Home > Програм > Хамгийн их хэрэгцээтэй, үнэгүй програмууд

Хамгийн их хэрэгцээтэй, үнэгүй програмууд

  1. Firefox – Mozilla Firefox вэб хөтөч.
  2. VLC – Маш олон төрлийн видеог найдвартай тоглуулна.
  3. CCleaner – CrapCleaner гэдгийг товчлол бөгөөд таны компьютерыг элдэв хэрэгцээгүй мэдээлэл, файлыг цэвэрлэнэ.
  4. Dropbox – Интернетээр дамжуулан өөрийн файлуудыг нөөцлөх, хүмүүстэй солилцох.
  5. 7-Zip – Файл, фолдерыг багцлан шахаж хэмжээг нь багасгах болон буцаан задлах програм.
  6. OpenOffice.org – Бичиг баримт боловсруулагч, хүснэгтэн мэдээлэл, илтгэл тавих гээд төрөл бүрийн багцтай, Microsoft Office-той төстэй үнэгүй багц програм.
  7. Google Chrome – Google-н бүтээж байгаа вэб хөтөч. Удахгүй бүхэл бүтэн үйлдлийн систем болгохоор ажиллаж байгаа.
  8. µTorrent – BitTorrent-оор файл татах үнэгүй програмуудаас хамгийн жижиг нь бөгөөд боломжийн сайн ажиллагаатай.
  9. Notepad++ – Энгийн текст бичих програм.
  10. Gmail – Google Mail эсвэл Geek Mail ч гэж нэрлэж болохоор цахим шуудангийн үнэгүй үйлчилгээ.
  11. GIMP – Photoshop шиг л зураг янзалдаг програм бөгөөд Photoshop-оос илүү гарах эсэхийг цаг хугацаа харуулна биз. Гол давуу тал нь мэдээж үнэгүй.
  12. Paint.NET – Windows-д зориулсан зургийн програм.
  13. Microsoft Security Essentials – Microsoft-н үнэгүй вирусны эсрэг багц. Харамсалтай нь Монголоос орохгүй байх.
  14. Revo Uninstaller – Компьютер дээрээс програм uninstall буюу устгадаг програм. Ул мөргүй цэвэрхэн ажиллана шүү.
  15. Evernote – Та санахыг хүссэн зүйл, гэнэт санаад орсон зүйлсээ тэмдэглэн үлдээгээд, зохион байгуулмаар байвал үүнийг ашиглана уу.
  16. Thunderbird – И-мэйлийн програм. Та өөрийн Gmail, POP3 мэйлүүдээ тохируулан шалгах, хадгалах, зохион байгуулахад маш эвтэйхэн нээлттэй эхийн програм.
  17. Audacity – Дуу бичиж авах, бичлэгээ завсарлан, MP3 гэх мэт олон форматаар хадгалах боломж олгодог програм.
  18. ImgBurn – CD, DVD, HD DVD, Blu-ray гээд олон төрлийн дискийг бичих, хуулах, багц үүсгэх програм.
  19. Picasa – Зураг засварлах Google-н програм.
  20. Skype – Та өөрийн найзуудтайгаа чөлөөтэй чатлах, улс хооронд сайн чанартай утсаар ярих гээд олон сайн боломжуудтай.
  21. Pidgin – Ubuntu Linux төдийгүй Windows дээр ч ажилладаг Yahoo, Windows Live гэх мэт мессенжерийн үйлчилгээнд холбогдох програм.
  22. Ubuntu – Linux төрлийн үйлдлийн системүүдийн төрөл бүрийн түгээлтүүдээс нилээн алдартай нь.
  23. iTunes – Дуу хөгжим, видео, киног тоглуулах, зохион байгуулах програм бөгөөд iPod, iPod Touch болон iPhone-той хамт ашигладаг.
  24. foobar2000 – Windows-д зориулсан дуу хөгжим тоглуулагч програм.
  25. Foxit Reader – PDF файл унших үнэгүй програм.
  26. FileZilla – FTP протоколоор файл, фолдер дамжуулан үнэгүй програм.
  27. VirtualBox – Олон төрлийн үйлдлийн систем дээр ажилладаг Виртуаль машин үүсгэх, удирдах нээлттэй эхийн систем.
  28. TrueCrypt – Windows, Linux, Mac-д зориулсан хард диск нууцлах програм.
  29. Avast! – Home edition нь үнэгүй, вирусны эсрэг програм.
  30. Defraggler – Хард диск дээрх мэдээллийг цэгцлэн эгнүүлэх програм.
  31. KeePass – Та энд тэнд хэрэглэдэг хэрэглэгчийн нэр, түүний нууц үгийг хадгалж удирдах програм.
  32. Opera – Боломжийн сайн вэб хөтөч.
  33. AVG – AVG 9 Free хувилбар нь үнэгүй вирусны эсрэг програм.
  34. Digsby – Мессенжерүүд (Yahoo, MSN, GoogleTalk, Jabber, Facebook Chat, AIM), и-мэйл хаягуудаа автоматаар шалгах (YahooMail, Hotmail, Gmail болон POP3) болон Facebook, Twitter, Myspace, LinkedIn вэбсайтуудын мэдээллүүдээ нэг дор хүлээн авах програм.
  35. Google Reader – Өөрийн дуртай вэбсайтууд, блогууддаа шинэ мэдээлэл орсон даруй үзэхэд зориулсан вэб програм.
  36. Winamp – Бидний олон жил хэрэглэж сурсан MP3 гэх мэт олон төрлийн дуу хөгжим, видео тоглуулагч.
  37. Google Earth – Алтан дэлхийн өнцөг булан бүрийг алган дээрээ харах боломж олгодог програм бөгөөд сарны гадаргуу, одод огторгуйг ч харах боломжтой болсон.
  38. TeraCopy – Файл хурдан хуулахад зориулсан програм.
  39. Launchy – Windows, Linux дээр програмуудаа хурдан нээхэд зориулсан хэрэгсэл.
  40. Transmission – Mac-д зориулсан BitTorrent харилцагч.
  41. Eclipse IDE – Програм зохиоход зориулсан иж бүрдэл програмчлалын багц систем юм. Java IDE байдлаар эхэлсэн ч бүүр томрон илүү сайн систем болж чадсан.
  42. SpyBot Search & Destroy – Хорт вирусыг илрүүлэгч програм.
  43. Adium – Mac-д зориулсан олон төрлийн мессенжерт холбогдох програм.
  44. PuTTY – SSH, Telnet, Serial холболт хийн комманд оруулах дажгүй сайн програм.
  45. Songbird – Компьютер болон гар утас дээрээ дуу хөгжим, видео удирдах, зохион байгуулах, хуулах програм.
  46. Sumatra PDF – Windows-д зориулсан энгийн PDF унших програм.
  47. XBMC – Windows, Linux, Mac-д зориулсан мультимедиа систем.
  48. Blender – 3D зураг, видео бүтээх програм.
  49. CDBurnerXP – Windows-н бүх хувилбарт зориулсан CD, DVD, Blu-ray, HD-DVD бичихэд зориулсан програм.
  50. Everything – Windows-д зориулсан бага оврын хайлтын систем. Файл, фолдеруудаа хурдан олоход тусална.
  51. HandBrake – Windows, Linux, MacOS-д зориулсан видео формат хөрвүүлэгч програм.
  52. Rainmeter – Windows-н Desktop-оо өөрчлөх, зохион байгуулах, өнгө төрхийг өөрчлөх програм.
  53. AutoHotkey – Windows дээр дурын үйлдлийг гар болон хулганы хослолоор товчлол (shortcut) үүсгэх програм. Та өөрийн байнгын үйлдлүүдээ автоматжуулах боломжтой.
  54. Google Calendar – Вэбд суурилсан хуанлийн систем.
  55. MediaMonkey – Дуу хөгжмөө зохион байгуулах, удирдах, тоглуулах програм.
  56. Quicksilver – MacOS-д зориулсан програмуудыг эхлүүлэх, тэдгээрээс шууд хайлт хийхэд зориулсан програм.
  57. WinSCP – SecureSSH, SFTP, SCP зэрэг протоколоор холбогдон файл хуулах, удирдах програм.
  58. Google Voice – Skype шиг хямд үнээр олон улсад болон компьютер хооронд ярих програм. Гар утаснуудаа нийлүүлэн нэг GoogleVoice дугаар авах боломжтой.
  59. Boxee – Интернет болон компьютераасаа мультимедиаг зурагтан дээрээ гаргах медиа систем.
  60. AdBlock Plus – Mozilla Firefox дээр нэмж суулгадаг реклам сурталчилгааг хаадаг нэмэлт програм.
  61. Media Player Classic – Олон төрлийн видео, дуу тоглуулагч. Хурдан ажиллагаатай.

from: http://tumacolor.miniih.com

Мэдээ

Categories: Програм
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: