Home > Нийтлэл > ЭРХИЙ ДАРАМ ЗАЙ – Л.Түдэв

ЭРХИЙ ДАРАМ ЗАЙ – Л.Түдэв

Зураач Жамбад бага залуугаас эхлээд хижээл насыг хvртэл vзэж єнгєрvvлсэн амьдралд нь олон янзын захиалга, vvрэг, гуйлт тохиож байлаа, Зарим нь цай чанах зуур бvтээчихмээр, зарим нь зун, намрын зургаан сард арайхийн бармаар янз янзын юм байж билээ. Тэр бvхнийг зурж, сийлж, зорж, зvлгэж урлан бvтээсээр єдий хvрчээ. Цай чанах зуур бvтээсэн юманд нь агт морь, атан тэмээний шан ч єгч байлаа. Зун намрын зургаан сард чvv багтаан хийсэнд нь соном хадаг тєдийхний харамж єгдєг хvн ч байлаа. Жамба зураач тэр бvхнийг ихийг их гэхгvй багыг бага гэхгvй авдаг л байлаа.

Харин энэ удаа хэзээ ч санаж бодож байгаагvй захиалгатай учирчээ. Захиалга нь шан харамж нь ч ер бусын юм байлаа.

– Нэг цун буюу эрхий дарам зайнд мянган заан эсвэл гурван зуун бурхан багтаан зурж Богд эзэн хаанд єргєн барих ээлжит сонин юм болгон авч ир гэж зураач тvvний толгой , дээр их эзний нэрээр лvндэн зарлиг буужээ. Хэрвээ тэр зарлигийг бvтээж чадахгvй бол нvгэл алдас болохоор барахгvй амь насанд нь халтай гэж тэрхvv аймшигт тушаалыг дамжуулж ирсэн хvн завсраас нь эрчийг нэмэн чангалж давхар сvрдvvлжээ.

“Нэгэн дунд мянган заан” гэсэн vгийг эрэгцvvлэн бодох ч шаардлагагvй тийм утгагvй шахам зvйл гэдгийг наад захын ухааны багахан бэлтэй хvн ч ойлгож байлаа. Богд эзнээс ийм лvндэн зарлиг буусныг сонссон хvн болгон зураачийг єрєвдєж байлаа. “Харганын ноос тvvж эсгий хийх” гэгч болох нь ээ гэцгээж байлаа. Тэр бvхэн Жамба зураачид падгvй хэрэг, тvvний ємнєєс хэн ч тэр хэцvv ажлыг бvтээгээд єгєхгvй нь лавтай. Єєрєє л шийдэх учиртай. Тийнхvv хэдэн хоног бодол болон явлаа. Эрхий дарам зайнд мянган заан байтугай нэг зааныг л арай ядан багтааж зурах юмдаа гэхээс єєр бодол толгойд орж ирсэнгvй. Богд эзний даалгавар гvйцэлдvvлэх хугацаа богино болохоор єдєр хоног бvрий тvvнд vнэтэй байлаа. Єнгєрєх хоног болгон нь зураачийг гунигт тєгсгєл рvv ойртуулна. Тийм сэтгэлийн хямрал дунд нэлээн олон хоног єнгєрєєн бодлоо. Зураач маань бийр, цаасаа гартаа барьсангvй. Сэтгэл оюундаа тунгаан шийдэж, нvднийхээ ємнє хий агаарт vзэхээр болоогvй байхад тэр бийр будаг нийлvvлдэггvй зантай ажээ.

… Хоног хугацаа нисэх мэт єнгєрсєєр л байлаа. Зураачийн сэтгэл шаналсаар л байлаа. Хошуу нутгийнхан нь ч, танил нєхєд нь ч цєм тус болохыг хичээнэ. Гэвч vнэхээр сэтгэшгvй, биелэшгvй юманд хариу олдсонгvй. Зураачийн тvмэн ухаан, мянган арга ч тус болсонгvй. Тэгтэл хаврын нэгэн єдєр зураач гэрийнхээ гадна гиюvрэн сууж байхыг харсан гуйлгачин эр дэргэд нь очжээ.

– Юундаа шаналаа вэ? гэж тэр шууд асуужээ. Зураач тvvнд хамаг зовлонгоо ярив. Гуйлгачин анхаарахын ихээр анхаарч сонсоод толгой сэгсрэн:

– Ай мэдэхгvй. Санаанд багтахгvй юм байна. Гуйлгаар амь зуух гучин жилд мєн ч олон хvнтэй уулзаж мєн ч их юм сонслоо. Ийм лvндэн гарч гэж одоо л анх дуулж байна гэснээ vрчлээт духаа илж

– Байз! Нэгэн цун зайнд мянган бурхан зур гэж айлдсан юм бол хvний санаанд багтаад л тэгж дээ. Айлдаж болсон юмыг хийж бололгvй дээ. Чи ямар “даяг vзээгvй бичээч, маяг vзээгvй зураач” биш дээ гэж хэлэв.     “Нээрээ хvний ухаанд багтаад зарлиг лvндэн болоод бууж ирсэн юм бол яагаад хийж болдоггvй билээ” гэсэн бодол зураачийг эзэмдэв.

– Май, миний хувийг хvрт! гэж зураач хэлээд гуйлгачинд vдийн хоолоо єглєє. Шаант чємгийг тэр адис хvртэх мэт хоёр гардан аваад шууд л євєртлєв.

– За давхар дээлт нь явъя даа. Зааныхаа зургийг мєдхєн дуусгаарай! гэж тэр ерєєгєєд босч одов. Хойноос нь зураач хэсэг зуур бодлогошрон харж байснаа гэнэт нэгэн юм санаж.

– Хєєе Давхар дээлт гэж хашгичин дуудаж босон харайв. Гуйлгачин айх мэт цочин зогтуссанаа эргэж харав. Зураач гvйн хvрч тvvний задгай энгэр лvv ширтэн гєлрєв. Сая єгсєн шаант чємгєє буцааж авах нь гэж айх шиг гуйлгачин баруун гараараа энгэрээ дарав. Тэр гуйлгачин дєрвєн давхар дээлтэй ажээ. Эхлээд тэрмэн хvрэм, дараа нь сармай дээл, дор нь даалимбан цувцаа, ямбуун тэрлэг давхарлан ємсчээ. Євєл, зун, намрын бvх л хувцсаа ганц биендээ ємсч явдаг болохоор хэрээр давхар дээлээ нимгэлэн цєєлдєг ажээ.      Зураач тvvний давхар давхар мєртєє товч шилбэгvй шахам зах руу хэсэг зуур харж зогссоноо

– Давхар дээлт чамд єглєг их олдох болтугай! гэж ерєєгєєд гэр єєдєє буцаж гvйх тооны явлаа. Давхар дээлт гуйлгачин хэсэг зуур эргэлзэж гайхсанаа цааших мєрєє хєєн амандаа бувтнан vглэсээр оджээ. Цагаан Жамба зураач шууд л гэртээ орж эрхий дарам дєрвєлжин цаас хайчлав. Бийрээ будганд нийлж эрхий дарам цаасан дээрээ хоёр бvтэн зааныг гадаа хvрээнд нь тулгаж хооронд нь єчvvхэн ч зайгvйгээр хєл толгойгоор нь зєрvvлэн зурав. Хоёр зааныхаа дотуурх цагаан зайд тав таван зуугаар нь давхар зураас гаргалаа. Хамгийн голдох эураас бараг л цэг тєдий боловч зааны дvрс мэдэгдэхээр болов. Нэгэн цун зайд тийнхvv мянган зааныг багтаан зурж чадлаа. Давхар дээлт гуйлгачингийн дvр тєрх ийнхvv мянган заан болон амилжээ. “Даяг vзээгvй бичээч, маяг vзээгvй зураач” биш гэдгийг нь Жамбад тэр бас ухааруулж єгчээ. Эрхий дарам зайд багтсан тэр мянган заан эзэн дээдсийн сонин юмны сан хємрєгт орж vлдсэн боловч гуйлгачны ухаанаас тєрсний нь хэн ч тэр цагт сэжиг авалгvй єнгєрчээ.

Categories: Нийтлэл
  1. Enkhjargal
    May 19, 2011 at 2:08 am

    Энэ өгүүллэг хэдэн оны билээ утгын чимэгт дээгүүрт орж байсан гэсэн. Надад маш их таалагдлаа. Дараа дараагийн удаа Утгын чимгийн өгүүллэгүүдээс нийтэлж өгөхийг хүсч байна.

  2. May 8, 2012 at 2:57 pm

    ганцхан хуудас юм уу

  3. November 6, 2012 at 1:48 pm

    vneheer goe zohiol bn nadad mash ix talagdlaaa

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: