Home > Зөвлөмж > Зүг мөрөө гаргах | Төмөр Туулай жилийн өнгө, ерөнхий төлөв байдал

Зүг мөрөө гаргах | Төмөр Туулай жилийн өнгө, ерөнхий төлөв байдал

Усан луу жилийн/ 2012 / зүг мөр гаргах мэдээлийг эндээс аваарай. Доорхи мэдээлэл нь өнгөрч буй туулай жилийх болно

Зурхайн зурлагад морлин ирж буй XVII жараны  Төмөр Туулай жилийн өнгө, ерөнхий төлөв байдалийн буужээ. Үхэр нь цагаан толгойтой. Эвэр, сүүл,чих, ходоод,дөрвөн шийр нь бас ногоон. Амаа хамхиад сүүлээ баруун тийш нь шарван яваа бөгөөд үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Үхэр хариулаач нь шар дээлтэй, улаан бүстэй, олсон шилбүүр барьж явна. Чихнийх нь араар үс ньхийсч, баруун гутлаа өмсч, зүүн гутлаа бүсэндээ хавчуулж, үхрийнхээ зүүн талд алхаж явна.
Үхрийн бие ньногоон өнгө зонхилсон тул энэ жил салхи ихтэй байх ба цэцэг ногоо дэлгэрнэ. Үхрийн толгой цагаан учир жилийн эхэн болон дөрвөн улирлын эхээр бороо цастай. Омруу нь ногоон тул жилийн эхээр салхи ихтэй байхын шинж юм. Дөрвөн шийр нь ногоон байгаа нь жилийн сүүлээр салхи ихтэй байх ажээ.
Үхэр хариулаач нь өвгөн хүн байгаа нь өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байх нигууртай. Өвөлдөө хүйтэн салхитай, хүн малын өвчин их гарах нь олонтаахэмээн зурхайн зурлагад буужээ.

Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах

(ус суудалд суусан хүмүүс хар нохойн ам таарсан тул гарах зүгийг солисон)

Суудал Зүг мөрөө гаргах Цээр гаргах / тарни Төрсөн он
Гал Зуүн урд зүг гарч урд зугээс ирнэ Ум базар паддагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз зуран түүнээ ус, цасаар унтрааж урд зүгээс гэртээ ирнэ.
Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийлгээрэй. Энэ жилд анхаарах зүйл гэвэл улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун намрын цагт сэрэмжил. Толгой, цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.
Эр 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011
Эм 1919, 1927. 1935, 1943, 1951, 1959. 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007
Шороо Баруун зуг гарч баруун урдаас ирнэ Ум бадмадагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншаад газарт модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжидмолом зэрэг ном айлтгуулж заслаа хийх учиртай.

Анхаарах зүйл:
Энэ жилд эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авч болохгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэж болохгүй. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих зэргийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжтэй бай. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.
Эр 1922, 1930. 1938, 1946. 1954. 1962. 1970, 1978. 1986. 1994. 2002. 2010
Эм 1920, 1928. 1936, 1944. 1952. 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008
Төмөр Баруун урд зуг гарч баруунаас ирнэ Ум радиаа дагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг 8 гэгээн, Усан балин зэрэг ном айлтгуулж заслаа хийх нь.
Анхаарах зүйл: Энэ жилд чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганы нь махыг идэхийг цээрлэ. Хуяг, дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулаас болгоомжил. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил, Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр сэрэмжтэй бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай
Эр,Эм 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993. 2001. 2009
Огторгуй Зуун хойд зүг гарч баруун хойноос ирнэ Ум раднаа дагийний хум мама бизъяа сухай тарнийг 7-21 удаа уншаад огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг ном айлтгаж заслаа хий.Анхаарах зүйл: Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барих, хуучин гэр сэлбэх таатай биш. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Эр 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960. 1968, 1976, 1984, 1992, 2000. 2008
Эм 1922. 1930. 1938. 1946, 1954, 1962. 1970, 1978, 1986, 1994, 2002. 2010
Ус Урд зуг гарч зуун урд зугээс ирнэ Ум пагмадагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншаад ус асгаж түүндээ шороо хийн хойд зүгээс гэртээ ир. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг ном айлтгуулж суудлын цээр гарга.Анхаарах зүйл: Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав гэдэс, уруул, ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Эр 1919, 1927. 1935, 1943. 1951, 1959. 1967, 1975, 1983, 1991, 1999. 2007
Эм 1923. 1931. 1939. 1947. 1955, 1963. 1971. 1979, 1987, 1995, 2003, 2011
Уул Баруун хойд зуг гарч зуун хойноос ирнэ Ум будда дагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншин баруун хойд зүгт мөрөө гаргах ба уулын зүг модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ. Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг ном айлтгуулж заслаа хийлгэ.Анхаарах зүйл: Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр сэрэмтэй бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчин тусч болзошгүй тул анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Эр 1918, 1926. 1934. 1942. 1950, 1958. 1966. 1974, 1982, 1990. 1998. 2006
Эм 1916. 1924, 1932, 1940. 1948. 1956. 1964. 1972, 1980, 1988, 1996. 2004
Мод Хойд зуг гарч зуун зугээс ирнэ Ум базардагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншиж модонд төмрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ир. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чадвар зэрэг ном айлтгаж суудлын хорио цээр, заслаа хийлгэ.Анхаарах зүйл: Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Шинэ бүс авах, ангийн үс бүү ав. Элэг, цөс, гэдэс дотрын өвчин тусч болзошгүй тул сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Эр,Эм 1917. 1925. 1933, 1941, 1949, 1957, 1965,1973,1981, 1989, 1997, 2005
Хий Урд зуг гарч зуун урдаас ирнэ Ум базар пад дагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншиж салхинд модны үртэс хийсгэж зүүн урд зүгээс гэртээ ир. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсүм, Ширнэн зэрэг ном айлтгаж заслаа хий.Анхаарах зүйл гэвэл: Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах идэхийг цээрлэ. Галзуурсан адгууснаас болгоомжил. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин тусч болзошгүй тул сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Эр 1916, 1924, 1932, 1940, 1948. 1956. 1964, 1972, 1980, 1988. 1996. 2004
Эм 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982. 1990, 1998, 2006

Жил ороход уншуулах ноён нурууны ном

13-ны жил орж байгаа хүн Ламаадан, Нанжид, Ногоон дарь эх
25-ны жил орж байгаа хүн Доржнамжом, Цэнд, Дүншиг
37-ны жил орж байгаа хүн Жадамба, Лусын сан, Цагаан шүхэрт
49-ний жил орж байгаа хүн Сундуй, Гурван гүрэм, Дашдондүв
61-ний жил орж байгаа хүн Цагаан дарь эх, Алтангэрэл, Дугар
73-ны жил орж байгаа хүн Цагаан дарь эх, Цэгмэдийн чого, Ширнэн
85-ны жил орж байгаа хүн Улаан юм, Манал, Молом намсүм
97-ны жил орж байгаа хүн Нива гүнсэл, Дүншиг, Алтанганжуур уншуул.

Долоон улаан мэнгэ голлож байгаа тул 2002, 1993, 1984, 1975, 1966, 1957, 1948, 1939, 1930, 1921, 1912 оны хүмүүс мэнгэний заслаа хийд, сүм дацанд хийлгэх хэрэгтэй. 1975, 1939 жил орж мэнгэ голллож байгаа тул засалд: Жанаг гагдог, “Найман гэгээн”, “Дорж намжом” “Базарсад” айлдуул.

Уул хаданд авирах, улаан өнгийн эд авах, хануур төөнүүр хийлгэхийг цээрлэ. Хурим найр хийгээд улайны газар явахыг хоригло. “Шэйравнинбо”, “Чогжүв мүнсэл” уншуул.

“Ум жа ма на сууха” тарнийг уншвал насны барцад арилна.

Шүтээн бурхны зүрхэн тарни нь Ногоон дарь эх.

Categories: Зөвлөмж
  1. жавхлан
    February 2, 2011 at 11:53 am

    1973 oniih baihgvi bnaa hana bga um bol

    • February 2, 2011 at 5:11 pm

      1973 оны эрэгтэй, эмэгтэй модон дээр суусан байна.

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: