Home > Танин мэдэхүй > Монголын анхны банк ‘Цаасан мөнгө тушаах банк’ нэртэй байжээ

Монголын анхны банк ‘Цаасан мөнгө тушаах банк’ нэртэй байжээ

Монгол Улсын түүхэнд Түрэг улс /ҮI-ҮIII зуун/ аас эхлээд Уйгар / ҮIII-XI зуун/, Хятан /X- XI зуун /, Монголын нэгдсэн улс / XIII-XIҮ/ зоосон мөнгийг цутган хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ.

Их эзэн Чингис хаан 1206 онд Монголын тулгар төрийг байгуулаад асар удалгүй Монголын нэгдсэн улсын анхны зоосон мөнгийг “Морь унаж сэлэм барьсан баатар эрийн дүрстэй” гаргаж улмаар зоосон мөнгийг олон удаа цутгуулан гүйлгээнд гаргаж байжээ. 1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгийг алт мөнгөн баталгаатайгаар гүйлгээнд оруулсан. Тэрчлэн Монголын нэгдсэн улсын үед 1253 онд нийслэл Хархоринд “Цаасан мөнгө тушаах банк” болон “Олон замд тэгшитгэх банк” нэртэй салбар байгуулж аажимдаа мөнгөний шимтгэл хийж цаасан мөнгийг шатааж устгах газар бий болгох зэргээр мөнгөн гүйлгээний ажлыг өргөн хэрэглэж байсан нь хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан үнэт хувь нэмэр болсон юм.

Монгол туургатны мөнгөн гүйлгээний талаар олсон энэ амжилтууд нь манжийн дарлалд нэрвэгдсэн он жилүүдэд бүрмөсөн мартагдсаныг монгол оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд 1911 онд байгуулагдсан Олноо өргөгдсөн Монгол Улсын үед сэргээх оролдлого хийж Үндэсний мөнгөн тэмдэгт хэвлүүлэх алхмыг хийж байжээ. 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялж, 1924 онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан бөгөөд өөрийн орны эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах үүднээс 1925 оны зургадугаар сарын 2-нд Худалдаа аж үйлдвэрийн банк байгуулсан түүхтэй. 1925 оны арванхоёрдугаар сарын 9-нд өөрийн улсын анхны мөнгөн тэмдэгтийг 1,2,5,10,15,20,50 мөнгө, нэг төгрөг гэсэн нэгжтэйгээр гаргасан байна. Нэг төгрөгийг 100 мөнгөтэй тэнцэхээр, 18 гр цэвэр цагаан мөнгөөр баталгаа болгон гаргаж нэн удалгүй алтан баталгаанд оруулжээ. 1924 оноос хойших Төрийн сүлд, албан хэрэг хөтлөх үсэг бичгийн өөрчлөлтүүд нь мөнгөн тэмдэгт, зоосонд тухай бүр тусгалаа олж байв.

Монголын мэдээ, Дугаар 269 /2556/

 

Мэдээ

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: