Home > Танин мэдэхүй > Хєєрєг зєрvvлэн мэндлэх ёс

Хєєрєг зєрvvлэн мэндлэх ёс

Монголчуудын мэндлэх ёсны нэг хэлбэр нь хєєрєг солилцон мэндлэх ёс юм. Хєєрєг солилцох нь эв найртай, нєхєрсєг байхын дохио тэмдэг болно. Ахмад хvн буюу зочин хvн тухлан суусны дараа дvvмэд хvн хєєрєгнийхєє бєглєєг султгаж, баруун гарынхаа тохойг зvvн гараараа дэмжиж биеэ мэхийсхийн барина. Ахмад буюу зочин ч мєн адил єєрийн хєєрєгний бєглєєг султган баруун гараараа єгєхєд дvvмэд нь хоёр гараараа тосон аваад хамартаа хvргэн vнэрлээд буцааж бариад єєрийнхєє хєєргєє буцаан авдаг. Vе насны хоёр хvн тамхилан мэндчилэхдээ тус тусын хєєргєє алгандаа барьж бєєр бєєрєєр нь харилцан зєрvvлж солилцдог. Хєєргєє солилцон уулзах нь монгол хvний харилцааны уламжлалт нэг ёс заншил болох тєдийгvй нєхєрлєлийн чухал бэлэг тэмдэг болдог байна.

Хоорондоо муудалцан эв тvнжин хагарсан хоёр хvн хєєрєг солилцохдоо “хонзонгоо арилгая, хоёр биедээ єш санахгvй явья” хэмээн хэлж єнгєрснийг мартаж шинээр сайн анд нєхєд болж эвлэрэх бэлгэдлийг илэрхийлдэг. Тиймээс ч монгол эр хvн бvхэн хєєрєгтэй, хєєргєє мана, хаш, болор зэрэг эрдэнийн чулуугаар хийнэ. Хєєрєг эр хvний нэг чимэг болдог тул хєєргєє нандигнан хайрлаж тусгай гоёлын уутанд /даалин/ хийж євєртлєн байнга биедээ авч явдаг. Хєєргийг газар тавих, хєл доор орхих, дээгvvр нь алхах гишгэхийг ихэд цээрлэнэ.Хєєргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчvvд биедээ авч яван тамхилж хєєрєг зєрvvлэн мэндчилдэг ёстой.

Цагаан сар бол Монгол тvмний хvндэтгэл бахархлын их баяр билээ.  Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

  1. January 16, 2011 at 8:49 am

    Goy

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: