Home > Өгүүллэг > Дэлхийн шилдэг номын уралдаанд оролцож буй “Чингис хаан” номонд саналаа өгцгөөе

Дэлхийн шилдэг номын уралдаанд оролцож буй “Чингис хаан” номонд саналаа өгцгөөе

АНУ-н нэрт эрдэмтэн  профессор Жак Уэдэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” хэмээх алдарт ном АНУ-ын онлайн худалдааны Амазон.сом-н аудио ном худалдаалдаг Аудибел сайтын 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Аудибелийн Жилийн Шилдэг Аудио Ном” шалгаруулан онлайн нээлттэй тэмцээнд “Уншигчидийн Таашаалд Нийцсэн Ном” төрөлд эхний даваандаа өрсөлдөгч Жим Батчерийн “Өөрчлөлт” хэмээх номыг нийт өгсөн 3955 онлайн саналаас 2440 санал авч 1000 саналын илүүгээр 62:38 харьцаагаар ялжээ. Чингис хаан номыг “Өөрчлөлт” нэртэй ном 38:62 харьцаатай ялна гэж зохион байгуулагчид тооцож байсан боловч эсрэгээр Чингис хаан ном ялсан талаар тэд цохон дурдаж бичжээ. Чингис хаан ном маань одоогоор 2-р шатандаа Карен Мари Монингийн “Сүүдрийн халуурал” хэмээх номтой өрсөлдөж байна. Энэхүү 2-р шатны даваа маань 4-р сарын 4 хүртэл (Монголд 4-р сарын 5 дуустал) үргэлжлэх бөгөөд Амазан.ком-ын охин компани болох Аудио номын www.audible.com/tournament хаягаар орж интернет хэрэглэгч Чингис хаанаа дээдлэгч хэн бүхэн саналаа өгч болно.
Дашрамд дурдахад эрдэмтэн  профессор Жак Уэдэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном маань анх 2004 онд АНУ-д хэвлэгдэн гарсан даруйдаа Нью-Иорк Таймс-ын Шилдэг Борлуулалттай (New York Times Best Seller) номын жагсаалтанд албан ёсоор орж одоогоор Орос, Турк, Грек, Хятад, Тайланд, Япон, Солонгос гэх мэтчилэн олон арван хэлээр хэвлэгдэн дэлхийн уншигчидад Чингис хааны өнөөгийн бидний ертөнцөд ямар асар их хувь нэмэр оруулсан гайхамшигтай хүн байсаныг гайхалтайгаар бичсэн байдаг. Энэхүү ном олон мянган номноос “Уншигчидийн Таашаалд Нийцсэн Ном” төрөлд шалгаран өрсөлдөж байгаа нь энэхүү номыг дэлхийн уншигчид хэрхэн таашаалтай хүлээж авч буйг илэрхийлсэн явдал яах аргагүй мөн ажээ. Уншигч танд эрдэмтэн  профессор Жак Уэдэрфордын ирүүлсэн захиаг орчуулан хүргэж байна.

Сайн байцгаана уу. Анд нөхөд өө,
2-р даваанд Чингис хаан ном өрсөлдөж эхэллээ.
Манай хэвлэлийн хүмүүсээс ирүүлсэн захианд: “Энэ тэмцээний түүхэнд байгаагүй ялалт анх удаа боллоо. Албан ёсны урьдчилсан тооцоогоор 38:62 харьцаагаар ялагдана гэж байсан ч нэг хоног дутуу байхад хожих ямар ч боломжгүй байсан ном эсрэгээр 62:38 харьцаагаар санаанд оромгүй ялалт байгуулсанд хүн бүхэн гайхаж байна. Таны номын нэр хүнд болон таныг дэмжигчдийг тооцоолоогүй байсан байхаа. Таны ном үлдэж буй бүх даваанд ялалт байгуулна гэдэгт одоо бид итгэлтэй байна. Таныг дэмжсэн хүмүүс ахиад бас дэмжих болохоор Тэмүжин өрсөлдөгчөө ялж байсантай адил Чингис хаан ном тань ялна байхаа. Мөнх Хөх Тэнгэрт баярлалаа хэмээн бичсэн байна.

Боломжгүй байсан ялалтыг авчирахад саналаа өгч дэмжсэн бүх хүмүүст баярлалаа.

Хүндэтгэсэн Жак Уэдэрфорд

Санал өгөх заавар
1. www.audible.com/tournament
2. Customer Favorites буюу үндсэн цэсийн доор байгаа саарал өнгийн 5-р цэсэн дээр дарна.
3. View Matchup буюу хуудсаа доош гүйлгээд баруун доод буланд буй Чингис хаан номын зургийн урд талын View Matchup гэсэнд орно. (Анхаар! Номын зурган дээр дарах хэрэггүй)
4. Vote on This Matchup буюу хуудсаа доош гүйлгээд 2 номын зургийн хамгийн доор буй Vote on this Matchup өргөн том холбоос руу орно. (Анхаар! Номын зураг болон Add to Cart линк рүү орох хэрэггүй)
5. Vote буюу тусдаа цонхонд буй 2 номоос доод талд буй GENGHIS KHAN гэсэн нүдийг сонгоод Vote дээр дарна.

Categories: Өгүүллэг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: