Home > Танин мэдэхүй > Улс төрчдийн хэрэглэдэг сонирхолтой PR-ын аргууд

Улс төрчдийн хэрэглэдэг сонирхолтой PR-ын аргууд

Улс төрийн РR бүхэл бүтэн шинжлэх ухаан болтлоо хөгжжээ. Танд түгээмэл хэрэглэгддэг зарим арга технологиуд танилцуулъя.

1. Гэрэл тусгах арга:
Улс төрийн РRд хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга. Энэ нь тухайн улс төрчийн сайн талыг тодруулж саар талыг багасгаж, гэрэл тусгаж засварлах замаар эерэг имиж бүрдүүлэх зорилгоор хийгддэг. Удам судар, гарал үүсэл, идэр залуу үеийнх нь амжилт бүтээл гавьяа шагнал, зан чанар гээд бүх л зүйлүүдийг гэрэл тусгаж харуулах бөгөөд тухайн улс төрчийг хүний сайн сайхан чанаруудыг өөртөө шингээсэн мэтээр олон нийтэд сэтгэгдэл төрүүлдэг арга.

2. Сүүдэртүүлэх арга:

Гэрэл тусгах аргын яг эсрэг. Улстөрчийн бүхий л саар сөрөг талуудыг олон нийтэд ил гарган харуулж түүндээ итгүүлдэг РR-ын хар технологийн нэг гэнэ.

3. Бүдгэрүүлэх арга:

Энэ арга нь улс төрчийн хүчийг сулруулах нэр хүндийг унагаах зорилготой. Ихэнх тохиолдолд нас хэвийсэн улс төрчдийг улс төрийн тавцангаас шахаж гаргах зорилготой байдаг.

4. Золиослох арга.

Улс төрийн РR-ын хамгийн бохир заваан аргуудын нэг. Энэ нь хэн нэгэн нөлөө бүхий улс төрч, эсвэл улс төрийн хүчний нэр хүндийг аврахын тулд аль нэг улс төрчийг золиослох арга юм. Хэн нэгний бурууг нөгөөд хийсвэрээр, гэхдээ олон нийтэд үнэмшилтэйгээр тохоож нэр хүнд, ажил амьдралыг нь хохироож золиосолдог арга. Золиосонд хамгийн сул дорой нэгнийг сонгоно( жишээ нь гаалийн Баатарын хэрэг үүний нэг жишээ.). Цөөн зарим нэг тохиолдолд улс төрийн гол хүн золиосонд явна.

5. Дүйвүүлэх арга:
Улс төрийн шийдвэр гаргах ёстой чухал асуудлыг гол бус асуудлаар сольж дүйвүүлэх арга. Улс төрийн мэдлэг боловсролоор дулимаг, ядуу амьдралтай, мэдээллийн хомсдолтой, нийгмийн сэтгэл зүй тогтворгүй Монгол мэтийн орны сонгогчдод тохиромжтой арга. Үүнийг ч манай улс төрчид овжноор ашигладаг.

6. Хүний хийснийг өөрийн болгох арга:
Сонгуулийн амлалтдаа хүрэх, хэлснээ биелүүлэх, нэр тэр хөөцөлдөх зорилгоор хийгддэг хамгийн арчаагүй аргын нэг. Монголд бол маш түгээмэл ашигладаг. Жишээ нь Мобиком компани аль нэг сумыг сүлжээнд оруулахад тухайн аймгаас гарсан улс төрч очиж үг хэлэх нээлтэд оролцох маягаар өөрөө хийсэн юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Мөн олон улсын тусламжийн байгууллагууд тусламжийн бараа тараахад оролцох гэх мэтээр.

7. Дүрээр хуурах арга:
Аливаа улс төрчийн гадаад төрх улс төрийн РR-ын чухал аргад тооцогддог. Жишээ нь Монголд хөдөө орон нутагт нэр дэвшигчид өргөн бүс бүсэлж, том бүрх малгай духдуулж, бөхчүүд шиг элбэг дээлээр гоёж, хотын тойрогт нэртэй брэндийн үнэтэй костюмаар гоёж өв тэгш харагдахыг хичээдэг. Энэ аргыг сонгогчидтой сайн тааруулж хийхгүй л бол эсрэг үр дүн ч үзүүлдэг гэнэ. Жишээ нь Баянхошууны сонгогчид нарт үнэтэй костюм өмсвөл сайн үр дүн аврах нь юу л бол.

8. Тоогоор хуурах арга:
Мэдээлэл мэдлэг багатай сонгогчдод ихээхэн үр дүнгээ өгдөг арга бол тоогоор хуурах арга гэнэ. Учир зүй нь олдохгүй элдэв янзын том тоо хэлж сонгогчдын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Монгол улсаар жишээ авахад шинэ гэр бүлийн 500000, шинэ төрсөн хүүхдийн 100000 гэх зэргээр бичиж байсан нь тоогоор хуурах аргын нэг жишээ юм.

9. Үгээр хуурах арга.
Хамгийн их хэрэглэдэг аргуудын нэг. Олон нийтийг ухуулан сэнхрүүлж илтгэх ур чадвар аа сайтар хөгжүүлэх нь улс төрд амжилт гаргахад чухал нөлөө үзүүлдэг байна.

10. Өнгөөр хуурах арга.
Нийт ард түмэн, нийгмийн янз бүрийн давхарга цөм өөр өөрийн эрхэмлэдэг өнгөтэй байдгийг улс төрд ашигладаг. Ихэнх улс төрчид ялалтын бадрангуй өнгөөр РR хийж сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөх гэж оролддог. Мөн улс төрчид зөвхөн нэг өнгийн хувцастай удаан хугацаагаар харагдах нь хүмүүсийн нүдэнд дасал болж сонголтод нөлөөлөх зорилготой байдаг байна.

11. Дайсан дуудах арга:
Монголын улс төрд түгээмэл хэрэглэгддэг аргын нэг. Ихэвчлэн хамгийн нэр нөлөөтэй хүчирхэг улс төрчийн дайснаараа дууддаг. Сайтар зохион байгуулж мэргэжлийн өндөр түвшинд хийж чадвал төсөөлшгүй үр дүн авчирдаг гэнэ. Тухайн улс төрчийгөө хамгийн хүчирхгээс гадна хамгийн аюултай гэдгийн олон нийтэд итгүүлэхийг хичээдэг. Үүний дараа тухайн хүнийг байнга зууралдан чангааснаар олон нийтэд танигдаж эхэлнэ. Өөрийгөө ард түмний эрх ашгийг хамгаалагч гэж ойлгуулахыг хичээдэг байна. Жишээ нь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Баасан авгай дайснаараа дуудан “тулалдаж” буй нь энэ аргын тод жишээ.

12. Үгүйлэгдэх арга:
Tнэ аргыг нилээд нэр хүндтэй улс төрчид голлон хэрэглэдэг. Зорилго нь нэр хүндээ өсгөх, баталгаажуулах, нэгдүгээр эгнээнээс гарахгүй байх. Нөлөө бүхий улс төрчид гэнэт алга болчихдог. Хаана юу хийж байгааг нь нууцалдаг. Үүний дараа түүний талаар цуурхал гарч эхэлнэ. Сайн улс төрч байсан юм, ард олныхоо эрх ашгийн төлөө тэмцэгч байсан юм гэх зэргээр. Энэ үед ард түмэн түүнийг үгүйлж эхэлнэ. Улс төр нийгмийн байдал өрнөсөөр байвч тэр гарч ирэхгүй. Түүнийг улам их үгүйлдэг байна. Яг энэ үед тэр гарч ирж түүний нэр хүнд огцом өснө. Маш сайн зохион байгуулж чадвал үр дүнтэй аргын нэг.

13. Тархи угаах арга:
Нийгмийн сэтгэл зүйг цогцоор нь өөрчлөх зорилгоор хийгддэг. Асар их мөнгө хөрөнгө, цаг хугацаа, хүч нөөц мөн сайтар судалсны үндсэн дээр мэргэжлийн түвшний зохион байгуулалт шаардана.

14. Жин тавих арга:
Э
нэ нь сонгуулийн компанит ажлын төгсгөл хэсэгт хийгддэг РR-ын хамгийн хар аргын нэг. Монголын улс төрчид үүнийг ихээхэн хэрэглэдэг. Маш хорлонтой хамгаалалт өгөх бололцоо өгдөггүйгээрээ онцлог. Учир нь Сонгуулийн компанит ажил 24 цагийн өмнө сонгуулийн сурталчилгааг хориглодог билээ. 24 цаг болохоос хэдхэн цагийн өмнө хэн нь тарааж буй нь үл мэдэгдэх байдлаар өрсөлдөгчөө гутаан доромжилдог. Энэ үед нэгэнт хуулиар хариу өгөх бололцоог хаасан байдаг. Ингээд л манай муу монголчууд тогтворгүй сэтгэл зүйлээсээ болж мэдээлэлд итгэж сонголтоо эрс өөрчлөх тохиолдол олон.

Эх сурвалж: http://www.vip76.mn

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: