Home > Өгүүллэг > СУМЫН НААДМЫН ХУУШУУР

СУМЫН НААДМЫН ХУУШУУР

Аливаа улс орон бүр үндэснийхээ баярыг тэмдэглэдэг. Гэхдээ би манайх шиг өвөрмөц тэмдэглэдэг ард түмнийг мэдэхгүй юм. Монгол наадмын онцлог их. “Дэлхийд байхгүй Монгол наадам” гэдэг нь учиртай биз ээ. Мэдээ орсон хүүхэд наснаасаа өнөөдрийг хүртэл наадмын хуушуур гэдгийг идэж ирсэн минь бүүр сонин. Наадмын сургаар олон жилийн өмнөх сумын наадам санаанд орно. Сонин содон байсан хэрэг биз ээ.

Наадмаар хөдөө мал харж, гэр сахиж үлдсэн хүн ихээхэн хүндтэй байлаа. Наадамд явсан хүмүүс гэр харж үлдсэн хүмүүст хуушуур аваачиж өгөхгүй бол алдас болно. Миний багад наадмаас харихдаа хүмүүс дээлийн нударга шиг том далбайсан хуушуур аравтын бетонд хийж очдог байсан. Наадмын хуушуур идэхгүй бол нэг л сэтгэл дундуур байдаг даа. Өөрсдөө хийгээд идчихэж болох юмыг заавал наадмын талбайгаас авч идэх гэх нь цаанаа л нэг уламжлал тогтчихсоныг  илтгэнэ.

Хөдөөд сумын наадмын хуушуур ихээхэн амттай байсан хэрэг биз ээ. Наадмын талбайд баг бүр том гэр барьж газар шавар зуух хоёр гурваар нь барьчихсан том ширмэн тогоонд хуушуур хайрч байдагсан. Гэрийн хаяаг эргэн тойрон дээш сөхчихсөн байх. Хуушуур авах гэсэн хүмүүс дугаарлаж мэдэхгүй хананы нүдээр мөнгө атгасан гараа шургуулчихсан хуушуур хайрагчдыг шавдуулж байдагсан.

Одоо бодоход мөн ч бүдүүлэг байж дээ. Эрэгтэй голдуу хүмүүс дээлийг сугалдаргалчихсан хөлсийг урсган хуушуур хийж, хайрч суудаг байлаа. Бас болоогүй тэрүүхэндээ хэн нэгнээрээ арын хаалгадах гэнэ. Тэр үед нэг хуушуур 50 мөнгө байсан билээ. Тухайн үед зөвшөөрөл авах.татвар, мэргэжлийн хяналт энээ тэрээ гэж юм байсан биш дээ. Багийн даргаас үүрэгдсэний дагуу хэдэн хүн хуушуур хийхэд оногдон бор зүрхээрээ зүтгэж байдаг байсан юм.

Одоогийн хэллэгээр бол жинхэнэ “ориг” хуушуур хийж байсан хэрэг. Өнөөдөртэй адил янз бүрийн амтлагч гэж байсангүй. Хуушуурын орцонд сонгино ч байхгүй зөвхөн гурил, мах, давс орно. Багын явдал санаанд илхэн. Залуус наадам дээр уулзалдсан найз охиндоо хуушуур авч өгөх гэж түүндээ моринхоо цулбуурыг атгуулчихаад олны дундуур дайрч өгдөгсөн.

Бидний өнөөдрийн хэрэглээний уут, элдэв сав баглаа боодол гэж байсангүй. Ямар юман дээр халуун хуушуур авч байсныг мэдэхгүй юм. Хуушуур авсан хүмүүс наадмын талбайгаас зайдуухан гарч морио тушчихаад хуушуураа идэж харагддаг сан. Сумын наадмын хуушуур бүр ч амттай байдагсан.

Н.Лхагвасүрэн
Эх сурвалж: “Нийслэл таймс”

 

Наадмын мэндчилгээ

Наадмын хөтөлбөр

Categories: Өгүүллэг Tags:
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: