Home > Өгүүллэг > Хамгийн том бэлэг /Хайрын өгүүллэг/

Хамгийн том бэлэг /Хайрын өгүүллэг/

from: http://noone.blog.banjig.net

Зохиолч: О.Тамир

Хамгийн том бэлэг За би анхны нэгэн өгүүллэгээ бичилээл дээ!Гэхдээ юу нь болохгүй байна ямар зүйлд алдаа мадаг байна гэдэгээ эрхэм блогчид та бүхэнээрээ шүүмжлүүлэхээр дэлгэн тавьлаа.Та миний энэ өгүүллэгийг уншаад зөвлөх зүйл байвал эхлээд өгөөрэй~

Зөөлөн шиврэх бороон дуслууд түүний зүрхийний гунигийг хуваалцах аятай харуусангуй шиврэнэ.Тохилог энэ кафед кассчин тэр бүсгүй хоёроос өөр хэн ч үгүй тайван санагдах авч тэр бүсгүйд “Чи мөнхөд л ганцаараа шүү дээ!!!” гэх мэдрэмжийг гэн гэнхэн энэ нам чимээгүй байдал төрүүлэнэ.Хамгийн захын ширээний цонх талд бүсгүй кофе шимэн дотроо маш их зүйлийг бодох аятай сууна.Юугаар ч дутагдаж гачигдах зүйлгүй тэр бүсгүйг сайн аживал түүний тэр ганцаардал,гуниг дүүрэн харцыг анзаармаар.Түүний энэ гунигийг таслан утас нь дугарлаа түүн рүү байнга залгадаг ганц найз болох Аюуш нь байв.Аюуш нөгөө л охидын хоорoнд өнгөрдөг “Юу байна? Тийм залуутай танилцаад” гэх энэ тэрийг ярцгаав.Бүсгүй утасаа ширээн дээрээ тавиад эргэж өөрийн гунигтай байдлаа үргэлжлүүлэв.  Гэнэт орсон шигээ гэнэтхэн л шиврээ бороо зогсчихов.Бүсгүй ч бороо дууслаа гэх шиг кассчин дээр очиж кофены мөнгө төлчихөөд гарч одов.Дөнгөж 20 гарч яваа болов уу гэмээр тэр бүсгүй өндөр гуалаг биеэн дээрээ цагаан ноолууран даашинз өмсөж,нэртэй брендийн цүнх барьсан тэрээр нүрэндээ ямар энгэсэг буддаг түрхээгүй угаасаа ийм сайхан цэвэрхэн арьс,дэрэвгэр сормуусанд, намхан хэрнээ тэгшхэн хамранд будаг шунх ч хэррэгүй биз.

*****************************************************

Саяны тохилог кафед хоёр дахь зочин орж ирлээ.Нилээд өндөр өтгөн хөмсөгтэй давхраагүй хэрнээ өөртөө зохисон нүдтэй,өндөр шулуун хамартай нүдэнд дулаахан залуу шүхэрнийхээ бороон дуслуудыг сэгсэрч унагаасааp орж ирэв.Үйлчлэгч өнөөх бүсгүйг сууж байсан ширээг арай л цэвэрлэж амжаагүй байв.Залуу байнга тэр ширээнд суудаг учир суудаг газартаа л очиж суув.Гэвч ширээн дээр цэвэрхэн утас хангинан байв.Залуу гайхаж байгаад хэн нэгэн үнийг хаясан гэдгийг ойлгон утсыг авав

-Байна уу? гэж цээлхэн бүсгүйн хоолой дугарана

-Байна

-Аан та хэн бэ?

-Өөрөө энэ утасны эзэн үү?

-Тийм байна

-Та Сакура гэдэг кафед утасаа орхичиж би санамсаргүй оллоолдоо

-Өө би наанаас чинь холдоогүй байна би одоо очоод авчихий та түр хүлээж байгаарай

-За за гээд бяцхан яриа өндөрлөв.Залууд бүсгүйн хоолой ихэд таалагдлаа.Ямар бүсгүй орж ирэх бол гэж дотроо догдлон хүлээв.Зөөгчид авдаг кофегоо захиалчихаад нөгөө бүсгүйг хүлээн суув.Удсан ч үгүй кафен хаалга нээгдэв.Хоолой шигээ сэтгэл татам сайхан бүсгүй орж ирэв.Кафед өөр хүн байгаагүй учираас бүсгүй түүний чигэлсээр ирэв.Залуу бүсгүйд утасы нь өглөө

-Таньд маш их баяраллаа гэхдээ би таньд юу өгөхөө мэддэгүй ээ мөнгө өгөх гэхээр эвгүй санагдаад таньд хэрэгтэй зүйл байвал хэлээч

-Ийм сайхан бүсгүйгээс хариу нэхэх нь хэцүү ч надад таниас гуйх ганц л гуйлт байна.Надтай жаахан энэ кафед суугаач

Бүсгүй инээвхийлж зүгээр ч яваад өгсөнгүй түүний урилагыг хүлээн авч суув.

-Танилцая намайг Ууганаа

-Энхмаа ингээд л дотно яриа эхэллээ.Хаана амьдрадаг,хаана сурдаг,юу хийдэг,хэдэн настай,тийм зүйлс сонирохдог гээд л маш олон зүйлсийг ярьж сууж байтал нэг мэдэхэд кафе хаах цаг болчихсон байв.Тэд кафегаас гар ч Ууганаа Энхмааг гэрт нь хүргэж өгөв.

*****************************************************

Нар манддаг зүгээсээ мандаж нэгэн шинэ өглөө боллоо.Энэ өдөр Энхмаа нэг л өөр гуниг дүүрэн харц нь илүү шингэрсэн ч юм шиг.Эртлэн босож усанд ороод сургууль руугаа явахаар бэлдэв.Өчигдөр яагаад ч юм хэн нэгэнтэй уулзах юм шиг санагдаж байсан нь биеэлсэн тул Энхмаа жаргалтай байлаа.Тэр өчигдрийхөөс тэс өөр хувцасалжээ.Зүгээр л баруйн саарал мөртлөө цагаан жижиг жиг толботой жинс,дээгүүрээ тайлаа гаргасан пиджак бас тас хар өндөр өсгийт өмсөж үсээ ардаа тогтоосхийн хавчих нь түүнийг донжтой харагдуулана.Орцны хаалгаар гартал түүнийг Ууганаа хүлээн зогсож байв.Энхмаа гайхсан ч шинжгүй “Сайна уу?” гээд инээмсэглэв

Залуу түүнийг сургуульд хүргэж өгөхөөр ирсэн гэдгийг шууд л ойлгов.Тэр хоёр машийнд юу ч дугарсангүй.Ууганаа Энхмаагаас 3 ах ба саяхан сургуулиа төгсөж аавынхаа компанид менежерээр ажиллаж байгаа гэнэ.Харин Энхмаа бол зүгээр л нэг даруухан айлд өссөн их сургуулийн оюутан бүсгүй.Сургуулийн гадаа ирлээ тансаг машины зүг сургуулийн охид залуусын харц тусана.Зарим нэг нь “Энхмаа одоо манай сургуулийн хамгийн сайхан залуутай үерхдэг байж бас нэг баян юм уургалаад авчихаж” гэх шиг түүн рүү их л хорсонгүй хаpцгаана.Энхмааг машинаас буух гийтэл соёлтой залуугийн шинж гарган Ууганаа түүнд машины хаалгыг онгойлгож өгөв.

*****************************************************

Дөлгөөн далай эрэг дээр Энхмаа Төрөөг налан жаргаж буй нарыг чимээгүйхэн ажин сууна… Төрөөгийн энэ сайхан зүүдийг нь утасны хонх жингнэн тасаллаа.

“-Байна уу? Хөгшөөн

-Унтаж байхад чинь дээ! юу болоов?

-Унтаад байхдаа ядын энд аймар чухал юм болоод байхад чинь

-Ямар чухал юм болоов бас?!

-За за нялуунаас шулуун нь дээр нөгөө чиний үхэн хатан гүйгээд байдаг Энхмаа чинь сургууль дээр нэг баян залуу дагуулаад ирчихсэн нялцганж өгч байна.Нөгөө дэхь нь машин эдрээрээ хүргэж өгөөд л… гэхэд нь Төрөө дүрэсхийн уурлав

-Хөөе чи юу яриад байгаа юм бэ? Тоглоод байгаа юм уу? хайшийн? Тэнэгтээд байгаараа Энхмаа тэгэх хүн биш за юу?

-За хөгшөөн үнэнийг нь л хэлж байна.Хөгшин дөө итгэхгүй байгаа бол өөрөө ирээд харахгүй юу” гээд анд Тэмүүлэн утасаа тасалчихав.Төрөөгийн дотор гал асаж хорс гомдол зэрэг буцалж байв.Хурдан хувцасаа өмсөж ааваад машины түлхүүрээ шүүрэн авч грашнаас машинаа гаргаад сургуулийн зүг хөдлөв.Өмнө нь яах ийхийн зуур л сургууль дээрээ оччихдог байсан авч энэ удаа машин яг л мөлхөх аятай удаан хөдлөх шиг.Хардах харамлах зэвүүцэх сэтгэл түүнд зэрэг төрж гараа өөрийн эрхгүй чангаас чанга зангидана.Машин замын түгжрээнд мөлхөх шахам явсаар сургуулийн гадаа ирлээ.Сургуулийн гадаа хэн ч алга хичээл эхэлсэн бололтой.Энхмааг гарч иртэл сургуулийн гадаа хүлээж байгаад дагахаар шийдэв.Төрөө бол баян айлын эрх дураараа өссөн хүү. Сургууль тэр ч байтугай хотдоо алдартай царайлаг залуу.Өмнө нь охидтой зөвхөн зугаа гаргах гэж л уулздаг байсан бол Их сургуульд орж Энхмаатай танилцсанаас хойш зугаа цэнгэлээс холж байж ганцхан Энхмааг л харж явдаг болсон.Нэг л өдөр зориг гарган Энхмаад сэтгэлээ илчилсэн олон ч удаа Энхмааг гуйж гувшиж байж зөвшөөрүүлсэн.Ингээд Энхмаатай 4сар гаруй үерхээд өнөөдрийг хүрээд байгаа нь энэ.Хичээл тарах дөхөх үед сургуулийн гадаа нилээн тансаг спорт машин ирж зогслоо.Хичээл ч тарах цаг болов Төрөө энэ мөчийг хүлээж байсан тул сургуулийн хаалгыг цоо ширтэнэ.Хамгийн түрүүнд  сургуулийн  хаалгаар Энхмаа гарч ирлээ.Өөрийгөө яг л тагнуул мэт төсөөлж Энхмаагийн алхам бүрийг ажиглав.Энхмаа харин нөгөө нэг тансаг зэрэглэлийн спорт машинд орж суух гэж байгаа нь илт машины зүг алхатал Ууганаа машин дотроос гарч ирэн Энхмаад хаалга нээж өгөн суулгав.Төд удалгүй мөнөөх спорт машин ч хөдлөв.Төрөө найзыгаа тоглоогүй гэдгийг ойлгосон ч байнга л ийм сайхан бүсгүйтэй үерхдэгтэй санаа зовж ийм нэгэн өдөр ирэх байх гэдгийг таамаглаж байсан.

*****************************************************

Энхмаа машинд чимээгүй уйтгарлан сууна.Төрөөд огт хайргүй байж гухайд нь зөвшөөрч үерхээд эхлэхээр дасах байх гэж бодсон авч түүний санасанаар болсонгүй.4сар уулзсан Төрөөгөөс илүү 1 хоногийг хамтдаа өнгөрүүлсэн энэ залуу илүү дотно,сэтгэлд өег,дулаахан санагдана”.Одоо хаачих уу?” гэж Ууганаа асуув.Зүгээр л гэр лүүгээ очмоор байна. Ууганаа угын л хүнийг шалж байн байн гуйж гуйвшаад байх дүргүй хүн учраас зүгээр л түүний гэрийн зүг явав.Энхмаа дээр тэр кафед өөрт нь дэндүү хайртай Төрөөгөөс яаж эвтэйхэн салах вэ? гэсэн бодолд дарагдан тийнхүү бодлогширон суусан ажээ.Энхмаа гэрийнхээ гадаа ирлээ.Машинаас буулгүй хэсэг чимээгүй суув тэгсэнээ гэнэт их л шийдэмгий царай гаргаж:

-Ууганаа маргааш намайг битгий гэрээс ирж аваарай тэгээд ч хоёулаа сайхан найзууд боллоо.Тэгэж байгаад нэгэн нартай өдөр дахиад тааралдах байлгүй дээ гэж түс тас хэлж орхив.Ууганаа ч юу ч дугарсангүй Энхмаа ч машинаас буув.

*****************************************************

Яг энэ мөчид Төрөө тэднийг байрны нөгөө булангийн зогсоолоос ажилаж байлаа.Энхмааг гарч ирэхгүй яагаад ингэж удаж байгааг гайхав. “Эр хүн хүлээцтэй хандвал бүх зүйлд ялалт гаргадаг” гэсэн нэгэн номын үгийг санаад  хүлээцтэй ажиглан машин дотроо сууж байтал Энхмаа ч машинаас буугаад ирэв.Гэнэт яагаад энэ залуутай хамт Энхмаа яваад байгаа юм бол гэсэн бодол түүний сэтгэлийг таамаглалд автууллаа.Энхмаагийн ах нь юм болов уу? Гэхдээ ах нь гэхэд арай л залуухан ер нь Энхмаад хамаатны ах байхгүй гэдгийг санав.Эсвэл Энхмаад мөнгөний тусламж…Үгүй ээ хэрвээ тэрэнд мөнгөний тусламж хэрэгтэй бол над дээр ирнэ…Зүгээр нэг найзууд гэхдээ эр эм хоёр хүний дотор зүгээр л нэг найзууд гэдэг үг тохирохгүй гэх мэт маш олон зүйлсийг таамаглав.Нөгөө спорт машин орцны гадаа их удаан зогслоо.Яг л эндээс явахгүй гэсэн юм шиг их удаан…Машин гэнэт хөдлөв Төрөө ч түүний ардаас хөдлөв.Нэгэн зогсоол ойртоход  Төрөө Ууганаа руу машинаараа дохилоо.Үүнийг Ууганаа анзаарч машинаа зогсоов.Төрөө машинаасаа бууж ирэхэд Ууганаа машины шилээ булгаад:

-Юу болоов?

-Энхмаагийн тухай ярих юм байна!

-Чи яаж…

-Намайг дагаад яв гээд Төрөө Ууганаагийн үгийг таслан хэлээд машин асаагаад Ууганааг нэгэн рестроны зүг дагуулан явав.Тэд рестронд орцгоолоо.Зөөгч меню өвчирахад хоёулаа зэрэг Ус гэв.Төрөө:

-Чи яаж Энхмааг таньдаг юм

-Харин чи?

-За за Энхмааг яаж таньдаг чинь надаа огт падгүй Энхмаа бол ганцхан миний миний л найз охин бид удахгүй гэрлэх гэж байгаа гэж хэлэв.Ууганаа доогтой нь аргагүй жуумалзсанаа:

-Эхнэр болох хүнээ битгий л алдчихаарайдаа гэхэд Төрөө нударгаа хорсолын хүчээр зангидаж байгаад Ууганааг цохив.Рестронд байсан хүмүүсийн харц тэдний зүг шилжлээ.Ууганаа амнаас гарах цусаа салефитик авч арчисанаа инээвхийлэн:

-Энэ чиний хийж чадах зүйл үү? Энхмаа чам шиг хүнийг яаж хайралсан байна аа? гэж хөөрхийлсөн өнгөөр хэлээд гараад явчихав.Төрөө гараа зөнгидсан хэвээр л…

Ууганаа рестроноос гараад машинаа асаан гэрийн зүг хөдөллөө.Төрөөд цохиулсандаа уур нь хүрч байсан ч ганцхан хоног уулзаад өнгөрсөн бүсгүйд тэгтлээ их дассан өөрийгөө гайхаж байв.Энхмаа түүнд дэндүү таалагдсан тэр сайхан бие галбир даруу төрх сайхан ааль гээд бараг л төгс төгөлдөр бүсгүй шиг л түүнд санагдсан.Ууганаа бол ээж аав хоёртойгоо хотын баячууд амьдрадаг нэгэн хотхоны 4 өөрөө байранд байдаг баян айлын ганц хүү.Гэхдээ тэр баян гэж цамаан зан хэзээ ч гаргаж байгаагүй аав нь ч түүнийг баян гээд эрхлүүлж дураар нь дургиулаагүй.Одоо унаж байгаа энэ спорт машинийг өөрийн хүчээр л Ууганаа олж авсан.Тэрүүгээр ч өөрөө бахарахдаг.Сургуульдаа суралгаараа ямагт л номер нэгт явдаг байсан ч аав дандаа л түүнийг басаж чанга хатуу хүн байхыг шаарддаг байсан.Энэ ч түүнийг одоогийн энэ өндөрлөгөт хүргэсэн биз.Ууганаагийн бодолд түрүүний болсон зүйлс аль хэдийн мартагджээ.Гагцхүү түүний толгойд Энхмаагийн гэр лүүгээ орохдоо хэлсэн үг, яаж түүнийг өөрийн болгох уу? гэсэн бодлууд л эргэлдэнэ.Гэртээ орж ирэх болгонд л муу ганц нохойн нь угтана.Ээж нь ажилтай ихтэй завгүй гээд бараг л гэртээ байдаггүй аав нь ч мөн адил байлаа ч гэсэн тэр хоёр бие биенээсээ дэндүү хөндий.Чимээ аниргүй гэртээ ороод ганцаараа буйдан дээрээ хэсэг юм бодон чимээгүй суув…

Энхмаа түрүүн Ууганаад яагаад тийм үг хэлсэнээ өөрөө ч сайн ойлгохгүй өөрт тэгэж их таалагдсан хүнээ яагаад ийм амархан өөрөөсөө түлэхсэндээ харамсан өрөөндөө сууна.Магадгүй тэр Төрөөгөөс салаагүй байж ийн зохисгүй байдал гаргах нь буруу гэдгийг бодоод ч тэгсэн байж болох юм.Энхмаагийн утас дуугарч байна:

-Байна уу? Миний хөөрхөнөө юу хийж байна

-Аан…Төрөө яа…сан?  Энхmаа яг л гэм хийсэн хүн шиг л сандарч байлаа

-Юу хэж байна?

-Аан юу ч хийгээгүй

-Ммм…тэгвэл гараад ир тэх үү? Гэрийн чинь гадаа байна

-За за

Энхмаа хувцасаа солиод гэрээс гарлаа.Төрөө машиныхаа хажууд зогсож байлаа.

-Миний хөөрхөнөө чинь өнөөдөр ямар хөөрхөн харагдаад байна аа~ Өнөөдөр манай найз Билгүүний төрсөн өдрийн паритай гэсэн хамт явъя тэх үү?

-Би би юу? Төрөө надад чамд хэлэх юм байна гээд Энхмаа түүн рүү их л шийдэмгий харлаа:

-Төрөө би анхнаасаа чамд тийм ч их хайртай…Үгүй ээ хайртай байгаагүй зүгээр л чиний сэтгэлийг бодоод л үерэхсэн.Харин одоо хоёулаа салцгаая!

-Энхмаа…Би би би ямар нэгэн зүйл буруу хийгээ юу Төрөө түүн рүү дэндүү өрөвдөлтэй харцаар ширтэхэд Энхмаа:

-Үгүй ээ чи юуг ч буруу хийгээгүй гол нь хэзээ ч бүр хэдэн мянган жил ч өнгөрсөн би чамд хайртай болохгүй юм байна

-Чи тэр баян залуутайгаа хамт байх гээд ингэж байна уу? Би ч гэсэн баян надад тэрнээс чинь ч илүү мөнгө байгаа гээд Түрүүхэн л өрөвдөлтэйгээр харж байсан Төрөө их л хорсонгүй харав:

-Чи чинь юу яриад байгаа юм бэ?

-Одоо мэдэхгүй царайлж гэнэ.Энхмаа би л лавдаг чамаас салж чадахгүй.Үхсэн хойно минь надаас салаарай за Энхмаа гэрлүүгээ орох гэтэл Төрөө түүний гарнаас маш чанга базлаа

-Би хэлсэн шүү!!! Би лав чамаас салж чадахгүй…

Саяхан болсон явдалд Энхмаагийн толгойн эргэнэ.Төрөөгийн тэр аймшигтай харц,”Салж чадахгүй” гэж хорсолтойгоор хэлсэн үг түүний зүрхийг сүлбэх шиг л болж байлаа.

***************************************************

Энхмаа Төрөөгийн хувьд анхны хайр нь байсан.Иймдээ ч тэр түүнийг алдахыг хүсээгүйдээ сая ийм аймшигтай авир гаргасан биз.Гэхдээ тэр тийм ч аймшигтай хүн биш.Үнэн хэрэг дээрээ сэтгэл зөөлөнтэй,юманд их хүлээцтэй хандаж хэн нэгний буруутан болгохыг хүсдэггүй нэгэн.Энхмаатай учираагүйсан бол тэр үнэхээр буруу замаар орох байсан.Нэг л өглөө бурхан түүнд Энхмааг бэлгэлсэн гэтэл одоо тэр бэлгээ түүнээс буцаан нэхэнэ.Энхмааг бэлгэлсэн тэр үед л Төрөө бурханд хамгийн их баярласан харин өнөөдөр бурханд хамгийн ихээр гоморхоно.Шинэ өглөөний наран хэнийг ч ялгалгүй халуун илчээрээ төөнөнө.Өчигдөр дэндүү их шоудсан Төрөөгийн дотор яг л мянган зараа зулзагатайгаа эсгий гутал өмсөөд арзагнах шиг байлаа.Босох ч тэнхэл байгаагүй тул орондоо Энхмаагийн тухай бодон хэвтэнэ.Энхмаад дэндүү их хайртай хайртай гээд өөрт хайргүй хүнийг өөрийн хажууд хориад байх хэцүү…Гэхдээ хайртай түүнийгээ зүгээр л харсаар байгаад явуулчих бас хэцүү.

****************************************************

Ууганаа өчигдөр Энхмаагын хэлсэн үгийг хэлээгүйд тооцон түүний гэрийн гадаа нэг л мэдэхэд ирчихсэн байв.Энхмаа орцноосоо гарч ирлээ.Түүнийг хараагүй юм шиг л царайлан машиныхан нь хажуугаар зөрөн гарав.Ууганаа машинаас бууж Энхмаагийн ардаас гүйх шахам хурдан алхав.Энхмаагийн гараас татаад:

-Энхмаа чи яагаад ингээд байгаа юм бэ? Зүгээр л хоёулаа найз байж болхогүй гэж үү? Би найзаас хэтрэхгүй ээ~ Зүгээр л…

-Найз гэдэг үг сүүлдээ намайг өөрт чинь дэндүү их дасагчихвал яана?

-Дасаж л байг ядагийн? Надад яагаад дасаж болохгүй гэж? хариу шаардсан харцаар Энхмаа руу цоо ширтэв

-Би … гэхийн завдалгүй Ууганаа түүнийг үнсчихэв.Энхмаа торомгор алаг нүдээ бүлтийлгэн гайхсан янзтай харснаа энэ байдал өөрт таалагдсан бололтой түүнийг ч бас үнсэв. Нэг л мэдэхэд Ууганаа Энхмаа хоёр эвлэрчихсэн Энхмаа сургууль дээрээ Ууганаагаар хүргүүлээд ирчихсэн байв. Хичээл ч тарах цаг сумын хурдаар л өнгөрөв Ууганаа мөнөөх л зангаараа Энхмааг хичээлээс нь авч гэрт нь хүргэж өгөв.

******************************************

Энхмаа гэртээ орлоо.Хайртай хүнтэйгээ жаргалтай байгаа ч сэтгэл нь нэг л түгшүүртэй.Төрөөгөөс л салах хэрэгтэй гэсэн бодол л түүний тоглгойд эргэлсээр нэг мэдэхэд утасаа бариад Төрөө лүү залгаж байв:

-Байна уу? Миний хөөрхөнөө юу болсон?

-Аан Төрөө хоёулаа Узибек рестронд уулзая 30 минутын дараа тэнд хүрээд ирж чадах уу?

-Өө тэгэлгүй яахав.Миний хөөрхөнөө хайр нь гэрлийн хурдаар л гүйгээд очъя гэв.Төрөө дэндүү баяртай байлаа.Энхмааг өөрөө залгасан болохоор дэндүү жаргалтай яг л нэг том сугалаанд хожсон аятай.Рестронд дотор ороход хайрт нь нөгөө л хэвээрээ цонхоор элдэвийг ширтэн сууна.Төрөө түүний энэ дөлгөөн харцанд нь их дуртай.Тиймээс түүнийгээ хэсэг харж рестроны хаалган дээр зогсов.

-Юуг ингэтлээ бодоов миний хөөрхөнөө

-Би чамд нэгэн түүх ярьж өгөх үү?

-Тэгэл дээ!

-‘Эрт урьдын цагт нэгэн тосгонд ганцаардмал нэгэн өвгөн амьдардаг байжээ.Тэр өвгөнд ганц хань болдог зүйл нь хөл нь гэмтсэн тагтаа.Өвгөн тагтааг дэндүү их хайралдаг хайралдаг хэдий ч тагтааг байнга л торонд хашина.Тэрээр үнийг хайр л гэж боддог байв.Нэгэн удаа хажуу айлын өвгөн түүний тагтааны торыг нээж тагтааг явуулжээ.Өвгөн ихэд уурлахад хажуу айлын өвгөн хариуд нь Хэрвээ тэр тагтаа чамд хайртай бол эргээд л ирнэ.Эргэж ирвэл тэр чинийх” гэж хэлжээ.Төрөө би чамайг намайг явуулаасай гэж хүсэж байна гэхэд Төрөө тайванаар түүнийг харсанаа

-Их сайхан түүх байна.Гэхдээ гунигтай…гээд юу ч хэлэлгүй рестроноос гараад явчихав.Энэ цагаас хойш 6сар өнгөрчээ Ууганаа Энхмаа хоёр хайрандаа умбан Төрөө Энхмаа рүү ч залгахаа больж сургууль дээр яг л танихгүй хүмүүс шиг өнгөрөх болжээ.

-Миний шувуухай ирж явна уу?

-Аан очиж байнаа~ гэрээсээ гарч явна

-За тэгвэл Энхмаа шувуухай минь хурдан жиргээрэй гээд Ууганаа гайхалтай сайхнаар инээсэглэн утасаа тавилаа.

************************************************************

Аль хэдийн Энхмаа Төрөө хоёр салсан гэдгийг Энхмаагийн ээж мэдээгүй байжээ.Энхмаагийн ээж Төрөө рүү залгаад

-Төрөө миний хүү эмнэлэг дээр хүрээд ир.Энхмаа осолд орчихлоо дид дид дид… утас тасрав.Төрөө яг л тэнэг хүн шиг хэсэг алмайрч зогсоноо машиний түлхүүрээ шүрээд гарав.Эмнэлэгийн хүлээлгийн өрөөнд Энхмаагийн ээж,аав Төрөө хүлээнэ.Эмч гарч ирэв:

-Энхмаагийн гэрээс хүн байна уу?

-Байна,байна,байна гэж 3лаа зэрэг хэлэв

-Аан Энхмаад яаралтай шинэ зүрх олох хэрэгтэй байна.Осолоос гайгүй шарх авсан ч өмнөхи зүрхний эмгэг нь сэдэрч зүрх үхжиж байна гэв Төрөө шууд л чангаар

-Миний зүрхийг ав Энхмаа бид хоёр цусны бүлэг адилхан

Төрөө эмчийг даган эмчийн өрөөнд орлоо.Эмч

-Хүү минь энэ их эрсдэлтэй алхам.Дотор байгаа бүсгүй эдгэрэх ч чи үхэх болно.Тэрийг сайн мэдэж байгаа биз дээ?

-Тиймээ мэдэж байгаа

Төрөө Ууганаа руу залгалаа.

-Ууганаа Энхмаа энд осолд орчихсон эмнэлэг дээр байна.Хурдан хүрээд гээд утасаа таслав.Нэг л мэдэхэд Ууганаа ирчихсэн Төрөө Энхмаад зүрхээ өгөх цаг нь болчихсон байв.Хагалгааны өрөөнд орохоосоо өмнө нь Ууганаад:

-Май энийг Энхмаад өгөөрэй.Тэгээд Энхмааг минь битгий гомдоогоорой!

Мэс засалын өрөөнд Энхмаа хэвтэнэ.Төрөө түүн рүү дотнохон инээмсэглэхэд нүднээс ганцхан дусал  нулимас урсав.

Дөлгөөхөн далайн эрэг дээр Энхмаа Төрөөг дэрлэн жаргаж буй нарыг ажих нь гайхалтай амар тайв.Далайн зөөлөн чимээ,цахлайн шувуун дуу…”Хөөрхөнөөгийн минь явах цаг боллоо“.Төрөө инээмсэглэн түүнийг үдлээ…

-Хагалгаа амжилттай боллоо гэх дуугаар хүлээлгийн өрөөнд байсан хүн бүр баярлан хөөрөв.Хэн нэгэн энэ хорвоо дэлхийд дутагдах аятай бүүдгэр тэнгэртэй шинэ өглөө боллоо.Энхмаа ч сэрлээ.Түүнийг гарыг Ууганаа чангаас чанга атган түүнийг налан зүүрмэглэж байлаа.Энхмаа Уугангийн үсийг зөөлөн илбэхэд Ууганаа сэрэв.

-Өө миний шувуу сэрчихээ юу? Чи намаиг өчигдөр ямар их айлгаваа.Дахиж ингэж битгий айлгаарай.Шувуухайдаа ус авчирч өгье гээд өрөөнөөс гарав.Энхмаа өчигөдөр юу болсоныг ч санахгүй байв гэтэл түүний яг гар доор цаас тэмтрэгдэв.

“Миний хөөрхөнөө магадгүй чамайг энэ захиаг уншиж байх үед хайр нь аль хэдийн бурхадын оронд очоод чамайгаа ажаад сууж байгаа байх. Хүн гэдэг сонин юм шүү!!! Дэндүү их дассан бас хайрласан зүйлдээ өөрийнхөө юуг ч өгөхөд бэлэн байх юм.Хэн нэгнийг хэзээ ч ингэж хайрлана гэд бодож явсангүй ээ.Магадгүй чи минь шидтэн болохроо өөртөө намайг ийм ихээр дурлуулсан биз.Анхны хайр минь чи байсан болохоор миний энэ зүрх чамд л зориулагдсан.Чамайг л хайрласан болохоор миний зүрх дэндүү дулаан илчтэй байгаа байх…Хагацыдаа гэж хэлж чадахгүй нь эргээд нэгэн нартай өдөр чам дээрээ заавал ирнэ гэдгээ амлаж байна.Эцсийн үгүй ээ чамдаа захих зүйл байна сайхан амьдраарай!

Төрөөгөөс”

гэж нулимсын дуслууд шингээн байж бичсэн захидал байв.Энхмаагийн нүднээс өөрийн эрхгүй бүлээн нулимас бөмбөрөн урсана.Энхмаа гараа зүрхэн дээрээ тавьлаа тиймээ халуун дүүгэж байна.Мөнөөх л сайхан дүрээрээ Төрөө түүний нүдэд харагдах шиг!

2 жилийн дараа

Эмнэлэгийн амар тайван байдлыг эвдэн “Би төрлөө” гэх шиг хорвоод дуугаа хадаан нэгэн шинэ хүү төрлөө.Гайхалтай өхөөрдмөөр хүүг Энхмаа тэврэн авлаа.Дэндүү бяцхан тэр амьтныг Энхмаа ширтсээр.Ууганаа “хүүxэддээ хэн гэж нэр өгхөв?” гэхэд Энхмаа дөлгөөхөн инээмсэглэл тодруулсанаa “Төрөө! Миний хөөрхөн Төрөө сайна уу?” гэв.

Бурханаас анхны хайр хэмээх бэлгийг аваад зүрхээ түүндээ бэлгэлээд  буцсан Төрөө эргээд ирлээ. Эрэх борооны цагаар дахин ийм нэгэн хайр ирэхийг хэн ч таашгүй.Хүнлэг энэ сайхан сэтгэл үүрд мөнхөд л оршоосой~ ^^

Зохиолч: О.Тамир

Advertisements
Categories: Өгүүллэг
  1. JAGI
    March 2, 2011 at 9:06 am

    EOOO GAIHALTAII UILAAL BN

  2. efia
    March 2, 2011 at 10:55 am

    гоё болжээ. уйлууллаа…

  3. saruulzaya
    March 4, 2011 at 5:49 am

    mash goy oguulleg bolson bna tsaashdiin chin uran buteeld undruus undur amjilt huseyee

  4. ганаа
    March 7, 2011 at 5:54 am

    ямар гоё юм бэ би хайрыгаа аймар их санаж байна.миний анхны хайр гэвч бид ахмн эвлэрэрхгүй

  5. uka
    March 14, 2011 at 6:44 am

    goy boljeeeeeeee yag uilah gjeeneshdeeeee kkkkkkk my hairtai hvnd iim zorig iim hair baigaa boluu gj bodohod hvrlee good luck

  6. сэлэнгээ
    March 15, 2011 at 9:46 am

    гайхалтай үнэнхээр гайхалтай төрөө шиг хүн энэ хорвоод байдаг боловуу

  7. Nomio
    March 20, 2011 at 12:58 pm

    shan oguulleg boljee. Ooroo durandaa hairaa belgelcheed Or neheh shig tsohroltgui hair guih bi hairiin guilagchin

  8. eku
    March 23, 2011 at 12:40 pm

    nulims ursaal bn heterhii goy uguulleg bn aa

  9. March 24, 2011 at 6:49 am

    yoy bur zurh owdjiino boi ug ni ih ichimhii ohinldoo neted ih l olon hun bn tegtel bi heneesch chihgui uilj bn minii hair dandaal butelgui bdag tiim bolohoorch teruu bi haruusliin yum sonsohoor shuud l uildag tegeheereel bi jinhene ooriinhooroo baidag tamiraa ta uneheer goy bichdeg yma nmg uiluulahaar dahiad olon zuil bicheerei ok

  10. purvee
    April 1, 2011 at 5:18 pm

    uneheer goy boljee!!! amjilt husii!!!:)

  11. ster
    May 8, 2011 at 11:29 am

    odoo l unshij bn sain bolson bn hund setgel hudukguj chadaj bn gedeg sn bichigdseniih bhaa

  12. гэрлээ
    July 30, 2011 at 8:23 am

    энэ миний уншиж байсан хамгийн сайхан өгүүллэг байна. ымар ч өгүүллэг намайг уйлуулж байгаагүй. харин энэ өгүүллэг чадлаа:)

  13. ganaa
    October 5, 2011 at 7:04 am

    хэдий уйлуулахаар өгүүллэг болсон ч уран сайхны хэтрүүлэг нь дэндчихсэн бна. хэдий анхны хайр ч гэсэн зүрхээ өгөөд үхэж л байдаг . Амьдрал дээр ийм зүйл байдаггүй л байхгүй юу . жаахан бодитой юм бич дээ

  14. manduhai
    April 17, 2012 at 10:26 am

    uneheer goy boljee iim hair nadad ireesei bur uilchlaa

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: