Home > Өгүүллэг > “ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ” уралдаан

“ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ” уралдаан

Аливаа улсын хөгжлийн түүчээ нь оюун ухаан мэдлэг чадавхиа үнэт баялаг болгох чадвартай инженер, техникийн ажилтнууд байдаг. Ялангуяа уул уурхайн салбартаа түшиглэн хөгжих эн тэргүүний зорилт тавьсан манайх шиг улсын хувьд үндэсний инженер техникийн ажилтнуудыг өргөнөөр бэлтгэх, тэр тусмаа орчин үеийн хүүхэд залуусын техник технологийн мэдлэг чадварыг хөгжүүлж шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Энэ шаардлагын үүднээс хүүхэд бүрт эдийн засагч хуульч, эмч, багш гэсэн ерөнхий мэргэжлийн сонголтоос илүүтэй инженер, зохион бүтээгч болно гэсэн өөдрөг тэмүүллийг төлөвшүүлэх зорилгоор Монголын үндэсний олон нийтийн телевиз “Залуу зохион бүтээгч” уралдааныг хүүхэд, залуусын дунд зарлаж байна

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД
–    Монголын үндэсний олон нийтийн телевиз
–    Монгол улсын их сургуулийн Мэдээллийн технологийн сургууль
–    Шинжлэх ухаан технологийн их сургууль
–    Оюуны өмчийн газар

“ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ” уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага
–     “Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл”-ийн санаа гаргасан, боловсруулсан техник, бүтээлч сэтгэхүйтэй 12-25 насны хүүхэд, залуус багаа бүрдүүлэн уралдаанд оролцоно.
–    Оролцогчид өөрийн болоод санаа, бүтээлийнхээ тодорхойлолт, танилцуулгыг 2-р сарын 06-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагчдад урьдчилан бичгээр ирүүлсэн байна.
–    Оролцогч өөртэйгөө нийлээд  3 хүний бүрэлдэхүүнтэйгээр баг бүрдүүлсэн байна. /аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нь багийн гишүүн байж болно./
–    Багийн туслах гишүүний бүрэлдэхүүнд инженер техникийн мэргэжилтэй нэг хүн  орохыг зөвшөөрнө.
–    Оролцогч нь хөгжөөн дэмжигчидтэй байж болно.
–    Оролцогч боловсруулсан санаагаа тодорхой хэмжээнд бодит бүтээл болгосон байж болох бөгөөд хамгийн гол нь 12-25 насны тэмцээнд багаа төлөөлөн оролцох оролцогч тухай бүтээлийг өөрөө хийсэн, хийлцсэн байх ёстой.

БҮРТГЭЛ
2-р сарын 06-аас эхэлнэ.

ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ УРАЛДААНЫ ҮЕ, ШАТ
1-р шат
Уралдаанд оролцогч залуус хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдлийн санаа болон бүтээлээ 3 минутын дотор шүүгчдэд тайлбарлан танилцуулна. Багийн ахлагч буюу үндсэн оролцогч шүүгчийн өмнө гарах эрхтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд туслах гишүүн түүнд тусалж болно. Шүүгчид тэдгээрээс амьдралд хэрэгжих боломжтой нийт 50 бүтээлийг дараагийн шатанд тэнцүүлнэ. 3 шүүгчийн 2-3-н саналаар оролцогч дараагийн шатанд шалгарах боломжтой.
2-р шат
Зохион  байгуулагчид эхний шатнаас шалгарсан 50 хүүхэд, залуусын бүтээл санааг нь улам боловсронгуй болгох зорилгоор 5 хоногийн физик болон механикийн сургалт явуулна. Сургалтын үр дүнд оролцогчид бүтээлээ улам боловсронгуй болгох бөгөөд тэдгээрээс  ахиж дэвшсэн, тодорхой хэмжээгээр хөгжсөн 15 бүтээлийг дараагийн шатанд тэнцүүлнэ. Бүтээл хөгжүүлэх хугацаа 4 хоног. Энэ хэсэгт шүүгчид багийнхны ажиллаж байгаа байдал болон бүтээл боловсруулалтын байдлыг харгалзан шийдвэрээ гаргана. Бүтээлээ тайлбарлах хугацаа 5 минут байна.

3-р шат
Физик болон механикийн сургалтын дараа электроникийн 5 хоногийн сургалт явуулж бүтээлийг илүү боловсронгуй, ухаалаг болгоход анхаарна. Бүтээл хөгжүүлэх хугацаа 4 хоног. 15 бүтээлээс 5-г дараагийн шатанд авч үлдэнэ. Шалгаруулалтанд хэрэглэгчдийн болон үзэгчдийн санал асуулга шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд тухай бүтээлүүдийг үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд санал болгон хэрэгцээ шаардлагад нь хэр нийцэж байгааг судална. Энэ бүх зүйл нь шүүгчдийг шийдвэрээ гаргахад нь нөлөөлөх болно.  Бүтээлээ тайлбарлах хугацаа 5 минут.

4-р шат
Шилдэг 5 бүтээлээс эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай байдлыг нь харгалзан 1-5-р байраар дүгнэн ялагчийг тодруулна. Бүтээлээ тайлбарлах хугацаа 5 минут. Эдийн засгийн үр ашгийг тодорхойлоход шаардлагатай зах зээлийн тандалт судалгааг телевизийн зүгээс хийнэ. Уралдааны төгсгөлд хэрэглэгч болон бизнесийн байгууллагын санал хүсэлтээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Мөн уралдааны явцад оролцогчийн бүтээлийг тухайн чиглэлийн байгууллага, үйлдвэрүүдэд авч ашиглахыг санал болгоно.

ШАГНАЛЫН САН
1-р байр нэг     5 сая төгрөг – ШУТИС болон МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуульд суралцах эрх
2-р байр нэг     3 сая төгрөг –  ШУТИС болон МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуульд суралцах эрх
3-р байр гурав    Тус бүр 1 сая төгрөг – ШУТИС болон МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуульд суралцах эрх

ШҮҮЛТИЙН ЗАРЧИМ
1-р үе шат     Шүүгчид оролцогчийн бүтээл болон санааны амьдрал, хэрэглээнд хэрэгжих боломжийг харгалзан шүүнэ.
2-р үе шат     Багийн бүтээл боловсруулалт, ажилласан байдлыг харгалзана.
3-р үе шат     Хэрэглэгчид болон үйлдвэрлэгчид, үзэгчдийн санал хүсэлтийг харгалзан өөрсдийн дүгнэлтэнд тулгуурлан шийдээ гаргана.
4-р үе шат     Эдийн засгийн хувьд ямар үр ашигтай талыг тооцоолон үнэлгээгээ өгнө.

Эх сурвалж: http://www.mnb.mn/

Categories: Өгүүллэг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: