Home > Танин мэдэхүй > ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДӨР

ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДӨР

Гэгээн Валентины өдөр буюу 2-р сарын 14-ны өдрийг тохиолдуулан аз жаргалтайгаа учирсан хосуудад хайран баярын мэнд дэвшүүлье . Уг баярыг тэмдэглэх болсон түүхийг та бүхэндээ өгүүлье. III зууны үеийн эртний Ром-д Валентин гэдэг нэртэй нэгэн санваартан амьдарч байжээ. Тухайн үед II Клаудис хаан төр барьж байсан бөгөөд эзэнт улсаа хүчирхэг гүрэн болгохын төлөө нэгэн зарлиг буулгажээ. Уг зарлигт “Ромд амьдарч буй насанд хүрсэн ганц бие эрчүүдийг цэргийн албанд тат, хэрвээ хааны зарлигийг эс дагаваас цаазалсугай” гэжээ. Энэ зарлигийг хосууд эсэргүүцэн гэрлэлтээ баталгаажуулах гэж Христын сүмд очдог боловч ямар ч лам хааны зарлигийг зөрчиж эс чаджээ. Гэтэл хайр дурлалдаа шатсан залуу хосуудын хүслийг гүйцээхийн тулд хааны зарлигийг аймшиггүйгээр зөрчиж хосуудад гэгээн хайрынхаа зулыг асаах боломжийг Валентин гэгч санваартан олгон ариун сүмд гэрлэлтийг нь баталгаажуулах болсон аж. II Клаудис хаан үүнийг мэдээд ихэд хилэгнэж Валентиныг зарлиг зөрчин, залуусын гэрлэлтийг баталгаажуулж, цэрэгт явах залуусын тоог багасгаж, хаан эзнийг үл ойшоосон хэмээн түүнийг буруутган мөрдөн мөшгиж, гяндан шоронд хорьж, эцэс сүүлд нь 2-р сарын 14-нд цаазалжээ. Түүнээс хойш 2-р сарын 14-ний өдрийг Гэгээн хайрын өдөр буюу Валентины өдөр хэмээн хосуудын төлөө амиа зориулсан санваартаны нэрээр нэрлэн тэмдэглэх болсон байна. Эхлээд энэ баяр нь баруун Европоор тархаж сүүлдээ дэлхий нийтээр бүх хосууд тэмдэглэдэг болжээ.
Дэлхийн зарим орнууд энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
Америк
Америкт ихэвчлэн хүүхдүүд бие биетэйгээ бэлэг солилцохоос гадна ангийн үдэшлэг зохиодог байна. Америкчууд Гэгээн Валентины өдрөөр нэг нэгэндээ ил захидал өгч түүнийгээ өөрийнхөө хүссэнээрээ чимэглэдэг гэнэ. (Далайн ургамал, хатаасан болон хиймэл цэцэг гэх мэтээр) Энэ өдөр хайртай хосууд бие биедээ ихэвчлэн цэцэг, шокалад, ил захидал, зурвас өгөхөөс гадна хайртай хосууд бие биедээ зориулан өөрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолтыг бэлэглэдэг аж. Мөн зүрхэн хэлбэртэй дэрний уут ч хийж өгч бэлэглэж болдог байна. Энэ өдөр сэтгэлээсээ өгсөн бэлэг болгон аз жаргал, ариун нандин хайр сэтгэлийг шингээсэн байдаг ажээ.

Тайвань
Гэгээн Валентины өдрөөр залуу хосууд бие биедээ сарнай цэцэгс болон сэтгэл татсан хайрын нандин үгсээр дүүрэн чамин бэлэг сэлтийг илгээдэг аж. Тайваний ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь “Ганцхан чамд хайртай” гэсэн утгыг агуулдаг бол 11 ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг байна. Мөн 99 ширхэг сарнай бэлэглэх нь “Yүрд хамт байгаач “ гэсэн утгыг илэрхийлдэг учраас энэ өдөр сарнай цэцэг олоход маш хэцүү байдаг гэнэ шүү.

Япон, Солонгос
Япон, Солонгосчууд Гэгээн Валентины өдрийг 2-р сарын 14, 3-р сарын 14-ний өдрүүдэд тус тус тэмдэглэдэг гэнэ. Эхлээд 2-р сарын 14-нд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ бэлэг өгөөд харин 3-р сарын 14-нд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүддээ хариу бэлэг өгдөг аж. Солонгосчуудын бэлэглэх дуртай бэлэг нь чихэр, харин Япончууд ихэвчлэн өөрийнхөө гараар хайртай хүндээ зориулж зүрхэн хэлбэртэй шокалад хийж бэлэглэдэг гэнэ. Солонгосчууд 3-р сарын 14-ныг “Гэгээн өдөр” гэж нэрлэдэг бөгөөд олон залуус бие биедээ хайраа илчилдэг байна. Мөн 4-р сарын 14-нийг хар буюу бүрхэг өдөр хэмээн тэмдэглэдэг аж. Энэ үеэр хар өнгийн хувцастай бөөнөөрөө цугларч хамтдаа Jajang гэдэг гоймон идэцгээдэг байна.

Герман
Германд Гэгээн Валентины өдрөөр гэрлэсэн болон гэрлээгүй хосууд бие биендээ цэцэг бэлэглэдэг. Yүнээс гадна зүрхэн хэлбэртэй эд зүйлс мөн хайраа илчилсэн зурвас буюу захиа, шүлэг бичиж өгдөг байна. Гэгээн хайрын өдрийг тэмдэглэдэггүй хосууд гэж байдаггүй гэнэ.

Испани
Испанид Гэгээн Валентины өдрөөр эрчүүд нь эмэгтэйдээ сарнай цэцгийн баглаа илгээдэг байна. Мэдээж энд мөн нандин хайрын үгс багтаж байгаа нь тодорхой.

Англи
Гэгээн Валентины өдрөөр Англид залуу хосууд бие биедээ зориулан хайрын үгстэй шүлэг, өгүүллэг бичдэг аж. Ёс заншилынх нь нэг хэлбэр нь хүүхдүүдийг дуу дуулуулж чихэр жимс, мөнгө өгдөг. Харин залуу хосууд бие биедээ жигнэсэн гурилан бүтээгдэхүүн, цэцэг, шокалад зэргийг өгдөг юм байна.

Итали
Италичууд Гэгээн Валентины өдрийг “Хаврын баяр” хэмээн тэмдэглэдэг аж. Урь унаж залуу хүмүүс ой модтой газар цугларан байгалийн сайханд хөгжим сонсож, шүлэг уншицгаадаг гэнэ. Харин Туринд үерхэж байсан хосууд 2-р сарын 14-н буюу Гэгээн Валентины өдрөөр сүй тавицгаадаг байна.

 

эх сурвалж: delhii.net

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: