэн уулгаж, хөнгөн, хурц биш шингэвтэр зутан маягийн хоол хийж өгөх чухал.

Өвдсөн үед хүүхэд турах нь элбэг байдаг.

Харин та үүнд сандрах хэрэггүй. Өвчин эдгэх үед хоол идэх дуршил нь аяндаа сэргэдэг. Хамгийн чухал хоолонд дургүй байхад нь хүүхдийг хоолоор шахаж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хүүхэд өвчилсөн үед жимс жимсгэнэ их хэмжээгээр идүүлэх нь чухал.

Ойр ойр өвддөг хүүхдэд илүү анхаарал тавих хэрэгтэй. Жилд дөрөв түүнээс олон удаа өвдвөл хүүхэд турж эцэн, цус багадаж, дисбактериоз үүсч, шүд нь өвчилдөг. Ялангуяа антибиотик эмчилгээ хийлгэсний дараа хүүхдийн бие организмд уураг, өөх тос, аминдэм, эрдэс давсны хэвийн солилцоо алдагдаж, биеийн эсэргүүцэл нь сулардаг юм.

Энэ тохиолдолд яах хэрэгтэй  вэ?

Юуны түрүүнд, тодорхой дэглэм сахин зөв хоолло. Хүүхдээ аль болох удаан хугацаагаар салхинд, цэвэр агаарт гаргаж, хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Сул биетэй хүүхдийг аль болох амрааж, өдөр унтуулж байвал сайн. Мөн инээлгэж, сэтгэлийг нь сэргээж хөгжөөж байх хэрэгтэй. Хэвтэрийн дэглэм сахиж буй хүүхдийн дэргэд нь байж тоглож саатуул.

Хоол тэжээлийн хувьд аминдэм, эрдэс бодисоор баялаг байх хэрэгтэй.  Калорийн хэмжээ нь хүүхдийн наснаас хамаарна.

Амьтны гаралтай уураг хүүхдийн бие организмд онцгой шаардлагатай тул өдөрт хагас литрээс багагүй сүү тараг уулгаж бай. Тараг бол бүр ч сайн. Ойгоос гурван настай хүүхдэд өдөр бүр 50 – 60 грамм, түүнээс дээш насныханд 50 -100 грамм тараг өгөхөд болно. Гэхдээ байнга нэг төрлийн биш, таргаа үрсэн жимс, жимсний шүүс, бяслаг, вареньтай хольж амтал.

Харин уургийн гол эх үүсвэр бол мах. Мах нь фосфор, кали, В-гийн төрлийн аминдэмээр баялаг. Гэхдээ хүүхдэд өөх тос багатай махаар хоол бэлтгэж өгөх хэрэгтэй.. Бага насны хүүхдийн өдөр тутам идэх ёстой хэмжээ нь мах 60-70 грамм,  загас 20-30 грамм байдаг.

Хүүхдийн биед өндөг нь 96 – 97 хувь шингэдэг бөгөөд төмөр, кальци, фосфороор тун баялаг. Хоёроос гурван настай хүүхдэд өдөр бүр тал өндөг эсвэл өнжөөд нэг бүтэн өндөг идүүлээрэй. Мөн энэ насныхны өдрийн норм нь цөцгийн тос 15 -20 грамм, ургамлын тос 5–6 грамм байна. Сахарын өдрийн хэрэгцээ 50-55 граммаас хэтэрч болохгүй. Ногоо, жимс, жимсгэнэ бол хоолны  дуршил муутай хүүхдэд юугаар ч орлуулшгүй чухал хоол хүнс юм шүү. Ингээд танд амжил хүсье. Танай хүүхэд хоолонд дурлах болно.

Эх сурвалж; www.mama.mn

Categories: Зөвлөмж
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: