Home > Нийтлэл > МӨНХ ТЭНГЭРИЙН ФИЛОСОФИ-ЁС ЗҮЙ, НИЙГЭМ- УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ

МӨНХ ТЭНГЭРИЙН ФИЛОСОФИ-ЁС ЗҮЙ, НИЙГЭМ- УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ

XIII зууны эхэнд Монголчууд ертөнцийг хоёр эхлэлтэй гэж үзэж байсныг философид дуализм хэмээн нэрлэдэг. Тухайлбал: Монголчуудын ойлгож байснаар эр үүтгэл хэмээх эцэг тэнгэр бол ухамсарын шинжтэй, эм үүтгэл хэмээх эх газар бол матерын төлөвтэй ажээ. Монголчууд хүн нас барахыг өөд боллоо гэж хэлдэг, Чингис хааныг МНТ-д “тэнгэрт халив” гэсэн байдаг. Энэ бол Монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирж түүнрүүгээ буцдаг гэсэн үзэлийг баримтжуулж байгаа жишээ мөн. Мэдээж хүний махан бие бол газраас бүтэж түүндээ буцан шингэдэг билээ. Тийм ч учраас “үржилт эх газраа үхэж хэвтэх бие минь” гэсэн байдаг. Харин Чингис хааны философийн талаар хийсэн хамгийн том нээлт бол мөнх тэнгэрийг ухаарсанд оршиж байгаа юм. Энэ нь Монголыг нэгтгэх, дэлхийг байлдан дагуулах түүхэн үйл явдалтай шууд холбоотой байна. Дэлхий дахинийг нэгтгэн захирсан Чингис хааны төр эрх зүйн философийн үндэс бол мөнх тэнгэрийн монотеист номлол cypгаал болох юм. Өөрөөр хэлбэл тухайн үеээс эхлэн Монголчууд философийн монотеист чиглэлийг баримтлан хөгжүүлж ирсэн нь тодорхой байна. Мөнх тэнгэр бол матери ухамсар гэж хуваагдахгүй, нэгдсэн, туйлын, цорын ганц бүхний эхлэл ажуу.
Монголчууд бол дээдийн дээд хүмүүнлэг энэрэнгүй үндэстэн билээ. Энэ хүмүүнлэг энэрэнгүй үзэл нь Чингис хааны их засаг хуулинд тусгалаа олжээ. Монголчууд хэзээ ч бусадыг зэрлэг хэрцгийгээр тамлан зовоож, эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу болгох, тоглоом шоглоом хийж алж талах бусармаг үйлдлийг хийж байгаагүй. Бусадыг хайрлах, энэрэх. өршөөж уучлах, дэмжиж тэтгэх, өөд нь татах зэрэг шудрага зарчмыг баримталж байлаа. Тухайн үеийн сурвалж зохиолыг уншиж судалж үзэхэд Монгол хүн дээрэм тонуул, худал хулгай, садар самуун, зүй бус аливаа үйлдэл хийсэн гэх тэмдэглэл огт харагддаггүй бөгөөд эрдэмтэн судлаачид Их Монгол улс болон түүний эзэнт гүрний үед нийгмийн эмх журам урд өмнө байгаагүй сайн байсан тухай өгүүлдэг. Үнэн хэрэг, мөн чанартаа XIII зуунд дэлхий дахиныг өдөр гэрэлтэх наран, шөнө туяарах саран мэт соён гэгээрүүлж удирдан жолоодож байсан эрхэм дээд ёс зүйн үндэс нь мөнх тэнгэр байсан юм. Аливаа төрийг тогтуун барьж ард иргэдээ гар газар, хөл хөсөр жаргуулахад төрөөс баримтлах ёс зүйн номлол сургааль чухал үүрэгтэй ажээ. Энэ үүрэгийг Монголчуудын хувьд Мөнх тэнгэрийн шашны ёс зүй нэр төртэй, амжилттай гүйцэтгэж ирсэн амой.
Мөнх тэнгэрийн ёс зүйд мөнх тэнгэр оршиж байгаа учраас хүн заавал сайн байх ёстой гэж үзнэ. Тэр тусамаа хүний сэтгэлийн сайныг чухалчилна. Хэрвээ муу сэтгэл гаргавал тэнгэрт үл таалагдана. Сэттэлийг сайн сэтгэл, шударга сэтгэл, нэгэн үзүүрт сэтгэл хэмээн нарийвчлан хувааж үзнэ. Ёс зүйн дадал олох үндсэн арга бол хатуужихуй ажээ.
Мөн энд Чингис хааны байлдан дагуулалын ёс зүйн үндэслэлийг авч үзвэл гаж бурууг гэсгээн цээрлүүлж дэлхий дахинд шудрага ёсыг тогтоохд чиглэгдэж байв.
Ерөнхийд нь дүгнэж үзвэл үйлийн зорилгыг эрхэмлэсэн хүний сэтгэл зүйд гүнзгий орсон мөнх тэнгэрийн таалалын ёс зүй болой.
XIII зуунд Монголчууд:
“Хоёр нар ургаваас худагын ус хатъю,
Хоёр хаан сууваас хамаг улсаа баръю”,
“Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тулд
Наран саран хоёр байдаг,
Харин газар дээр хоёр хаан
Яаж байж болох бэ” хэмээн үзэж байснаас Монголчууд тухайн үед нэгдсэн төр, нэгэн удирдлагыг хүсэмжлэн зорьж байсныг ойлгож болно. Ийнхүү түүхэн нөхцөл байдал, нийгмийн захиалга, зайлашгүй шаардлагаас урган гарч Мөнх тэнгэрт тулгуурласан нийгэм улс төрийн номлол сургаалийг Чингис хаан боловсруулсан бөлгөө.
Мөнх тэнгэр бол цорын ганц эзэн тэнгэр, Чингис хаан бол мөнх тэнгэрийн хүчийг олсон тэнгэрлэг хөвгүүн ажээ. Ийм учраас ард иргэд Чингис хааны удирдлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй, ондоо сонголт үл оршимой. Ийнхүү Чингис хааны удирдлага нь жам ёсны эрх болж ард түмэнд хүрнэ.
Чингис хааныг хаан сууринд гарсаны дараа түшмэд нь түүнийг хамаг бүгдийн хаан боллоо гэж хэлэхэд “Миний дээр малгай минь байна” гэж өгүүлээд, малгайгаа авч тавиад мөнх тэнгэрт мөргөсөн гэдэг. Чингис хаан “Хүний үг худал буй
Хүрсэн газар үнэн буй
Дөхөм газар хол буй
Төр мэдэх хүн үгүй буй” гэх Гоо сэцэний хариуд
“Хаан хүний төр
Харанхуйд үл төөрөгдъю
Ханьдаа үл эндэгдъю
Ганц сэтгэлээр яв
Хэний зүг хэлбэрэхүйгээ хатуужигтун” гээд
“Мөнх тэнгэрт залбирч түмэн иргэнийг оруулан сур” гэж Чингис хаан сургасан байлаа.

© Зохиогч: Доктор, Профессор Г.Гэрэлбаатар

Categories: Нийтлэл
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: