Home > Эко булан > Дэлхийн дулаарлын улмаас аюулын ирмэгт буй байгалийн 10 vзэсгэлэнт газар

Дэлхийн дулаарлын улмаас аюулын ирмэгт буй байгалийн 10 vзэсгэлэнт газар

Экологичид дэлхийн дулаарлын vр дагаврын улмаас устаж vгvй болох аюулд дөтөлж буй дэлхийн байгалийн vзэсгэлэнт 100 гаарыг жагсаажээ.
21 зууны турш тэсч vлдсэн эдгээр гааар температурын нэмэгдэл, уур амьсгалын өөрчлөлтөд
хамгийн их өртөж унаган төрхөө гээх магадлалтайд тооцогдож байна. Байгалийн vзэсгэлэнт 100 газрын эхний 10-ыг сонирхуулъя. Эхний 10-т сvvлийн жилvvдэд цөлжилтөд ихээр өртөж буй манай улсын говь оржээ.

1.
Гималайн өмнөд бэл дэх Тvвд, Энэтхэгийн дундах Буганы хаант улс. Оршин суугчид эх орноо Druk Yu буюу тэнгэрийн луу хэмээн нэрлэдэг. Цас хайлсны улмаас уулнаас буух их хэмжээний ус энэхvv vзэсгэлэнт газрын эртний сум хийд, дэд бутэц, суурьшмал амьдралд аюул занал учруулж эхэлжээ. Тун удахгvй эл бvсийн хамгийн өндөр уулын мөс vгvй болж болзошгvй юм.

2.
Монголын нvvдэлчин ард тvмэн энэхvv зах хязгааргvй тэгш талд 3000 жил амьдарч байна. Тэд малаа маллахдаа шим тэжээлт бэлчээр, өвс ургамлын гарцыг хайн нэг газраас нөгөө газар уруу нvvдэллэн амьдардаг. Сvvлийн 80-90 жилийн турш энэ нутагт хур тунадасны тvвшин мэдэгдэхvйц багасч, температур нэмэгдсээр байгаа юм. Говийн цөл хойд хэсэг рvу тархаж байгаагаас малчдын ая тухтай амьдрах газар улам бvр хумигдсаар байна.

3. Венесуэлийн Каракаст 4.3 сая хvн амьдарч буйн тал нь хотыг бvчсэн бэл дагуух урцаңд дорой буурай аж төрж байна. Аадар борооны уршгаар хөрсний гулгалт байнга vvссэнээс хvний амь эрсдэх нь ч энгийн vзэгдэл болжээ. 1999 онд аадар бороо хэд хоногоор орж vер болон vргэлжилснээр 30 мянган хvн амь насаараа хохирсон байна. Таамаглаж буйгаар цаашид vерийн хvч ч нэмэгдэж хөрсний гулгалтад эндэх хvмvусийн тоо өсөх хандлагатай.

4. Какаду бол 10 мянган жилийн тэртээх сvг зураг, нэн ховордсон амьтдаар баялаг Австралийн байгалийн болон соёлын дурсгалт газар юм. Усны шувуудын ховордсон 60 орчим төрөл зvйл энд бий. Уур амьcгалын өөрчлөлт, далайн тvвшин нэмэгдсэн нь нутгийн уугуул иргэдийн амьдралын хэв маягийг өөрчилж, нэн ховор шувуудыг намагт талд мөхөх
аюулд хvргээд байна.

5. Олон сая хvн амтай Чикаго хот 1830 онд тулгын чулуугаа тавьснаас хойш Америкийн vйлдвэр худалдаа, арилжаа наймаа, санхvv, зугаа цэнгэлийн төв болсон юм. Гэвч энэ зуунаас эхлэн тус бvс нутагт температур байнга нэмэгдэж зундаа цельсийн 43 градуст хvрч, хур бороо, vерийн vр дагавар урьд хожид vзэгдээгvйгээр нэмэгдэх болжээ. Эрдэмтдийн vзэж буйгаар зууны төгсгөлөөр Чикаго хотын цаг уур Техастай адилавтар болох гэнэ.

6. Өмнөд Сибирийн Байгал нуур дэлхий дээрх хамгийн гvн агаад цэнгэг нуур юм. Нуурын цэнгэг уcны эзлэхvvн дэлхийн нөөцийн 20 хувь юм. Харамсалтай нь ойролцоо орших vйлдвэрийн хаягдал болон дулаарал нуурын унаган төрхийг алдагдуулахад хvргэжээ. Сvvлийн 60 жилд нуурын температур нэг градусаар нэмэгдэж, тус бvс нутагт өвөл богиноссон
нь Байгалийн нуурын биологийн эмзэг төрөл зvйлд сөргөөр нөлөөлөх болжээ.

7. Японы нийслэл Токио дэлхийн томоохон хотуудын нэг. Сvvлийн 100 жилд хотын температур
автомашины хиймэл халалт, vйлдвэрийн хорт хййн улмаас дулаарлаас ч хурдацтай тав дахин өссөн. Ингэснээр уг хотод өвөл нь температур 0-ээс доош буух нь ховор. Ирэх 100 жилд Токио болон дэлхийн бусад томоохон хотод температур өсөх хандлагатай байна.

8. Энэтхэгийн далай орчмын 1200 арал наран шарлагын газар, гайхалтай шvрэн хадаараа алдартай. Гэсэн хэдий ч дулаарлын нөлөөгөөр арлуудын 80 хувь нь далайн тvвшнээс нэг метр орчим товойн харагдаж буй агаад далайн тvвшин нэмэгдэх тусам усанд ор мөргvй алга болох аюул тулгараад байна. Сvvлийн 15 жил далайн тvвшин 4.5 см-ээр. дээшилсэн. Тvvнчлэн шуурга ч энэ бvс нутгийг тойрохгvй байна.

9. Дарсны vйлдвэрлэл Францын өмнөд хэсэгт Каори хотын дэргэд Лот голын дагуу Ромын эзэнт гvрнээс хойш цэцэглэн хөгжжээ. Эдvгээ энэ газар усан vзмийн тусгай сортыг 4200 гектарт шилжvvлэн суулгасан байна. Харамсалтай нь усан vзэм уур амьсгалын өөрчлөлтөд хэт эмзэг бөгөөд температур нэг градусаар нэмэгдэхэд тэдгээрийг суулгах сэрvvн
газар хайх шаардлага vvсдэг аж. 2070-2099 онд Францад температур зургаан градусаар нэмэгдэхэд усан vзмийн тариалан ор мөргvй алга болох гэнэ.

10. Сахарын цөлийн дэргэд орших Тимбукту хот цөлийн дундуур худалдаа арилжааны зам харгуй байсны ачаар эрт цагт эдийн засаг, соёл урлагийн гол төв байж. XIV-XVI зуун бол уг хотын цэцэглэлтийн оргил vе байсан бөгөөд эдvгээ дэлхийн өвийг дансжуулж хам-гаалдаг ЮНЕСКО-гийн бvртгэлд оржээ. Цөлийн температур нэмэгдсэнээс хотын эртний сvм хийдvvд мэдэгдэхvйц сvйрлийн байдалд ороод байгаа юм.

Н.Сvрэн

Categories: Эко булан
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: