Home > Нийтлэл > Нийслэл хvрээний цагаан сар

Нийслэл хvрээний цагаан сар

Манай улсад энэ жил улс тєрийн тvvхэн vйл явдлуудын ой тохиож байна. Хамгийн том vйл явдал нь Ардын хувьсгалын 90 жилийн ой юм. Бид ардын хувьсгал хэрхэн ялсан тухай ташаа ойлголттой явсныг ардчиллын буянаар одоо л нэг мэдэж авч байна. Монголчууд ихэнхдээ Д.Сvхбаатар тэргvvтэй хэдэн цэрэг гамин Бароныг бут цохисон юм шиг ойлгодог байв. Тэгвэл энэ зєрvv ойлголтыг цэгцэлж, тvvхэн vнэнийг мэдэх боломж бас байна. Социализмын vзэл суртлаар иргэдийн толгойг угаадаг байсныг тvvхэн vнэн гэрчлэх ажээ.

1921 оны хоёрдугаар сарын 3-нд Нийслэл хvрээг гамингаас бvр мєсєн чєлєєлж Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж Богд Жавзандамба хутагтыг ширээнд нь эргvvлэн залсан тvvхэн єдєр юм. Одоогоос 90 жилийн ємнєх тэр тvvхэн єдєр монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр таарч байжээ. Энэ жил ч мєн Цагаан сарын шинийн нэгэн Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан тэр єдєр тохиож байна. Тэгэхээр бид энэ жил vндэсний уламжлалт баяраа тусгаар тогтнолынхоо баяртай хамтад нь тэмдэглэн єнгєрvvлэх нь. 1921 оны хоёрдугаар сарын 3-нд гамингаас Нийслэл хvрээг чєлєєлж, vндэсний уламжлалт баяр Цагаан сараа хэрхэн тэмдэглэж байсныг уншигчдадаа сонирхуулъя.

Нийслэл хvрээг гамингаас чєлєєлж байсан тэр єдрийн талаар тухайн vед лам явсан нэгэн хvн хуучлахдаа Тэр жил Монгол нутгаар цас бага сайхан євєл болсон. Хvрээнд буун дуу гарч сvйд болж байсныг мэдэхгvй юм. Богдыг гамингууд барьж аваад явчихаж гэнэ гэсэн яриа тархаж, юун Цагаан сар хийх манатай юм болж байсан юм даг. Бароны цэрэг орж ирж гэнэ, лам хуврагуудыг гадагш бvv гар, хурлаа хур гэж зєвлєж байлаа. Хятад мухлагаас Цагаан сард хэрэглэх юм авах гэж ороход данжаадууд “Хай, танайд Цагаан сар болохгvй шvv, улаан сар болно оо” гэж ярьдаг байсан” хэмээжээ.

Тэр vеийн Нийслэл хvрээ Жанрайсгаас єндєр барилгагvй, Гандангийн дэнж, Богдын ордон, Баруун, зvvн дамнуурчин, Хєлийн модчин, Хужирбулан, Консулын дэнж, Маймаачин зэрэг хэдхэн хэсгээс бvрдсэн салангид суурингууд байжээ. Хэдийгээр цаг тєр vймээнтэй байсан ч Монголчууд Цагаан сардаа уламжлал ёсоор бэлтгэж, тухайн vеийн цагийн байдлыг огт ажраагvй гэдэг. Барон Унгерн єнгєрсєн намар нь гаминг зайлуулах гэж Хvрээ рvv дайрах гээд амжилт олоогvй юм гэсэн.

Харин хvйтний улирлыг ашиглаж Цагаан сараас урьтан хоёр дахин уулгалан дайрч ихээхэн эрсдэлтэй алхам хийсэн нь тvvхэнд vлдсэн байдаг. Маймаачин ба одоогийн Амгаланд гамингийн цэргийн хуаран байрлаж байжээ. Бароны цэрэг зvvн хойноос давшин гамингийн хуаран руу vvрээр дайран тэднийг унтаагаар нь устгасан гэж тvvхчид бичсэн байдаг. Барон тэр даруйдаа Богдыг хорионоос нь суллаж Зайсангийн амаар дамжуулан Богд хан уулын євєрт Манзуширийн хийдэд аваачжээ. Донхор хэмээх Манзушир хутагт Цэрэндорж Богд Жавзандамба хутагтыг хийддээ орогнуулж ихээхэн нэрийг олсон гэдэг.

Богд уулын єврєєр нутагладаг богдын шавийнхан /отгийнхон ч гэдэг/ Хутагтыг хийдэд ирсний сургаар мєргєлчид олноор ирж хурал ном хуруулж байсан гэнэ билээ. Удалгvй тусгаар тогтносон Монгол Улсын анхны ерєнхий сайдаар Манзушир хутагт Цэрэндоржийг томилж, тэрээр богинохон хугацаанд Ерєнхий сайдын албыг хашсан удаатай. 1921 оны шинийн нэгний єдєр Нийслэл хvрээ гамингаас чєлєєлєгдєж баяр дээр баяр болж хvн болгон ярих юмтай сайхан шинэлцгээжээ.

Харин хятад пvvсний данжаадуудын омог дарагдаж хулхи нь буучихсан гадуур явах нь хумигдсан гэж ярьдаг. Тэр цагаас хойш хvрээн дэх хятадын тоо ч цєєрчээ. Амгаланд байрлаж байсан гамин цэргийн хуаран ундуй сундуй, хvний хvvр, хєглєрсєн, шавар барилгын шатсан нуранги нэг хэсэгтээ хvн амьтан ойртомгvй болсон гэдэг. Тэр жилийн шинийн нэгний єглєє хvрээний том лам, ноёд єргєн золголт хийж баруун зvvн хvрээ улаан шараар алаглаж, хоолойтнууд шєнєжин дvнгэнэж байсан гэх юм билээ.

Харин Жавзандамба хутагт Хvрээг чєлєєлснийг єндрєєр vнэлж Барон Унгернд vе улируулан залгамжлах хан зэрэг, чин ван цолны хамт шагнаж, шар дээл, отго, жинс олгосон бєгєєд Барон насан эцэслэтлээ тэр дээлнээсээ салаагvй гэдэг. Ийнхvv 1921 оны Нийслэл хvрээний Цагаан сар гамингаас чєлєєлєгдсєний баяртай давхацсан золголт болжээ.

Н.Лхагвасvрэн

Цагаан сар тай холбоотой өөр мэдээлэл унших бол энд дарна уу

Categories: Нийтлэл
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: