Home > Нийтлэл > Зудтай жилийн цагаан сар

Зудтай жилийн цагаан сар

Монгол тvмэн хэзээнээсээ боломжийнхоо хэрээр дор бvрдээ цагаан сараа тэмдэглэж ирсэн уламжлалтай. Єнєєгийн цаг vетэй адил ємсєж зvvх, бэлэг сэлтэнд байдаг мєнгєє vрж хєл алдаж байсангvй. Бэлэн мєнгє эд бараа ч элбэг байгаагvй гэдэг. 1944 онд нийт нутгийг хамарсан гамшигт зуд болж монголчуудын дотрыг харлуулсан нь єнєєг хvртэл тvvхэнд “Бичин жилийн зуд” гэж нэрлэгдэж ирсэн. Зуд болоод зогсоогvй Дэлхийн хоёрдугаар дайны гал ид дvрэлзэж байсан цаг. Дайны утаа хол байсан хэдий ч дотоодын нєхцєл байдал хvнд байсан бєгєєд бvхнийг фронтод гэж уриалж ард тvмнээсээ єнгєтєй єєдтэй бvхнийг нь гаргуулан сєхрvvлж байсан баримт бий.

Зудын жилийн цагаан cap ямар болж байсан тухай сонирхож vзлээ. Ихэнх нутагт намар эрт цас орж малчид нvvдэллэж чадалгvй цасанд боогдчихсон гэдэг. Дайны жил байсан учир даалимба даавуу ховор, улаан тамхи, дугуй булант vнэд хvрч байж. Гурил будаа бол бvр ч ховор. Зудын тэр жил хєдєє нутагт ихэнх сургуулиуд хичээлэлгvй єнжсєн удаатай. Тэр жилийн цагаан сараар овсгоотой зарим малчид хивэг шигшиж бор гурилаар боов хийн таваг засаж, зарим нь адууны умс хитай нимгэн хэрчээд тавагласан байжээ. Харин нутаг нутгийн панзчид дайн, зуд нvvрлэсэн тарчиг цагийг далимдуулан улаан тамхи, дугуй булантай цайг 100 тєгрєгєєр худалдаж тvvнийг нь хоёр гурван айл хотоороо нийлэн худалдан авч байсан гэдэг. Зарим айл цай олдохгvй уулнаас ургамал тvvж цай орлуулдаг байсан аж. Vvнийгээ уулын цай гэж нэрлэж байсан гэдэг. Хууччуул энэ vед нэгэн аманцар нєхєр
Бороон хєлтэй борлог морьтой байсан юмсан
Фронтод єгєєд дашин шог
Хорь гучин хонь ямаатай байсан юмсан
Хоёр улсын гэрээнд гээд дашин шог
Єєдтэй явдаггvй ганц хvvтэй юмсан
Ємд гутлын хэргээр
Євєрхангайн шоронд дашин шог
Улцан шар авгайтай юмсан
Уулын цай ууж хавагнаад дашин шог гэж ам цуураад шоронд орсон тухай ярьдаг. Vнэхээр монголчууд сайн морио фронтод бэлэглэж, хоёр улсын гэрээгээр мал хєлєєр нь гаргаж эхэлж байсан vе аж. Мєн уулын цайны ургамал нь сэрvvн чанарынх учраас хавагнуулдаг байсан гэнэ. Тэр хvн бодит vнэнийг шvлэглээд хэлчихсэн нь буруутсан хэрэг.

Харин Улаанбаатарт цагаан сарыг даруухан тэмдэглэжээ. Vйлдвэр комбинатийн ажилчдыг тєлєвлєгєє нормоо биелvvлэхийг уриалан яндангийн дуутай уралдуулан цагаан сараар амруулалгvй ажиллуужээ. Тэр vед шашин шvтэхийг бvх нийтээр хорьсон учир одоотой адил хvн бvхэн зvг чигээ гаргана, засал хийлгэнэ гэж явдаггvй байж. Зєвхєн Ганданд цєєхєн тооны лам хийдээ сахиж vлдсэн нь хурал хурдаг байсан хэрэг. Ном хуруулах гэж гvйдэг хvн ховор тэднийг хянадаг байж. Тэр бvv хэл гэртээ зул єргєхийг хорьсон учир нууж авдрандаа зул єргєж байгаад гэрээ шатаасан айл ч гарч байжээ. Тарган ууц тавьж cap шинээ тэмдэглэсэн айл олон байгаагvй гэж ярьдаг. Зєвлєлтийн дайчдад хvргэх гурав дахь бэлгийн цувааг явуулах гэж хvн бvхнийг хєдєлмєрлvvлж байжээ. Олон зуун эсгий гутал vйлдвэрлэж, хvн бvрийг хєвєнтэй бээлий ч болов єг гэж шаардаж байсан гэдэг. “Ах дvv зєвлєлтийн ард тvмний ялалтад” гэсэн лоозон хотын албан байгууллагуудад хадаатай байжээ.

Н.Лхагвасvрэн

Categories: Нийтлэл
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: