Home > Танин мэдэхүй > МОНГОЛ ОРНЫ ТӨВ БУЮУ “ХҮЙС ЦЭГ” ХААНА БАЙДАГ ВЭ?

МОНГОЛ ОРНЫ ТӨВ БУЮУ “ХҮЙС ЦЭГ” ХААНА БАЙДАГ ВЭ?

Монгол орны өнөөгийн газар нутгийн “Хүйс цэг” нь газар зүйн солбилцлын аргаар олсон Х.Ө 46052I, З.У103050I-т орших Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Өвөр хөшөөтийн булаг” юм.

Монгол орны төв цэгийн байршлыг газар зүйн ШУ-ны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Ш.Шагдар 1979 онд анх судлан тодорхойлсон  байдаг. Улмаар Өвөрхангай аймгийн ИТХ-ын 1997 оны 42 дугаар тогтоолоор 8.2 км2 талбайг хамруулан аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг болгосон.
Монгол нутгийн хүйс төв цэгийн байршилтыг тогтоохдоо дараах 4 аргаар тодорхойлжээ.
1. Газар зүйн солбилцлын арга
2. Тэгш өнцгийн арга
3. Квадратын арга
4. Тойргийн арга.

“Хүйс цэг” нь Өвөрхөшөөтийн булгийн эхэнд д.т.д 1730м өндөрт Өвөрхангай аймгийн төвөөс зүүн хойш 115 км, эртний нийслэл Хорхорумаас зүүн урагш 85 км, Монгол Улсын нутгийн захын цэг “Модот хамар”, баруун захын цэг “Мааньт” уулнаас тус тус 1222 км орчим, хойд захын цэг “Монгол шарын даваанаас 670 орчим км, өмнөд захын цэг “Орвог гашууны бор толгой”–гоос 600 гаруй км зайтай оршдог. Мөн дэлхийн экватораас хойш 5194 км, хойд туйлаас ургаш 4808 км орчим зайтай оршиж, дэлхийн цагийн 7-р бүсэд хамаардаг.

таны мэдлэгийн санд – танин мэдэхүй
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: