Home > Хууль > Улсын их хурлын сонгуулийн хууль

Улсын их хурлын сонгуулийн хууль

1992 оны 4 дvгээр сарын 4-ний єдєр
Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
СОНГУУЛИЙН ХУУЛЬ

НЭГДVГЭЭР БVЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Сонгуулийн vндсэн зарчим

1. Монгол Улсын Vндсэн хуулийн 21 дvгээр зvйлд заасан ёсоор Улсын Их Хурлын гишvvнийг Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй, шууд сонгох эрхийн vндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.

2. Улсын Их Хурлын сонгууль /энэ хуульд цаашид “сонгууль” гэнэ/ бvх нийтийн байна. Санал авах єдєр эх орондоо байгаа, Монгол Улсын арван найман насанд хvрсэн иргэн vндэс, угсаа, хэл, арьсны єнгє, хvйс, нийгмийн гарал, байдал, хєрєнгє чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсрол ялгаваргvйгээр сонгох эрхтэй. Гагцхvv эмнэлгийн дvгнэлт, шvvхийн шийдвэрээр ухаан солиотой нь нотлогдсон, тvvнчлэн хорих газар ял эдэлж байгаа хvн сонгуульд оролцохгvй.

Улсын Их Хурлын гишvvнээр Монгол Улсын хорин таван нас хvрсэн, сонгуулийн эрх бvхий иргэнийг сонгоно.

З. Сонгууль шууд байна. Сонгуульд сонгогч ямар нэг тєлєєлєлгvйгээр оролцон саналаа єєрєє гаргаж Улсын Их Хурлын гишvvнийг сонгоно.

4. Сонгогч саналаа нууцаар гаргана. Сонгогчоос саналаа чєлєєтэй илэрхийлэхэд саад учруулахыг хориглоно.

2 дугаар зvйл. Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшvvлэх эрх

1. Сонгууль зарлахаас ємнє улсын бvртгэлд бvртгvvлсэн нам буюу намуудын эвсэл /энэ хуульд цаашид “нам, эвсэл” гэнэ/ Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшvvлэх эрхтэй.

2. Аль нэг намын гишvvнийг єєр намын ємнєєс нэр дэвшvvлж vл болно. Энэ заалтыг зєрчсєн нэр дэвшигчийг Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерєнхий хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасна.

З. Монгол Улсын иргэн тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгvй сонгогчийн дэмжлэг авсан нєхцєлд Улсын Их Хурлын гишvvнд нэрээ бие даан дэвшvvлэх эрхтэй.

З дугаар зvйл. Сонгууль эрхлэн явуулах байгууллага

1. Сонгуулийг улс, тойрог, хэсгийн хэмжээнд сонгуулийн хороод эрхлэн явуулна.

2. Сонгууль бэлтгэн явуулахад тєрийн тєв, орон нутгийн байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу оролцоно.

4 дvгээр зvйл. Сонгууль эрхлэн явуулах ажлын ил тод байдал

1. Улсын Их Хурлын сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байна. Энэ заалт сонгогчдын санал нууцаар авахад хамаарахгvй.

2. Тєрийн байгууллагын харьяалал бvхий хэвлэл, мэдээллийн байгууллага сонгууль бэлтгэн явуулах ажлын явц, сонгуулийн дvнг олон нийтэд шуурхай мэдээлж байх vvрэгтэй.

З. Тєв, орон нутгийн сонин хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын нийтэлсэн мэдээлэл vнэн зєв байвал зохино.

5 дугаар зvйл. Сонгуулийн vйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

1. Сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын тєсвєєс санхvvжvvлнэ:

а/ сонгогч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны болон шадар туслагч, ажиглагчийн vнэмлэх, саналын хуудас, сонгуулийн дvн, мэдээний маягт хэвлэх, сонгуулийн хороодын тамга, тэмдэг хийлгэх зардал;

б/ сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

в/ Улсын Их Хурлаас тогтоосон бусад зардал.

2. Улсын тєсвєєс санхvvжvvлэх зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

З. Сонгуулийн хорооны гишvvний тус хороонд ажилласан хугацааны цалинг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож ажлын газар, байгууллагаас нь олгоно. Тэтгэвэрт байгаа хvн сонгуулийн аль нэг хорооны гишvvнээр ажиллавал гvйцэтгэсэн ажлын хэмжээг харгалзан тухайн сонгуулийн хорооны саналыг vндэслэн аймаг, нийслэл, сум дvvргийн тєсвєєс зохих хєлс олгоно. /Энэ хэсэгт 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

4. Сонгуулийн хороодын ажиллах, санал авах байрыг улс, орон нутгийн тєсєвт болон тєрийн ємчит байгууллагууд vнэ хєлсгvй гаргаж єгнє.

Сонгуулийн тойрог, тойргийн салбар, хэсгийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна.

5. Нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл нь хариуцна. Харин бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлаа єєрєє хариуцна.

Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын сан байгуулж банкинд данс нээж, Сонгуулийн ерєнхий хороонд мэдэгдэж нийтэд зарлана. Энэ дансанд тухайн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн єєрийн хєрєнгє, талархан дэмжигч байгууллага, иргэдээс оруулсан хандивыг тєвлєрvvлж мєн дансаар дамжуулан зарцуулна.

Иргэд, байгууллага сонгуульд зориулж зєвхєн мєнгєн хандив єргєж болох бєгєєд тvvнийг гагцхvv тухайн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын сангийн дансанд оруулна. Уг данснаас гадуур сонгуулийн хандив авах, єгєх, зарцуулах, тvvнчлэн тєсєвт ба тєрийн ємч оролцсон байгууллага /тєрийн ємчийн хэсгээс нь/, гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/, иргэн, харьяалалгvй хvнээс сонгууль бэлтгэн явуулах/ сонгууль зарласнаас эхлээд дуусталх/ хугацаанд хандив авч vл болно. Сонгууль бэлтгэн явуулах хугацаанд тусламжийн эд хєрєнгийг борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно.

6. Сонгууль дууссан єдрєєс хойш сонгуулийн зардлын тайлан гаргах хугацаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны хєдєлгєєнийг зогсооно. Бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд сонгууль дуусахад зарцуулагдаагvй vлдсэн мєнгийг улсын орлого болгоно. Харин нийт хєрєнгєд бие даан нэр дэвшигчийн оруулсан хєрєнгийн хэмжээг зарцуулсан бvх хєрєнгєтэй нь харьцуулан тvvний єєрийн оруулсан хєрєнгийн vлдэгдлийг хувь тэнцvvлэн эгvvлж олгоно.

7. Сонгуулийн зардлын санг нэр дэвшигчийг сурталчлах, сонгогчидтой уулзах, хурал цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, тvvний ажилтан, шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолтын зэрэг Сонгуулийн ерєнхий хорооноос гаргасан заавраар зєвшєєрсєн бусад зардлыг санхvvжvvлэхэд зарцуулна.

Сонгуулийн зардлын сан бий болгох, зарцуулах, тайлагнах журмыг Сонгуулийн ерєнхий хороо Сангийн яамтай зєвшилцєн батална.

8. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын сангийн зарцуулалтын тайланг сонгууль дууссан єдрєєс хойш нэг сарын дотор Сонгуулийн ерєнхий хороонд хvргvvлнэ. Сонгуулийн ерєнхий хороо уг тайланг хянан vзэж, сонгууль дууссан єдрєєс хойш гурван сарын дотор дvнг тєрийн тєв хэвлэлд нийтэлнэ.

9. Энэ зvйлийн 5, 7 дахь хэсэгт заасан журмыг зєрчиж єгсєн, авсан, зарцуулсан хандив, сонгуулийн зардлаас єєр зориулалтаар зарцуулсан хєрєнгє, тvvнчлэн тайланг хугацаанд нь гаргаж єгєєгvй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд vлдсэн хєрєнгийг улсын орлого болгоно.

10. Улсын Их Хуралд суудал бvхий намуудад авсан суудлын тоог баримтлан улсын тєсвєєс санхvvгийн дэмжлэг vзvvлнэ. Санхvvжилтийн хэмжээ, олгох журмыг Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар нэмсэн/.

6 дугаар зvйл. Сонгуулийн эрхийг хангах хууль зvйн баталгаа

1. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд тус тусын эрх хэмжээний дагуу хяналт тавина. Тєрийн байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажилд Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшигч, тvvний шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, ажилтан оролцохыг хориглоно.

2. Сонгуулийн хууль тогтоомжийг зєрчсєн нь гэмт хэргийн бvрэлдэхvvнтэй бол гэм буруутай этгээдэд Эрvvгийн хуульд заасан хариуцлага хvлээлгэнэ.

З. Сонгогчдоос сонгуулийн эрхээ хэрэгжvvлэхэд буюу сонгуулийн хороо, тvvний гишvvнээс vvргээ гvйцэтгэхэд нь санаатайгаар саад хийх, сонгуульд оролцохоос татгалзахыг нийтэд уриалах, сvсэг бишрэлийг далимдуулах, бусдын нэрийн ємнєєс сонгуульд оролцох, санал худалдаж авах, бусад хэлбэрээр эд хєрєнгєєр татах, санал тоолох ажлыг зориуд саатуулах зэргээр сонгуулийн хууль тогтоомж зєрчсєнд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй байвал гэм буруутай этгээдийг шvvх 50,0 мянга хvртэл тєгрєгєєр торгоно.

4. Энэ хуулийн З дугаар зvйлийн 2, 15 дугаар зvйлийн 4, 5 дахь хэсэгт заасан vvргийг биелvvлээгvй албан тушаалтныг сахилгын хариуцлага хvлээлгэхээргvй байвал шvvх 50,0 мянга хvртэл тєгрєгєєр торгоно.

5. Нэр дэвшигч, тvvний шадар туслагч, нам, эвсэл, талархан дэмжигч байгууллага тойргийн сонгогчдыг татах зорилгоор тэдэнд vнэ тєлбєртэй болон тєлбєргvйгээр бараа тараах, ахуйн vйлчилгээ /соёлын vйлчилгээнээс бусад/ vзvvлэхийг хориглоно. Энэ заалтыг зєрчсєн нам, эвсэл, байгууллагыг шvvх 250,0 мянга хvртэл тєгрєгєєр, иргэнийг 50,0 мянга хvртэл тєгрєгєєр тус тус торгоно.

6. Энэ хуулийн 21 дvгээр зvйлийн 1, 2, 40 дvгээр зvйлийн З дахь хэсэгт заасан журмыг нэр дэвшигч, тvvний шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, албан тушаалтан зєрчвєл уг vйлдлээ зогсоохыг шаардах бєгєєд энэ шаардлагыг эс биелvvлбэл шvvх тухайн нам, бусад байгууллагыг 250,0 мянга хvртэл тєгрєгєєр, гэм буруутай албан тушаалтан, иргэнийг 50,0 мянга хvртэл тєгрєгєєр тус тус торгоно. Хэрэв нэр дэвшигч буруутай бол тvvнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрхийг Сонгуулийн ерєнхий хороо эдэлнэ.

7. Энэ хуулийн 5 дугаар зvйлийн 4, 16 дугаар зvйлийн З, З1 дvгээр зvйлийн 2, З2 дугаар зvйлийн 2 дахь хэсэгт заасан vvргээ биелvvлээгvй Засаг дарга, тєсєвт байгууллагын эрх баригчийг сахилгын хариуцлага хvлээлгэхээргvй байвал шvvх 10,0 мянга хvртэл тєгрєгєєр торгоно.

8. Энэ хуулийн 21 дvгээр зvйлийн З, 4, 5 дахь хэсгийн заалтыг зєрчсєн хэвлэл, мэдээллийн байгууллагыг шvvх 250,0 мянга хvртэл тєгрєгєєр торгоно.

9. Энэ хуулийн З0 дугаар зvйлийн З дахь хэсэгт заасныг зєрчсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй байвал буруутай этгээдийг шvvх 50,0 мянга хvртэл тєгрєгєєр торгоно.

10. Энэ хуулийн 11 дvгээр зvйлийн З, 12 дугаар зvйлийн З, 14 дvгээр зvйлийн З, З7 дугаар зvйлийн 2 дахь хэсэгт заасныг зєрчсєн сонгуулийн хорооны гишvvнийг шvvх 10,0 мянга хvртэл тєгрєгєєр торгоно.

/Энэ зvйлийн торгуулийн хэмжээг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчилсєн/.

ХОЁРДУГААР БVЛЭГ

Сонгууль зарлах, сонгуулийн тойрог, хэсэг байгуулах

7 дугаар зvйл. Сонгууль зарлах

1. Улсын Их Хурлын сонгуулийг санал авах єдрєєс 75-аас доошгvй хоногийн ємнє Улсын Их Хурал товлон зарлана.

2. Сонгогчдын саналыг ажлын болон баяр ёслолын бус єдєр авна.

8 дугаар зvйл. Сонгуулийн тойрог, тvvнийг байгуулах

1. Сонгуулийг нэг мандат бvхий тойргоор зохион байгуулж явуулна.
/Энэ хэсгийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

2. Сонгуулийн тойргийг аймаг, нийслэлийн дvvргийн хvн амын тоог харгалзан санал авах єдрєєс 70 хоногийн ємнє Улсын Их Хурал байгуулна. Аймгийн хvн амын тоо нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах улсын дунджаас цєєн байвал зэргэлдээ аймгийн сумуудтай нэгтгэн нэг тойрог байгуулж болно.
/Энэ хэсгийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

З. Сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, тєвийг Улсын Их Хурал тогтооно.
/Энэ хэсгийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчилсєн/.

9 дvгээр зvйл. Сонгуулийн хэсэг, тvvнийг байгуулах

1. Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын Тэргvvлэгчид санал авах єдрєєс 65 хоногийн ємнє байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, тєвийг зарлана. Харин иргэд бєєнєєрєє шилжин суурьшсан зэрэг онцгой тохиолдолд сонгуулийн хэсгийг санал авах єдрєєс 5-аас доошгvй хоногийн ємнє байгуулж болно.

2. Сонгуулийн нэг хэсэг нь 1500 хvртэл, харин Улаанбаатар хотод 6000 хvртэл сонгогчтой байж болно.

ГУРАВДУГААР БVЛЭГ

Сонгуулийг эрхлэн явуулах байгууллага, тvvний бvрэн эрх

10 дугаар зvйл. Сонгуулийн хороо

1. Сонгууль бэлтгэн явуулах ажлыг эрхлэн хэрэгжvvлэхийн тулд:

а/ Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерєнхий хороо
б/ сонгуулийн тойргийн хороо
в/ сонгуулийн хэсгийн хороог тус тус байгуулна.

2. Сонгуулийн тойргийн хороо нь сум, шаардлагатай бол нийслэлийн дvvрэгт тойргийн салбар хороог байгуулж ажиллуулна.
/Энэ хэсэгт 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

11 дvгээр зvйл. Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерєнхий хороо, тvvний бvрэн эрх

1. Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерєнхий хороо нь /энэ хуульд цаашид “Сонгуулийн ерєнхий хороо” гэнэ/ Монгол Улсын Их Хурлын болон Ерєнхийлєгчийн сонгуулийг улсын хэмжээгээр эрхлэн явуулах vvрэгтэй байнгын байгууллага мєн.

2. Сонгуулийн ерєнхий хороо дарга, нарийн бичгийн дарга, гишvvдийн бvрэлдэхvvнтэй байна. Сонгуулийн ерєнхий хорооны бvрэлдэхvvнийг 5 жилийн хугацаагаар Улсын Их Хурлаас томилно. Сонгуулийн ерєнхий хорооны гишvvд орон тооны бус байх бєгєєд дарга, нарийн бичгийн. дарга нь ажлын шаардлагыг харгалзан бvтэн буюу хагас /хавсарсан/ орон тоогоор ажиллана.

З. Сонгуулийн ерєнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишvvн Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшигч байж болохгvй.

Сонгуулийн ерєнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишvvд нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа хийхийг хориглоно.

4. Сонгуулийн ерєнхий хороо сонгууль бэлтгэн явуулах талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ сонгууль бэлтгэн явуулах ажлыг тєлєвлєж, зохион байгуулах;

2/ сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, тvvнийг нэг мєр сахин биелvvлэх явдлыг хангах;

3/ сонгуулийн хороодын vйл ажиллагааг нэгтгэн удирдах;

4/ сонгууль бэлтгэн явуулах асуудлаар тєрийн зохих байгууллагын vйл ажиллагааг зохицуулах;

5/ сонгуулийн асуудлаар сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн тєв байгууллагатай харилцан ажиллах, тухайн нам, эвслийн ємнєєс сонгуулийн ажил эрхэлсэн байгууллагын vйл ажиллагаанд хяналт тавьж, зохицуулах;

6/ сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол, сонгуулийн хууль тогтоомж зєрчсєн маргаан бvхий бусад єргєдєл, гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх;

7/ сонгуулийн зардлын тєсвийг батлагдсан хэмжээний дотор хуваарилах, зарцуулалтад хяналт тавих, гvйцэтгэлийн тайланг хянан хэлэлцэж Улсын Их Хуралд тайлагнах;

8/ сонгуулийн баримт бичгийн загвар маягт, сонгуулийн хууль тогтоомжийн заалтыг хэрэгжvvлэх аргачилсан заавар, зєвлємж батлах, саналын хуудсыг хэвлvvлэх, хуваарилах, тараах, тооцоолох;

9/ сонгуулийн нэгдсэн дvнг гаргаж, Улсын Их Хурлын гишvvдийг бvртгэж, тэдний бvрэн эрхийг хvлээн зєвшєєрєх асуудлыг бэлтгэж Улсын Их Хуралд єргєн мэдvvлэх;

10/ сонгуулийн тєв архивыг зохион байгуулах;

11/ сонгуулийн тухай хууль тогтоомжийг хэрэглэх талаар тайлбар гаргах саналыг Улсын дээд шvvхэд болон шаардлагатай бол Улсын Их Хуралд оруулах;

12/ хуульд заасан бусад бvрэн эрхийг хэрэгжvvлэх.

5. Сонгуулийн ерєнхий хороо аль нэг гишvvнээрээ толгойлуулсан сонгуулийн санхvvгийн хяналтын орон тооны бус албыг дэргэдээ байгуулж ажиллуулна. Уг алба нь улсын санхvvгийн хяналтын байгууллагын эрхийг эдэлж, сонгуулийн зардлын сангийн хєдєлгєєнд хяналт тавьж, шаардлагатай бол баримтын шалгалт хийнэ.

Сонгуулийн санхvvгийн хяналтын алба нь хяналт шалгалтын ажилдаа мэргэжлийн байгууллага, хvмvvсийг татан оролцуулна.

6. Сонгуулийн ерєнхий хороо єєрийн бvрэн эрхэд хамаарах асуудлаар сонгуулийн хороод, сонгууль бэлтгэн явуулах vvрэг бvхий тєрийн тєв, орон нутгийн байгууллага, тvvнчлэн хууль тогтоомжид заасан асуудлаар холбогдох бусад байгууллагаас шаардлагатай мэдээ сэлтийг гаргуулж авах, зохих албан тушаалтны мэдээллийг сонсож хууль биелvvлэх асуудлаар vvрэг даалгавар єгєх эрхтэй.

12 дугаар зvйл. Сонгуулийн тойргийн хороо, тvvний бvрэн эрх

1. Сонгуулийн ерєнхий хороо нь санал авах єдрєєс 60 хоногийн ємнє сонгуулийн тойргийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишvvдийн бvрэлдэхvvнтэйгээр байгуулж, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн хорооны бvрэлдэхvvний тоог ажлын хэмжээ, тєлєєлєх чадварыг харгалзан Сонгуулийн ерєнхий хороо тогтооно.

2. Сонгуулийн тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишvvд тухайн тойрогт Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшигч байж болохгvй.

З. Сонгуулийн тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишvvдээс аль нэгэн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулахыг хориглоно.

4. Сонгуулийн тойргийн хороо тойргийнхоо хэмжээнд дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ сонгууль бэлтгэн явуулах ажлыг тєлєвлєн,зохион байгуулах;

2/ сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, нэг мєр сахин биелvvлэх явдлыг хангах. Сонгуулийн тойргийн салбар болон хэсгийн хороодын vйл ажиллагааг нэгтгэн удирдах;

3/ сонгууль бэлтгэн явуулах асуудлаар тойргийн нутаг дэвсгэрт байгаа тєрийн зохих шатны байгууллагын vйл ажиллагааг зохицуулах;

4/ сонгуулийн асуудлаар тойргийн нутаг дэвсгэрт байгаа сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн орон нутгийн байгууллагатай харилцан ажиллах, тухайн нам, эвслийн ємнєєс сонгуулийн ажлыг орон нутагт эрхэлж байгаа байгууллагын vйл ажиллагаанд хяналт тавьж зохицуулах;

5/ сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар тойргийн салбар, хэсгийн хороо, нам, эвсэл, тухайн тойргийн нутаг дэвсгэрийн тєрийн зохих шатны байгууллагын удирдагчдын мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

6/ сонгуулийн тойргийн салбар, хэсгийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол, сонгуулийн хууль тогтоомж зєрчсєн маргаан бvхий бусад єргєдєл, гомдлыг хянан шийдвэрлэх;

7/ санал авсан дvнгийн тухай тойргийн салбар, хэсгийн хорооны шийдвэрийг vндэслэн тойргийн сонгуулийн дvнг гаргаж, Сонгуулийн ерєнхий хороонд хvргvvлж олон нийтэд мэдээлэх;

8/ дахин санал авах, сонгууль явуулах ажлыг зохион байгуулах;

9/ сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерєнхий хорооноос тогтоосон журмын дагуу цэгцлэн архивлаж, хvлээлгэн єгєх;

10/ хуульд заасан бусад бvрэн эрхийг хэрэгжvvлэх, Сонгуулийн ерєнхий хорооноос єгсєн vvргийг биелvvлэх.

13 дугаар зvйл. Тойргийн салбар хороо, тvvний бvрэн эрх

1. Тойргийн салбар хороог сонгуулийн тойргийн хороо санал авах єдрєєс 55 хоногийн ємнє дарга, нарийн бичгийн дарга, 5 хvртэлх гишvvдийн бvрэлдэхvvнтэй байгуулж нийтэд мэдээлнэ.

2. Тойргийн салбар хороо єєрийн сум, дvvргийн хэмжээнд сонгуулийн асуудлаар тойргийн хорооны даалгавраар тvvний бvрэн эрхийг тєлєєлєн хэрэгжvvлнэ.
/Энэ хэсэгт 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

14 дvгээр зvйл. Сонгуулийн хэсгийн хороо, тvvний бvрэн эрх

1. Сонгуулийн хэсгийн хороог санал авах єдрєєс 50 хоногийн ємнє дарга, нарийн бичгийн дарга, гишvvдийн бvрэлдэхvvнтэйгээр сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын Тэргvvлэгчид байгуулж нийтэд мэдээлнэ.

Сонгуулийн хэсгийн хорооны бvрэлдэхvvний тоог сонгогчдын тоо, ажлын хэмжээг харгалзан сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын Тэргvvлэгчид тогтооно.

2. Сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишvvд тухайн тойрогт Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшигч байж vл болно.

З. Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишvvд аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа хийхийг хориглоно.

4. Сонгуулийн хэсгийн хороо дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ сонгуулийн хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах єдєр, цагийг сонгогчдод мэдээлэх;

2/ сонгогчийн vнэмлэх олгох;

3/ сонгогчийг шилжvvлэх, шинээр ирсэн сонгогчийг бvртгэх;

4/ сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хэмжээнд нэгтгэж шалгах;

5/ санал авах байр, саналын хуудас, хайрцгийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;

6/ санал хураалтын дvн гаргаж тойргийн салбар хороонд хvргэх;

7/ сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерєнхий хорооноос тогтоосон журмын дагуу цэгцэлж тойргийн салбар хороонд хvлээлгэн єгєх;

8/ сонгууль бэлтгэн явуулах асуудлаар гарсан єргєдєл, гомдол шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;

9/ хуульд заасан бусад бvрэн эрхийг хэрэгжvvлэх, сонгуулийн тойргийн хорооноос єгсєн vvргийг биелvvлэх.

15 дугаар зvйл. Сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт

1. Сонгуулийн хороод бvрэн эрхийнхээ асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, хуралд оролцсон гишvvдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. Гишvvдийн гуравны хоёроос доошгvй нь оролцсон бол хорооны хуралдааныг хvчин тєгєлдєрт тооцно.

Сонгуулийн ерєнхий болон тойргийн хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.

2. Сонгуулийн тойргийн болон тvvний салбар хороо, тvvнчлэн хэсгийн хороо ажлын шаардлага, зардлын хэмжээг харгалзан гишvvдээ vндсэн ажлаас нь тvр чєлєєлж ажиллуулна.

З. Хуульд зааснаас бусад тохиолдолд сонгуулийн хэсгийн болон тойргийн салбар хорооны шийдвэрийн талаар тойргийн хороонд, тойргийн хорооны шийдвэрийн талаар Сонгуулийн ерєнхий хороонд тус тус гомдол гаргаж болно. Гомдлыг хvлээж авснаас хойш ажлын 1О єдрийн дотор хянан шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

4. Сонгуулийн хороо сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар тєр, нам, олон нийтийн зохих шатны байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй бєгєєд тэдгээр байгууллага, албан тушаалтан тухайн шаардлагыг хvлээн авснаас хойш ажлын 5 єдрийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

5. Сонгуулийн хорооноос бvрэн эрхийнхээ дотор гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн тєр, нам, олон нийтийн байгууллага, албан тушаалтан биелvvлэх vvрэгтэй.

ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ

Сонгогчдын нэрийн жагсаалт

16 дугаар зvйл. Сонгогчдын нэрийн жагсаалт, тvvнийг vйлдэх, танилцуулах

1. Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг бvрээр vйлдэж, сонгогчдын тоог тойргийн салбар болон тойргийн хороонд нэгтгэнэ.

2. Сонгогчдын нэрийн жагсаалтад тvvнийг vйлдэх vед сонгуулийн тухайн хэсэгт байнга буюу тvр оршин суугаа бvх сонгогчийн нэр, овог, нас, оршин суугаа газрын хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаарыг бvртгэнэ. Тэгэхдээ сонгогчийн нэрийг цагаан толгойн vсгийн дарааллыг баримтлан бичнэ. Сонгогч бvр нэрийн нэг жагсаалтад бvртгэгдэнэ.

З. Сум, дvvрэг, баг, хорооны Засаг дарга тус тусын нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хаягийн бvртгэлийн дагуу Сонгуулийн ерєнхий хорооноос баталсан маягтаар хоёр хувь vйлдэж санал авах єдрєєс 50 хоногийн ємнє сонгуулийн хэсгийн хороонд єгнє.

Цагдаа, эмнэлэг, амралт, сувиллын газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг vйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж єгєх vvрэгтэй.

4. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах єдрєєс 45-аас доошгvй хоногийн ємнє Сонгуулийн ерєнхий хорооны баталсан маягтын дагуу хоёр хувь нэгтгэж, хэсгийн хорооны дарга гарын vсгээ зурж санал авах єдрєєс 15-аас доошгvй хоногийн ємнє, харин эмнэлэг, амралт, сувиллын газарт 7 хоногийн ємнє ил тавьж сонгогчдод чєлєєтэй танилцах бололцоо олгоно.

17 дугаар зvйл. Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах

1. Сонгогч нэрийн жагсаалтад бvртгээгvй буюу буруу бvртгэсэн байвал тухайн сонгуулийн хэсгийн хороонд гомдол гаргах эрхтэй.

2. Сонгуулийн хэсгийн хороо уг гомдлыг хvлээн авснаас хойш ажлын З єдрийн дотор хянан vзэж сонгогчдын нэрийн жагсаалтад зохих єєрчлєлт оруулах буюу гомдлыг хэрэгсэхгvй болгох шийдвэр гаргаж хариу мэдэгдэнэ. Сонгогч уг шийдвэрийг эс зєвшєєрвєл гомдлоо шvvхэд гаргана.

18 дугаар зvйл. Сонгогч шилжих

Сонгогч санал авах єдрєєс ємнє єєр тойрог, хэсэгт шилжвэл сонгуулийн хэсгийн хорооноос шилжvvлэг авч сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулан, очсон газрынхаа сонгогчдын нэрийн жагсаалтад бvртгvvлнэ.

ТАВДУГААР БVЛЭГ

Нам сонгуульд оролцох, сонгуулийн ємнєх ухуулга, сурталчилгаа

19 дvгээр зvйл. Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

1. Нам сонгуульд оролцохоо санал авах єдрєєс 65 хоногийн ємнє Сонгуулийн ерєнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бvртгvvлнэ. Хоёр буюу хэд хэдэн нам сонгуульд нэгэн эвсэл болон оролцож болно.

2. Нам дангаараа буюу эвсэл байгуулж оролцох тухай шийдвэр, єєрийн буюу эвслийн мєрийн хєтєлбєр, эвслийн гэрээг Сонгуулийн ерєнхий хороонд албан ёсоор єгнє.

Эвсэл байгуулсан намууд сонгуульд болон шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэгэн этгээд болж оролцох бєгєєд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшvvлж, сонгуулийн зардлын сан байгуулж болохгvй.

2О дугаар зvйл. Намууд эвсэл байгуулах

1. Намууд тєлєєлєн удирдах тєв байгууллага /тухайн намын их хурал, тvvний чєлєє цагт ажиллах бага, бvгд хурал, тэдгээртэй адилтгах байгууллага/-ынхаа хуралдаанаар эвсэл байгуулах тухай асуудлыг шийдвэрлэж эвслийн гэрээ байгуулна.

2. Эвсэл албан ёсны нэртэй байх бєгєєд эвслийн намууд хамтарсан хуралдаанаараа сонгуульд эвслийг тєлєєлєх байгууллагыг байгуулж, удирдах бvрэлдэхvvнийг нь томилно.

З. Эвслийн гэрээнд талуудын харилцан хvлээх эрх, vvрэг, эвслийн албан ёсны нэр, эвслийг тєлєєлєх байгууллага, тvvний удирдах бvрэлдэхvvний овог нэр, албан тушаал, эвслийн ємнєєс сонгуульд бэлтгэх ажлыг эрхэлсэн байгууллагын тогтолцоо, тvvнийг тєлєєлєх албан тушаалтны овог нэр, тохиролцсон бусад зvйлийг тодорхойлсон байвал зохино. Тvvнчлэн эвслийн гэрээнд намуудаас сонгуульд зарцуулах хєрєнгийн хувь хэмжээг тогтоон тусгана.

4. Эвслийн гэрээнд эвсэлд оролцогч намуудын дарга нар гарын vсэг зурж, тэмдэг дарсан байвал зохино.

21 дvгээр зvйл. Сонгуулийн ємнєх ухуулга, сурталчилгаа

1. Сонгуульд оролцохоо илэрхийлж бvртгvvлсэн нам, эвсэл, нэр дэвшигчид єєрийн мєрийн хєтєлбєр, vзэл бодлоо чєлєєтэй тайлбарлан таниулах, нэр дэвшигчдээ сурталчлах зорилгоор хурал цуглаан хийх, уулзалт зохион байгуулах, ухуулах байр ажиллуулах эрхтэй.

Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн ємнєх сурталчилгааны зориулалттай уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг аймагт сумын Засаг дарга, нийслэлд дvvргийн Засаг даргаас зєвшєєрсєн гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулна.
/Энэ доголыг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар нэмсэн/.

2. Сонгуулийн сурталчилгааг санал авах єдрєєс 24 цагийн ємнє зогсооно. Энэ vеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал авах єдєр хvртэлх 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.

З. Монгол Улсын радио, телевизээр нам, эвсэл, нэр дэвшигчдэд сонгуулийн ухуулга, сурталчилгаа, vнэ тєлбєргvй явуулах хугацаа, боломж нь нам, эвсэл бvрт, тvvнчлэн нэг тойрогт єрсєлдєгч бие даасан нэр дэвшигчдэд харилцан адил байна.

4. Сонгуулийн ерєнхий хорооноос тогтоож олгосон хугацаанаас бусад цагт нам, эвсэл, нэр дэвшигч улсын радио, телевизээр сурталчилгаа явуулбал vнэ хєлсийг тєлнє.
/Энэ хэсэгт 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

5. Улс тєрийн намууд – ын харьяалалд байгаагаас бусад ємчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгvvлээр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

6. Сонгогчдыг сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль зєрчсєн бусад vйлдэл хийхийг уриалсан сурталчилгаа явуулах, сонгуулийн сурталчилгаанд шашны зан vйл ашиглахыг хориглоно.

ЗУРГАДУГААР БVЛЭГ

Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшvvлэх, нэр дэвшигчийг бvртгэх

22 дугаар зvйл. Нэр дэвшvvлэх нийтлэг журам

1. Нэр дэвшvvлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 15 хоногийн дараа эхэлж 20 хоногийн хугацаанд дуусгана.

2. Нэг хvн нэг л тойрогт нэрээ дэвшvvлэх буюу нэрээ дэвшvvлснийг зєвхєн нэг тойрогт зєвшєєрсєн байвал зохино.

З. Энэ хуулийн 26 дугаар зvйлд заасан ёсоор Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшигчдийн бvртгэлд бvртгvvлж, vнэмлэх авсан хvнийг нэр дэвшигч хэмээн хvлээн зєвшєєрнє.

2З дугаар зvйл. Нам, эвслээс нэр дэвшvvлэх

1. Нам, эвслийн тєв байгууллага нь тойрогт ногдож байгаа Улсын Их Хурлын гишvvний мандатын тооноос илvvгvй хvний нэр дэвшvvлнэ. Нэр дэвшvvлэхэд намын орон нутгийн байгууллагын саналыг харгалзаж, дэмжигчдийг оролцуулбал зохино.

2. Нам, эвсэл Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшvvлсэн тухай шийдвэрээ нэр дэвшигч бvрийн бичгээр єгсєн зєвшєєрєл, Сонгуулийн ерєнхий хорооноос тогтоосон загварын дагуу vйлдсэн намтрын хамт сонгуулийн тойргийн хороонд хvргvvлнэ.

24 дvгээр зvйл. Бие даан нэрээ дэвшvvлэх

1. Бие даан нэрээ дэвшvvлэгч нь энэ хуулийн 2 дугаар зvйлд заасан тооны сонгогч-дэмжигчид /энэ хуульд цаашид “дэмжигч” гэнэ/-ийн гарын vсгийг Сонгуулийн ерєнхий хорооноос тогтоосон загвараар vйлдсэн маягтын дагуу зуруулж, тойргийн хороонд бvртгvvлнэ. Сонгогч-дэмжигчид нь аймагт тухайн тойргийн сум бvрээс, нийслэлд тухайн тойргийн хороо бvрээс оролцсон тєлєєлєлтэй байна.
/Энэ хэсгийн 2 дахь єгvvлбэрийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар нэмсэн/.

2. Нэр дэвшигчийг дэмжигч нь тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бvртгэгдсэн сонгуулийн эрх бvхий иргэн байна. Гарын vсэг зурсан маягтад дэмжигчийн овог нэр, иргэний паспорт, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг тодорхой бичсэн байвал зохино.

З. Бие даан нэр дэвшигч нь дэмжигчдийнхээ гарын vсэг бvхий маягтыг Сонгуулийн ерєнхий хорооноос тогтоосон загварын дагуу vйлдсэн намтар, нэр дэвшvvлснээ илэрхийлсэн мэдэгдлийн хамт сонгуулийн тойргийн хороонд єгнє.

4. Нэр дэвшигчийг дэмжигчдийн гарын vсэг vнэн зєв эсэхийг сонгуулийн тойргийн буюу тvvний салбар хороо сонгогчдын иргэний баримт бичиг, хаягийн бvртгэлтэй тулгах буюу шаардлагатай бол дэмжигчидтэй уулзаж нягтлан шалгана. Гарын vсгийг хуурамчаар vйлдвэл тухайн хvнийг Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшvvлснийг сонгуулийн тойргийн хороо хvчингvйд тооцно.

25 дугаар зvйл. Нэр дэвшигч барьцаа єгєх

Улсын Их Хурлын гишvvнээр нэр дэвшигч бvр сонгуулийн тойргийн хороонд 10000 тєгрєгийг барьцаа болгон єгнє. Барьцааг энэ хуулийн 5 дугаар зvйлийн 5 дахь хэсэгт заасан сонгуулийн зардлын сангаас гаргана. Нэр дэвшигч Улсын Их Хурлын гишvvнээр сонгогдвол барьцааг эгvvлэн єгнє. Улсын Их Хурлын гишvvнээр сонгогдоогvй боловч тухайн тойргийн нэр дэвшигч бvрт ногдох сонгогчдын /саналын хvчинтэй хуудсаар тооцно/ дунджаас доошгvй санал авсан бол уул барьцааны тэн хагасыг эгvvлэн олгоно.
/Энэ хэсэгт 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

26 дугаар зvйл. Нэр дэвшигчийг бvртгэх

1. Нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчийг сонгуулийн тойргийн хороо сонгууль зарласнаас хойш 45 хоногийн дотор бvртгэж vнэмлэх олгоно. Нэр дэвшигчдийг бvртгэхдээ нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ирvvлсэн баримт бичиг vнэн зєв, гvйцэд эсэх, нэр дэвшvvлэх vйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.

2. Сонгуулийн тойргийн хороо нэр дэвшигчийг бvртгэсэн тухай шийдвэр гарган Сонгуулийн ерєнхий хороонд хvргvvлнэ. Нэр дэвшигчийг бvртгэх хугацаа дууссанаас хойш сонгуулийн тойргийн хороо ажлын З єдрийн дотор, Сонгуулийн ерєнхий хороо ажлын 6 єдрийн дотор нийт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг тойрог, улсын хэмжээгээр нэгтгэн нийтэд мэдээлнэ.

27 дугаар зvйл. Нэр дэвшvvлсэн шийдвэрийг хvчингvй болгох, нэр дэвшигч татгалзах

1. Нэр дэвшигч нь єєрєє татгалзах буюу нам, эвсэл єєрийн нэр дэвшигчээ татан гаргах, тvvний оронд єєр хvний нэр дэвшvvлэх эрхтэй. Нэр дэвшигч буюу нам, эвсэл энэ тухай шийдвэрээ сонгуулийн тойргийн хороонд нэн даруй мэдэгдэнэ. Нэр дэвшсэнийг хvчингvйд тооцсон тухай тойргийн хорооны шийдвэр, нэр дэвшигч єєрєє татгалзсан хийгээд нам, эвсэл єєрийн нэр дэвшигчийг татан гаргасан тухай Сонгуулийн ерєнхий хороо нийтэд мэдээлнэ.

2. Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргаснаа санал авах єдрєєс 21 хоногийн ємнє сонгуулийн тойргийн хороонд мэдэгдээгvй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд єєр хvний нэр дэвшvvлэх эрхгvй.

28 дугаар зvйл. Нєхєн нэр дэвшvvлэх

Нэр дэвшигч нас барсан, тvvнчлэн энэ хуулийн 27 дугаар зvйлд заасан хугацааны ємнє нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд тухайн нам, эвсэл єєр хvний нэрийг нєхєн дэвшvvлж санал авах єдрєєс 18 хоногийн ємнє сонгуулийн тойргийн хороонд бvртгvvлж болно.

29 дvгээр зvйл. Нэр дэвшигчдэд туслах

1. Нэр дэвшигчээс сонгогчидтойгоо уулзах, хєтєлбєрєє сурталчлах зэргээр сонгуульд оролцох бvхий л ажилд нь тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, ажилтан тусална. Харин бие даан нэр дэвшигч нь єєрийн итгэмжилсэн шадар туслагчтай байж болно.

2. Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бvрэлдэхvvн, ажилтан, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч сонгуулийн тойргийн хороонд бvртгvvлж, vнэмлэх авна.

З. Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бvрэлдэхvvн, ажилтан, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч нь сонгуулийн аль нэг хорооны гишvvн байж болохгvй.

З0 дугаар зvйл. Нэр дэвшигчийн vйл ажиллагааны баталгаа

1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нам, эвслийн нэр дэвшигч нам, эвслийнхээ, бие даан нэр дэвшигч єєрийн хєтєлбєрийг тайлбарлах, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, сонгуулийн тойргийнхоо холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.

2. Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшигчийг сонгуулийн тойргийн хорооны зєвшєєрєлгvйгээр эрvvгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, тvvнд шvvхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийх, тvvнчлэн байгууллагын захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

З. Нэр дэвшигчийг гvтгэх, доромжлох, нэр тєрийг нь гутаах, тvvний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

4. Нэр дэвшигчийг тойрогтоо ажиллахад нь ажлын газар, байгууллагын захиргаа хууль тогтоомжид заасны дагуу ажлаас нь чєлєє олгож, дэмжлэг туслалцаа vзvvлнэ.

З1 дvгээр зvйл. Нэр дэвшигчийн уулзалт

1. Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшигч санал авахаас 24 цагийн ємнє хvртэлх хугацаанд сонгогчидтойгоо уулзалт хийж болно.

2. Нэр дэвшигчийг сонгогчидтойгоо уулзахад нь тухайн шатны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга бvх талын тус дэмжлэг vзvvлэх vvрэгтэй.

ДОЛДУГААР БVЛЭГ

Санал авах, сонгуулийн дvн гаргах, Улсын Их Хурлын гишvvнийг бvртгэх

32 дугаар зvйл. Санал авах газар, хугацаа

1. Сонгогчдын саналыг санал авах єдєр 07 цагаас 22 цаг хvртэл хугацаанд санал авах байранд авна. Сонгогчдын санал авах єдєр, цаг, байрыг сонгуулийн хэсгийн хороо уул єдєр хvртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

2. Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд хvрэлцэх тооны тасалгаа, саналын хайрцаг бvхий байрыг тухайн сонгуулийн хэсгийн харьяалагдах сум, дvvргийн Засаг дарга хариуцаж бэлтгvvлнэ.

33 дугаар зvйл. Саналын хуудас

1. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дvн гаргах vндсэн баримт бичиг болно.

2. Сонгуулийн хуудсыг Сонгуулийн ерєнхий хорооноос баталсан загварын дагуу хэвлэж, мєн хорооноос сонгуулийн тойргийн хороонд, тойргийн хорооноос салбар хороогоор дамжуулан санал авах єдрєєс 5 хоногийн ємнє сонгуулийн хэсгийн хороонд тус тус хvргvvлнэ.

З. Саналын хуудсанд нэр дэвшигчийн овог, нэрийг нам, эвслээр нь дараалан бичиж хэвлэнэ. Харин нам, эвслийн дарааллыг улс тєрийн намуудыг Улсын Дээд шvvхэд бvртгvvлсэн дарааллаар тогтооно. Эвслийг дараалалд оруулахдаа эвсэлд оролцогч намуудаас хамгийн тvрvvнд Улсын дээд шvvхэд бvртгvvлсэн намын дарааллаар тогтооно.
/Энэ хэсгийн эхний єгvvлбэрийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

Бие даан нэр дэвшигчийн нэрийг нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийн дараа сонгуулийн тойргийн хороонд нэр дэвшсэнээ бvртгvvлсэн дарааллаар бичнэ.

4. Саналын хуудсанд тухайн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын vсэг зурж, тэмдэг дарна. Гарын vсэг, тэмдэггvй саналын хуудсаар санал єгч болохгvй.

З4 дvгээр зvйл. Санал авах ажлыг зохион байгуулах

1. Санал авах єдрийн 07 цагт сонгуулийн хэсгийн хорооны бvрэлдэхvvн сонгогчдын тєлєєлєгчдийг байлцуулан саналын бvх хайрцгийг шалган битvvмжилж, санал авах ажиллагааг эхэлнэ. Энэ ажиллагаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл, мэдээллийн байгууллагын тєлєєлєгчид байлцаж болно.

2. Ажиглагч нь сонгуулийн тойргийн буюу эсхvл салбар хороонд бvртгvvлж vнэмлэх авна. Ажиглагч сонгогчдын санал авах, санал тоолох, дvн гаргах vед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зєвхєн хєндлєнгєєс ажиглан хянах эрхтэй бєгєєд сонгуулийн хороодын vйл ажиллагаанд хутгалдан оролцож болохгvй.

Гадаадын ажиглагч оролцуулах асуудлыг Сонгуулийн ерєнхий хороо тєрийн гадаад харилцаа эрхэлсэн байгууллагуудтай зєвшилцєн шийдвэрлэнэ.

З. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн vнэмлэх, иргэний паспорт, тvvнтэй адилтгах баримт бичгийг нэрийн жагсаалттай тулган vзэж сонгогч бvрт саналын хуудас олгоно.

Санал авах vед шилжин ирэгчдийг сонгогчийн vнэмлэх, иргэний паспорт, тvvнтэй адилтгах баримт бичиг, шилжvvлгийг нь vндэслэн нэрийн нэмэлт жагсаалтад бvртгэж саналын хуудас олгоно.

4. Саналын хуудас олгосныг сонгогчдын нэрийн жагсаалтад, саналаа єгснийг сонгогчийн vнэмлэхэд тэмдэглэн сонгуулийн хэсгийн хорооны тэмдэг дарна.

З5 дугаар зvйл. Сонгогч саналаа гаргах

1. Сонгогч санал авах байранд ирж саналаа єєрєє гаргана. Харин биеийн эрvvл мэндийн байдлаас болон хvндэтгэн vзэх бусад шалтгааны улмаас санал авах байранд хvрэлцэн ирж чадахгvй сонгогчийн саналыг тvvний хvсэлтээр сонгуулийн хэсгийн хорооны хоёроос доошгvй гишvvн очиж битvvмжилсэн хайрцгаар авна.

Саналын хуудсыг сонгуулийн хэсэгт ирvvлснээс хойш санал авах єдєр дуусталх хугацаанд сонгогч тvр шилжин явахад хvрвэл сонгуулийн хэсгийн хороонд ирж саналын хуудас авч саналаа нууцаар тэмдэглэж дугтуйлан битvvмжлэн vлдээж болно. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн битvvмжлэн vлдээсэн саналын нууцыг чандлан хадгална.

2. Сонгогч саналын хуудсыг авч санал бэлтгэх тасалгаанд орж, уг хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос єєрийн сонгохыг хvссэн зєвхєн нэг нэр дэвшигчийн овог, нэрийн ємнєх дугаарыг дугуйлан тэмдэглээд саналын хайрцагт хийнэ.
/Энэ хэсгийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

З. Сонгогч саналаа илэрхийлэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэвэл уг саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс ємнє хэсгийн хороонд энэ тухайгаа мэдэгдэж хуудсаа хураалган дахин нэг удаа саналын хуудас авч болно.

Хураалгасан саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хороо протоколд тэмдэглэж хадгална. 4. Санал бэлтгэх тасалгаанд тухайн сонгогчоос єєр хэн ч байж болохгvй. Саналын хуудсанд саналаа єєрєє тэмдэглэж чадахгvй сонгогч єєрийн итгэмжилсэн хvний туслалцаа авч болно.

Харин аль нэгэн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч буюу сонгуулийн хорооны гишvvн болон ажиглагчдаар ийнхvv туслалцуулж болохгvй.

5. Саналын хайрцагт саналын илvv буюу єєр хуудас хийх зэргээр сонгогчоос буруу vйлдэл гаргуулахгvйн тулд сонгогчийн саналын нууцыг алдагдуулахгvйгээр сонгуулийн хэсгийн хороо хяналт тавина.

6. Дахин санал авахад хvрвэл уг ажлыг хєнгєвчлєх зорилгоор сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтын тодорхой хэсгээр бvлэглэн саналын хайрцгийг дугаарлаж, тvvний дагуу саналын хуудсыг нь хийлгэнэ.

З6 дугаар зvйл. Саналын хуудсыг хvчингvйд тооцох

Дор дурдсан тохиолдолд саналын хуудсыг хvчингvйд тооцно:

1/ баталсан загварын бус хуудсаар санал єгсєн;
2/ тухайн сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын vсэг, хэсгийн хорооны тэмдэггvй;

3/ мандатын тооноос илvv тэмдэглэсэн, энэ хуульд зааснаас єєр ямар нэг тэмдэглэл хийсэн;
/Энэ заалтыг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан боловч Vндсэн хуулийн цэцийн 1996 оны 02 дугаар тогтоолоор “Санал огт тэмдэглээгvй буюу” гэсэн заалтыг хvчингvй болсонд тооцсон/.

4/ бvх нэр дэвшигчийн нэрийг дарсан;
5/ нэр дэвшигчийн нэрийн ємнє тавьсан тэмдгийг засварласан.

37 дугаар зvйл. Санал тоолох

1. Санал тоолох ажлыг 22 цагт эхэлж, ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл, мэдээллийн байгууллагын тєлєєлєгчид байлцаж болно.

2. 22 цаг болмогц сонгуулийн хэсгийн хорооноос санал тоолох тухай мэдэгдэж, олгоогvй vлдсэн саналын хуудсыг тоолж битvvмжилсний дараа саналын хайрцгийг нээнэ. Санал тоолох цаг болоогvй байхад саналын хайрцаг нээх, санал тооллогыг завсарлахыг хориглоно.

З. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг баримтлан тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо, саналын хайрцгаас гарсан хvчинтэй болон хvчингvй хуудасны тоо, нэр дэвшигч бvрийн тєлєє єгсєн саналын тоог сонгуулийн хэсгийн хэмжээгээр тоолж гаргана.

4. Сонгуулийн хэсгийн хороо хуралдаанаараа сонгогчдын санал тоолсон дvнг хэлэлцэн шийдвэр гаргаж, уншин сонсгосны дараа сонгуулийн тойргийн салбар хороонд, хэрэв салбар хороогvй бол сонгуулийн тойргийн хороонд нэн даруй хvргvvлнэ.

З8 дугаар зvйл. Сонгуулийн тойрогт сонгуулийн дvнг гаргах, Улсын Их Хурлын гишvvнийг бvртгэх

1. Сонгуулийн тойргийн хороо нь сонгуулийн тойргийн салбар болон хэсгийн хорооны шийдвэрийг vндэслэн тойргийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо, хvчинтэй, хvчингvй хуудасны тоо, нэр дэвшигч бvрийн тєлєє єгсєн саналын тоог тус тус тойргийн хэмжээгээр нэгтгэн гаргана.

2. Сонгуулийн дvнг гаргахдаа саналын хvчинтэй хуудсаар тооцно.

3. Тухайн тойрогт хамгийн олон гэхдээ сонгогчдын 25, тvvнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишvvнд сонгогдсонд тооцно.

Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын 25, тvvнээс дээш хувийн санал аваагvй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг саналын хуудсанд vлдээж, дахин санал авна. Дахин санал авалтыг энэ хуулийн 40 дvгээр зvйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар явуулна. Дахин санал авалтаар тухайн хоёр нэр дэвшигчийн хэн нь ч сонгогчдын 25, тvvнээс дээш хувийн санал авч чадаагvй бол энэ хуулийн дагуу дахин сонгууль явуулна.
/Энэ хэсгийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

4. Дахин санал авах ажлыг сонгууль болсон єдрєєс хойш 14 хоногийн дотор багтаан явуулна.
/Энэ хэсгийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар нэмсэн/.

5. Сонгуулийн тойргийн хороо Улсын Их Хурлын гишvvнээр сонгогдогчдыг бvртгэж, тvр vнэмлэх олгоно.
/Энэ хэсгийн дугаарыг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчилсєн/.

6. Сонгуулийн тойргийн хороо сонгуулийн дvнг З хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэж, Сонгуулийн ерєнхий хороонд 2 хоногийн дотор мэдээлнэ. /Энэ хэсгийн дугаарыг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчилсєн/.

39 дvгээр зvйл. Сонгуулийн дvнг нэгтгэн гаргах, мэдээлэх

1. Сонгуулийн ерєнхий хороо сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг vндэслэн сонгуулийн нэгдсэн дvнг сонгуулийн тойрог, нэр дэвшигч, нам, эвсэл бvрээр тооцож гаргана.

2. Сонгуулийн ерєнхий хороо намуудын авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишvvнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Ерєнхийлєгчид айлтган нийтэд мэдээлнэ.

НАЙМДУГААР БVЛЭГ

Санал авалт болон сонгуулийг хvчингvй болсонд тооцох, дахин санал авах, сонгууль
явуулах, Улсын Их Хурлын гишvvнийг нєхєн сонгогдсонд тооцох

4О дvгээр зvйл. Сонгуулийн хэсэгт санал авалтыг хvчингvйд тооцох, дахин санал авах

1. Сонгуулийн хэсэгт явуулсан санал авалтыг сонгуулийн тойргийн хороо дор дурдсан тохиолдолд хvчингvйд тооцно:

а/ гал, усны аюул зэрэг хvндэтгэн vзэх шалтгаанаас бусад нєхцєлд ємнє зарласнаас єєр байранд, тvvнчлэн шилжигчдийн саналыг битvvмжилж авснаас бусад тохиолдолд ємнє зарласнаас єєр єдєр санал авсан;

б/ санал хурааж эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, vрэгдvvлсэн, хуульд заасан цагаас ємнє нээсэн;

в/ сонгуулийн хорооны гишvvн буюу сонгогчдод хvч хэрэглэн дарамт vзvvлсэн аливаа vйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дvнг гажуудуулахад хvргэсэн;

г/ сонгуулийн хорооны гишvvд бусад байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрvvлэх, хууран мэхлэх зэргээр сонгуулийн хуулийг зєрчсєн нь сонгуулийн дvнд ноцтой нєлєєлсєн.

2. Санал авалтыг хvчингvй болсонд тооцвол энэ тухай сонгуулийн тойргийн хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дахин санал авна. Дахин санал авах шийдвэрийг сонгуулийн тойргийн хороо гаргана. Уг шийдвэрт дахин санал авах байр, єдрийг заасан байвал зохино. Дахин санал авалтыг ажлын єдєр явуулж болно. Санал авалтыг хэсгийн хэмжээгээр хvчингvй болгосонд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогч, саналын тодорхой хайрцагт хураасан саналыг хvчингvйд тооцсон бол уг хайрцагт саналын хуудсаа хийсэн сонгогчдыг дахин санал авалтад оролцуулна.
З. Дахин санал авах ажлыг дуустал ухуулга сурталчилгаа хийхийг хориглоно.

41 дvгээр зvйл. Тойрогт сонгуулийг хvчингvй болсонд тооцох, дахин сонгууль явуулах

1. Тойрогт явуулсан сонгуулийг Сонгуулийн ерєнхий хороо дор дурдсан тохиолдолд хvчингvйд тооцно:

а/ тойргийн нийт сонгогчийн 50 хувь нь санал авалтад оролцоогvй;
б/ энэ хуулийн 40 дvгээр зvйлд заасны дагуу явуулсан дахин санал авалт мєн хvчингvй болсон нь тойргийн сонгуулийн дvнд ноцтой нєлєєлсєн.

2. Тойрогт дахин сонгууль явуулах шийдвэрийг Сонгуулийн ерєнхий хороо гаргана.

З. Дахин сонгуулийг тухайн сонгуулийн тойрогт сонгуулийг хvчингvйд тооцсон шийдвэр гарснаас хойш З0 хоногийн хугацаанд явуулна. Шаардлагатай бол сонгуулийн тойрог, хэсгийн хороог шинэчлэн байгуулах, тvvнчлэн Улсын Их Хурлын гишvvнд нэр дэвшvvлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажилд энэ хуулийн холбогдох заалтыг баримтална.

42 дугаар зvйл. Улсын Их Хурлын гишvvнийг нєхєн сонгох

1. Улсын Их Хурлын гишvvн нас барсан, хvсэлтээрээ гишvvний vvргээс чєлєєлєгдсєн эсхvл тvvнийг Улсын Их Хурлын гишvvнээс эгvvлэн татсан бол Улсын Их Хурлын гишvvний нєхєн сонгуулийг Улсын Их Хурлын гишvvнийг орон гарснаас хойш Улсын Их Хурал 14 хоногийн дотор зарлаж, 45 хоногийн хугацаанд багтаан явуулна.

2. Улсын Их Хурлын гишvvний нєхєн сонгууль явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг баримтлах бєгєєд нєхєн сонгуулийн арга хэмжээг дор дурдсан хугацаанд зохион байгуулна:

1/ сонгуулийн тойргийг санал авах єдрєєс 40 хоногийн ємнє, сонгуулийн хэсгийг 35 хоногийн ємнє, тойргийн салбар хороог 25 хоногийн ємнє, сонгуулийн хэсгийн хороог 25 хоногийн ємнє тус тус байгуулна;

2/ нэр дэвшvvлэх ажлыг нєхєн сонгууль зарласнаас хойш 10 хоногийн дараа эхэлж, 15 хоногийн хугацаанд дуусгана. Нєхєн нэр дэвшvvлэх vйл ажиллагааг дээрх хугацаанд багтаана;

3/ Сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан журмын дагуу vйлдэж, санал авах єдрєєс хойш 20 хоногийн ємнє сонгуулийн хэсгийн хороонд єгнє. Хэсгийн хороо энэхvv жагсаалтыг санал авах єдрєєс 15-аас доошгvй хоногийн ємнє сонгогчдод ил тавина.

З. Нєхєн сонгогдсон гишvvний бvрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишvvний бvрэн эрхийн vлдсэн хугацаатай адил байна.

4. Улсын Их Хурлын гишvvний бvрэн эрхийн хугацаа дуусахад 1 жил хvрэхгvй хугацаа vлдсэн бол нєхєн сонгохгvй.

/Энэ зvйлийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

4З дугаар зvйл. Сонгуулийн холбогдолтой маргааныг шийдвэрлэх

Улсын Их Хурлын сонгуулийн талаарх аливаа маргааныг Vндсэн хуулийн цэц, шvvх, сонгуулийн хороод хууль тогтоомжид заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.

44 дvгээр зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

Энэ хуулийг 1992 оны 4 дvгээр сарын 8-ны єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

МОНГОЛ УЛСЫН БАГА
ХУРЛЫН ДАРГА Р. ГОНЧИГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН БАГА
ХУРЛЫН НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Б. ЧИМИД

Categories: Хууль
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: