Home > Өгүүллэг > Би – Өгүүллэг

Би – Өгүүллэг

Єєрийнхєє тухай илэн далангvй єгvvлнэ гэдэг vнэхээр шударга хvний явдал буйзаа. Хэрвээ тийм бус бєгєєд би яахин ийнхvv зориглохов. Би нэгэн хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хvн. Миний нэрийг …. за даа. Танд нэр минь тєдий л сонирхолтой бус байх. Ердийн л нэгэн нэр. Ємссєн хувцас, царай зvс минь ч бусдаас ялгараад байх юмгvй учир олныг нуршихыг vл зориглов. Єгvvлж буй зvйлд минь учир олныг нуршихыг vл зориглов. Єгvvлж буй зvйлд минь учир шалтгааны холбогдол vгvй учир байгалийн зураглал, цаг агаарын байдал зэргийг тоочих буюу зураглан зай эзлvvлэхгvй. Харин єєрийнхєє талаар єгvvлэх минь л та нарт лав сонирхогдоно. Эрдэм шинжилгээний ажилтан гэдгээ дээр хэлсэн. Нас хорин найм. Тийм ч явчихсан нас биш. Мэдээж эхнэр хvvхэдтэй. Том нь энэ жил сургуульд орсон. Отгон нь хоёр жилийн дараа ардын сургуулийн алтан босгыг алхана. Охиноо би «Отгон нь» гэж vнэхээр отгон хvvхэд минь гэдгийг мэдэж байгаа учраас бат итгэлтэй хэлж байна. Зарим хvмvvс Отгон, Отгонбаяр гэхчилэн нэр єгєєд дахиад хvvхэдтэй болохгvй хэмээн санаархавч нэг л мэдэхэд дахиад хvvхэдтэй болчихсон, тэгээд хэн гэж нэр єгєхєє мэдэхгvй амаа ангайн, гараа алдан зогсож байдаг. Би бол тийм хvн бишээ. Эхнэр минь дээд мэргэжилтэй. Гэвч нэг их удахгvй, эрдэмтдийн тоог нэгээр нэмэгдvvлэх хvний эхнэр дээд мэргэжилтэй байх нь мэдээж болохоор илvv л юм хэлчив бололтой. Энэ жил боловсон орон сууцанд орсон. Аз болоход гурван єрєєтэй байр. Гагцхvv сэтгэл дундуур байгаа зvйл минь гэвэл байр маань яг хотын тєвд биш, гэхдээ Толгойт мэтийн хол газар байр аваагvйдээ сэтгэл єег байна. Єнгєрсєн юм бvрий амархан, одоо бодоход толгой євдєн, нvд эрээлжлэх шиг санагдах юм. Ай яа, мєн ч олон даваа давсан шvv. Би ч угаас алсын хараатай хvн болохлоор их сургуулийн дєрєвдvгээр ангид байх vеэсээ л байх шууд олох vгvйдээ л гэхэд хамгийн цаад зах нь гурван жилийн дотор байр єгєх тийм газар очих арга мэх сvвэгчлэн эхэлсэн хvн дээ. Чингэтэл бvтэн таван жил тиймээ сунасан таван жил хєєцєлдєж байж байртай болсноо бодохул ёо ёо зvрхээр хатгуулах шиг болном. Би vнэнийг нуухгvй єгvvлнэ гэсэндээ хvрэн хэлэхэд vнэндээ бол би єдийд байргvй л хэвээрээ байж байх ёстойдог. Хэдий тийм авч яагаад байртай болсноо дэс дараагаар нь єгvvлсvгэй. Би олны дунд єєрєєр хэлбэл зоогийн газар юм уу, сайн таньж мэдэхгvй, ааш занг нь гадарлахгvй хvмvvстэй архи уухыг эрс цээрлэдэг хvн авч, байрны тєлєє дvvрсэн хэрэг гэж сэтгэлдээ тушаагаад олон ч шил архи, шар айраг тэргvvтнийг танихгvй шахам хvмvvстэй хамтран цааш харуулсандаа. Ажлынхаа газраас байр авах гэж яаж тулалдсан гээч. Эндvvрээгvй, vнэхээр тулалдсан юм шvv. Тэгээд нэг удаа байр авах тун дєхсєн. Чингэтэл сайн юманд саад мундахгvй гэгчээр яг авдгийн даваан дээр урьд нь олон жил нэгэн сургуульд хэдийн багшилж байгаад манай хvрээлэнд ирсэн нэг хvнд єгєх болж, намайг хойшлуулсан. Манайд олон жил ажиллаагvй гэж над хэлсэн. Чингэхэд манай талынхан эрс шийдвэртэй давшилтанд орж, шинэ залуу боловсон хvчнийг дэмжих хэрэгтэй… ер нь найдвар тєрvvлж буй, хойшдоо шинжлэх ухаанд бат тогтвортой, vр бvтээлтэй ажиллах хvн. Тэр гуай ч адилхан хvрээлэнд ирээд удаагvй байгаа хvн ялгаагvй гээд л ярьж батлахад нєгєєх багшийн талынхан, нийт дvнгээрээ улсад олон жил ажилласан, найман хvvхэдтэй энэ хvнд олгоно гэсэн нь л хуралд оролцогсдыг талдаа татах тvлхvvр болсон. Хvн гэгч амьтан шинжлэх ухаан техникийн vсрэнгvй дэвшлийн єнєє vед юм бvхэн нарийн тооцоонд шилжсэн цагт найм…. хэлэхээс аманд багтахгvй байна. Юу сайхан дур сайхан гэдэг болохлоор би єєрийгєє л хичээж бусдын дотоод хэрэгт оролцохыг больё.

Ер нь найм байтугай арван хэдтэй байх нь ч зvйтэй байх. Хvн шиг vнэт капитал байхгvй. Єєрийн минь хувьд бол ч хоёр байгаа нь хангалттай. Бас нэг зvйл гэвэл сургууль тєгсєєд єєрийн хийсэн судалгааны дагуу, гурван жилийн дотор гарцаагvй байр єгєх нэг газар хуваарилагдаж чадсан боловч, жил гаруйхан тэнд ажиллаад хасагдсан. Тэгээд хvрээлэнд ирсэн минь дээд заяа болсон. Ай мєн ч балрах дєхсєн шvv. «Чиний тарыг танилаа» гэж тэр нэг хvний хэлснийг мартах аргагvй. Одоо ч эргэн бодохоос хvйтэн хєлс гардаг. Ийнхvv тулалдаанд ялагдчихаад нэг хэсэгтээ би гэдэг хvн сэтгэл санаагаар унаж царай зvс алдаад байж байтал хадам аавд минь vйлдвэрийн газар нь байр єгсєн сураг дуулдваа. Эхнэр маань энэ vгийг хэлсээр орж ирэхэд орон дээрээ хэвтэж байсан би босон харайж, гараас нь барьж авлаа.
-Єє чи баярлаж маасайх хэрэггvй, яарч байна. Манайхыг тэртэй тэргvй байр єчнєєн жил хєєцєлдлєє. Одоо эрхбиш авах биз. Харин муу хvvгийнхнийгээ л оруулъя. Олон хvvхэдтэй юм гэж ээж ярьж байна гэв. Олон хvvхэд, олон хvvхэд гэсэн энэ vг зvрх рvv шивсэн зvv шиг байв. Юу гэсэн vг вэ? Хvvхэд л байранд орох ёстой юм бол би ч хоёр хvvхэдтэй. Тэд минь ч бусдын хvvхдийн адилаар байранд орох эрхтэй. Уурласандаа биш, гомдсондоо нулимс гарах шахав. Хадам ээжийн царай нvдэнд хvйтэн байдлаар харагдана. Yнэхээр ч зэвvv хvрмээр ажээ. Намайг байр сууцгvй зовж буйг минь мэдмээр дээ. Yгvйдээ гэхэд тєрсєн охиноо боддог байгаадаа. Чингээд би авгайдаа уурлаж нэг vзээд, аргадаж нэг vзээд, эцэст нь эхтэйгээ хэлэлцээр хийх заавар боловсруулж цээжлvvлж єгєєд явуулчихав.
Хадам аав минь олон жил vйлдвэрт ажил хийж буй хvн. Гэр орны бvх хэрэг явдлыг хадам ээж л мэднэ. Харин аав зєвхєн л ажлаа хийнэ. Бусад явдалд ерєєс оролцохгvй. Иймээс эхнэр минь ээжтэйгээ хэлэлцээр хийхээр явсны учир ийм юм. Би сэтгэл тvгшин хvлээлээ. Энэ хvлээлт минь найдлага биелvvлж би байртай болсон гэдгийг єчсvгэй. Ийм даваа давсан болохлоор одоо байртай болсон замаа эргэн санахад яахан сэтгэл хангалуун байх билээ. Та бvхэн намайг ойлгож бодлыг минь хуваалцаж байгаа гэдэгт найднам. Одоо би єєрийнхєє талаархи бусад зvйлийг єгvvлье. Эрдмийн зэрэг хамгаалж нэг сайхан єдєр эрдэмтэн болох минь гарцаагvй байх. Мэдээжээр олон даваа давах хэрэгтэй ч эцсийн эцэст эрдэм шинжилгээний ажилтан би дэд эрдэмтэн болно. Тvvний дараа дахиад нэг vсрэлт хийж доктор болно. Єє тэр цагт сэтгэл амарч болно. Дэд болсныхоо дараа улам шургуу зvтгэнэ. Ер нь эрдэм шинжилгээний ажлынхаа талаар сvvл хэсэгт арай дэлгэрэнгvй єгvvлнэ. Одоо би єєрийн сонирхон оролцдог, тэгээд тийм ч муугvй амжилттай байгаа бас нэг зvйлийнхээ талаар ярья.
Би залуу зохиолч гэдэг бас нэгэн нэртэй хvн. Зарим нэгэн сонин сэтгvvлд хэд гурван шvлэг, єгvvллэг гэдэг зvйлийг нийтлvvлж байж л ийм нэгэн нэр олж авсан. Жинхэнэ зохиолч биш залуу зохиолч гэдэг нэртэй байгаа минь учир мэдэхгvй хvмvvст хоёр янзаар ойлгогддог. Нэгд гэвэл, уран бvтээлээ эхэлж цэцэглэх замдаа орж яваа хамгийн найдвартай залуус гэж vзнэ. Гэтэл єєр нэг хэсэг цєєнх нь болохлоор, дєчин насны босгоо тvшиж санчгийн vсэндээ буурал орсон хойноо залуу зохиолч хэмээгдэн, жилдээ нэг юмуу, заримдаа хоёр гурван жилд ч нэг удаа ганц нэг шvлэг, єгvvллэг юм уу, сурвалжлага, тэмдэглэл мэтхэнийг хэвлvvлэн байдаг зарим нэгэн хvн санаанд нь ордог юм байлгvй. «Амьд» залуу зохиолч гэдгийг vзэхлээрээ ёжтойгоор мушилздаг. Залуу зохиолч байна гэдэг олон vvрэгтэй. Юун тvрvvн багш хэрэгтэй. Нэртэй том зохиолчдоос хэн нэгийг нь багш болгон авдаг. Ингэхлээр би гэдэг хvн уран зохиолын нэг багштай болсон. Гэтэл бас эрдэм шинжилгээний минь ажлын удирдагч буюу багш гэж нэг хvн бий. Ингээд л дор хаяхад хоёр багштай болсон доо. Атаархагч зарим нь муу билvvний баас их муу хvний багш олон гэж ярьдаг гэсэн. Одоогоор над багш хэрэгтэй байгаа тул иймэрхvv яриаг би огтоос тоодоггvй. Залуу гэдэг тодотголыг хасаж ерєєсєє л зохиолч хэмээх чихнээ чимэгтэй нэртэй болоход зам маань дардан шулуун биш байгааг шударгаар хvлээх хэрэгтэй. Хамгийн наад зах нь «хавтас нийлvvлж» анхны номтой болох нь хойшлуулшгvй чухал. Тvvнийхээ дараа номондоо нааштай шvvмжийг нэртэй шvvмжлэгчээр бичvvлж чадвал зорилт минь урагш нэлээд ахина. Номоо гарахлаар «Эрхэм хvндэт… багш тандаа єргєн барив», «журмын нєхєр… юvгээн хvндэтгэн єргєн барив» гээд л гарын vсгээ зурж дурсгана. Номын дэлгvvрvvд дээр уншигч, зохиолчдын уулзалт болж, номын дэлгvvрийг тєлєвлєгєєгєє биелvvлэхэд нь туслах «кампанит ажлын» vеэр бол номыг минь худалдан авсан хvмvvст гадна єнгєндєє даруу ч цаанаа ихэмсэг, зохиолч гэсэн хvслэнт эрхэм нэрээ хамгаалсан байдлаар илvv дутуу vг бичилгvй зєвхєн л нэрээ таталсхийн бичнэ. Тиймээ зохиолч гэдэг ийм л байдаг учраас сайхан.
Ийнхvv эрдэмтэн болчихоод бас зохиолч гэдэг дээрээ залуу мэтийн тодотголгvй ч хэний хvv хэн бугайн ємнє ч дvvрэн хэлэх болсон vедээ би эрдэмтэн зохиолч болно. Тэгээд ч зогсохгvй би єгvvлэлт зохиол, шvлэглэлт зохиол бичдэг учир эрдэмтэн зохиолч яруу найрагч гэж бичихэд ч болно. Хожим 50, 60, 70 насны ойгоо хийх vедээ залуу зандан цагийнхаа гэрэл зураг бvхий (аз болж 100 насны ойгоо єєрийн биеэр тэмдэглэх юм биш биздээ) тусгай хєтєлбєр хэвлvvлнэ. Тvvнд минь товч намтар, зохиол, эрдэм шинжилгээний бvтээлийн жагсаалт зэргээ жагсаан бичнэ. Ай мєн ч сайхнаа. Би vнэхээр романтик мєрєєдємтгий сэтгэлтэй, аргагvй л яс махнаасаа зохиолч байх одон дор тєрсєн хvн байх. Хэрвээ тийм бус аваас сэтгэлд минь ийм амтлаг, сайхан зvvд адил бодол яахин тєрєх билээ. Энэ бvхнээ гvйцэлдvvлж амьд ахуй цагтаа vр шимийг нь хvртэхийн тулд бие гамнаж байх ёстой. Yдийн цайны цагаар гуанзны мєнгєє хэмнэн контортоо шатар тоглох мэтээр цаг иддэгээ болих хэрэгтэй юм. Нэлээд хvмvvс намайг боловсролтой залуу хэмээн ярилцдагийг сонсоход хичнээн аятай байдгийг єгvvлээд яахав. Ийм нэр олж авахад дээд сургууль тєгсєєд олж авсан жинхэнэ боловсролоос минь гадна єєрийн нарийн ажиллагаа хэрэгтэй байдаг. Би энэхvv шинжлэх ухааныг бvрэн эзэмшсэн хэмээх зориг алга. Харин хаалгыг нь татан орж хэрэг явдлын зах зухаас гадарлахтай болсон гэж ам дvvрэн хэлж чадна. Энд vнэхээр нарийн ухаан хэрэгтэй. Сэтгэлийн гvн дэх бодлоо ханилаад суусан эхнэртээ ч гаргаж хэлдэггvй тийм бодлоо нэгэнт л дэлгэж буй болохлоор нуух юм алга юу гэвэл, хамгийн тvрvvнд хvнтэй ярилцаж буй vедээ яриан дундаа хавчуулаад час хийсэн амт оруулчих цэцэд мэргэдийн хэлсэн vгнээс нэлээд олныг цээжлэх хэрэгтэй. Зарим vед бага сага засвар оруулаад ярихад чи буруу хэлчихлээ гэж маргах нь тун ховордоо. Зохиолчид гvн ухаантан зэрэг хvмvvсийн vгс vнэхээр оновчтой, ухаалаг байдгийг хэн маргахав. Гагцхvv тэр эрдмийн санг чадварлаг ашиглах хэрэгтэй. Бичсэн шvлэг зохиолдоо зvvлт, дагавар хийн тэр vгсээс, эх хэлээр нь авч хэрэглэх нь уг зохиолыг эх хэлээр нь уншдаг болж харагдахын хєдєлшгvй гэрч болой. Бас яриан дундаа гадаад vгийг ганц нэг оруулна. Чингэхдээ харин тунгий нь хэтрvvлж болохгvй. Чингэвэл хvмvvс муу хэлнэ. Єєр нэг чухал vзvvлэлт бол энд тэнд болж буй дэлхийн спортын элдэв тэмцээн, тоглолт зэргийн зах зухаас хийгээд, алдар цуутай тамирчдын талаар бага сага ойлголттой бай. Энэ бvхнийг заавал унших шаардлагагvй. Спортын хорхойтон гэгддэг алив бvхнийг мэдэж байдаг нэг хоёр хvнийг таньдаг бол гvйцээ. Цаадуул чинь уулзахтайгаа зэрэг чамайг гуйгаагvй байхад л тэнд тийм тэмцээн болж тэр бєгєєд сайн тоглож, энэ улсын шvvгч тэгж буруу шvvгээд гэх юм уу тєчнєєн удаагийн аварга тийм тамирчин тvvнтэй гэр бvл болсон гэнэ … гээд л урсгаж гардаг юм.

Зохиолч болох хvний хувьд урьд vеийн зарим нэгэн эмгэнэлт амьдрал туулсан энд тэндэхийн зохиолчдын намраас гадарладаг, тvvнийгээ уран зохиолын тvvх судраас холхон байдаг хvмvvсийн дунд их л итгэлтэйгээр ярихад чамайг нэг л мэдэхэд боловсролтой залуу гээд дая дээгvvр шуугичихсан байна. Хуучин цагийн зэрэг дэв, мартагдаж хаягдахыг шахсан хуучирсан vг, хэллэг цєєн хэдэн ном судрын урт сунжуу нэр, цээжилэхэд хялбар тэр vеийн нэг хоёр бадаг шvлэг мэддэг бол боловсролтой залуу гэдэг нэр чинь хєдєлшгvй. Ерєєсєє <боловсролтой хvн>гэдэг маань єєрийн толгойг ажиллуулж, алив vзэгдэл юмст єєрийн дvгнэлт єгч чаддаг байх нэг ёс бий. Тиймээс ялангуяа ахмад бєгєєд залуу зохиолчдын бvтээлийг хvн магтаж байвал сєрєєд муулж чаддаг байх хэрэгтэй. Атаархагчид миний энэ бvх арга мэхийг гадарлачихаад муу хэлж байдгийг нь би анхаарч сонсдоггvй «идvvлсэн бут цэцэглэдэг» гэсэн vг бийг санаад л, дотроо шvдээ зуун явдаг. Хожмын єдєр тооцоо хийж болох байлгvй. Эрдэм шинжилгээний минь ажлын хувьд гэвэл <дадлагажигчаас>эхлээд тогтоосон шат бvрийг давж явна. Огтоос тєлєвлєєгvй явдал л саад болчихгvй бол гурван жилийн дараа гэхэд <дэд> хамгаалчихаад номын хурим хийх ажил толгой дээр унаж ирэн байх. Хамгаалах сэдвийнхээ талаар одоо дэлгэрvvлж яриад яахав. Гэхдээ бид одоохондоо чанд нууцлан байх ёстой тийм нээлт хийж байгаа биш шvv. Ерєєсєє л ёстой юм ёсоороо яваад оргилдоо хvрдэг. Тэр цагт бvгд мэдэж болно. Зарим нэгэн хvн сэдвийн минь шинжлэх ухааны vнэ цэнийн талаар vг дуугарах, эргэлзээд оруулах хандлага гаргаж байсныг ч нуух юмгvй дурдсу. Би ийм янзтай явж байна. Аминдаа аргатай явна гэдэг амьдарч чадахын нэр. Энэ талаар танд философийн гvн сэтгэлгээ ч тєрж мэднэ. Ер нь тийм шvv дээ. Эр хvн сvvхээтэй явахаас алдах юм байхгvй. Би єєрийнхєє талаар урьд ємнє хэзээ ч хэнд ч ийнхvv илэн далангvй єгvvлж байгаагvйгээ танд сануулья. Эрхэм хvндэт Та минь эл нууцыг задруулсан байвал тооцоотой шvv. Хувийн нууцыг хуулиар хамгаалдгийг эрхээ биш мэднэ биз дээ. Танд би найдахгvй бол єєр хэндээ, энэ хорвоод найдах билээ. єє, та найдвартай, над єчнєєн жил vнэнч байсан шvv дээ. Эргэлзлийн хорт хєх гал сvvмэлзэн ноцох дєхсєнийг минь Та уучлаарай. Уучлаарай. Та бид хоёрыг салгах хvчин байхгvй болохлоор би илэн далангvй байсан юм. Тvvнээс биш яалаа гэж дээ..
Хэдэн жилийн ємнє зуурдаар талийгаач болсон танихгvй нэг хvний бичиг цаасыг онгичих шаардлага над тохоогдож, тэгээд яах ч аргагvй болж, даалгаврыг гvйцэтгэж байгаад энэхvv «Зєвхєн л єєрєє єєртєє бичсэн захидал» гэгч зvйлийг олсон билээ.

С.Л

Categories: Өгүүллэг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: