Home > Танин мэдэхүй > IPTV Монголын vзэгчдэд телевизийн эрх чєлєєг бэлэглэнэ

IPTV Монголын vзэгчдэд телевизийн эрх чєлєєг бэлэглэнэ

Хvн тєрєлхтєн цаг хугацааг алтаар хэмжиж ирсэн vеэс эхлээд дэлхий нийт хувьсан єєрчлєгдєж, мэдээллийн эрин vе рvv алхам алхмаар шилжиж бид 21-р зуунтай золгоод байгаа билээ.

Єнєєгийн бидний амьдарч буй нийгэм нь бvхэлдээ мэдээллийн vнэ цэнээр тодорхойлогдож, хvссэн vедээ, хvссэн цагтаа єєрийн дуртай мэдэллийг олж авах нь хамгийн чухал болоод байна. Харин бид ингэж чаддаг уу? Телевиз бол мэдээллийг олон нийтэд тvгээдэг хамгийн чухал хэрэгсэл тєдийгvй бидний єдєр тутмын амьдралд асар их vvрэгтэй билээ. Орой бvр ажлаа тараад харих гэсээр байтал эрчvvд єєрийн дуртай мэдээллийн хєтєлбєрєєс, эзэгтэй нар олон ангит киноноосоо, хvvхэд, залуучууд дуртай нэврvvлгээсээ хоцорч эсвэл бvvр гэртээ байхдаа хvртэл сувгаас сувгийн хооронд шилжин сольж байгаад vзэх гэж байсан хєтєлбєрєє мартчихдаг биш гэж vv? Уншигч таны ч амьдралд энэ явдал тохиолддог гэдэгт эргэлзэхгvй байна.

Єнгєрсєн зун болсон явдал юм даа. Хєлбємбєгийн дэлхийн аваргын тоглолтууд ид явагдаж байсныг хэлэх vv, цагийн зєрvvнээс болоод шєнє гарч байсан учраас vзэж амжаагvй юм. Маргааш нь тойм мэдээг нь vзэх гээд ажлаасаа гэр рvvгээ яарч явтал замын тvгжрэлээс болоод хоцорч хєлбємбєгийн тєгсгєлийн торгон агшнаас хоцорсоноо бодохоор одоо ч харамсалтай санагддаг. Тэр vед гэрийн телевизор маань компьютер шиг санах ойтой байсан бол цагт баригдалгvй маргааш нь буйдандаа тухалж байгаад єчигдрийн тоглолтыг vзчихдэг байхсан хэмээн “мєрєєдєж” байсан юм.

Ер нь Монголчууд бид телевиз vзэх гэж олон асуудалтай тулгардаг. Дуртай нэвтрvvлгээ vзэх болохоор зурагт олигтой гарч єгєхгvй. Манайх 42 инчийн том дэлгэцтэй зурагттай л даа, єнєєгийн телевизvvд ямар муу дуу, дvрстэй гардгийг бид мэднэ. Том сайхан зурагтын ид шидийг ерєєсєє vзэхгvй дvрс нь сарниад, бvрсийгээд, однууд нvдний урдуур жирэлзээд телевиз vзэх хамаг настр унагачихдаг. Гэлээ гээд яахав нэвтрvvлгээ ид шимтээд vзэж байхад эндээс ч хvvхэд уйлаад, тэнд ч утас дуугараад гэрийн асуудал мундахгvй. Ингээд л vзсэн ч биш, vзээгvй ч биш болоод хоцордог.

Яагаад энэ сэдвийг хєндєєд байна аа гэвэл сурвалжлагч миний бие саяхан Японд ажлаар явж байхдаа IPTV гэх ухаалаг технологитой танилцсан бєгєєд энэ орны vзэгчид бидэн шиг дээрх асуудлуудтай тулгардаг боловч IPTV-тэй болохоор санаа зовох зvйлгvй болохыг нь тvвэггvй ойлгосон юм. Ингэснээр тэд vзэж амжаагvй нэвтрvvлэг, кино, мэдээллийн хєтєлбєрєє хадгалагдсан санах ойгоос нь сонгож аваад л маргааш нєгєєдєр нь vздэг гэсэн. Тухайн vед vзэгч бидэнд vнэхээр хэрэгтэй энэ технологи Монголд нэвтрээсэй хэмээн бодож байлаа.

Харин удахгvй зуны “мєрєєдєл”, євлийн хvсэл маань биеллээ олох гэж буй таатай мэдээг сонссон юм. “Юнивишн” компанийнхан дэлхийн хамгийн сvvлийн vеийн дэвшилт технологи болох IPTV-г Монголын телевизэд нэвтрvvлэх гэж байгаа талаар сайхан мэдээ олж дууллаа. Ингээд уншигчиддаа IPTV vйлчилгээний дэлгэрэнгvй мэдээллийг “Юнивишн” компанийн тусламжтайгаар тvvвэрлэн хvргэхээр шийдлээ.

Цагт баригдах шаардлагагvй

Энэ технологи нь vзэгчдэд маш олон боломжийг олгодог байна. Тухайлбал, бидэнд ямар нэгэн яаралтай ажил гарахад vзэж байсан кино, нэвтрvvлгээ “pause”-лаад завтай болохоороо vргэлжлvvлээд vзэж болдог гэнэ. Яг л DVD тоглуулагчаар кино vзэж байгаа юм шиг. Тэр ч бvv хэл телевизээр гараад єнгєрсєн нэвтрvvлэг, хєтєлбєрvvдийг ч нєхєж vзэх боломж нээгдэх аж. Учир нь тухайн vед гарч буй єргєн нэвтрvvлгийн лицензтэй бvх сувгийн 72 цагийн программ санах ойд автоматаар хадгалагддаг. Дуртай кино, хvссэн нэвтрvvлгээ захиалаад, бичлэг хийн хадгалчихаад дараа нь vзсэн ч болох юм. Vзэж буй нэвтрvvлгээ зєвхєн зогсоох бус, ухраах, нєхєж vзэх зэрэг урьд ємнє нь телевизэд байгаагvй нэмэлт vйлдлvvд энэ телевизэд багтсан байна.
Тэгэхээр цаг хугацаатай уралдах шаардлагагvй болж, телевизийг жинхэнэ эрх чєлєєтэй vздэг болно гэсэн vг. Энэ бол бидний хувьд маш том давуу тал.

Танай гэр кино театр болно

Бид дэлхийн шилдэг киног заавал DVD-гээр нь худалдан авч, эсвэл видео прокатнаас зээлж, мєн кинотеатрт очиж vзэх шаардлагагvй болох нь ээ.
IPTV нь видео сантай. Энэ сангаас бид дэлхийн шилдэг кино, хамтлаг дуучдын тоглолт, цэнгээнт нэвтрvvлэг, vзвэрvvдийг Dolby Surround дуугаралттайгаар, HD чанараар гэртээ суугаад яг кино театрт байгаа юм шиг эмоцитойгоор попкорноо дэргэдээ тавиад vзэж болно гээд та тєсєєл дєє. Гоё байгаа биз.
IPTV-гээр зєвхєн зурагт vзэх бус, дэлгэцэн дээр нь тоглоом тоглох, мессежээр харилцахаас гадна дэлгэцээрээ дамжуулан видео хурал хийх, хvн бvрт тусгайлан зориулсан сурталчилгаа явуулах гээд олон vйлчилгээг авч болдог юм байна.

Хvvхдvvдийнхээ vзэх нэвтрvvлгийг хянах боломжтой

Гэхдээ хvссэн зvйлээ vзэхэд бас нэг асуудал гардаг. Хvvхдvvд янз бvрийн нэвтрvvлэг, суваг vзэж, буруу мэдээлэл авах аюул телевизэд байдаг. Эцэг эхчvvд хvvхдvvдийн vзэх нэвтрvvлгийг хянах ямар ч боломжгvйгээс тэд юу дуртайгаа vздэг. Харин IPTV-тэй бол энэ асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжтой болох нь ээ. Тухайлбал, эцэг эхчvvд хvvхэдтэйгээ хамт vзэхэд тохиромжгvй сувгуудаа хаах, эсвэл нууц vгээр нэвтрэх тохиргоо хийж болдог юм байна.

Эрvvл мэндэд хор хєнєєлгvй эко технологи

Монголын vзэгчид LCD, LED, Mirror зэрэг єндєр технологийн телевизийн хэрэгслvvд ашиглаж байгаа ч vзэж буй нэвтрvvлгvvд нь аналоги системээр дамжин хvрч буй тул телевизийн дуу, дvрс маш чанаргvй байдаг. Хvvхдvvдийн нvдний хараа зурагтаас болж муудаж байгаа талаар эмч нар ч ярьдаг. Харин IPTV технологи хамгийн боломжит єндєр нягтралаар телевизийн нэвтрvvлгийг танд хvргэнэ. Тиймээс vзэгчдийн нvдний хараанд ямар ч сєрєг нєлєєгvй. Дvрс нь жирэлзэж, сарнидаггvй тул нvдийг ядраадаггvй байна. Vvгээрээ эрvvл мэндэд тустай тул дэлхий нийт энэ технологийг онцолж байна.

Гурван vйлчилгээг нэг шугамаар

IPTV нь бидний амьдралд дээрх давуу тал, нэмэлт боломжуудыг єгч байгаагаас гадна телевиз vзэгч та IPTV-г хvлээн авч байгаа тоон сvлжээгээрээ дамжуулан єндєр хурдны интернэт болон дэвшилтэт суурин утасны vйлчилгээг нэгэн зэрэг авах боломжийг “Юнивишн“ компани олгож байна. IPTV-ийн нэгэн адил тэдний vзvvлэх интернэт, суурин утасны vйлчилгээ нь тус тусын давуу талуудтай гэсэн. Жишээ нь: Гурвалсан vйлчилгээний интернэт нь таны гэрийг утасгvй интернэтийн орчин болгох бол суурин утас нь таны гэр бvлийн аюулгvй байдлын баталгаа болохоос гадна дvрсээ харан ярилцах боломжтой юм.

IPTV, Интернэт, Суурин утсыг шилэн кабелийн нэг vзvvрээр дамжуулан нэгэн зэрэг хvргэж буй шийдлийг дэлхий нийтийн технологийн хэллэгт “Triple Play Service” буюу Гурвалсан vйлчилгээ гэж нэрлэдэг. Энэ нь айл єрхийн мэдээлэл, харилцаа холбооны vндсэн хэрэгцээг цогц хэлбэрээр шийднэ гэсэн vг юм.

IPTV бол кабелийн телевиз биш

Энэхvv шинэ зууны телевиз болох IPTV нь тоон технологийн шилэн кабелийн GPON сvлжээгээр телевизийн сувгуудыг єнгє, дуу, дvрсний гайхамшигт єндєр чанар бvхий 1080 пиксел нягтрал буюу FULL HD форматаар дамжуулах боломжтой юм.
IPTV нь дотоодын болон гадаадын телевизийн сувгуудыг дамжуулж vзэгчдэд хvргэдгээрээ кабелийн телевизтэй тєстэй мэт боловч дамжуулж буй систем, гаралтын чанар, сувгийн тоо нь харьцуулшгvй юм. Телевизийн технологид урьд ємнє байгаагvй нэмэлт vйлдлvvд болох гэрээсээ хvссэн видеогоо захиалан vзэх, vзэж буй телевизийн нэвтрvvлгийг ухраах, зогсоох, дахин vзэх, хvссэнээрээ удирдах боломжийг олгож буй хэрэглэгч телевиз хоёрын харилцан оролцооны ухаалаг шийдэл юм. Єнгєрсєн оны аравдугаар сарын байдлаар єнгє, дуу, дvрсний єндєр нягтрал бvхий HD телевизийн сувгийг дэлхийн єндєр хєгжилтэй 26 улс орон агаарын долгион болон шилэн кабель ашиглан хvлээн авч vзэж байгаа гэсэн тоо байна. Монгол улс тун удахгvй 27 дахь орон нь болох нь тодорхой болоод байна.

Мэдээллийн технологийн салбарт дэлхий нийттэй хєл нийлvvлэн алхаж байгаа манай улсад Монголын анхны Гурвалсан vйлчилгээvзvvлэгч “Юнивишн” компанийнхан IPTV-г нэвтрvvлж байгаа тул Монголчууд удахгvй дотоодын болон урьд ємнє vзэж байгаагvй дэлхийн шилдэг сувгуудыг албан ёсны зєвшєєрєлтэйгээр хvлээн авч vзэхээс гадна цэнхэр дэлгэцээ хvссэнээрээ удирдаж, телевиз vзэх эрх чєлєєг мэдрэх нь ээ.

Ийнхvv телевизийн тvvхэнд нэгэн шинэ хуудас эргэж, Монголын телевизэд шинэ эрин эхэлж байна. Ємнє нь бид vзэж амжаагvй киногоо найз нєхдєєрєє “єнгєтєєр” яриулдаг байлаа. Харин одоо єчигдєр vзэж амжаагvй дуртай киноныхоо шинэ ангиас хоцролгvй vзэж чаддаг болох нь ээ.

Эх сурвалж: olloo.mn

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: