Home > Нийтлэл > МӨНХ ТЭНГЭРИЙН БУСАД ШАШНААС ЯЛГАРАХ ОНЦЛОГ

МӨНХ ТЭНГЭРИЙН БУСАД ШАШНААС ЯЛГАРАХ ОНЦЛОГ

“Түрүү ургасан чихнээс сүүлд гарсан эвэр хатуу” хэмээх зүйр цэцэн үгийг Монголчууд хэлэх дуртай байлугаа. Энэ мэт Мөнх тэнгэрийн шашин бүрэлдэн тогтсон нь цаг хугцааны хувьд хожуу тул бусад шашны алдаа дутагдалыг ялан давж чаджээ. Тухайлбал:
1.  Цаг хугцааны хувьд даяан дэлхийн шашны дотор хамгийн залуу шашин нь Мөнх тэнгэрийн шашин юм. Буддын шашин он толлоос өмнө YI зуунд, Христын шашин он тооллын эхлэлээр, Исламын шашин он тооллын ҮI зуунд буй болсон бол Мөнх тэнгэрийн шашин XIII зуунд буй болжээ.
2.  Газар зүйн байршилын хувьд Буддын шашин энэтхэгийн хойгт үүсч, Хятад, Төвд, Япон, Солонгос болон зүүн өмнөд азийн улс оронд, жич Монголд түгээн дэлгэрсэн бол Христын шашин бага азид үүсч IY зуунаас Ромын хаант улсын дэмжлэгийг авч чадснаар европ тивийн зонхилох шашин болжээ. Исламын шашин арабын буланд үүсч бүхий л арабын ертөнцийг хамрах болов. Харин төв Азид Монголчуудын дунд үүсэн бий болж даяан дэлхийд ихээхэн нөлөөтэй байсан шашин бол Мөнх тэнгэрийн шашин юм.
3. Угсаатны зүйн хувьд Аричууд, Сүмэрчүүд дэлхийн томоохон шашнуудыг үүсгэн уламжилж ирсэн бол Урал – Алтай хэлний үндэстэн, тухайлбал Монголчууд Мөнх тэнгэрийн шашныг үндслэжээ. Тийм ч учраас эрдэмтэн Muller.M, Wate нар шашны угсаатны зүйн ангилалдаа Монголчуудыг багтаан үзэж байлугаа.
Буддын шашин нь 2500 жилийн хугацаандаа олон оронд дэлгэрч олон урсгал чиглэлтэй болжээ. Хэдий тийм боловч Бурхан багшийн номлосон “дөрвөн үнэн” буддизмын аливаа урсгал чиглэлийн үндэс болдог хэвээр байх бөлгөө. Тэр дөрвөн үнэн юу вэ хэмээвээс зовлон үнэн, зовлонгын шалтгаан үнэн, зовлонгоос гэтэлж гэгээрэх нь үнэн, зовлонгоос гэтэлж гэгээрэх арга зам нь үнэн хэмээсэн байдаг. Тийн аваас тэр зовлон хэмээгч нь төрөх, өтлөх. өвдөх, үхэх, өстөн дайсангайгаа уулзах, янаг амргаасаа салах, хүсэл үл биелэх, таван хуран мэдэрхүйн зовлон зэргийг өгүүлдэг ажээ. Таван хуран мэдэрхүй нь хурьцаж тачаах, мэдрэх, хүртэх, санаж бодох, үйлдэх, ухаж мэдэхийн зовлон юм./бүх юм зовлон болбол нарт хорвоод хүн юуны төлөө, яаж амьдрах билээ?/
Харин Христын шашин түүхэндээ Orthodoxin/Төвний/, Catholicism/Нийтийн/, Protestatitism/Тэрсүүд/ гэх гурван урсгалд хуваагдан харилцан бие биенээ шүүмжилж ирсэн бөгөөд Төвдийн шашин нь ертөнцийн эзэн бол цорын ганц эзэн тэнгэр, хүн бол төрөлхийн ялтай бөгөөд тэр ялыг ертөнцийн эзэний хөвгүүн Исүс загалмайд цовдлуулж алуулсанаар тэр ялыг авч явсан, иймээс христэд итгэх хэрэгтэй гэж үнэн худал нь үл ялгагдах, итгэхэд бэрхтэй зүйлийг номлодог байна, Харин Нийтийн шашин нь эцэг, хүү, ариун сүнс гуравыг эрхэмлэн шүтэж сүм хийдийн хатуу дэг ёсыг барьдаг бол Тэрсүүд шашин нь зоригтой уламжлал шинэчлэлийг хийж чадсан чөлөөт байдлыг эрхэмлэсэн шашин ажээ.
Исламын шашин нь итгэл бишрэл/Iman/, үүрэг хариуцлага/Ibadat/, сайн үйл/Ihabah/ гурваас бүрэлдэж таван Rukun, зургаан итгэлийг эрхэмлэн үзнэ. Таван Rukun гэдэг нь shahadah гэх уншлага, salat буюу патаг гэх мөргөл, sawm гэх мацаг, zakat гэх өглөг, hajj гэх Кабад мөргөхийг өгүүлнэ. Зургаан итгэл нь Аллах бол цорын ганц эзэн тэнгэр, Мухамед бол аллахын элч, тэнгэрийн элчийн оршин ахуй, “Коран судар” бол аллахын зарлиг, хойт нас, эцсийн өдрийн шүүлт, ертөнцийн аливаа юмс үзэгдэл аллахын тогтоосон тааллаар болдог гэх номлолд итгэн үнэмших явдал ажээ. Энэ шашин шүтлэг бишрэлийг хэтэрхий туйлшруулсан хэмээн үзэх нь буй амой.
Тэгвэл, Монголчуудын шүтэж ирсэн Мөнх тэнгэрийн шашин нь хүний амьдралыг идвэхжүүлэх, хүний нөөц бололцоо, чадвар чадамжыг гүйцэд нээж, бүрэн төгс дайчлах, хүний өөртөө итгэх итгэл үнэмшилийг нэмэгдүүлж ирээдүйн амьдралыг гэгээнээр төсөөлхөд хүргэж “диваажин” гэгчийг бодит амьдралд цогцлон байгуулахыг зорьдогт оршино. Тийм ч учраас Чингис хаан:
“Худалч муу хүний үгийг бүү ажиглан согтоосой
Хурсан бүгдээр жигшээсэй
Хутгалах дайсанд биеэ бүү тэвчээсэй
Цэн шувуу мэт цэгээсэй
Цэцэд мэргэдээ аван жаргаасай
Чалцаа хүний үгийг бүү ажиглан согтоосой
Чичлэх дайсанд зэргээр ороосой
Ангир шувуу мэт амаар авалцан
Алиа муу хүний үгийг бүү ажиглан согтоосой
Аливаа хүслээ ханалцан цэнгээсэй
Алалдах дайсанд нэг нэгнээ бүү орхилцоосой
Өлөн хутгуур мэт үгээр бүү авалцаасай
Өсөх өтлөхөө аван жаргаасай” хэмээн өгүүлсэн нь мөнх тэнгэрийн шашинд зовлонг бус жаргалыг номлож байсан нь тодорхой байна. Энэ бол мөнх тэнгэрийн шашны ёс зүйн үзлийн нэгэн онцлог мөн.

© Зохиогч: Доктор, Профессор Г.Гэрэлбаатар

эх сурвалж: munkhtenger.com

Categories: Нийтлэл
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: