Home > Эко булан > Дэлхийн дулаарал мянган жил үргэлжилнэ

Дэлхийн дулаарал мянган жил үргэлжилнэ

Агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийг 2100 оноос зогсоож чадах боловч, дэлхийн дулаарал дор хаяж мянган жил үргэлжлэх бөгөөд үүний улмаас 3000 он гэхэд Антарктидийн баруун хэсгийн мөс хайлна гэж «Nature Geoscience» сэтгүүл эрдэмтдийн судалгааг иш татан бичсэн байна.
«Бид нүүрст устөрөгч агуулдаг ашигт малтмалын олборлолт бү рмөсөн зогсож, агаар мандалд нүүрсхүчлийн хий цацагдахаа больсон тэр үеийн дэлхийн уур амьсгалын бүтцийг загварчлахыг оролдсон» гэж нийтлэлийг бичигч Канадын Калгари их сургуулийн профессор Шон Маршалл хэлжээ.
Эрдэмтэд загварчилсан судалгааныхаа явцад дэлхийн Хойд болон Өмнөд туйлд дулаарал нөлөөлөх байдал нь мэдэгдэхүйц өөр болохыг тогтоосон байна. Гурав дахь мянганы сүүлч гэхэд Хойд туйлын уур амьсгал аажмаар өнөөгийн цаг агаарын үзүүлэлтэд эргэн шилжих бол бөмбөрцгийн өмнөд талын уур амьсгал агаар дахь нүүрсхүчлийн концентрацийн өөрчлөлтөд нэлээд удаан хугацаагаар автагдах ажээ. Эцсийн дүнд өнөөгийн Канад улсын нутаг дэвсгэртэй төстэй манай гарагийн бусад бүс нутгуудын уур амьсгал 3000 он гэхэд одоогийн цаг агаарын параметрт буцан шилжих бол бөмбөрцөгийн өмнөд хагаст жилийн дундаж температур байнга нэмэгдэх гэнэ. Энэ үзэгдлийн улмаас Африкийн хойд нутгийн үржил шимтэй газрын 30 хувь нь цөлжин Антарктидын эрэг орчмын ус таван градусаар бүлээсч, энэ тивийн баруун хэсгийн мөс бүрмөсөн хайлах ажээ.
«Nature» сэтгүүлд саяхан нийтлэгдсэн эрдэмтдийн судалгаанаас үзвэл, Африкийн Сахелийн бүс нутгийн ХАА-н хөгжил нь сүүлийн 200 жилд агаар мандал дахь тоосонцрын хэмжээ нэмэгдэх гол шалтгаан болсон бөгөөд энэ нь цөлжилтийг эрчимжүүлэхэд хүргэж болзошгүй ажээ.
Дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа гэдэгтэй шинжлэх ухааны салбарынхан санал нэг байна.

эх сурвалж:  http://www.inet.mn

Categories: Эко булан
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: