Home > Өгүүллэг > Үйлийн үр

Үйлийн үр

Дээрхийн Гэгээн Далай лам Канад улсын Брауны Их сургуулийн урилгаар морилж “Үйлийн үр” хэмээх дараах сургаалыг хайрлажээ

Баяр баясгалан, зовуур шаналгаа бол өөрсдийн тань урьдын үйлээс шалтгаалдаг карма Иймээс кармаг ганц богино өгүүлбэрээр тайлбарлаж болох юм. Сайн үйлийн үр сайн байдаг. Муу үйлийн үр муу байдаг. Карма гэдэг нь үйлдэл юм. Эдгээрийг яаж үйлдэж байгаагаас шалтгаалан бие, хэл, сэтгэлийн үйл гэж байдаг. Үр нөлөөний хувьд эдгээр үйлүүд сайн, муу саармаг гэж хуваагдана. Цаг хугацааны хувьд 2 төрөл байдаг. Ямар нэгэн зүйлийг хийхэд үүсдэг  санаа зорилгод үйлдэл ба бие эсвэл хэлээр санаагаа илэрхийлэх үйлдлийг хэлнэ. Жишээ нь би өөрийн сэтгэлийн илэрхийлэл дээр тулгуурлан ярьж байгаа бөгөөд хэл ярианы үйл буюу карма хийж байгаа юм. Гараараа дохиж ярьж байгаа нь биеийн үйл хийж байгаа юм. Харин эдгээр үйлийн үр сайн байх уу муу байх уу гэдэг нь миний сэдэл дээр үндэслэнэ. Хэрвээ би сайн сэдлийн үүднээс бусдыг хүндэтгэж хайрлан ярьж байгаа бол сайн үйл үйлдэж байна. Буян үйл. Харин би өс хонзон бардам зан, шүүмжлэл зэргийг өвөрлөж ярьж байгаа бол миний үйлийн үр муу байна.

Үйлийн үр гэдэг нь байнга хуримтлагдаж байдаг. Хэн нэгэн сайн санааны үүднээс ярьж үүнээс үүдэн найрсаг уур амьсгал төрж байгаа нь шууд үр дүн юм. Мөн үйл нь сэтгэлд ул мөрөө үлдээж, цаашид сайхан таатай байдал бий болдог. Харин муу сэдэл өвөрлөсөн бол тэр дороо дайсагнасан уур амьсгал бий болж нөгөө ярьж байгаа хүн маань хойшид сэтгэлийн зовлонтой байх болно. Бурхан багшийн сургаалд та өөрөө өөрийнхөө эзэн нь гэж заадаг. Юм бүхэн өөрөөс тань хамаарна. Энэ нь баяр баясгалан эсвэл сэтгэлийн зовлон гаднын бус харин өөрийн чинь сайн муу үйлээс болдог гэж үздэг. Энэ онол нь өдөр тутмын амьдралд тань маш их чухал бөгөөд нэгэнт үйл түүний харилцан уялдааг ойлгосноор ямар байдалд өөрийгөө бодолтой байж, хянаж байх болно. Жишээ нь өмнө чинь мөнгө юмуу үнэт зүйл байхад эргэн тойронд эзгүй байвал түүнийг авах амархан боловч дараа нь бүх хариуцлагыг өөрөө хүлээх болно гэдэг хуулийг санаж байвал юу ч байсан авахгүй байх болно.
Орчин үеийн нийгэмд нэлээд хөгжсөн технологитой цагдаагийн систем байдаг хэдий ч хүмүүс алан хядах ажиллагаа явуулсаар байна. Нэг талдаа олон тооны сайн техник байгаа боловч нөгөө талдаа гай учруулах нь улам нарийн болоод байна. Үүнийг хянах ганц зам бол дотоодын буюу өөрсдийн ирээдүйн талаар санаа тавих, хариуцлага хүлээх бусдын сайн сайхны зориг шулуудах явдал юм. Өөрсдийгөө хянаснаар л амьдрал дээр хэрэг төвөг гарав явдлаас зайлсхийж болно. Дотооддоо өөрчлөгдсөнөөр хэрэг төвгийг таслан зогсоож нийгэмд энх амгаланг тогтоож болно. Өөрийгөө нягтлан дүгнэж байх нь хамгийн чухал. Иймд Бурхан багшийн өөртөө хариулага ногдуулах онол нь чухал бөгөөд өөрийн болон бусдын ашиг сонирхлыг бодохдоо эхлээд өөрийгөө хянаж нягталж байхыг сургасан билээ.

Үйлийн нөлөөллийн талаар маш олон янзын тайлбар байдаг. Нэг биеллээ олдог үр нөлөө гэж байдаг.  Жишээ нь  муу үйлээс болоод хойд насандаа амьтан болж төрсөн бол энэ нь урьд насны үйлийн үр юм. Нөгөөх нь хийсэн үйлтэй ижил үр нөлөө. Жишээ нь урьд насандаа аллага үйлдсэн хүн хойд насандаа хүн болж төрсөн боловч богино насалдаг. Энэ нь хэн нэгнийг алж насыг нь богиносгосон тул өөрөө хойд насандаа богино настай хүн болж үйлийн ижил үрийг амсаж байгаа юм. Өөр нэг нь хийсэн үйлтэйгээ ижил үйл хийдэг зуршил. Жишээ нь урьд насандаа алуурчин байсан бол энэ насанд мөн алуурчны хандлагатай болох. Иймэрхүү жишээнүүд сайн үйлд ч байж болно. Мөн өөрийн үйлийн үрийг өрөөл бусадтайгаа хуваалцах явдал байдаг. Олон тооны хүн ба амьтад ижил төстэй үйлдэл хийж байсан учраас бүгд нийтлэг нөлөөн дор байдаг. Тухайлбал ижил орчин тойронд сайхан амьдрах гэх мэт. Хамгийн гол нь Бурхан багшийн үйлийн тухай энэхүү онол нь хүний нийгэмд эерэг хувь нэмэр оруулах талтай юм. Бид сүсэг бишрэлтэй ч бай үгүй ч бай бие биесээс суралцаж хүн төрөлхтнийг сайн сайхан байлгах үзэл санаа, арга барилтай болно гэдэгт найдаж явна.

Сансар огторгуй хэдийн чиний удаан үргэлжилнэ
Хүмүүн төрөлхтөн хэдий чинээ оршин тогтноно
Төдий чинээ миний бие сэтгэхүй
Ертөнц дээрх гай түйтгэрийг арилгах тусын тулд амьдарсаар байх болов уу?

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай Лам  Данзанжамц

Categories: Өгүүллэг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: