Home > Зөвлөмж > Тархиа хөгшрүүлэхгүйн тулд

Тархиа хөгшрүүлэхгүйн тулд

Тавин наснаас хойш хүний тархины хэмжээ удаан боловч эргэлт буцалтгүй багасч эхэлдэг. Гэвч энэ нь хүн насан туршдаа саруул ухаантай байж, бүрэн дүүрэн амьсгалахад саад болдоггүй. Харин биеийн булчин шигээ тархиа байнга дасгалжуулж байх хэрэгтэй. Их зохиолч Гёте 83 настайдаа алдарт /Фауст/ -аа бичиж дуусгасан бол Оросын зохиолч Крылов 60 нас өнгөрсөн хойноо грек хэл сурчээ. Ийм жишээ тун олон. Ингээд тархиа гашилгахгүйн тулд яах вэ?

– Байнга шинэ зүйл олж мэдэж, сурч байх нь тархинд сайн дасгал болж өгдөг
– Мөнгө төгрөгний тооцоог болж өгвөл тооны машин хэрэглэлгүй, цээжээр хийж дасах.
– Тэтгэвэрт гарсан хүн ном сонин унших завтай болдог. Үүнийг сурч мэдэхдээ ашиглаарай.
– Та хүмүүсийн овог нэр, утасны дугаарыг мартаад байвал өдөр бүр түүнийгээ яг л хүүхэд байхдаа тооны хүрд цээжилж байсан шигээ цээжилж, өөрийгөө шалгаж байгаарай.
– Хуучин анд найз нартайгаа уулзаж хууч хөөрч байвал санамж сайжирдаг.
– Өдөр бүр салхинд гарч, гэрт хэвтэхээс аль болох зайлсхийж, шинийг сонирхох нь тархины үйл ажиллагааг сэргээдэг.

эх сурвалж:www.medeelel.mn

Categories: Зөвлөмж
  1. Uhaaral
    February 16, 2011 at 9:42 am

    Тэгэхээр миний ойлгосноор байнга шинийг эрэлхийлж, шинэ зүйл сурч мэдэж явах ёстой юм байна тийм үү? Ер нь хараад байхад өөрийгөө хөгшин болсон гэж бодолгүй байнга шинэ зүйл сурч мэдэж, идэвхтэй амьдардаг хүмүүс наснаасаа илүү залуу харагддаг шүү.

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: