Home > Өгүүллэг > Ангарай (єгvvллэг)

Ангарай (єгvvллэг)

Их гарын гар хадуур шунгинан ширвэх тоолонд шагай давсан єндєртэй євс ширхэг ширхэгээр тасарч суурин дээрээ нугаран унана. Тvрvvчийн ширвэлтэнд унасан євс дараагийн ширвэлтэнд залуугийн зvvн хєлний хойно ирж мєр болон зурайх нь залууг бvтэн мєр ширвэдгийг харуулна. Их гарын хадуураар бvтэн мєр явна гэдэг нь бараг л бага дєрвєн ханатын буйрын чинээ дугуйрна гэсэн vг. Гурийтал зурайх мєр сvvдэртэх нь энэ газрын гарц муугvй байгааг илтгэнэ. Залуу нэг таталтандаа тєє хэрийн газар татах авч євсєн дэл vлдээхгvй хуйхаар нь хадах нь энэ ажлыг сурсан нь илт.

Ширвэлтээс ширвэлтэнд ганхан байгаа нь нэг их хvч зарахгvй мэт боловч, халтартаж хиртсэн хvзvv, шанаагаар нь хєлс урсан эрvvнээс нь vй зайгvй дусалж, далны далбаа болон гэдэсний булчин нь гvрвэлзэх нь нилээд хvч орж байгаа ажээ. Хадуурынх нь шунгинах дуу бvдгэрч ён ён хийж эхлэхийн алдад залуу
“За даа євсний чийг ерєнхийдєє гарчихлаа бага vд болж байгаа хэрэг. Нэг амсхийж цай уунгаа хадуураа давтая байз” гэсэн шvv юм бодоод хаячихгvйн тулд хадуур vрдэг хайргаа гутлынхаа тvрийнд лавхан дvрж, хадуураа мєрєн дээрээ шидэж ишэн дээр нь гараа тэгнээд, арлы нь босгоод дээгvvр нь юмханаар бvтээсэн морин тэрэг єєдєє алхлаа.

Чєдєртэй хул морь нь нэг их холдож шальсангvй тэрэгний хойхонтой ялаархан vvрэглэнэ.
Залуу єглєєхєн пурхийлгэсэн хар цайнаас хэд залгилж, амандаа орсон цайны шаарыг тургиад, оромжиндоо шурган орж гараа салаавчлан хэвтлээ. Єчигдєрхєн цохиулсандаа шvvрсэн цус нь хатсан хэдий ч уруул нь чимчигнэн хєндvvрлэнэ.

Залуугийн нэрийг Агваан гэнэ. Гэхдээ энэ нэрээ мань залуу бараг мартчихсан. Тэр жил цэргийн комиссоор ороход л нэг дуудсан санагдана. Нутаг усныхан нь тvvнийг Ангарай л гэнэ. Энэ нэрэндээ бvр ижил дасал болчихсон. Ангарай хvн харахад доод уруул нь бага зэрэг сулавтар унжихаас єєр єєлєх юм тvvнд vгvй. Харин ч тэгш сайхан бие, єндєр нуруу, эр хар мах, алагласан хоёр нvд, яралзсан цагаан шvд гээд хэрийн эрд заяахааргvйг заяасан нэгэн. Яагаад Ангарай гэх болов гэхээр ямар нэгэн юмыг жаахан удаан бодож байж ойлгодог гэмтэй. Нэг юм бодохоороо амаа хагас ангайгаад таг болчихдог болохоор нутгийнхан нь тvvнд Ангарай гэдэг хоч хайрласан хэрэг.

Ер нь хєдєє нутгийнхан голдуу давхар нэр хочтой байдгийн адилаар эдний нутгийнхан , энэ голынхон ч гэсэн бvгд л нэр хочтой. Сахал Амбаа, Пуужин Дугар (худлаа залдаг), долон хvзvv Гоможав(урт хvзvvтэй), Гvзээ Гончиг, Чийг Чимэд(согтуудаа ємдєндєє шээсэн), за тэгээд Халзан Дамба, Хамар Пvvжээ гээд бvгд л ийм болохоор мань эр ч ийм байх ёстой мэт бодно. Бусад нь нэр нь орсон байхад мань эрийг Мангар Ангарай, Алмай Ангарай гэх мэтээр том жижиг хєгшин хєвєєгvй л нэрлэнэ.

Мань Ангарайд єєрийн гэх эд хогшил, мал ахуй гэх юм байхгvй л дээ. Ээж нь хазгар Дулам гэж хєгшин байж байгаад тэр жил бурхан болсон. Эжийгээс нь vлдсэн ганц гэр байх. Тvvнийгээ зун намрын дулаан цагт хураачихна. Євєл хавартаа хэн нэгнийг бараадуулаад барьчихна. Бороо усны улиралд барьдаггvй болохоор тэрvv муу гэр нь хэвээрээ шvv л байгаа юм.

Єєрийгєє хэний хvv гэдгийг мэддэг ч vгvй, боддог ч vгvй. Нутгийнх нь хєгшчvvлийн ярих нь тэр жил жин тээж явсан зvvн аймгийн хэдэн улс унаа мал нь хэцvvдээд Дулам авгайн хавиар хэд хоносон. Тэднийг ахалж яваа бололтой ачаа бараагаа янзлаад явдаг єндєр хар хvнтэй тєстэй л гэлцдэг. Vнэн худлыг Хазгар Дулмаас єєр хэн ч мэдэхгvй.

Амьдрал нь тарчигдуу болохоор Ангарай юм юманд сvрхий. Чадахгvй зvйл тvvнд бараг vгvй. Євс хадлан, идэш ууш, айраг цагаа, ан ав, адуу мал, ноос vс, эсгий шир гээд бvхнийг л чадна. Чадах чадахдаа нутгийн хэдэн залуучуудыг атаархтал чадна. Чаддаггvй юм нь ердєє хvний єєдєєс хараад юм ярина гэж vгvй, хvнтэй хэрэлдэж маргана гэж vгvй, онгирч сайрхахыг мэдэхгvй, хvний єєдєєс гар далай нь гэж байхгvй хэвтэж байгаад л нvдvvлнэ. Олдсныг хvртэж олдохгvйг харах ч vгvй. Харин ангарайтах нь vнэхээр дэндvv.
Багавтар хvvхэд байхдаа тарваганд урхи тавьсан нь орчихсон байж. Тарвага нvхээ дотроосоо булаад цаашаа хараад хэвтчихснийг Ангарай татаад дийлдэггvй. Єглєє урхиа эргэхээр явсан хvн чинь тарвагаа хєлдсєн чигээрээ орой болтол яаж гаргахаа бодон ангарайтсан байгаа юм. Тэгж тэгж нэг султгаад тарвага цаашаа зvтгэх агшинд татсан нь гараад ирж.

Бас нэг удаа цэргийн зарлан аваад нутгийн залуустай хєєрєєд халчихаж. Тэр нь анх удаа л даа чааваас. Тэгээд Хуц Магнай гэдэг айлын хотонд хоносон удаатай. Яасан гэхээр Хуц Магнайн хар халзан хуц хvн мєргєдгєєрєє алдартай. Халамцуу Ангарай хотны цаана бие засчихаад хураад хэвтчихсэн хонины хажуугаар явж байтал нєгєє хуц харагдаж гэнэ.

Мань хvн хотруу ороод гараа зангидаад хуцанд vзvvлтэл хуц ухарч байна. Бvр далайтал єшєє ухраад байна. Тэгэхээр нь зvгээр тоглоод тонгойтол гал манараад л… тэндээ хоносон хэрэг. Маргааш нь цэргийн комисс тэрийг сонсоод л тэнцvvлээгvй. Тvvнээс хойш тэр зарлан марлан манай хvнд ирээгvй. Яагаадыг Ангарай яаж ч мэдхэв дээ.

Гар хєлийн vзvvрт зарагддаг болохоор тэрvv эсвэл угаас хvмvvний утга учрыг арай тvлхvv ойлгодог болоод тэрvv хєгшчvvл Ангарайд ам сайтай. Атга ааруул, аяга тос, айраг цагааг харамгvй єгнє. Зарим нэг нь онгорхой цоорхойг нєхєєд єгєх жишээтэй. Хичнээн сайн сайн гэлээ ч юу юугvй тєлєг бариад єгчихгvй л дээ.
Энэ голын хvvхнvvд ихэнх нь эрд гарч одов. Харин энэ голдоо л гайхагдах сайхан хvvхэн Гиймаа гэж байх. Гунхалзсан сайхан алхаатай, гурваар дарсан гэзэгтэй, дvрэлзсэн алаг нvдтэй, нумарсан хар хємсєг гээд энэ нутагт яаж заяасан юм гэмээр. Алиа хонгор аашинд нь хачин их зохисон хацар дээрх хонхорохй нь хvртэл хавийн эрчvvдийг аргамжаад байх vзэсгэлэн хангалттай заяажээ тvvнд. Нутгийн залуус vvрээр ч нэг, єдрєєр ч нэг, шєнєєр ч нэг гvйгээд бардаггvй. Алдартай адтай тэр охиныг зарим нэг нь гуйж гувшаад аргалж аргадаад дийлээгvй. Хєєрхий минь эхгvй єссєн, эцэг нь хаа нэг балгачихаад охиноо байтугай єєрийгєє ч мэдэхээ байчих vе байх. Тэр vеэр нєгєє гайнууд зовоохыг яана.

Тэднийд оонын эврэн шор байх. Охин тvvнээс сална гэж vгvй. Єдєр ч шєнє ч єєртєє авч явна.Тvvгээр шордуулсан нєхдvvд энэ голд хэд хэд бий.

Сумын заан Очир цэргээс халагдсан жилээ цээж хаялан ёстой л нэг энэ голын хєндий багадах шиг санагдаж явсан юм байлгvй. Баахан залуучууд дагуулан хэд хоног л Хєшигтийн хєндийгєєр єгсєж уруудан давхилдаж хэний айраг эсэж, хэний охин єсєє бол хэмээн ханхалзтал, амтай болгон л бие хаа тэгширсэн шарагчин шиг амьтан нэг бий хэмээн Гиймаагаа л зааждээ. Заан ч яахав энэ зэргийн охины учрыг олохгvй бол эр цэрэгт явсан гээд ч яахав, энэ нутгийн заан гэгдээд ч яахав болтой юм яриад л…

-Заан нэг учрыг нь олох байгаа хэмээн бараа бологчдын зарим ч бахархаад л, зарим нь ч бас атаархаад л авч. За тэгээд заан Сахал Амбаагийнхаар хоног тааруулах болж. Саахалтын газар нєхдvvд хvний мууд дурлан хvлээж суухгvй хаачихав.

Сахал ч яахав дээ сахлаа илээд л заан ирлээ гээд л бєєн далим. Тун удалгvй сахлаа сэрвэгнvvлээд нам. Vйлтэйгээрээ муу охин л єнєє заантай чинь vзэж єглєє дєє.
Хєєрхий охин тэр муу согтуу мангар хар юмыг яаж дийлэхэв. Болохоо байдгийн даваан дээр єнєє муу хуухнагнаас нь атгаад авч дээ.
Эрхий долооврын завсраар эгээ л нєгєє муу хоёр бєндгєр нь цувчихсангvй. Охин атгасан чигтээ хєтлєєд гаргаад ирж. Заан дэмий л

-За ахын дvv жаахан аяар байж vз. Улс амьтан харчихана Гиймаа миний дvv одоо болно гэж хошуу цорвойлгон гуйж гувшсаар байж нэг юм тавиулаад юун эм номхотгохдоо манатай харин бvр битvv хєнгєлvvлчихээ шахаад алцгансан юм л нєгєє хэдрvvгээ очих нь тэр. Нєгєє хэд нь дороо хавчигнан шоолох аядавч зааны гарын шvvс болчихгvйн тулд тэгэсхийгээд дуугаа хураалаа.

Сумын заан маань эм заан болчихоо шахсан энэ шєнєєс хойш тэднийх рvv эрчvvд зvглэхээн байсан гэлцдэг.
Єнчин єрєєсєн єссєн болоод тэрvv Гиймаа Ангарайг их єрєвдєнє. Орж гарах болгонд нь онгорхой цоорхойг нь цойлдоно. Цай хоол аялуулж єгнє.

Хэдийгээр хvн хар хавьтуулахгvй ч гэсэн нэгэнт нас бие гvйцэж, ид насан дээрээ яваа бvсгvй хvний хувьд ёстой л харцыг талимааруулж, хайрыг амсуулсан нэгэнд хамаг бvхнээ нээн єгч, халуун биеийн жаргалыг хамтдаа эдлэхсэн гэвч энэ нутагт тийм сайхан залуу даан ч нэг харагдахгvй ажээ. Хар багаас л сэтгэлд нь тогтсон хvчээр тvрэмгийлэхийн эсрэг тэмцэх энэ л совингоороо тэмцсээр байгаад єдий хvрчихсэн нь энэ юм.
Сахал Амбаагийнх єнгєрдєг хавар хаваржаандаа ганц гэрээр байсан vе. Хэдэн адуугаа дэллэж, хєєвєрлєх юм болж Ангарай л очиж тусалсан хэрэг. Модон хайсанд хашсан адуунаас єєртєє ойрхон єнгєрсєн муусайн даага сарваануудыг цавьдаж татаад,чихдэж дараад л, шээс алдуулж байгаад л дэллэх нь харахад vнэхээр урамтай. Єдрийн хугас хvрэхтэй vгvйтэй ажил шувтарчихав. Сахал муу морь тэргэндээ хэдэн шуудай хялгас, хєєвєр ачаад бригадын тєврvv сvн. Гиймаа л харин

– Алив Ангарай наад сугаа ханзалчихаж. Би шидээд єгье гэсээр орлоо.
Тэр орой Гиймаа хярамцагтай бантан хийж єгч, Ангарайгийн хамаг хєлс нь сад тавиад унтаж байлаа. Ангарайгийн унтах зуур лааны сvvмгэр гэрэлд тvvний ханагар сайхан бие, ханхар цээж, эрvv шанаа тvvш гээд бvгдийг нь ичих зовох зvйлгvй тул нэгд нэгэнгvй харж суув. Шєнєєр гэтэж єдрєєр хулмалзаад явдаг шалхайсан, шалчийсан юмнуудаас цаанаа нэг єєр ажээ. Гэтэл гэнэт эр хvний содон vнэр vнэртээд, дотроос нь нэг юм огшоод нэг л биш.

Ангарайд гэнэт юм эрвэгнээд байх шиг санагдаж сэрж ядан хартал Гиймаагийн зєєлєн улаан уруул цээжин дээгvvр нь тэнvvчлээд, хатуу дээрээ улам хатуурсан бумбан хоёр хєхнийх нь толгой сэрийж, мань эрийн гэдсэн дээгvvр ирвэгнvvлээд л…

Харин манай хvн “Гиймаа яагаад нvцгэн болчихсон байнаа” гэж ангарайтаж хэвтэв.
Хэсэг хугацааны дараа ертєнцийн жамт ёс болдгоороо болж, жаргалын дээд гэгч нь жирэлзээд жирвэгнээд єнгєрсєн боловч аль алинийх нь анхны тохиол учир хэн хэн нь сайн мэдэрсэнгvй.

Аяа алд биений амраглалыг
Алаг хорвоо алагчилдаггvй ажээ
Амбаа гурав хоног ирээгvй
Ангарай гурав хоног гараагvй ээ…

Жин vдийн халуун нуугиж байсан хэдий ч хаяаг нь эргэн тойрон шуусан таван ханатын дотор хэдэн залуус жаран хар эргvvлж сууна. Гэрийн эзэн Хамар Пvvжээ. Хожиж байгаа юм байлгvй нvvр дvvрэн марсайтал инээгээд л, дэргэд нь Халзан Дамба, нєгєє нэг нь Шvгэл Гочоо (унтахдаа унгадаг) нар ажээ. Бас хоёр нєхєр харж сууна. Ам Балдан энгэртээ онц буудагчийн тэмдэг санжигнуулан элдвийг зогсоо зайгvй бурна. Нєгєєдєх нь Чийг Чимэд. Мань эр мултарсан бололтой уруу царайлна. Тоглогч дундаас Халзан Дамба дуугаа єндєрсгєн доороосоо дээшээ татаж байгаа бололтой

-Ханан хээтэй чанс
Хаяа голын бургас
Хамар муутай Дууяаа…гээд л эхэлтэл байдаггvй ээ яг л энийг отож суусан Хамар
-Дураа цааш нь
Духаа нааш нь
Дууяаа та хоёр
Хаалгаар гарахгvй
Хаагуур гарах гэсийм…аваад ир гээд хашгирч босов.

Духдуулсандаа харамсал хорсол агуулсан Халзангийн нvд ширээн дээгvvр гvйлгэнээд, хагартлаа баярласан Хамарын харц авгайгаа эрэн тэнvvчилнэ.

Хамарын авгай Цэвэл гэж халбин шар хvvхэн тогоо нэрээд vнэрт нь болсон уу, халуунд нь тэрvv нvvр нь ухаа ягаанаар бутарч дан дээлэндээ багтаж ядан халбилзаж, бvхий биеэр нь хєлс дааварлаж, хоёр хєхєє булцагнуулан, хонгоныхоо махыг холбилзуулан, хойш урагшаа холхино. Нєхрийгєє хожоод байгаад сэтгэл нэн таатай байгаа бололтой тас тас хєхрєнє.

Нєхєртєє гурван усныхыг єгч, хоёр усаар авсан хатууханыг бусдад нь єгєєд байхаа ягаан Цэвэл андахгvй гэж байгаа.

Хамрын эх болох Ханд хєгшин гэрийн сvvдэр бараадан хярам залгилж сууна. Гадаа нар шараад, гэрт тогоо нэрээд халуунд хєгшин байж ядна.

Гэр дотроос Ам Балдангийн амарцарлах дуу гарч
-Єчигдєр муу Ангарайг нэг болгож тавьсан даа гэтэл Чийг єлгєн авч
-Харин тийм. Муу мангар чинь зааныг татаж шургачуулаад хамрыг нь халцлаад баллах дєхєв шvv гэтэл Хамар
-Єє, тэгээ юv? Заан тэгээд барахгvй юмуу? гэтэл Ам
-Мангар чинь хоёр шуундаа ч бяртай юм билээ.
-Тэгээд яав?
-Яахав тойрч зогсож байгаад тээрмэнд оруулахгvй юv муу мангарыг. Тэгсэн нєгєє л нугдайдгаараа сарьсдуулсан тарвага шиг л хэвтээд єгсєн. Гэтэл Хамар
-Хн! Тэгэж л таараа. Тэр ямар босохыг мэдэх биш. Гэтэл Ам
-Босох гэж баахан бодож хэвтэхийн байгаа биз хэмээн пар пархийлдэж гэр дvvрэн согтуучуудын инээд.

Харин Ханд эмгэн гадаа
“Єнєє муу Ангарайг энэ хэд бас л шоглож дээ янз нь. Хэвтээд босдоггvй юм гэсэн. Хэрэв босож ирээд сэгсэрвэлч эд нар юм болохгvй л дээ” гэж дотроо ємєєрєн бодно. Тэгтэл гэрээс дахиад л Ам
-Цуутай хvvхэн хуримгvй гэж vнэн юм даа. Нєгєє гайхал Гиймаа чинь гэдсээ чирээд явна гэсэн. Ямар амьтан нь очоод хээлтvvлчихдэг байнаа хэмээн эгээ л мал ярьж байгаа юм аятай ярих нь хоёр ч удаа шордуулсандаа хорсож байгаа нь илт. Гэтэл Ягаа бутарсан Цэвэл тэндээс ярианд оролцож
-Яав! Яргуй vнэрлэсэн ямаан тvрvvч шиг гvйлдээд байсан яаж ч чадаагvй дээ яс чинь vйрэх гээд байна уу? гэж ам асуунгаа

-Чам шиг эрийн єєдєс мань мэтийнхээ аяганы шавхаруу эргvvлээд явбал барав. Ам Балдантай тєстэй улаан нялзрайнууд энэ арын хєндийд нэгээр тогтохгvй бий л байх шvv гэж жоготой нь аргагvй тас тас хєхрєнє. Тvрvvнээс хойш дуугай суусан Чийг Чимэд юу ч хэлж чадахгvй ээрэн суугаа Амыг харангаа
-Аа, яа яа! Ягаан тэгж байгаад Амыг давж л дугарах ам даг шvv гэж халуун сархад хvртэж байгаа даа долигноод авахаа мартсангvй.

Ханд эмгэн эдний яриаг чагнан дотроо Ангарай болон Гиймааг ємєєрєн бодно. “Энэ муусайн жаргалдаа хадуурсан юмнууд юу ч хийхгvй байж хvн гоочлоно гэнээ” гээд гэрийн хошлонгоос татан босож, орж ирэнгээ
-Та нар ер нь яасан улс вэ? Энэ муу хvvхний (бэрээ хэлж байна) гарыг харж илvv долоон юм горьдож, архи айраг эргvvлж, єдєржин шєнєжин яс (даалуу) шажигнуулж суух хооронд чинь зун намар єнгєрлєє.
Єєрсдийгєє яая гэж байж єрєєлийг муулж суудаг та нар. Тэр муу охин хvvхэдтэй болоо л биз. Эцэг нь хэн байх нь та нарт ер нь ямар хамаа байна? Эрvvл согтуу нь мэдэгдэхгvй юмнууд энэ хєндийгєєр давхилдаад, чадсан ч юмгvй хэвтэж хаяа хатавч самардаад, авгай хvvхэн шуугиулахаас єєр юм байхгvй та нараас л дээр хvн байж таараа. Яахав охин амьтаны vйлийн vр.

Айлын охин хvvхэдтэй болоход Ам Балданд ямар хамаа байна. Ам хамраа хамьж, хормоо хотоо хумиж суувал барав гэж Ханд хєгшин хэд хоног нойр авхуулаагvй тэдэнд ам ангайсан дээрээ нэг сайн хэлээд авья гэсэн янзтай

-Наад энгэр дээрхи санжигнаад байгаа чинь нєгєє мундаг бууддаг тэмдэг гээ биздээ? Дайн байлдаан болоогvй байхад чи ер нь сормуусаа л буудахгvй бол юугаа буудаа аж. Тэгээд ч чи чинь байшин барьдаг цэрэгт явсан гээ биздээ? Гайхуулах юмаа мєн олждээ.
Цаашаа наашаа санжийгаад л яваа харагдахым. Ядаж ганц мєндєл ганзаглаад явахыг чинь би л мэдэхгvй юм. Бас тэр муу Ангарайг зодсон гэнээ гээд Чийгрvv хандаж

-Чи наад Чийг нэрээ яаж авсанаа санадаг шvv юм байгаа биз гэх нь ихэд зэвvvцэнгvй харагдана.
-Нэг голын хvvхдvvд байж эвтэй байж болдоггvй улсуу?
-Та нар шиг юмнууд эрийн дайтай эр байж чадах биш, ганц борлонгийн мэдэл байхгvй байж ямар юмаараа тоглодог юм. Одоо тарцгаа.

-Чи ч гэсэн наад тогоо шанагаа боль хэмээн бэргэндээ ширvvлэв.
Ер нь ч тарах болж байсан дээр Ханд хєгшиний жилдээ нэг хангинадаг нь энэ жил энэ хэд дээр таарч нилээд сайн авхуулав. Салганаж гуйвсан хэдэн юм тэгэсхийгээд гуйваж дайвсаар гарцгаав. Хичнээн согтуу галзуу ч хєгшчvvдийнхээ vгийг сонссон дvр vзvvлээд гарахаа мэднээ сvрхий.

Тэднийг явсаны дараа зэлгээн цай залгилангаа Ханд эмгэн бодол болон сууна.
“Нутгийн хэдэн тулхтай хєгшид ойчоод ойчоод єглєє. Мань мэтийн vхэх шахсан чавганцын vгийг ямар авах биш. Тэгэсхийгээд дуугайхан гарч байгаа нь их юм.

Яана даа энэ улс амьтан. Яаж шvv нэг юм цаашаагаа амьдрах шvv юм бол. Єнєєгийн залуус гэж нэг л их том том юм ярьж архи уусан, дээшээ харж гэдэс илж хэвтсэн улс.

Ийм амьтасд энэ уул ус, улс орноо орхиод явах юм байхдаа бид зайлуул даа гэж.
Арай гайгvй гэж байгаа нь Ангарай” хэмээн бодлоо хєврvvлэн сууна.
Тэргэн доогуур орж хэвтсэн Ангарай хэсэг зуур зvvрмэглэх аядана. Уруулынх нь язархай дээр ялаа суугаад унтуулахгvй. Тэгээд єчигдєрийн болсон явдлаа эргэж санав.
Заан Очир тэргvvтэй нутгийн хэдэн луугарууд айраг архинд халамцан давхилдаж яваад голын эхэнд євс хадаж байсан Ангарайг хараад давхилдаж ирэв.

Тэдний дундаас Пуужин Дугар
-За хэнийхээ євсийг хадаад хэнхэг царайлаад унав. Чамаас болоод нутгийн хэдэн унах шахсан хєгшчvvл аяга айраг уулгачихгvй хадлан тариа гээд vглээд салахгvй юм. Гэтэл хажуугаас нь Ам
-Чамд ямар нойтон хошуутай юм байх биш. Юундаа євс зулгааж суугаа юм, єєрєє гудрах гээ юv? Тэгэхийн оронд ганц биеийн жаргал хєєгєєд айраг цагаа эргvvлж, айлын охин хормойдсон шиг явахгvй гэтэл заан мориноосоо бууж морио хантайрангаа

-Чадахгvй л дээ наадах чинь. Аягvй бол хvvхний дээр гарчихаад яадаг юм бол гээд анграйтаад гацчих юм байгаа биз гэтэл бvгд л бvдvvн нарийн дуугаар паржигналдан инээлдэв. Гэтэл Ангарай
-Та нар наад морьдоо хадсан газар гаргачихгvй юv. Хадах євс гишгэлээд байна гэтэл Пуужин Дугар
-Єє, муу алмай Ангарай чинь юу гэнээ гээд чаддагаараа ташуураа далайтал цочсон хvн хvн ална гэгчээр Ангарай гэнэтхэн барьж аваад тонгорчихов.

-Алив чи наашаа яваад ирээ. Хараад байсан чинь барилдчих шинж байна уу, vгvй юv?гэж энэ жилийн сумын наадмыг авчихсан заан ихэд басамжлангуй янзтай урд хормойгоо шуун ойртов. “Заан заан л гэнэ. Энэ ер нь шvдлэн гунанаас хэр бол гэж бодсон Ангарай ер нь яадгийн барилдаад vзье. Сайн л бол унана л биз” хэмээн харин ч нэг ангарайталгvй бодож амжив. Гэтэл тал талаас нь

-За заан минь наадхыгаа тарагных нь савнаас салгаад хэд хоног хэвтvvлээд єгвєл бид хэд хэд хоног аяга тагш юм эргvvлж болох байгаа хэмээцгээв.
Заан ч яахав дэвдгээрээ дэвж, шавдгаараа шавж, сvрийг vзvvлж дvрийг олов.
Ангарай харин дуурайж хоёр гараа гозойлгосон болсон нь эв хав ч гэж алга хєєрхий.
Нєгєєдvvл нь хажуугаас нь

-За наадах чинь хуц биш заан шvv, мєргєлдєхгvй барилдах юм шvv хэмээн тавлах нь сонсогдов. Хоёул нилээн ноцолдов. Бодвол заан юу юугvй бярдаад хаячихаж чадахгvй байгаа бололтой. Харин ч барьсан барьцыг алдуулах гэж нилээн тэвдэж байгаа шинжтэй. “Энэ муу чинь нилээн бяртай юмаа” гэж бодохын зуур Ангарай зааны мєрєн дээрээс атгаад авав. Заан тавиулчих санаатай хойшоо зуларч байна.

Тэрхэн зуур Ангарайд нєгєє тарвага бодогдож жаахан сулруултал дагаад сулрах шиг болохоор нь хvчтэйхэн дугтартал жоохон хvvхэд шиг л год гээд ороод ирэв. Тэгэхдээ бvр хоёр хєл нь саваад эгээтэй л нvvрийг нь цохьчихсонгvй. Их л хvчтэй татсан бололтой.

Эвгvй унасандаа ичсэн, уурласан заан босож ирэх мєртєє гараараа саваад уруулыг нь хэгзэлчихсэн нь энэ. Гэтэл тал талаас нь амьтанд боорлох ноход мэт хэд хэд ноцсоноо мордон давхилдав. Ангарай ч яахав сурсанаараа хэвтээд єгсєн хэрэг.

Тэднийг явсаны дараа Ангарай
“Хээцэс. Заан заан гээд л байсан тарваганы дайны л амьтан шивдээ” гэж дотроо нилээн омогшив. Ер нь єнгєрсєн хаврын тэр явдлаас хойш Ангарай єєртєє бага ч гэсэн итгэлтэй болж. Єєрийгєє бусдын адил хэмээн vздэг болоод байгаа. Дээр нь энэ хєндийдєє л сайхан гэгдэх Гиймаа єєрийг нь илж таалж энхрийлснийг хэлэхvv. Зvгээр ч vгvй Гиймаагийн тачъяадан гийнаж дуу алдах нь vе vе бодогдож, тэр гэхийн тэмдэггvй нялхамсаг vнэр нь vнэртэх шиг болж тэр бvгдийг санаж суух дуртай. Гэхдээ хавраас хойш ичсэн vv яасан Гиймаагийнхаар очоогvй. Саяхан наадмын дараахнаар цэнхэр торгон дээл ємсєж, пансан алчуур мєрєн дээрээ хаясан Гиймаа аавтайгаа айлчин хийж явахтай нь таарсан.

Ааваасаа тvрvvлж гарч ирсэн Гиймаа айлын уяан дээр Ангарайтай тааралдахдаа
-Сайн л явна уу даа? Ойрдоо манайхаар vзэгдэхгvй яагаав? гээд энгэрийг нь гєвєнгєє
-Ишш! чи минь наад хувцас хунараа янзалж ємсєж бай, vс зvсээ засаж, єєдєє дээшээ харж, єнгєтэй зvстэй яв. Чи чинь одоо бусдын адил жирийн л нэг хvн . Урьдын Ангарай биш эр хvн шvv дээ гээд энгэрийнх нь товчийг товчилж єгєєд
-За тэгээд эрvvл саруул сайн сууж байгаарай гээд цаанаа нэг уярангуй бас гуниглангуй харснаа том паргар гарыг нь удаан гэгч нь нэг сайн атгаад эргээд мориндоо мордоод аавтайгаа явчихаж билээ.
Тэгэхэд Ангарай юугаа мэдэхэв дээ. “Гэдсээрээ сvрхий таргалаа юу даа” гэсэн шvv юм бодоод ангарайтаад л vлдсэнсэн. Ангарай энэ бvгдийг бодон уруулаа тэмтрэн хэвтэнэ.

Энэ удаагийн бодолт урд урдынхаас тэс єєр хурдан бєгєєд хариутай байх ажээ.
-Цаг цєвvvн болж хvн хvнээ барьж идэх нь дутаж байх шиг байна гээд л Ханд эмгэн, дээр аргалыг нь буулгаж єгєх зуур vглээд байсан. “Хvн хvнээ барьж идтэл єлсєх нь ч юу л бол” гэж Ангарай шvднийхээ завсраар євс шургуулангаа бодно.

Євсний шинэхэн шvvс аманд нь амтагдахад
“Хvн ч ямар євс идэх бишдээ. Vгvй тэгээд яах гэж хадна вэ? Євсийг vхэр иднэ. Vхрийг таргалахаар хvн алж идэх гээд байдаг. Хvн ч ер тэгэж байгаад их муухай амьтан шивдээ”.
Эгэл жирийн хvнд бол жирийн нэгэн гаргалгаа мэт боловч Ангарайд бол их том асуудал мэт болж тэр цааш нь vргэлжлvvлэн бодно.

“Євс, ус наргvй бол хатаж гандаад vхнэ. Євс євсєє идэхгvй. Євсгvй бол vхэр тураад л vхнэ. Vхэр vхрээ идэхгvй. Харин хvн!!

Євс ч vгvй, vхэр ч vгvй бол хvн ер нь яах бол? Аягvй бол хvн хvнээ идэхдэг шvv. Яг саяын хэд шиг бєєрлєж байгаад л идэх байх. Явж явж хvн л ер нь бузартай амьтан юм шив дээ.
Ер нь ингэж ч хvн хvний адаг болж явах ч гэждээ би. Намайг бусдын л адил хvн гэж Гиймаа хэлсэн. Алийн болгон ингэж явахав. Эднээс ч айгаад байх юм алга. Заан нь ийм тарвага шиг байгаа юм чинь бусад нь зурам шиг биз” хэмээн бодов.

“Тэгээд ч ер нь vдийн нар шарах нь. Энэ хооронд Гиймаагийнхаар орчихоод ирье байз” хэмээн санаад муу янгиагаа гар дээрээ тохоод чєдєртэй морьлуугаа алхав.
Хул мориндоо мордоод гол уруудтал сэвс хийсэн багахан салхи сєрєєд хул морь сэмбэлзтэл алхлана. Урд шєнийн борооны чийг ногооны униартай хєндийгєєр нэг суунаглана. Галууд ганганаж цуглаад холын аянд бэлтгээд, газар дэлхий налайж, эгээ л саяхан нярайлсан эх мэт, ганц нэг дов толгод ногооноороо. Айл айлын яндангаар цэнхэр утаа суунаглаад, дээвэр дээр дэлгэц дэлгэц ааруул ээзгий, арьсандаа багтаж ядтал таргалсан адуу мал зэл зэлэн дээр багшраад айдгvйгээ авдрандаа хийсэн мэт ажээ.

Тэртээ Хєшигтийн хєндийд зэрэглээ гvйгээд л, голио царцаа энд тэнд дуугараад л, гоё ганган цэцэгс эцсийн удаа дэлгэрч хэнзлээд, ерхєг согоовор толгой хаялан бєнжигнєєд, ертєнц тэр аяараа анир гvм, амар амгалангийн орон гэж ийм л байдаг байх.

Хєдєєний сэнгэнэсэн агаар хvмvvний сэтгэлийг хєглєн дэгдэнэ. Ангарайгийн сэтгэл ч урд урдынхаас тэс ондоо хєвєлзєж, хэн нэгнийг дуурайн эмээл дээрээ хєндлєн сууж, ийш тийш орчныг хараачлан явах нь энэ нутгийн ирээдvйн эзэн гэлтэй.

Тэгэн тэгэн явсаар Гиймаагийн гадаа иртэл хєгшин халтар нохой нь ганц нэгхэн залхуутайяа хуцсанаа Ангарайг танив бололтой сvvлээ шарвасан болоод эргээд нуга.

Гэрт ортол гэр нь нэг харанхуй даагаад, хойд авдрын наагуур Сахал Амбаа нам цохиулсан аятай дvнгэнэтэл хурхирна. Хvн орж чимээнээр сэрсэн Амбаагийн нойрондоо манарсан нvдний хараа нь хэсэг зуур тэнvvчилсэнээ, амаа хэд тамшаална. Данхтай хvйтэн цайнаас цоргоор нь хvд хvд залгилж урт амьсгаа авсанаа, амаа адуу шиг ангайн эвшээж шилээ шєргєєнгєє

-За, Ангарай хаа хvрч явна. Долоон хvзvvгийн євсийг хадаад байгаа гэсэн vv? Ахдаа энэ жил гайгvй сайн арван бухал гэснээ vгээ гvйцээлгvй
-Єє, гvvний цаг болчихож саахалтын Сvрэн манай хэдийг хамтад нь шувтрах байх. Яаж гvvнд гаръя даа гэж бодож суусым ашгvй чи ирлээ гэж заллаа. Ангарай ээрэн тvгдчин байж
-Vгvй, Гиймаа …? гэтэл

-Єє, булдруу чи мэдээгvй билvv? Шинжилгээний жолооч хархvvг дагаад хот орсон. Ойрын мєд ирэхгvй байх. За за гараарай цаана чинь гvv хураачих шиг боллоо гэхдээ сэтгэл нь бас зовож байгаа шинжтэй. Ангарай юу гэнээ гэсэн шиг жинхэнэ тєрхєндєє орчихсон зогстол Сахал
-Єє, мартах нь vvнийг чамд єгєєрэй гэсэн гээд нэг баадан атгуулав.
Ангарайгийн дотор харанхуйлж, толгой дээр нь тогоо хємєрчих шиг болов. Яаж унага татаж, мориндоо хэрхэн мордож, яаж явсанаа ч мэдсэнгvй нєгєє гоё ганган байгаль дэлхий ч байдаггvй. Нэг л мэдэхэд муу оромжиндоо ирчихсэн, уушиг зvрхнийх нь гvнээс нэг юм енгэнэн дээш огшин хоолойд нь ирж тагларна. Уйлах гэдгийг бараг мэдэхгvй дээ зайлуул. Хvн юм болохоор Ангарайгийн сэтгэлд хайр сэтгэл, харамсал харуусал гээд юм юм л байсан бололтой.

Бачуурч бачуурч баахан байсны эцэст нэг амьсгаа авч баадангаа задалсан нь саарал даалимбан цамц, саравчтай малгай хоёр аж. Жирийн vед баярламаар эд боловч одоо тvvнд ямар ч утга алга.

…Цамцаа олон ч жил ємссєндєє. Аргагvй юм жилдээ наадмаар нэг гаргаж ємсєнє. Бусад vед нь гэртэйгээ хураачихна. Малгайгаа бол харин євєл зунгvй л ємсєнє дєє.

Хорин хэдэн жилийн дараа хотоос нэгэн єндєр биерхvv залуу энэ нутагт ирж Ангарай гэдэг хvнийг сураглахым гэж Хєшигтийн хєндий, Бєхєгийн голынхон болон баадантайгаа тэврэн суугаа Ангарай яахан мэдэх билээ…

Тvмэнбаярын Бум-Эрдэнэ

Categories: Өгүүллэг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: