Home > Танин мэдэхүй > Нулимсны нууцаас…

Нулимсны нууцаас…

Ертөнцөд хараахан тайлагдаагүй асар их нууц бий. Хэдийгээр хүн төрөлхтөн үүсч хөгжсөнөөсөө хойш өөрийгөө танин мэдэхээс эхлээд олон шинэ нээлт хийж, шинжлэх ухааны нууцыг тайлсаар байгаа ч хараахан мэдэхгүй сэдэв тоймгүй. Ийм ч учраас амьдрал илүү сонирхолтой байдаг юм. Өөрийгөө бага ч гэсэн танин мэдэхэд тань “хүн яагаад уйлдаг” тухай мэдээлэл өгөөжтэй байх болов уу.

Хэрвээ өдөр тутмын амьдралаа шинжвэл уйлах нь жирийн нэг үзэгдэл мэт. Тэгвэл та хүн төрөлхтөн хорвоо дэлхий дээрх шалтгаантай болон шалтгаангүй уйлдаг цорын ганц амьд бие гэдгийг мэдэх үү. Хүн хэт их баярлахдаа юм уу зовохдоо эсвэл өрөвдөхдөө уйлдаг аж. Тэгвэл амьтад бие организмын шаардлагаар нулимс хуримтлагдсан үедээ эсвэл зовиурлаж өвдөхдөө л уйлдаг гэнэ. Түүнчлэн хүний нулимс бий болох үйл ажиллагаа нь амьтдынхаас ялгаатай байна. Ерөнхийдөө нулимс нүдний эргэн тойронд байрлах сувагт үүсч дүүрсэн үедээ ямар нэгэн сэтгэлзүйн нөлөөлөл эсвэл биеийн таагүй байдлаас болж гадагшилдаг ажээ.

Харин нулимсны суваг хэр хугацаанд болон хэзээ дүүрэх эсэх нь хүний сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой. Нөгөөтэйгүүр хүн уйлж нулимсаа гадагшуулснаар нүдний эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Уйлах нь нүдэнд орсон жижиг нян, шороог гадагшлуулж эрүүлжүүлдэг байх юм. Энэ мэтчилэн биеийн хэрэггүй бодис болон сэтгэлийн дарамтыг тайлж тайвшрахад нь тусалдаг аж.

Нялх хүүхдүүд яагаад уйлдаг вэ?

Гэрэлт орчлонд анх мэндэлж буй хүүхэд яагаад уйлж төрдөг юм бол. Зарим судлаачийн үзэж байгаагаар мэндэлж буй хүүхдүүдийн уйлах нь сэтгэлийн хөдлөлтэй холбоотой бөгөөд амьд биетийн дотроос хамгийн хүчтэй хүн төрлийг олж төрснийх нь дохио гэнэ. Мөн чанга дуугаар уйлах нь эхийн үрдээ санаа тавих, хайхран халамжлах, цагт нь хооллох зэрэгт зохилдсон байдаг. Хүн төрөлхтөн дэлхийн эзэн гэгдэх нь бас үүнтэй холбоотой аж.

Яагаад хүн том болсон хойноо ч уйлдаг вэ?

Энэ нь судлаачдын толгойг өвтгөдөг асуултуудын нэг юм. Сэтгэлийн хөдөлгөөний үед яагаад заавал нулимс гардаг нь оньсого хэвээр. Харин уйлах шалтгаан нь санаж бэтгэрэх, гэмших, гомдох, айх, баярлах болон өрөвдөх гээд тухайн үеийн сэтгэл хөдлөлтэй холбоотой. Уг сэдвээр Америкийн шинжээч В.Фрей судалгаа хийжээ. Тэрбээр стрессийн улмаас гадагшилж буй нулимсанд хорт бодисууд агуулагддаг бөгөөд уйлснаар энэ бүхэн гадагшилж улмаар хүний сэтгэл хөнгөрч уужирдаг гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүд эрчүүдээс харьцангуй урт насалдаг нь тэдний их уйлдагтай холбоотой юм. Учир нь тэд эрчүүдээс илүү их уйлж биеийнхээ хэрэггүй хорт бодисыг нулимсаараа гадагшлуулдаг байна. Харин эрчүүд стресс болон сэтгэлийн зовиураа хадгалсаар янз бүрийн өвчин тусахдаа амархан гэнэ.

Эмэгтэйчүүд илүү нулимс унагадаг

Киргизийн сэтгэлзүйч Алтынай Качаралова “Уйлах нь эр, эм хүний хувьд аль алинд нь энгийн зүйл боловч эмэгтэйчүүд эрчүүдээс илүү уйланхай байх нь харагддаг. Энэ нь эмэгтэйчүүдийн ямарваа нэг асуудлыг зүрхэндээ тултал мэдэрч хүлээж авдагтай холбоотой. Байгалиас заяагдсан энэ шинж чанар нь тэдэнд өчүүхэн жаахан зүйлийг ч мэдэрч чаддаг онцлогийг бэлэглэжээ. Харин үүнийгээ тэр бүр ярьж ойлгуулдаггүй дотроо хадгалдаг учраас нулимс болон гадагшлахад нь нөлөөлдөг” хэмээн тайлбарлалаа. Тэгвэл эрчүүд ихэнхдээ баярлах үедээ нулимс унагаах нь элбэг байдаг гэнэ. Тэд харамсалтай юм уу сэтгэл зовоосон зүйлд хэр барагтай уйлдаггүй юм байна.

Хамгийн уйлдаг ард түмэн

Нидерландын эрдэмтдийн үзэж байгаагаар Чили, Америк, Турк эмэгтэйчүүд их уйлдаг гэнэ. Харин Герман, англи эмэгтэйчүүд илүү зоригтой, шийдэмгий юм байна. Эрчүүдийн хувьд Америк, Германчууд их уйлдаг гэгддэг бол Хятад эрчүүд хамгийн шийдэмгий, сэтгэлийн тэвчээртэйд тооцогддог ажээ. Үнэн хэрэгтээ хүн уйлснаараа сэтгэлийн дарамт, гомдлоосоо салж байдаг боловч эрдэмтдийн зөвлөснөөр нэг удаад 20 минутаас хэтрүүлэхгүй уйлах нь зүйтэй гэнэ. Хэрэв хэтэрвэл эсрэгээрээ сэтгэлзүйн болон бие организмын хувьд сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл, их уйлснаар толгой өвдөж, нүд хавддаг. Иймээс уйлах нь ч гэсэн өөрийн хэмжээ болон цаг нартай аж. Ямар ч үед таны нүд зовлонгийн биш баярын нулимсаар л дүүрэн байгаасай…

Габриель Гарсия Маркес: Ямарч хүн таны нулимсны үнэ цэнэд хүрэхгүй. Хүрэгсэд нь гагцхүү баярлуулдаг

 

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: