Home > Интернет > Өмнөд Солонгосын хакеруудын довтолгоо

Өмнөд Солонгосын хакеруудын довтолгоо

Нэр үл мэдэгдэх хакерууд БНАСАУ-ын албан ёсны Twitter-хаягаар орж, тэнд Ким Чен Ирийн засаглалыг түлхэн унагаахыг уриалсан бичиг үлдээжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг нэгдүгээр сарын 8-нд мэдээлсэн байна. Бидний өмнө Хятад хакеруудын тухай бичсэнчлэн ер нь кибер дайны гал дүрэлзээд эхэлчихсэн бололтой.

БНАСАУ-ын 24 сая ард иргэдийн хөдөлмөрийг намын дээдэс хувийн хөрөнгөжих болон атомын зэвсэг хийх зорилгодоо л ашиглаж байна гэж буруутган Хойд Солонгосын блогт бичсэн байв. “Шинэ ертөнцийг байгуулцгаая, ард түмний заналт дайсан Ким Чен Ир болон түүний хүү Ким Чон Уныг зайлуулцгаая!” гэсэн уриа ч бичжээ.
Мөн түүнчлэн YouTube дэх БНАСАУ-ын хаягаар ч орж улс орны удирдагч болон түүний хүүг алуурчин, баячуудаар дүрсэлсэн хүүхэлдэйн киног хакерууд үлдээсэн байв. Хойд Солонгосын албаны сайтууд уруу хийсэн довтолгоо нь БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Чен Ирийн төрсөн хүү, түүний залгамжлагч гэж тооцогдох болсон Ким Чон Унд зориулсан бололтой бөгөөд Ким Чон Уны төрсөн өдөр нь нэгдүгээр сарын 8 юм.
Тэр одоо 28 эсвэл 29 хүрч буй гэсэн зөрүүтэй мэдээллүүд байгаа. Ким Чон Уна нь өнгөрсөн онд Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны гишүүн болж оны сүүлээр БНАСАУ-ын армийн генерал цолыг хүртээд байгаа юм. БНАСАУ-ын хувьд ГЯЯ, нууц албад, мөн зарим нэг шинжлэх ухааны байгууллагууд гээд тоотойхон хэдэн улсын байгууллага л интернет ашигладаг юм. Нийт ард иргэдэд бол интернет байтугай нь хаалттай байгаа л даа.

Социализмын үед энхрий хайрт намынхаа ачаар бид ийм зовлонг үүрч байсан болохоор ойлгож л байна л даа. Хөөрхий тэдний хувьд 90 он нь хэзээ ирэх юм бол доо. үүнийг нь наашлуулчих санаатай л Өмнөдүүд нь үзээд байгаа хэрэг байх л даа.

эх сурвалж: tsagtur.mn

Categories: Интернет
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: