Home > Өгүүллэг > Хөлийн өсгий хүний сэтгэлд хамаатай

Хөлийн өсгий хүний сэтгэлд хамаатай

Биднийг дэлхий дээр тэнцүүлж, шуудай гурилын жинтэй биеийг маань тогтоож явдаг хөлөө бид үнэндээ хайрладаггүй. Төө өндөр өсгийтэй гутал өмсгөж ядраана, бариу гутлаар хавчиж зовооно, олны газар дугаарлаж хашраана, нийлэг оймсоор хөлөргөж үзнэ гээд бодоод байвал хөл маань их л хүнд нөхцөлд “үүргээ гүйцэтгэдэг” шүү дээ. Ингэхэд юун төлөө мэргэжлийн хөлний илээч байх вэ? Ажил байгаа болоод л тэр…

Монголд хөлөнд иллэг хийдэг хоёрхон газар бий. Гэвч үнэтэй. Энгийн бид өдөр бүр байтугай долоо хоногт ганц ороход сарын цалингийн 1/4 алга болно гэсэн үг. Тэгвэл ингэж их мөнгө заралгүй, өөртөө ч хайртдаа ч зориулж жаахан цаг гаргая.

Үүний тулд хөлний ядаргааг тайлахад хэрэгтэй зүйлүүдийг мэдэж аваад иллэг хийгээд сурчихад л болох нь тэр. Гэхдээ мэдээж өөрөө өөртөө иллэг хийх гэж шамдаад хэрэггүйг ойлгох биз ээ. Эрдэмтэн мэргэд хөлийн өсгий их ядарвал бид өөрийгөө их сульдсан гэдгийг мэддэг болохыг нэгэнт тогтоосон. Тиймээс толгой нь өвдөөд, тухтай сууж аяга цай уух завгүй ажилдаа дарагдаад, өчнөөн цагаар дугаарлаж ядраад, шинэхэн хувцсыг нь угаалгын газар баллаад хаячихсан олон уцаарыг нь хайртдаа мартуулж сэтгэл санааг нь өргөе гэвэл хөлөнд нь тайвшруулах иллэг хийе.

1. Бараг хүн бүр хөлөндөө гижигтэй. Дээр нь их ядарсан хөл өвдөнө. Тиймээс эн тү рү ү нд хөлийг өөрийнхөө гаранд дасгах хэрэгтэй. Үүний тулд хөлийг улыг хэсэг хугацаанд илээрэй. Гараа өсгийнөөс хурууны үзүүр хүртэл урагш явуулахдаа чангавтар атгаж, хойш нь явуулахдаа зөөлөн, жигдилнэ.

2. Хөлийн хуруу бүрт нэгийг нь ч гомдоолгүй иллэг хийх ёстой. Хурууг зөөлөн чимхээд тал тал тийш нь аяархан хөдөлгөнө. Дараа нь чимхсэн хэвээр өөр лүүгээ зөөлөн татна.

3. Хөлийн хурууны яснуудыг хоородын зайг тэмтэрч олоод эрхий хуруугаараа зөөлөн зөөлөн дар.

4. Дунд хурууны харалдаа доор, зурагт үзүүлсний дагуу эрхий хуруугаараа 3 секунд чангавтар дар. Дараа нь хуруугаа үл ялиг доошлуулж арьсан дээр гарсан цайвар толбон дээр ахин 3 сeкунд дарна. Ийм байдлаар өсгий хүртэл үргэлжлүүлж улыг бүхэлд нь цочрооно.

5. Нэг гараараа хөлийг атгаж, нөгөө гараа атгаад улны голд тааруулан тулна. Атгасан гараа болох хэрээр уланд нь чанга тулж, тойрог болон долгион маягийн хөдөлгөөнөөр иллэг хийнэ.

6. Нэг гараараа хөлийг хажуугаас нь атгаж нөгөө гараа дээш харуулан гарынхаа алганы хажуугаар улыг үзүүрээс нь өсгий хүртэл зөөлөн цохино. Харин цохилтынхоо
хүчийг хэтрүүлчихэв ээ!

7. Хөлийн хоёр хажууг хурууны үзүүрээс шагай хүртэл дөрвөн хуруугаараа тойрог хөдөлгөөнөөр илнэ.

8. Эцэст нь хоёр алган завсраа хөлийг хийж, дээр доороос нь зэрэг зөөлөн илж тайвшруулаарай.

Иллэг хийхдээ аятайхан үнэртэй тос хэрэглэж, болж өгвөл чихэнд сонсголонтой ая тавиарай. Хөлийн нь ядаргаа гарахад хайрт чинь зүүрмэглэж магадгүй ч шөнө нь та жинхэнэ жаргал эдлэх болно гэдгээ ойлгож байгаа биз. Дашрамд хэлэхэд орой бүр, хөл амраах шингэн юм уу зориулалтын бүтээгдхүүн, давс хийсэн халуун бүлээн устай түмпэнд хөлөө 10-15 минут байлгахад хөлийн ул хэзээ эвэршиж хатуурахгүй, өдрийн ядаргаа бүрэн арилдаг тул та маргааш нь дуу аялаад гүйж болно.

Н.Батаа

Categories: Өгүүллэг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: