Home > Өгүүллэг > Өнгөөр таныг тодорхойлох зурхай

Өнгөөр таныг тодорхойлох зурхай

12-р сарын 23-аас 1-р сарын 1 – Улаан
6-р сарын 25-аас 7-р сарын 04 – Улаан
1-р сарын 2-оос 1-р сарын 11 – Улбар шар
7-р сарын 5-аас 7-р сарын 14 – Улбар шар
1-р сарын 12-оос 1-р сарын 24 – Шар
7-р сарын 15-аас 7-р сарын 25 – Шар
1-р сарын 25-аас 2-р сарын 3 – Ягаан
7-р сарын 26-аас 8-р сарын 4 – Ягаан
2-р сарын 4-өөс 2-р сарын 8 – Цэнхэр
8-р сарын 5-аас 8-р сарын 13 – Цэнхэр
5-р сарын 1-ээс 5-р сарын 14 – Цэнхэр
2-р сарын 9-өөс 2-р сарын 18 – Ногоон
8-р сарын 14-өөс 8-р сарын 23 – Ногоон
2-р сарын 19-өөс 2-р сарын 28 – Бор
8-р сарын 24-өөс 9-р сарын 2- Бор
3-р сарын 1-ээс 3-р сарын 10 – Оюу ногоон
9-р сарын 3-аас 9-р сарын 12 – Оюу ногоон
3-р сарын 11-ээс 3-р сарын 20 – Цагаан саарал
9-р сарын 13-ээс 9-р сарын 22 – Цагаан саарал
3-р сарын 21 – Хар
9-р сарын 23 – Цайвар ногоон
12-р сарын 22 – Хар ногоон
3-р сарын 22-оос 3-р сарын 31 – Хөх ягаан
9-р сарын 24-өөс 10-р сарын 3 – Хөх ягаан
4-р сарын 1-ээс 4-р сарын 10 – Хөх
10-р сарын 4-р 10-р сарын 13 – Хөх
4-р сарын 11-ээс 4-р сарын 20 – Мөнгөлөг өнгө
10-р сарын 14-өөс 10-р сарын 23 – Мөнгөлөг өнгө
4-р сарын 21-ээс 4-р сарын 30 – Цагаан
10-р сарын 24-өөс 11-р сарын 11 – Цагаан
11-р сарын 12-оос 11-р сарын 21- Алтлаг өнгө
5-р сарын 15-аас 5-р сарын 24 – Алтлаг өнгө
11-р сарын 22-оос 12-р сарын 1 – Цагаан шаргал
5-р сарын 25-аас 6-р сарын 3 – Цагаан шаргал
12-р сарын 2-оос 12-р сарын 11 – Саарал
6-р сарын 4-өөс 6-р сарын 13 – Саарал
6-р сарын 24 – Саарал
12-р сарын 12-оос 12-р сарын 21 –Элгэн хүрэн
6-р сарын 14-өөс 6-р сарын 23 – Элгэн хүрэн


Улаан:
Сэтгэл татам, хайраар дүүрэн. Хайр дурлалын асуудалд орооцолдох дуртай. Ихэнхдээ хөгжилтэй, хөдөлгөөнтэй байх боловч гунигтай, урам хугарах үе ч бий. Бусадтай харилцаа тогтоохдоо сайн, ичимхий бүрэг зангүй.

Цагаан шаргал:
Өрсөлдөх дуртай, хөнгөн шингэн. Хэзээ ч ялагдах дургүй, ихэнхдээ хөгжилтэй байдаг. Найдвартай, бүрэг биш. Хайр дурлалаа болгоомжтой сонгодог, дурлахдаа удаан. Зөв шийдвэр гаргахын тулд удаан тэвчээртэй хүлээх чадвартай.

Хар ногоон:
Таашаал сайтай, гадаад үзэмжийг чухалчилдаг. Материалист шинж чанар ихтэй. Ажил амьдралынхаа төлөө төлөвлөгөө, дэс дараалалтай зүтгэдэг. Арвич хямгач. Хэрэггүй зүйлд эрсдэлд орохыг хүсдэггүй. Удирдан зохион байгуулах чадвартай. Хүнтэй амархан нөхөрлөж чаддаг.

Саарал:
Хүний анхаарлыг өөртөө татаж чаддаг, амьдралын эрч хүчээр баялаг, нөхөрсөг. Ургуулан бодож, мөрөөдөх чадвартай. Сэтгэлийн хөдлөлөө нуудаггүй, заримдаа хувиа хичээдэг. Бусдын амьдралыг гэрэлтүүлдэг бөгөөд тохирсон газарт зөв үг хэлдэг.

Ногоон:
Ямар ч нөхцөлд дасан зохицдог, бусадтай амархан танилцдаг. Ухаалаг, тансаг зүйлд дуртай, өөртөө итгэлтэй, эрүүл мэндээ анхаардаг, шийдэмгий, тэвчээргүй, бусдыг удирддаг. Амьдралдаа цорын ганц, жинхэнэ хайрыг хүлээдэг.

Алтлаг өнгө:
Юу зөв, юу буруу болохыг мэддэг. Хөгжилтэй, шударга, нүүрэмгий. Бусдыг захирах гэж оролддоггүй. Сэтгэл нь маш хурдан тавгүйтдэг. Маш эмзэг тул найз нөхөдтэй болох нь төвөгтэй байдаг.

Ягаан:
Цаг үргэлж бүхнийг өөрийн хийж чадах хамгийн дээд бололцоогоор хийхийг хүсдэг. Бусад хүмүүст туслах, хамгаалах дуртай. Гэвч заримдаа эсрэг бодолтой болдог. Үлгэрийн юм шиг хайрыг хүсдэг.

Шар:
Илүү дутуу зүйлгүй, эелдэг, үнэнч, өглөгч, ааш сайтай. Бусдад итгэдэг, харилцаанд тэргүүлэгч байдаг. Хүний доор орох маш дургүй. Бусдын төлөө шийдвэр гаргах тун дуртай. Романтик хайрыг эрж хайдаг.

Элгэн хүрэн:
Ухаалаг, хүчтэй, бие даасан, юу хийхээ мэддэг нэгэн. Олон нийтэч байх дуртай ч, бусдыг тоолгүй өөрийнхөөрөө хийхээс буцдаггүй. Тоглоом даадаг. Ухаантай, гүйлгээ ухаан сайтай боловч залхуурах хандлагатай.

Улбар шар:
Хариуцлагатай бөгөөд нийцтэй харилцааг эрхэмлэдэг. Зорьсондоо хүрэхийн тулд их ажилладаг, хөдөлмөрч. Өрсөлдөх дуртай. Хэнд ч итгэдэггүй боловч нэгэнт зөв хүнээ олсон бол эцсээ хүртэл итгэдэг.

Хөх ягаан:
Нууцлаг, сэтгэл татам, хүлээцтэй, бусдад нөлөөлөх дуртай, хэзээ ч хувиа хичээдэггүй нэгэн. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Тухайн өдөр ямархуу байдалтай байхыг тогтооход бэрх. Учир нь сэтгэл санаа нь тогтворгүй, хувирч байдаг.

Цагаан саарал:
Тайван боловч амархан сэтгэлээр унадаг. Нэлээд хартай бөгөөд жижиг юман дээр ч хошуугаа цорвойлгоно. Дотоод мэдрэмж сайтай, ажилсаг, хувиа хичээхийг үзэн яддаг. Мөн энэрэнгүй, нигүүлсэнгүй. Найз нөхдийнхөө төлөө юугаа ч зориулахад бэлэн.

Мөнгөлөг өнгө: Ургуулан бодох, мөрөөдлийн цар хүрээ ихтэй. Иймээс шинийг санаачлагч байдаг. Ичимхий, тэмүүлэгч, бардам, өөртөө итгэлтэй, шинэлэг бүхэнд нээлттэй зан чанартай. Юмыг амархан сурдаг. Сэтгэл дундуур байдлаасаа болоод гэр бүлийн амьдрал нь ээдрээтэй.

Цагаан:
Гал дөлтэй, дайчин. Тийм учраас хурдан атаархдаг, бүх юманд тийм ч хурдан санаагаа илэрхийлэхгүй. Эрхэмсэг байдалтай, хүнийг зөв юман дээр урамшуулахыг мэддэг. Заримдаа өөрийгөө бусад хүмүүсээс дээгүүр гэж үздэг.

Хар:
Эрүүл чийрэг. Зоригтой, хүчтэй, эрх чөлөөтэй, санаачлагатай. Нэг их өрөвдөөд байдаггүй. Шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодож найдвартай алхам хийдэг. Хайр дурлалыг ч өвөрмөц байдлаар амилуулах дуртай.

Цайвар ногоон:
Тайван, зөөлөн. Хүч хэрэглэсэн ямар ч юманд дургүй. Хэрүүлээс хол явахыг хичээдэг. Гэхдээ юуг хаана хэлэхээ мэддэг. Мэдрэмтгий, уян зөөлөн, хөгжилтэй.

Бор:
Хөдөлгөөнтэй, чөлөөтэй, хөнгөн шингэн шинж чанартай. Бусдыг өөртөө нэг их ойртуулдаггүй. Хэнтэй ч амархан дотносодоггүй. Дотносож чадах ч үгүй. Гэсэн хэдий ч дурламтгай. Сонирхол нь ч хурдан буурдаг. Тохирох хүнээ олтлоо хайсаар л байна. Гэвч ихэнхдээ энэ дэлхийд олоход ч бэрх тийм хүн хайна.

Цэнхэр:
Өөртөө нэг их итгэлтэй бус, гэхдээ хэрэгтэй цаг үедээ маш шийдэмгий, зоригтой байж чаддаг чанартай. Хээнцэр. Донж маягийг тааруулдаг. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар биш ухаан бодлоо илүүд үзэж сонголт хийдэг.

Хөх:
Анхаарал татсан, таашаал сайтай, амьдрах дуртай, амьдралд хайртай нэгэн. Ерөнхийдөө хийж байгаа юмандаа анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Хайр дурлалд гал халуун, мэдрэмтгий, сэтгэл хөдлөлтэй байж болох талтай. Гомдоосон хүнийг бараг уучилдаггүй.

Оюу Ногоон:Сэтгэл хөдлөл нь гэнэт, хялбар өөрчлөгддөг. Ганцаардмал. Аялах дуртай. Үнэнч сайн сонсогч. Гэхдээ ярианд амархан итгэдэг. Хайр дурлалыг олох нь түүний хувьд хүнд бөгөөд хайр дурлалаас болж амархан сэтгэлээр унах магадлалтай.
Өнгөөр таныг тодорхойлох зурхай
Categories: Өгүүллэг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: