Home > Нийтлэл > Эрүүл хүн Монголын хөгжлийн үндэс болохыг баталсан энгийн теором

Эрүүл хүн Монголын хөгжлийн үндэс болохыг баталсан энгийн теором

Аливаа орны хөгжлийн түвшинг хүний хөгжлийн индекс (ХХИ)-ийг тодорхойлох замаар дүгнэж болдог. НҮБ-ээс тооцоолон дэлхийн улсуудыг хооронд нь бичиг үсэгт тайлагдсан хүн амын хувь, хүн амын дундаж наслалт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) гэсэн нийгэм, эдийн засгийн тулгуур 3 үзүүлэлтийн дунджаар нь харьцуулдаг энэхүү жагсаалтыг саявтархан нээж үзвэл манай орон нилээн доохно буюу 195 орноос 115-д бүр хар тивийн хэдэн орны дотор “давхиж” явна. НҮБ-ийн гишүүн орнуудынхаа дунд хийсэн судалгааны 2007 оны дүн ийм байна.

Дээрх 3 үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж үзье:

1. Саяхныг болтол бүх нийтээрээ 100% бичиг үсэгт тайлагдсанаа гайхан ярьдаг байсан Монголчуудын 97.3% өнөө хирнэ уншиж бичиж чадна гэнэ. Овоо доо, Боловсрол нь ядаж л тооны хувьд“боломжийн” юм гээч.

2. Монголд хамгийн өндөр хурдаар нэмэгдсэн нэгэн үзүүлэлт байгаа нь нэг хүнд ногдох ДНБ юм. Өнөөх алдарт уул уурхайн ордуудын буянаар энэ үзүүлэлт сүүлийн 5-6 жилд үндсэндээ 5 дахин нэмэгджээ (бодит амьдрал дээр нэг иргэндээ чухам хичнээн хувиар нэмэгдэж очоо юм бол доо, хөөрхий).

3. Явж явж Монгол улсын авах байсан овоо дүн ХХИ-ийг тооцдог 3 дахь үзүүлэлт болох хүн амын дундаж наслалтаас болж хасагджээ буюу манай орны хөгжлийн түвшин хүн амынхаа эрүүл мэндийн хангалтгүй байдлаас үүдэн доогуур байна гэдэг энгийн дүгнэлтийг ямар нэгэн байдлаар хийж болохоор байна. Монгол хүн дунджаар 66.8 насалж буй нь Макаогийн иргэнээс 20 гаруй, дэлхийн дундаж иргэнээс 1 насаар богино насалж байна гэсэн үг.

Дэндүү харамсалтай.

Богино наслалтын шалтгааныг эрж хайх оролдлого шинжлэх ухааны хөгжлийн үе шатуудад дандаа байсаар ирсэн боловч голцуу аливаа нэг цаг үе, нийгмийн үзэгдэлд учир шалтгааныг нь тохох маягаар явж ирсэн байх юм.

Хувь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны эрүүл ахуй, эрүүл мэндийн салбарын ерөнхий чадамж, нийгмийн баялгийн тэгш биш хуваарилалт зэрэг олон хүчин зүйлийн нийлбэр дунджаас бид асуудлын зангилааг хайх шаардлагатай. ДЭМБ улс орнуудын ЭМ-ийн салбарт нь хүн амдаа үзүүлж буй ЭМ-ийн үйлчилгээний ерөнхий чадамжийг нь үнэлэх замаар дүн тавьтал Монгол улсын нэр дахиад л нөгөө хэцүү нэртэй Африкийн хэдэн орон дунд дурайж 191 орноос 145-д эрэмблэгдэн байгаагаас үзэхэд ХХИ-ийн доогуур үнэлгээний шалтгааныг хаанаас хайх ёстойг батлан харуулж байна.

Муу нэртэй луу данстай ЭМ-ийн салбарын чадамжыг сайжруулах, энэ салбарт үгүйлэгдсээр байгаа шинэчлэлийн асуудлыг системтэйгээр, нэн даруй эхлүүлэх нь эрүүл мэндээ төрд, эмчид даатгасан эмгэг сэтгэхүйгээ амь бөхтэй хадгалсаар байгаа ард түмэнтэй Монгол төрийн хийх ажил номер 1 бөгөөд хөгжил тийш хөтлөх хамгийн тод зөрөг зам мөн гэдгийг энгийнээр баталсан нь ийм болой.

Б.Цогтбаатар-ын хэвлүүлээгүй нийтлэлээс…

Мэдээ

Categories: Нийтлэл
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: