Home > Зөвлөмж > Шатахуунаа хэрхэн хэмнэх вэ?

Шатахуунаа хэрхэн хэмнэх вэ?

Шатахуунаа яаж хэмнэх талаар жолооч танд цөөн хэдэн зөвлөгөөг өгье. Хамгийн эхэнд түлш бага хэрэглэдэг машин сонгох явдал юм. Мөн замын бартаа саад, зогсоол, замын бөглөрөл зэргийг хянаж чаддаг, зогсох хөдлөхдөө илүү явалтаа сайтар тооцож сурах хэрэгтэй. 

Ойрын зайд машин хөлөглөх хэрэг байна уу ?

Бензинэн хөдөлгүүртэй машины шатахуун зарцуулалт нь өвөл ихэсдэг. Тэгэхээр энэ үед ойрхон зайд, дэмий сэлгүүцэн машинаар явах шаардлагагүй. Олон удаа асааж, унтраахгүй, жигд хурдтай явбал түлш бага зарцуулдаг юм. Зөөлөн явж, тоормослох нь түлш хэмнээд зогсохгүй машины эдэлгээг уртасгадаг.

Нэг чиглэлд явдаг хүнтэй ханьс

Та найз нөхөд болон ах, дүүтэйгээ хамт нэг дор ажиллаж амьдардаг бол машинаа ээлжлэн хэрэглэж болох юм. Нэг ижил чиглэлд хоёр машин явахаас нэг нь явбал мэдээж хоёр дахин бага шатахуун зарцуулах тооцоо гарч байна. Гол нь найз нөхөдтэйгээ ярьж тохирох л хэрэгтэй юм.

Илүү ачаа огт хэрэггүй

Машиныхаа арын тээшинд хэрэгтэй, хэрэггүй олон зүйл хадгалж явах нь шатахуунаа хайр гамгүй зарцуулж байгаа хэрэг гэнэ. Судлаачдын тооцоолсноор, их ачаа тээштэй явахад 100 километрт 0.6 л шатахуун илүү зарцуулдаг байна.

Холын замд гарахдаа л ачаагаа тавь

Унаж яваа машиныхаа агаарын эсэргүүцлийг багасгах зорилготой салхины хаалт, элдэв нэмэлт зүйлс байрлуулах шаардлагагүй. Энэ нь түлшний зарцуулалтыг 10-50 хувиар нэмэгдүүлдэг байна. Хөдөө гадаа явах-зайлшгүй шаардлага гарвал яг явахдаа л дугуй, цана чарга гээд хэрэгтэй гэсэн ачаагаа дээврийн ачаанд ачих хэрэгтэй.

Тос тослох материалын чанар чухал

Орчин үеийн техник технологийн дэвшилтэт тос, тослох материал хэрэглэх нь шатахуун зарцуулалтанд нөлөөлдөг. Хамгийн сүүлийн үеийн, чанартай тос, тослох материал сонгож, төмөр хүлэгтээ бага ч гэсэн анхаарал хандуулж байвал зургаан хувийн хэмнэлт гарах болно.

/Хань/

Categories: Зөвлөмж
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: