Home > Сонин хачин > Сургуулиа орхисон дэлхийн тэрбумтангууд

Сургуулиа орхисон дэлхийн тэрбумтангууд

 

Та доороос дэлхийн хамгийн баян хүмүүсийн зарим нэгийг олж харна. Харин тэдгээрт байх нийтлэг зүйл нь тэдний сургууль төгсөөгүй явдал. Хүн амжилтанд хүрэхийн тулд заавал хичээлийн танхимыг дамжин өнгөрөх ёсгүй гэдгийг баталж чадсан эдгээр тэрбумтанууд хэн болохыг танд сонирхуулья.

Sir Richard Branson
Нийт хөрөнгө: 8.6 тэрбум доллар

Sir Branson 16 настай байхдаа сургуулиа хаяжээ. Гэхдээ хачирхалтай нь түүний анхны бизнес нь Student буюу Сурагч нэртэй сэтгүүл байсан байна. Өнөөдөр тэрээр Virgin Records, Virgin Atlantic Airways, зэрэг Virgin  брэндийн 300 гаруй компаныг эзэмшидэг юм. Тэрээр Каррибийн нэгэн арал худалдан авахдаа дөнгөж 24 настай байсан гэдэг.

 

Dean Kamen

Dean Kamen бол чадвартай зохион бүтээгч. Worcester Polytechnic Institute-г төгсөхөөсөө өмнө хаяжээ. Олон төрлийн шинэ технологи, техникүүдийг зохион бүтээсний дунд AutoSyringe, iBOT робот сандал зэргийг дурдаж болно. Тэрээр аялал хийх үедээ ямар нисдэг тэргээрээ явах вэ гэдгээ шийдэж яддаг гэнэ. Харин урт хугацааны аялалд өөрийн хувийн онгоцоо хөлөглөдөг. Мөн Connecticut н ойролцоо хувийн жижиг аралтай.

Bill Gates
Нийт хөрөнгө: 58 тэрбум доллар

Bill Gates дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг 1995 оноос хойш л тэргүүлж ирсэн. Тэрээр Seattle д байх бэлтгэл сургуульд суралцаж байх үеэс програм гэдэг зүйлийг сонирхож эхэлсэн байна. Харин тэрээр 14 настай байхдаа анхны программаараа $20,000 олсон гэдэг. Дараа нь тэрээр Harvard д орж суралцсан ч төгсөлгүй орхисон байна. Ингээд “Micro-Soft” оо байгуулжээ. Gates хэлэхдээ тэрээр дэлхийн хамгийн баян хүн байгаагүй бол сайхан байх байсан гэжээ. Учир нь түүний тэр байдал маш их анхаарлыг түүндээр татдаг байна.

Paul Allen
Нийт хөрөнгө: 18.0 тэрбум доллар

Paul Allen, Bill Gates  нар Seattle д хамт сурч байхдаа найз нөхөд бололцож байжээ. Тэрээр Washington State University д сурахаар явсан  ч 2 жилийн дараа сургуулиа орхисон байна. Bill Gates тэй хамтарч компаниа байгуулсан ч удалгүй өөрөө тусдаа ажиллах болжээ. Одоо Microsoft с 100 саяын хувьцаа эзэмшихээс гадна 12 мэргэжлийн спортын багтай, өчнөөн олон үл хөдлөх хөрөнгө, хэдэн 10 технологийн компанитай юм. Тэдгээрийн дунд Dreamworks Studios ыг нэрлэж болно.

Ralph Lauren
Нийт хөрөнгө: 3.6 тэрбум доллар

Ахлах сургуульд байхад хамт сурагчид нь түүнийг зангиа зардагаар нь мэддэг байв. Харин тэрээр өөртөө саятан болно гэсэн зорилго тавьж байсэн гэдэг. Baruch College д бизнесээр 2 жил гаруй суралцаад сургуулиас гарахаар шийдсэн байна. Гэхдээ тэрээр саятан болох зорилгодоо хүрч 2006 онд гэхэд 300 сая доллартай болсон байв.

Larry Ellison
Нийт хөрөнгө: 18.4 тэрбум доллар

1977 онд Larry Ellison $2,000 оор Oracle Corporation –оо байгуулж байжээ. Дэлхийд 2рт орох software компани. Тэрээр Illinois болон Chicago ын их сургуулиудад орж суралцсан ч алиныг нь ч төгсөөгүй байна. Өнөөдөр түүнийг мөнгийг хайр найргүй зарж, чамин тансаг бүхэнд мөнгө харамладаггүй гэдгээр хүн бүр мэдэх болсон.

Michael Dell
Нийт хөрөнгө: 17.2 тэрбум доллар

Michael Dell анх PCs Limited компаниа байгуулахдаа Texas ын их сургуульд сурч байжээ. Харин компани нь амжилттай ажиллаж эхэлсэнээр тэрээр сургуулиа хаяж компаниа цааш ажиллуулахад бүх анхаарлаа хандуулсан байна. Ингээд компани нь Dell нэртэй болж 2007 онд гэхэд 57.4 тэрбум долларын орлого олсон байна

Kirk Kerkorian
Нийт хөрөнгө: 18.0 тэрбум доллар

Kirk Kerkorian 8-р ангид байхдаа сургуулиа хаяжээ. 1962 онд тэрээр анх 80 акр газрыг 1 сая доллараар худалдан авсанаар бизнесийн гараагаа эхлүүлсэн байна. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авж өндөр үнээр зарах нь түүний бизнесийн гол хэлбэр юм.

 

Эх сурвалж: tsahim.net

 

мэдээ

Categories: Сонин хачин
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: