Home > Сошиал медиа > АНУ Twitter-т шаарлага тавив

АНУ Twitter-т шаарлага тавив

Wikileaks-идэвхтнүүдийн тухай мэдээлэл гаргаж өгөхийг АНУ-ын засаг захиргаа Twitter –ээс шаардсан байна. Мөн Ассанжийн хувийн бичлэгүүдийг унших хүсэлтээ гаргажээ. АНУ-ын засаг захиргаа шүүхээр дамжуулан Wikileaks-ийн тухай мэдээг гаргуулж авах, Ассанж болон түүнтэй ойр дотно ажилласан гурван хүний хувийн мэдээлэл, хаягийг олж авахаар санаархаж байна гэж Wikileaks мэдэгдсэн байна. Харин Сан Францискод байрладаг Twitter энэ тухай тухай аливаа мэдээлэл хийхээс татгалзжээ. Subpoena гэгдэх Шүүхээс дуудсан урилгын эсрэг хуулийн арга хэмжээ авч явуулснаараа Twitter энэ үйлдлийг олон нийтэд илчилсэн.

Хэрэглэгчдэдээ аливаа асуулгын талаар засгийн газрынх ч байсан мэдээлэх нь зарчмын асуудал гэж Twitter мэдэгдлээ. 12-р сарын 14-нд ирсэн энэхүү шүүхийн мэдэгдэлд ( salon.com сайтад тавигдсан байгаа) “эрүүгийн мөрдөн байцаалтанд холбоотой тул” гэж бичсэн байгаа ажээ. Мөн Ассанж болон бусад гурван хүнд энэ тухай мэдэгдэхгүй байх ёстойг Twitter-т сануулсан байв. Энд дурьдагдаж буй хүмүүсийн нэг нь аль хэдийн баригдаад шоронд сууж буй ахлагч Брадлей Маннинг бөгөөд Иракт алба хааж байсан түүнийг Wikileaks сайтад нууц мэдээлэл өгсөн хэрэгт АНУ-д буруутгаад байгаа юм.
Исландын улс төрч Биргитта Жонсдоттир, Голландын хакерчин Роп Гонггрийп, АНУ-ын программчлагч Якоб Аппелбаум нарын Twitter дэх мэдээллийг ч АНУ-ын эрх баригчид сонирхож эхэлжээ. Гонггрийп, Аппелбаум нар өмнө нь Wikileaks-тэй хамтран ажиллаж байв. Мөрдөн байцаалтын явцад өөр бусад интернетийн компаниудад ч хандсан байх гэж Wikileaks мэдээлжээ. Wikileaks мэдээлэл тараасны дараа АНУ-ын зүгээс хүний эрхийн төлөө тэмцэгчид, гадаадын Засгийн газрын ажилтнууд, ажил хэрэгч хүмүүс зэрэг олон зуун хүнд аюулгүйн байдалдаа санаа тавихыг сануулсан байна.
Хэсэг хүнийг аюулгүй газарт аваачсан тухай АНУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч Филип Кровлей мэдэгдсэн тухай телевизийн CNN суваг мэдээлсэн ба энэ нь Wikileaks баримтуудад нэрлэгдсэнээс аюулгүй байдалд нь занал учраад байсан хүмүүс юм байна. Wikileaks гартаа оруулсан АНУ-ын дипломат албаны 250000 мэдээллийн бараг 99% нь нийтлэгдээгүй байгаа ба америкийн дипломатууд анхааруулга өгснөөр тэдний зарим нь улс орон дотроо зарим нь бүр гадаад улсууд уруу явахад хүрч байгаа ажээ.

Эх сурвалж:  tsagtur.mn

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: